зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ИТХ-ын тогтоол засч байж нэг шинэ машины үнээр хоёр хуучин машин авчээ

2018-5-03
0
ЖИРГЭХ

Говьсүмбэр аймгийн ИТХ 2017 оны 11 дүгээр сарын 6-нд наймдугаар хуралдааныг хийж 2017 оны орон нутгийн төсөвтөө тодотгол хийжээ. 

Төсвийнхөө  тодотголыг баталсан хавсралтын “Говьсүмбэр аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл арга хэмжээний жагсаалтын 1,2,6-д “Нийтийн тээврийн үйлчилгээг бодлогоор дэмжиж, дунд оврын автобусаар хангана. Төсөвт өртөг 165 сая төгрөг” гээд заачихаж.

Ингээд хуралдааны төлөөлөгчид ИТХ-ын 06 дугаар тогтоолыг, хавсралтын нь хамт олонхийн саналаар баталж хэрэгжүүлэхээр болсон байна.

Тогтоолын хавсралтад “нийтийн тээврийн үйлчилгээг бодлогоор дэмжиж....” гээд заачихснаас үзэхэд аймгийн төвд автобусны үйлчилгээ нээх юм болов уу гэж бодмоор. Үнэндээ ч Говь-Сүмбэр аймгийн төв хоёр хэсэгт хуваагдчихсан, аймгийн хуучин төв, Хонхор хоёр өөр хоорондоо бас ч гэж нэлээд зайтай л даа. Үнэхээр энэ хооронд автобус явдаг болчихвол, хөгшид, сургуулийн хүүхдэд буянтай л ажил.

Гэтэл тамга тэмдэг дарж баталгаажуулсан тогтоол, хавсралтын энэ заалт гэнэт “Нийтийн тээврийн дунд автобус, суудлын автомашин худалдан авах. Төсөвт өртөг 165 сая төгрөг” гээд өөрчлөгдчихсөн байх нь тэр. Мөнгөн дүн нь өөрчлөгдөөгүй болохоор 165 сая төгрөгөөр хоёр машин худалдан авах болсон гэсэн үг.

Үнэхээр ч тус аймаг 165 сая төгрөгөөрөө хоёр машин авчээ. Нэг нь мэдээж анхны зориулалт болох дунд оврын автобус......Гэхдээ нийтийн тээвэрт явж байсан хуучин автобус. Нэгэнт л нэг автобус авах төсөвт өртгөөрөө хоёрын хоёр машин авч байгаа болохоор тал мөнгөөр шинэ машин авч чадахгүй нь ойлгомжтой болохоор хуучин машин л авсан нь тэр... Харин нөгөө нь мөн л суудлын автомашин.

Өнөөдөртөө улс даяар “Төсвийн хөрөнгөөр бараа бүтээгдхүүн худалдан авах тухай” хууль үйлчилж байгаа болохоор суудлын автомашин худалдан авах тендер зарлаж. Хамгийн сонирхолтой нь энэ тендерт аймгийн ИТХ-ын нэг төлөөлөгчийн эзэмшдэг компани шалгарч “Nissan Teana” маркийн машинаа аймагтаа худалджээ. Харамсалтай нь энэ машин нь монгол улсад 2016 оны зургадугаар сарын 28-нд орж ирсэн хуучин машин байх нь тэр. Тэндээ хэдэн жил ч явсан юм. Нэг үгээр хэлбэл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, албан тушаалаа ашиглан хуучин машинаа төрдөө, аймагтаа “шахсан” нь тэр.

Өнөөдөр ИТХ-ын төлөөлөгч эрхмийн аймагтаа шахсан машиныг аймаг ашиглаж байгаа бол өнөөх хуучин автобус нь хаа байгаа нь мэдэгдэхгүй, ямарч л байсан тус аймагт явж байгаа нь харагдахгүй байгаа юм байна.

Эндээс аймгийн хууль тогтоох дээд байгууллага ИТХ-ын олонхиор баталсан тогтоол, түүний хавсралтыг хэн ингэж дураараа өөрчилж “суудлын автомашин” гэсэн үг нэмэв гэсэн асуулт гарч ирж байна. Эгээ нэг бичээч дураараа өөрчилчөхөөгүй нь мэдээж. Тэгэхээр суудлын хуучин машинаа төрд шахах гэсэн тэр төлөөлөгч сэжигтэй болж таарч байна. Гэхдээ тэр төлөөлөгч тогтоолыг өөрчилж чаддаг юм гэхэд машинаа шахаж чадахгүй. Тэгэхээр түүний хуучин машиныг төрд худалдаж авах эрх мэдэл бүхий өөр нэг хүн оролцсон болж таарч байна.

Машинаа шахах гэсэн төлөөлөгч ч яахав, машиныхаа үнийг л авсан гэж бодоход түүнд машин шахах боломж олгож, тогтоол, хавсралтыг засварлан, машиныг нь худалдаад авсан тэр хүн дундаас нь ямар шиг унагаасан бол. Монгол Улсад өнөөдөр тендерт зуучилж өгсөн хүн 10 хувийг нь авдаг гэсэн жишиг тогтсон гэж ярьдаг. Энэ бол зүгээр л зарласан тендерт шалгаруулах ажлыг хийхэд шүү дээ.

Гэтэл энэ тохиолдолд зуучлагч нь хоёр том үүрэг гүйцэтгэж. Эхлээд төрийн байгууллагын баталчихсан тогтоолыг өөрчилж, дараа нь тендерт компанийг нь шалгаруулж, хуучин машиныг нь худалдан авч. Тэгэхээр хэдэн хувийн шагнал аваа бол........

Юутай ч орон нутагт төрийн эрх барьж байгаа, хууль тогтоох байгууллагын гаргаж олонхиор баталсан тогтоолыг хэдхэн хүн дур мэдэн засварлаж, хэсэг бүлэг хүн төсвийн мөнгийг гарын салаагаар урсган хувьдаа завших боломж бүрдүүлж.

Бас, нэг сайн машин авах мөнгөөр Говьсүмбэр аймагт ИТХ-ын тогтоолыг засварлан байж хоёр хуучин машин худалдаж авсан түүх энэ. Мөн  аймгийн ИТХ-д иргэдээ төлөөлөн суугаа, төрийн төлөөлөгч, ард түмний элч хүн төрийн байгууллагад хуучин машинаа “шахаж” төсвийн мөнгөнөөс “завшсан” түүх.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
 П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
Т.Аубакир: Хүүхдийн мөнгийг халамж гэж хэлж болохгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (203.91.115.41)
    Энэ говьсүмбэрийн удирдлагууд ч ёстой луйварчингууд юмаа.
    2018 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.181.100)
    Мэдээлэл өгсөн эх сурвалжийн Нэр усгүй, үнэн худал нь мэдэгдэхгүй, хуудас цаас хуулбарлаж тавиад мэдээ бичээд байгаа нөхдүүд хэдэн төгрөгөөр бичдэг болдоо.
    2018 оны 05 сарын 04 | Хариулах
    • zochin
      chi huivaldagch luivarchiin gar hul bn
      2018 оны 05 сарын 04
  • Ченж (202.21.118.90)
    Хэн дуртай нь автомашин худалдаалж байгаа газруудаас лавла,эсвэл интернетээс. Цоо шиннэ нис. Шинэ нис.теана автомашин 60 саяаас75 сая төгрөг байна. Сэтгүүлч гуай та үнийг нь харьцуулахгүй. бол бүр сайн
    2018 оны 05 сарын 04 | Хариулах
  • Ченж (202.21.118.90)
    Хэн дуртай нь автомашин худалдаалж байгаа газруудаас лавла,эсвэл интернетээс. Цоо шиннэ нис. Шинэ нис.теана автомашин 60 саяаас75 сая төгрөг байна. Сэтгүүлч гуай та үнийг нь харьцуулахгүй. бол бүр сайн
    2018 оны 05 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын Усан Спортын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн болж байна
    16 мин
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
    47 мин
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
    59 мин
  • Б.Одгэрэл ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ
    1 цаг 10 мин
  • Яармагийн бохир усны хоёрдугаар өргөх насосыг цэвэрлэлээ
    1 цаг 28 мин
  • Амралтын өдрөөр хийх 5 амтат хоолны жор
    1 цаг 37 мин
  • Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид нийт 8 медаль хүртээд байна
    2 цаг 6 мин
  • Цас орсон амралтын өдөр гэртээ дулаан хөнжилдөө хэвтэн үзэх 10 кино
    2 цаг 15 мин
  • The MongolZ шинэ бүрэлдэхүүнтэйгээр тэмцээнээ өндөрлүүллээ
    4 цаг 35 мин
  • Улаанбаатарт -7 градус хүйтэн байна
    4 цаг 59 мин
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
    21 цаг 4 мин
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
    21 цаг 15 мин
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
    21 цаг 30 мин
  • Энэ сарын 29-нд "цэргийн тангараг" өргөх ёслол болно
    21 цаг 42 мин
  • Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж өөрийн хамаарал бүхий хүмүүсийг ажлын байр бий болгон томилжээ
    21 цаг 47 мин
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
    22 цаг 2 мин
  • Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
    22 цаг 5 мин
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
    22 цаг 11 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    22 цаг 26 мин
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
    23 цаг 20 мин
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • ТӨСӨВ 2026: Асаргааны тэтгэмж авдаг 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тусгажээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • Оюу толгой 2025 он гарснаас хойш 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
  • Ч.Ундрам: МУГТ Г.Отгонцэцэг надтай уулзах талаар яриагүй
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • ФОТО: Багш нарын ажил хаялт үргэлжилж байна
  • Хасын хүлэгүүд EASL 2025–26 улирлын хоёр дахь хожлоо гэртээ авлаа
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Ази, Далайн орнуудын цаг уурын хиймэл дагуул хэрэглэгчдийн хурал боллоо
  • Нийт нутгийн 23 хувь нь цастай байна
24 баримт
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК