Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

И.К.Азизов: Санал тоолох төхөөрөмжийг хакердах эсвэл гаднаас холбогдох боломжгүй

2018-3-15
0
ЖИРГЭХ

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубаровичтай ирэх ням гаригт болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ярилцлаа.

-ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход хэдхэн өдөр үлдлээ. Монголд хэчнээн орос хүн байдаг вэ. Яг хэчнээн хүн санал өгөхөөр байна?

-Одоогийн байдлаар Монгол Улсад хоёр мянга гаруй ОХУ-ын иргэн амьдарч байна. Сонгуулийн хорооны тооцоолсноор, Монголд амьдарч буй иргэдийн 1,758 нь сонгуулийн насанд хүрсэн бөгөөд тэдний 1397 нь Улаанбаатар хотод оршин суудаг гэсэн тоо бий.

Танай сониноор дамжуулан Монгол Улсад ажиллаж, амьдарч буй ОХУ-ын иргэд нь гуравдугаар сарын 18-ны өдөр буюу ирэх ням гаригт өглөөний 8.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл сонгуулийн гурван хэсэг дээр өөрийн биеэр очиж саналаа өгөх боломжтой гэдгийг сануулмаар байна. Сонгуулийн хэсгүүд нь Улаанбаатар (ЭСЯ-ны дэргэдэх дунд сургууль дээр) болон Дархан, Эрдэнэт хотуудад ажиллаж байна. Саналаа өгөхийн тулд ОХУ-ын хүчин төгөлдөр дотоод эсвэл гадаад паспорттайгаа ирэхэд хангалттай.

-Манайхаас хэдэн хүн ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах вэ?

-Кремлийн урилгаар Монгол Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын ажилтнууд бүхий таван хүний төлөөлөл, Сонгуулийн ерөнхий хорооны гурван ажилтан, олон улсын ажиглагчийн журмаар МАН-ын нэг төлөөлөгч Москва хотноо ажиллана. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу дээр дурдсан төлөөлөгчид гадаадын бусад ажиглагчдын хамт сонгуулийн хэсгүүд дээр ажиллах буюу сонгуулийн үр дүнг гаргахад, үр дүнгийн тухай эцсийн баримт бичгүүдийг бүрдүүлэхэд болон сонгогчдын саналыг дахин тоолоход байлцах юм.

-Монгол дахь сонгогчдын ирц хэдэн хувьтай байх бол. Энэ талаар ямар нэгэн судалгаа байгаа юу?

-ОХУ-ын хувьд бол энэ оны Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын ирц урьд урьдын жилүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр байхаар байгаа. Урьдчилсан тооцоогоор нийт сонгогчдын 63-64 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцоно гэсэн судалгаа бий. Харин Бүх Оросын олон нийтийн санал бодлыг тандах төвийн (Всероссийский центр изучения общественного мнения - ВЦИОМ) тооцоолсноор бол ирц 63-67 хувьд хүрэх магадлалтай байна.

Монгол Улсад ажиллаж амьдарч буй ОХУ-ын иргэдийн хувьд харамсалтай нь иймэрхүү судалгаа байхгүй. Гэхдээ өнгөрсөн 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Улаанбаатарт ирц 60 хувь, Дархан, Эрдэнэт хотуудад дунджаар 70 хувь хүрч байсан. Энэ удаагийн сонгуульд ч мөн Монголд амьдарч буй орос иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцох болов уу гэж таамаглаж байна.

-Монгол Улсын хувьд сонгогчдын саналыг автоматжуулсан системээр тоолдог бөгөөд хяналтын шатанд гараар тоолдог. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогчдын саналыг хэрхэн тоолох вэ?

-ОХУ-ын СЕХ-ийн шийдвэрээр энэ сарын 18-ны өдөр болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг цахим санал хураалтын төхөөрөмжөөр тоолохоор болсон. 13 мянга гаруй ийм тоног төхөөрөмжийг ашиглахаар сонгуулийн ихэнх хэсгүүдэд суурилуулсан бөгөөд хакердах эсвэл гаднаас холбогдох ямар ч боломжгүй.

Гэхдээ ямар нэгэн будилаан үүсэж, дахин хянах шаардлага гарвал сонгуулийн саналын хуудсуудыг гар аргаар дахин тоолж болно. Дашрамд сануулахад, ОХУ-ын СЕХ-ын дарга асан В.Е.Чуров танай оронд ирэхдээ Монголд сонгуулийн явцад болон санал тооллогын үеэр шинэ техник технологийг идэвхтэй ашиглаж буйг онцолж байсан удаатай. Монголын зарим туршлагаас бид өөрийн орондоо хэрэгжүүлсэн гэж хэлж болно.

-Вашингтон Кремлийг өнгөрсөн 2016 онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэж буруутгадаг. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд АНУ нөлөөлөх боломжтой юу?

-Аливаа улс оронд улс төрийн сонгууль нь батлагдсан хууль журмын дагуу тус орны хууль сахиулах болон захиргааны байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулагддаг.Түүнчлэн уг ажиллагааг олон улсын болон дотоодын ажиглагчид гярхай хянаж байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тарааж буй элдэв цуурхал, гажуудлаас бид холуур байхыг хичээнэ.

АНУ-ын сонгуульд оролцсон гэх хий хоосон хардлагыг Америкийн тал байнга дэвшүүлж, бараг л амны уншлага болгосон тул тэдний зүгээс манай сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн оролдлогыг хийхээр оролдож болзошгүйг үгүйсгэх аргагүй. Тэр байтугай зарим нэг улс орны зүгээс манай дотоодын хэрэг болох сонгуульд хөндлөнгөөс оролцохоор төлөвлөж буй тухай сураг дуулдаад байна.

Иймэрхүү оролдлогоос урьдчилан сэргийлэхийн тулд Москва Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагад (ЕАБХАБ) удирдлагад хандан Мониторингийн тусгай албаны ажилчдыг сонгуулийн явцыг байнга ажиглана уу хэмээн санал тавьсан билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний хэлснээр “Бид өөрийн гэсэн зарчимтай. Уг зарчмынхаа дагуу манай улсын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг үл тэвчинэ. Түүнчлэн бид бусдын дотоод хэрэгт оролцдоггүй. Энэ бол бидний зарчим”

-Урьдчилсан санал асуулгын дүнгээр ОХУ-ын сонгогчдын 70 орчим хувь нь одоогийн Ерөнхийлөгч Владимир Путинийг дэмжихээ илэрхийлсэн. Урьдчилсан санал асуулга хэр бодитой байдаг бол?

-Энэ нь Бүх Оросын олон нийтийн санал бодлыг тандах төвөөс явуулсан олон нийтийн санал асуулгын үр дүнгийн үндсэн дээр гаргаж ирсэн тоо бөгөөд уг төв нь Орост нийгмийн, улс төрийн болон зах зээлийн судалгааны ажил явуулдаг манай орны анхдагч буюу хамгийн нэр хүндтэй судалгааны байгууллагуудын нэг юм. Уг байгууллагаас хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнгээр В.В.Путинд нийт сонгогчдын 69 хувь нь саналаа өгөхөд бэлэн гэсэн бол П.Н.Грудининд долоо, B.В.Жириновскийд тав, КА.Собчакт хоёр, Г.А.Явлинский, Б.Ю.Титов, C.Н.Бабурин болон М.А.Сурайкинд тус тус нэг хүрэхгүй хувь саналаа өгнө гэжээ.

Харин “Олон нийтийн санал бодлын сан” төрийн бус байгууллагын энэ сарын 11-нд явуулсан санал асуулгын дүнгээр В.В.Путиний рейтинг 64.9 хувь, П.Н.Грудининых 6.7, В.В.Жириновскийнх 6.2, харин бусад нэр дэвшигчдийн рейтинг нэг хувь хүрэхгүй байна. Эдгээр таамаглал хэр үнэн болохыг хэдхэн хоногийн дараа харъя даа.

-ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхийлөгчөөр гурван удаа сонгогдсон. Хэрэв энэ удаагийн сонгуульд ялалт байгуулбал дөрөв дэх удаагаа ОХУ-ын Төрийн тэргүүний албан тушаалыг хашна. Түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд ОХУ болон Монголын хамтын ажиллагаанд ямар нааштай өөрчлөлт гарсан бэ?

-В.В.Путин Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Орос, Монголын харилцаа өндөр төвшинд хүрч, халуун дулаан уур амьсгал сэргэсэн гэдгийг итгэлтэй хэлж чадна. Тэрбээр Монгол Улсад 2000 онд буюу төрийн тэргүүнээр дөнгөж сонгогдсоныхоо дараа, 2009 онд ОХУ-ын Ерөнхий сайдын хувиар, 2014 онд дахин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувиар Халхын голын байлдааны хамтын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэхээр, нийт гурван удаа ирж байсан. 

Манай хоёр орны хооронд өндөр дээд төвшний яриа хэлэлцээ олон удаа амжилттай зохион байгуулагдсаар байна. Зөвхөн өнгөрсөн 2017 онд л гэхэд В.В.Путин өнгөрсөн оны зургаадугаар сард шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хоёр удаа уулзсан. Тэд эхний удаа өнгөрсөн наймдугаар сард Будапешт хотноо уулзсан бол хоёр дахь удаагаа есдүгээр сард болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр уулзсан.

Монгол Улсын Ерөнхий сайд жил болгон Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор болон манай орны холбогдох өндөр албан тушаалтнуудтай ажил хэргийн хүрээнд яриа хэлэлцээ хийхээр ОХУ-д айлчилдаг. Энэ онд ч гэсэн Монголын төлөөлөгчид Санкт-Петербург хотноо зохион байгуулагдах ОУЭЗЧУ-д оролцоно гэж найдаж байна. Түүнчлэн манай хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа маш идэвхтэй сайн хөгжиж байгаа. Үүнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын гавьяа зүтгэл их бий.

Өнгөрсөн 2017 оны байдлаар Орос, Монголын гадаад худалдааны эргэлт чамлалтгүй сайн өссөн. 2016 оныхтой харьцуулахад худалдааны эргэлт 46.9 хувиар өсөж 1368.1 сая ам. долларт хүрснээс ОХУ-ын экспорт 1326.9 сая ам. долларт хүрч, 48.1 хувиар өссөн бол Монголын импорт 41.2 сая ам. доллар хүрч 14.8 хувиар өссөн. Ерөнхийдөө ОХУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын ажлын ачаалал эрс нэмэгдсэн. Буриад Улс, Эрхүүгийн муж, Алтайн болон Өвөр байгалийн хязгаар гээд хил орчмын бүсүүдийн хамтын ажиллагаа нь хоёр орны хамтын ажиллагааны салшгүй нэг хэсэг болоод байна.

Эрчим хүч, төмөр зам, хөдөө аж ахуйн салбар дахь болон дэд бүтцийн шинэчлэлийн хүрээн дэх хамтын ажиллагаа эрчимжиж, цэргийн болон техникийн салбар дахь хамтын холбоо улам бэхэжсээр байна. Манай хоёр орны хууль сахиулах болон хүчний байгууллагууд харилцан уялдаатай ажилладаг. Ялангуяа хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагаа жилээс жилд есөн нэмэгдэж байгааг онцлох нь зүйтэй болов уу.

Мөн монголын иргэдэд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхийг хамгийн олныг олгодог. Нэг хүнд ногдох квотоор бол энэ үзүүлэлт нь дэлхийн бусад оронтой харьцуулахад хамаагүй өндөр байгаа юм. Тухайлбал, 2018-2019 оны хичээлийн жилд 500 монгол оюутан ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамны шугамаар суралцахаар болсон. Манай оронд жилдээ нийт 3,000 орчим монгол иргэн суралцдагаас талаас илүү хувь нь Засгийн газрын тэтгэлгээр сурдаг. 

Энэ бүхэн нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины үйл ажиллагаатай шууд холбоотой. Би хоёр орны хамтын ажиллагааны ирээдүйг өөдрөгөөр төсөөлдөг. Энэ оноос хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд олон төсөл хэрэгжиж эхлэхээр байгаа юм. Тухайлбал, машин үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах болон урьд өмнө нь хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй агаарын хөлөг угсрах төсөл хэрэгжиж эхэлнэ гэсэн хүлээлттэй байгаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    16 цаг 45 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    17 цаг 17 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    17 цаг 24 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    17 цаг 40 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    17 цаг 50 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    18 цаг 4 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    18 цаг 15 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    21 цаг 54 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    22 цаг 24 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    22 цаг 25 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    2026-07-13
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    2026-07-13
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК