Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Худал хуурмаг үнэнийг үргэлж "ЯЛЖ" байгааг хуурамч мэдээний хамгийн том судалгаа нотлов

2018-3-13
0
ЖИРГЭХ

Гурван зууны өмнө хэтрүүлэгт тооцогдож байсан энэ үг сошиал медиагийн үед баримттай дүрслэл гэдгийг худал хуурмаг мэдээллийг анх удаа хамгийн цогц байдлаар судалсан ажил баталж байна. 

Нүсэр, шинэ судалгаагаар Твиттерийн настай тэнцэх хугацаанд (2006-2016 оны хооронд) Твиттерийн орчинд англи хэл дээр түгээгдсэн гол мэдээнүүдэд анализ хийжээ. 

Харвард, Йель, ЭмАйТи тэргүүтэй дэлхийн шилдэг сургуулиудын 16 эрдэмтний баг 3 сая хэрэглэгчийн жиргээнд анализ хийж, 126,000 мэдээг хуурамч ангилалд ялган шинжилжээ. Судлаачид эцэст нь ҮНЭН ХУДАЛ ХУУРМАГТАЙ МӨР ЗЭРЭГЦЭН ҮЗЭЛЦЭЖ ЧАДАХГҮЙ гэж дүгнэсэн байна. 

 

Зүүн гар талаас MIT-гийн профессор, сошиал медиа, дижитал стратегийн тэргүүлэх судлаач Синан Арал; MIT-гийн дэд профессор, твиттерийн ахлах судлаач Дэб Рое; Судалгааны багийн ахлагч Соруш Восоуг нар,

СУДАЛГААГ ЮУ ОНЦГОЙ БОЛГОВ? 

Энэхүү судалгаа өнгөрсөн долоо хоногт “Шинжлэх ухаан” сэтгүүлд (Science) хэвлэгдсэний дараа нийгмийн шинжлэх ухааны судлаачдын төдийгүй барууны хэвлэл мэдээлийн агентлагуудын сонирхлыг ихэд татаж энэ талаар мэдээ, сурвалжлага олон бэлтгэжээ. 

Улс төрийн болон сошиал медиа судлаачид судалгааны ажлыг сайшаасан дүгнэлтүүд дээрх сайтуудад дүүрэн байна. Сошиал сүлжээнүүдийн хуурамч мэдээллийн асуудлыг хамгийн өргөн хүрээнд, хамгийн нягт нямбай байдлаар судалсан гэцгээж. 

Өнгөрсөн хугацаанд судлаачид худал хуурмаг онлайнаар тархаж буй талаар хөндөж байсан ч дандаа ганц үйл явдлын эргэн тойронд асуудлыг тавьж байв. Харин энэхүү шинэ ажил нь маш том хүрээтэй буюу Твиттерийн насжилтын бүхий л хугацаанд (2006.9 - 2016.12 дугаар сар хүртэл) нийтлэгдсэн маргаантай мэдээнүүдийг авч үзсэнээрээ гавьяатай юм. 

Судлаачид онлайн орчны баримтыг шалгадаг хөндлөнгийн шүүгчид буюу баримт нягталдаг вэб сайтуудад анхаарлаа хандуулжээ. “Snopes”, “Politifact”, “FactCheck.org”-ийг оролцуулаад 6 баримт нягтлах сайтын мэдээллүүдийг ухаж эхэлжээ. Сайтуудад 2006-2016 оны хооронд Твиттерт тархсан худал цуурхлууд олон арван мянгаараа байв. Тэдгээрээс “Gnip” сошиал сүлжээний эзэмшдэг хайлтын системээр Твиттерт тархсан мэдээллүүдийг ангилж авчээ. Нийтдээ 4.5 сая удаа дахин жиргэгдсэн 126,000 жиргээг олсон байна. 

ХЭЦҮҮ ДҮГНЭЛТИЙН ОРШИЛ: ХУДАЛ ХУУРМАГ ДАНДАА ЯЛЖ БАЙНА 

Хэмжүүр бүрээр авч үзэхэд Твиттерт худал хуурмаг үнэнийг үргэлж эзэлж байгааг судалгаа нотолжээ. Энэ нь худал хуурмаг мэдээлэл үнэнээс илүү олон хүнд хүрч, сошиал сүлжээнд илүү гүн нэвчиж, илүү хурдан тархаж байна гэсэн үг юм. 

“Худал мэдээлэл үнэн мэдээллээс даван гардаг гэдэг нь манай судалгаанаас маш тодорхой харагдаж байгаа” хэмээн энэхүү судалгааны багийн ахлагч, MIT-гийн Дата судлаач, 2013 оноос хойш хуурамч мэдээг судалж буй Соруш Восоуг хэлжээ. Тэрээр “Энэ нь зөвхөн бот-оос болж байгаа юм биш. Хүний төрөлхийн араншинтай холбоотой ямар нэг зүйлээс болж буй” гэв. 

Худал хуурмаг мэдээлэл нь үнэн бодит түүхтэй харьцуулахад вирус мэт хурдан тархдагийг судалгаа тогтоожээ. Худал мэдээлэл 1,500 хүнд хүрэхдээ үнэнээс дунджаар 6 дахин хурдан байв. 

Мөн худал мэдээлэл нь бизнес, терроризм ба дайн, шинжлэх ухаан,  технологи, энтертайнмент г.м бүхий л салбарт үнэнийг ялан дийлж байна. Тэдгээрээс улс төрийн салбарын тухай худал мэдээлэл хамгийн өндөр үзүүлэлттэй. 

ХЭЦҮҮ ДҮГНЭЛТ 1: ЖИРГЭЭЧИД ХУУРАМЧ МЭДЭЭ ТҮГЭЭХ “ЗУРШИЛТАЙ”

Твиттерийн хэрэглэгчид худал хуурмаг мэдээг түгээх хандлагатай байгаа нь тогтоогджээ. Судлаачид цуу яриа түгээсэн твиттер хаягуудыг олон дагагчтай эсвэл баталгаажсан гэх мэтээр нарийн ялган авч үзсэн ч худал мэдээг үнэн мэдээнээс 70 хувиар илүү дахин жиргэсэн байна. 

Хуурамч мэдээ үнэн мэдээнээс дандаа илүү олон хүнд хүрдэг бөгөөд сошиал сүлжээнд илүү гүнд тархдаг. Судалгаагаар үнэн мэдээ 10 RT (дахин жиргээ) аваагүй байхад худал мэдээ 19 RT авахдаа үнэн мэдээнээс 10 дахин хурдан байсныг тогтоожээ. 

Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас 2 жишээ татжээ. 2015 оны 8-р сард Дональд Трамп өвдсөн хүүгээ шуурхай эмчлүүлэхээр онгоцоо ашиглуулжээ гэсэн цуурхал сошиал медиад тархжээ. “Snopes” энэ цуурхал худал гэдгийг баримттайгаар мэдээлснийг ердөө 1,300 орчим хүн жиргэсэн байна. 2016 оны 2-р сард Трампын саяхан өөд болсон үеэл ах түүнийг ерөнхийлөгч болгохыг хэзээ ч дэмжиж болохгүй гэж захисан тухай цуурхал гарав. “Snopes” Трампын үеэл ах нас барсан тухай байтугай тийм хүн байдаг эсэхийг ч тогтоож чадаагүй тул цуурхлыг худал хэмээн мэдээлэхээс татгалзжээ. Харин энэ мэдээг Твиттерт 38,000 хүн шэйрлэжээ. Энэхүү түгээлт нь Трампын өвчтэй хүүгийн талаарх яриа худал гэх мэдээнээс хавьгүй хурдтай тархжээ. 

ХЭЦҮҮ ДҮГНЭЛТ 2: ГОЛ БУРУУТАН НЬ АЛГОРИТМ БИШ

Судалгааны багийнхан бас нэг асуултад хариулахыг эрмэлзсэн. Твиттерийн ботууд худал хуурмаг мэдээлэл тархахад тусалсан уу?

Асуудлын бурууг зөвхөн роботын “ах дүүс”-т тохоод өнгөрч болохгүйг судлаачид зөвлөсөн байна. Учир нь 2006-2016 онд Твиттерийн бот-ууд үнэн мэдээг хуурамч мэдээний адил түгээснийг судалгаа нотолжээ. Бот илрүүлдэг 2 өөр алгоритмаар 3 сая жиргээчийн постыг шинжлэхэд автоматжуулсан бот нь хуурамч мэдээ түгэхэд нөлөөлж байгаа ч үнэн зөв мэдээллийг ч мөн хуурамчтай ижил түвшинд түгээдэг байна. 

Үнэн, худал мэдээ Твиттерт хэрхэн ялгаатай тархаж буй тухай асуудал нь зөвхөн ботуудын оролцоотойгоор тайлбарлагдах боломжгүй гэж судлаачид үзжээ. Энэ талаар багийн ахлагч Восоуг “Хуурамч мэдээ цэцэглэлт роботуудаас биш хүмүүс илүү түгээснээс болж байгаа”хэмээн хэвлэлийнхэнд хариулжээ.   

ХЭЦҮҮ ДҮГНЭЛТ 3: ХУУРАМЧ МЭДЭЭ СЭТГЭЛ ХӨДӨЛГӨДӨГ БАС ШИНЭ МЭТ САНАГДДАГ

Яагаад хуурамч мэдээ ингэж хурдан тархдаг вэ?

Энэ асуултанд MIT төвтэй судлаачид хоёр таамаг дэвшүүлсэн байна. 

Нэгдүгээрт, Хуурамч мэдээний “Шинээр олж мэдсэн зүйл шиг санагдах” шинж чанар нь үнэн мэдээнийхээс илүү байдаг. Худал хуурмаг мэдээлэл хэрэглэгчийн таймлайн дээр 60 өдрийн үечлэл бүхий хугацаанд үргэлж анхаарал татам байгааг судалгаагаар тогтоожээ. 

Хоёрдугаарт, хуурамч мэдээ дундаж жиргээнээс хавьгүй сэтгэл хөдөлгөм байдаг. 126,000 хуурамч мэдээнд хариулсан жиргээнүүдэд ашиглагдсан үгсээр дата сан үүсгэн судалжээ.Ингэхэд үнэн мэдээг уйтгартай, итгэл төрүүлэхүйц үгсээр жиргэсэн байхад хуурамч мэдээг гайхашруулахаар, жигшмээр үгсээр жиргэсэн байна. Хуурамч мэдээ нь шинэ зүйл шиг санагдахаас гадна дандаа сөрөг агуулгатай байв. 

ХЭЦҮҮ ДҮГНЭЛТ 4: ХУУРАМЧ МЭДЭЭНИЙ ҮР НӨЛӨӨ ҮНЭНЭЭС ИЛҮҮ

Судалгааны бас нэгэн нээлт багийнхнийг бухимдуулжээ. 

Судлаачид ажлаа эхлүүлэхдээ хуурамч мэдээг түгээгчид нь нийтээс дэмжлэг хүсэгчид хэмээн таамаглажээ. Тэд сохроор итгэгчдийг дуулиан шуугиан дэлгэх аргаар өөртөө татаж дэмжигчээ болгохыг хүсдэг хэмээн таамаглаж байж. Гэтэл судалгааны дүн эсрэгээр гарчээ. Үнэн бодит мэдээллийг түгээдэг жиргээчид хуурамч мэдээ түгээгчдээс илүү олон дагагчтай, олон удаа жиргэдэг байна. 

Мөн баримтад суурилдаг тэдгээр жиргээчид нь Твиттерийг илүү удаан ашигласан бөгөөд баталгаажсан хаягтай байх нь олон аж. Гэсэн ч харамсалтай нь тэдний жиргээ хуурамч мэдээ түгээгчдийнхээс үр нөлөө бага байна. 

Хуурамч мэдээний тархалтыг үнэн мэдээний тархалттай харьцуулан судлахад олж мэдсэн зүйлс нь тэднийг гайхашруулсан байна. 

Энэ талаар жишээ татахдаа Восоуг “10,000 RT авах маш олон арга бий. Хэрвээ алдартай хүн A жиргээг хийсэн бол түүний дагагчдаас 10 мянга нь жиргээг харж дахин жиргэх эсэхээ шийдэх юм. Энд А жиргээ нь нэвтрүүлэгч бөгөөд өргөн бас өнгөцхөн замыг үүсгэж байна. Энэ хооронд олон дагагчгүй нэгэн хүн В жиргээг явууллаа. Үүнийгээ 20 дагагчдаа зориулан бичсэн бөгөөд тэдгээрийн нэг нь жиргээг олж харж, дахин жиргэжээ. Тэрний дахин жиргээг бас нэг дагагч нь дахин жиргэж, түүнийхийг бас өөр нэгэн дахин жиргэв. Ингэж явсаар В жиргээг 10 мянган хүн уншиж бас дахин жиргэжээ. Жиргээ А болон В ижил хэмжээний хүлээн авагчтай гэсэн үг. Гэвч жиргээ В А-аас илүү гүнд нэвчсэн. Учир нь В жиргээ А-гийн хэзээ ч бий болгож чадаагүй замаар вирус мэт тархсан” гэжээ. 

ОДОО БИД ЯАХ ЁСТОЙ ВЭ? 

Товч дүгнэхэд сошиал медиа нь худал хуурмагийг үнэний үнээр, системтэйгээр түгээдэг бөгөөд мэргэжилтнүүд, улстөрчид, технологийн компаниудын хэн нь ч энэ явцыг хэрхэн буцаахыг мэдэхгүй байна. 

Энэ бол олон нийтийн санаа бодлоор жинлүүлдэг систем бүхий ямар ч засгийн газрын хувьд маш аюултай нөхцөл юм. 

Судлаачид “Бид үнэнийг үнэлдэг, сурталчилдаг мэдээллийн шинэ экосистемийг хэрхэн бүтээж чадах вэ?” гэж асуув. 

Тэдний судалгаа үүнийг хийх огтоос амар биш гэж хариулсан. Гэсэн ч тэд “Бид 21-р зуунд мэдээллийн экосистемийг дахин загварчлах ёстой. Хуурамч мэдээллийн тархалтыг багасгах, энэ эмгэгийн үндэс суурьтай тэмцэхийн тулд салбар хоорондын судалгааны шинэ хөдөлгөөнийг эхлүүлэх ёстой” хэмээн уриалжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (62.167.114.16)
    merik 2 jil shaham huuramch medeegeer delhiig huurch, huuliinhan ni jil 4 sar shalgaad orost buruu baihgui gedgee ochigdor barag urjigdar um baina zarlaj shivshig bolloo shdee
    2018 оны 03 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    17 цаг 49 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    18 цаг 21 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    18 цаг 28 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    18 цаг 44 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    18 цаг 55 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    19 цаг 9 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    19 цаг 19 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    22 цаг 58 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    23 цаг 28 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    23 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    2026-07-13
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    2026-07-13
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК