Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Онгоцны ослын гэрчүүд юу ярив?

2018-3-14
0
ЖИРГЭХ

 

Балбад онгоцны ослоос амьд үлдсэн зорчигчид болон ослыг нүдээр харсан гэрчүүд осол болох үед юу харсан талаараа мэдүүлэг өгчээ.  Хөлгийн багийн гишүүд, зорчигчид нийлээд 71 хүн зорчиж явсан зорчигч тээврийн нисэх онгоц даваа гаригт Балбын Катманду хотын Трибхуван нисэх буудалд газардах үедээ осолдсоны улмаас 49 хүн газар дээрээ амиа алдсан юм. Зорчигчдоос 22 хүн амьд үлдэж, есөн хүн эмнэлэгт очоод нас барсан байна.

Гэрчүүдийн хэлснээр маш чанга дэлбэрэх мэт чимээ гарч, онгоц жолоодлогоо алдан, дайвалзаж эхэлсэн аж. Энэ үед онгоцонд айж сандарсан зорчигчид орилж, хашгиралдаж байжээ. Ослын шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа боловч урьдчилсан дүгнэлт хараахан гараагүй байгаа гэнэ. Онгоцны мэдээллийг хадгалдаг хар хайрцгийг онгоцны сэгэн  дотроос олжээ.

Балбад сүүлийн жилүүдэд үүн шиг осол болж, олон хүний амь нас эрсэдсэн тохиолдол тун цөөхөн гэнэ. 1949 онд нисэх онгоц анх удаа газардсанаас хойш Гималайн энэ улсад нисэх онгоц болон нисдэг тэрэгний 70 гаруй осол гарчээ.

Тэдгээр ослуудын дийлэнх нь цаг агаарын таагүй үзэгдэл болон нисгэгчдийн ур чадвар муу, техникийн бүрэн бус байдлаас шалтгаалсан юм.

Даваа гаригт Трибхуван нисэх буудалд осолдсон Бангладешийн агаарын тээврийн US-Bangla компанийн эзэмшдэг, 17 жилийн өмнө үйлдвэрлэсэн “Bombardier Dash 8 Q400” хэмээх турбо хөдөлгүүртэй онгоц байжээ.

Ослоос амьд үлдсэн зорчигчдын нэг онгоцонд гал гарсан хэмээн мэдүүлсэн байна. Гэвч тэрбээр өөрийгөө онгоцноос хэрхэн амьд үлдсэнээ санахгүй байгаа ажээ.

'Онгоц унасны дараа би онгоцноос гарахаар зүтгэсэн боловч онгоцонд гал гарч, гар, хөл дарагдсан учраас би хөдөлж чадаагүй” хэмээн амьд үлдсэн зорчигчдын нэг Кешав Пандей ярьсан байна.

'Би ослын гарцын хажуу талын сандал дээр сууж байсан болохоор амьд үлдсэн байх. Аврагчид ирж, ослын гарцыг нээхэд би ухаан алдсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна” гэжээ.

Аврагчид онгоцны ослын газраас хэд хэдэн хүнийг аварсан юм.

Ослоос амьд үлдсэн 29 настай багш Шэрин Ахмед 'Онгоцонд ямар нэгэн зүйл дэлбэрч, гадна талд гал гарч, бүхээгт утаа бүрхсэн. Аврагчид ирж гал унтраасны дараа биднийг аварсан” хэмээн ярьсан байна.

Эмнэлэгт эмчлүүлж буй нэгэн зорчигч “Хүчтэй дэлбэрэлтийн дараа онгоц огцом дайвалзаж эхэлсэн. Би цонхны хажууд сууж байсан болохоор гарч чадсан” гэжээ. Тэрбээр онгоц унахын өмнө онгоцны цонхоор үсэрч амжсан бөгөөд одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.

Онгоцны буудлын нислэгийн талбайд онгоц осолдох үед өөр онгоцонд сууж байсан нэгэн гэрч “Онгоц унасны дараа аврагчид,  түргэний машин болон ачааны машинууд нислэгийн талбай руу цувж байсан. Энэ бүхэн нүдний өмнө болсон учраас маш аймшигтай байсан” хэмээн ярьжээ.

Ослоос амьд үлдсэн 22 зорчигчийн 11 нь Балба, 11 нь Бангладешийн иргэн гэнэ. Амиа алдсан зорчигчдын ар гэрийнхэн мягмар гаригт Балбад очсон байна.

Осол юунаас болж гарсан нь тодорхойгүй байгаа боловч агаарын тээврийн компани болсон явдалд нислэгийн диспетчирийг буруутгаж байгаа бол нисэх буудлын удирдлага онгоц буруу чиглэлээс газардсан нь ослын шалтгаан болсон гэж үзэж байгаа гэнэ.

Нисгэгчийн бүхээгт байсан хар хайрцагт осол гарахын өмнө онгоцны нисгэгч, нислэгийн диспетчир хоёр нислэгийн талбайн аль талаас газардах талаар буруу ойлголцсон нь бичигдсэн байна.

АЮУЛТАЙ НИСЭХ БУУДАЛ

Бангладешийн агаарын нисэх хүчний чөлөөнд гарсан ахмад Икбал Хусейн “BBC”-д өгсөн ярилцлагадаа Катмандугийн нисэх буудалд газардах нь онгоцны нисэгчдийн хувьд том сорилт хэмээжээ. Учир нь онгоцны хөөрөх, буух талбайн чанх ард талд өндөр уулс байдагтай холбоотой гэнэ.

Онгоц газардахын өмнө буух талбай чөлөөтэй эсэхийг заавал шалгадаг учиртай. Нисгэгч өндөр уулсыг өнгөрөөд л хэдхэн минутын хугацаанд доошлох боломжгүй.

“Катмандугийн нисэх буудлын онгоц буух талбайн зүүн талд хэсэг хоосон газар байдаг боловч баруун талд нь эгц хавцлууд бий. Хэрэв онгоц буух зурвасаас өнгөрчихвөл эгц хавцал руу унах аюултай. Трибхуван бол дэлхийн хамгийн аюултай нисэх буудлын нэг” хэмээн Икбал Хуссейн ярьжээ.

Катмандугийн нисэх буудалд гарсан дээрх осол 1992 онд Пакистаны олон улсын нисэх буудалд 167 хүний амийг авч одсон онгоцны ослоос хойшх хамгийн олон хүн амиа алдсан осол болж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    17 цаг 49 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    18 цаг 20 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    18 цаг 28 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    18 цаг 43 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    18 цаг 54 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    19 цаг 8 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    19 цаг 19 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    22 цаг 58 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    23 цаг 28 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    23 цаг 29 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    2026-07-13
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    2026-07-13
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК