Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Европын холбооны 14 улс ОХУ-ын дипломатуудыг хөөх шийдвэр гаргав

2018-3-27
0
ЖИРГЭХ

ОХУ-ын Тагнуулын төв газрын экс-хурандаа Сергей Скрипалийг охиных нь хамт химийн хорт бодисоор хордуулсан халдлагатай холбоотойгоор АНУ, Канад, Европын холбооны гишүүн 14 улс, Украин зэрэг улс орнууд өчигдөр /2018.03.26/ Оросын дипломат ажилтнуудыг эх орноосоо хөөж буйгаа мэдэгдлээ. Энэ мэдэгдэлтэй холбоотойгоор ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас оросын дипломатуудыг хөөсөн улс тус бүрд хариу арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгдсэн юм.

 

Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск мэдэгдэхдээ ''Өнөөдөр Европын холбооны гишүүн 14 улс Оросын дипломатуудыг эх орноосоо хөөх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт Европын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцсэн'' гэдгээ мэдэгдэв. 

Үүнээс гадна, Цагаан ордон ч гэсэн ОХУ-ын дипломатуудыг нутаг буцахыг шаардаж буйгаа мэдэгдлээ. АНУ-д оросын 60 дипломат ажилтан сууж байна. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын Элчин сайдын яамны 48 ажилтан болон Нью-Йоркод байрлах НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгчийн газрын 12 гишүүн АНУ-ыг орхих шаардлага гарч байна. 

АНУ-ын Засаг захиргааны төлөөлөгчийн мэдээлж буйгаар, ОХУ-ын байнгын төлөөлөгчийн газрын зарим ажилчид тагнуулын үйл ажиллагаа явуулж байгаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна. Тэд байнгын төлөөлөгчийн газрын төв байранд оршин суух эрхээ урвуулан ашиглаж байна гэв. 

Энэ шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн биеэр хүлээн авч, баталгаажуулсан гэсэн.

Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп одоогоор энэ тухай ямар нэгэн мэдэгдэл өөрийн биеэр хийгээгүй байгаа бөгөөд тэрбээр твиттер хуудаснаа хамгийн сүүлд худал мэдээллийн тухай жиргэсэн байна.

 

АНУ Оросын дипломатуудыг хөөхөөс гадна Сиэтль дэх ОХУ-ын Ерөнхий консулын газрыг хаах шийдвэр гаргав. Учир нь Сиэтль дэх ОХУ-ын Ерөнхий Консулын газар АНУ-ын шумбагч хөлөг Boeing-ийн баазтай ойр байрладаг тул ийнхүү хаах шийдвэр гаргасан гэжээ.

Харин АНУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Анатолий Антонов дээрх шийдвэртэй холбоотойгоор Вашингтонд хатуу эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэрбээр ''АНУ өнөөдрийг хүртэл Скрипалийн хэрэгт ОХУ буруутай гэсэн ганц нотолгоо баримт олж чадахгүй байж, ийнхүү буруутгах нь зүй зохист нийцэхгүй'' гэв

Мөн ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас Европын холбооны гишүүн-улс болон НАТО-г нөхөрсөг бус шийдвэр гаргалаа хэмээн эсэргүүцлээ илэрхийлжээ. 

Европын холбооны гишүүн 14 улс, АНУ-аас гадна Канад ч гэсэн оросын дипломатуудыг эх орноосоо хөөх шийдвэр гаргаж буйгаа мэдэгдэв. Тус улсыг ОХУ-ын дөрвөн дипломат орхих шаардлага гарч байна. 

Үүнээс гадна, Франц, Герман, Латви, Литва, Польша, Эстони, Итали, Нидерланд, Швед, Дани, Чех, Финлянд, Румын, Хорват зэрэг орнууд Европын холбооны шийдвэрийг дэмжиж ОХУ-ын дипломатуудыг эх орноосоо хөөхөөр болжээ. 

Энэ мэтчилэн Европын холбооны 14 улс, АНУ, Канад зэрэг орнууд ОХУ-ын нийт 100 гаруй дипломатууд эх нутаг руу нь хөөж байна. Европын холбооны зүгээс тэднийг дөрөвдүгээр сарын 2-оос өмнө нутаг буцахыг шаардаж байгаа ажээ. 

Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Дмитрий Песков ''Гадаад хэргийн яам энэ асуудалд дүн шинжилгээ хийж байна. Үүний дараагаар, Владимир Путин хариу арга хэмжээ авах болно' гэж мэдэгдэв. 

Харин Москвад суугаа АНУ-ын Элчин сайд Жон Ханстман '' АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тагнуулын үйл ажиллагаа явуулж буй Оросын дипломатуудыг нутаг буцахыг шаардлаа. Энэ бол Солсберьд болсон хадлагатай холбоотойгоор авч буй хариу арга хэмжээ гэж ойлгож болно. Гэхдээ ОХУ хариуцлагатай байх юм бол бид цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой'' гэсэн байна. 

Европын холбооны гишүүн 14 улс орноос гадна Албани ч гэсэн Оросын хоёр дипломатыг персона нон грата хэмээн мэдэгдэв. 

Харин Оросын судлаачид '' Энэ бол ОХУ-д үзүүлж буй барууны дарамт, шахалт. Тэд оросыг үндэсний ашиг сонирхлоосоо татгалзаж, гадаад бодлогодоо өөрчлөлт оруулахыг хүсч байгаа. Гэхдээ тэд зорилгодоо хүрч чадахгүй. Орос улс хариуд нь улс тус бүрийн дипломатуудыг хөөх болно'' гэж дүгнэв. 

Харин Австри улс Европын холбооны улс орнуудын гаргасан шийдвэртэй нэгдэхээс татгалзав. Тус улс Скрипалийн хэрэгтэй холбоотойгоор гаргаж буй бусад улс орнуудын шийдвэрийг дэмжиж байгаа ч энэ асуудалд төвийг сахисан байр суурьтай байгаа гэдгээ мэдэгдэв. ''Бид төвийг сахисан улс тул Оросын дипломатуудыг хөөе гэж бодохгүй байна. Харин бид Өрнө болон Дорнын гүүр нь байх болно'' гэдгээ Австрийн канцлер Себастьян Курц мэдэгдэв. 

 

Харин Европын холбооны шийдвэрийг Украин улс дэмжсэн юм. Тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгчийн мэдээлж буйгаар, Скрипалийн хэрэгт ОХУ буруутай гэх нотолгоо бий гэсэн ч чухам ямар нотолгоо болохыг дурдаагүй юм. Гэхдээ Украины Дээд Радагийн дэд дарга ОХУ-ын хариу арга хэмжээнээс сэрэмжилж буйгаа нуугаагүй юм. Учир Тэд ОХУ-аас Украины дипломатуудыг хөөх бий гэдгээс болгоомжилж байна гэв. 

Харин Словаки улсын хувьд Оросын дипломатуудыг хөөхөөс өмнө тэдэнтэй ярилцах нь чухал гэж үзэн ОХУ-ын элчин сайдтай уулзахаар болсноо мэдэгдэв. Тус уулзалт нь өнөөдөр /2018.03.27/ товлогджээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (182.160.32.213)
    ер нь одоо Оростой хамт барууны гахайнуудтай байлдах л дөхөж байна даа. тэртээ тэргүй виз өгдөггүй визний мөнгийг нь шууд дээрэмддэг англи америк барууны гомо лесби гахайнуудыг хөөх шийдвэр гаргалаа.
    2018 оны 03 сарын 27 | Хариулах
    • Mgl
      Viza abaagyi garyyd USA d ix dyrgyi bx um. Ogson bol ochood Mongol gedgee martchixdag garyyd da hehe
      2018 оны 03 сарын 27
  • zochin (202.9.41.156)
    augaaa oros guren mini uhej bsan hugshin evropiin ulsuudiin dip nuhduudiig toond l hargalzan bugdiig n nutag ornooso huun garga, dara n yahiig n haraya, uyr dun oilgomjtoi sh de, yamar ch erguu teneg ireh ur dagavar, garah nuhtsul bdliig medej bgaa, hohinee,
    2018 оны 03 сарын 27 | Хариулах
  • urvagch bol urvagch (202.179.3.170)
    Yag delhiin 2-r dainii tuuh unertej bn.
    2018 оны 03 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    15 цаг 20 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    15 цаг 51 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    15 цаг 58 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    16 цаг 14 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    16 цаг 25 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    16 цаг 39 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    16 цаг 50 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    20 цаг 28 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    20 цаг 59 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    21 цаг 0 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    2026-07-13
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    2026-07-13
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК