Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэтхэгт хүчингийн хэрэг газар аваад байна

2018-5-17
0
ЖИРГЭХ

Бэлгийн хүчирхийлэл гэдэг Энэтхэгийн нийгмийн нэг тулгамдсан асуудал болоод байна. Эмэгтэйчүүд гудамжинд гарахаас, эцэг эхчүүд охид хүүхдээ ганцааранг нь явуулахаас эмээдэг болоод байна. Статистикаас үзэхэд бэлгийн хүчирхийллийн золиос бологсдын бараг тал хувь нь  насанд хүрээгүй охид байна,. 

Хохирогчийг амьдаар нь шатаажээ

Өнгөрсөн долоо хоногт энэтхэгийн дорнод Жаркханд мужийн цагдаагийнхан 16 настай бүсгүйг хүчирхийлж, амийг нь хөнөөсөн хэрэгт сэжиглэн 20 залууг баривчилсан байна. Энэ  тавдугаар сарын 3-нд охины эцэг эхийг хуриманд явсан хойгуур охиныг гэрээс нь хулгайлж бүлэглэн хүчихийлснийхээ дараа гэрт нь авчирч орхисон байна. Охин бүхнийг эцэгтээ хэлээд, нутгийн цагдаад ханджээ. Хууль сахиулагчид хүчирхийлэгчдэд 734 долларын торгууль, нөхөн төлбөр оногдуулж. Харин гэмт этгээдүүд үүнийх нь төлөө өшөө авахаар шийдэж гэрт нь дайран орж, гэрт байсан бүх хүнийг зодоод, охиныг амьдаар нь шатаажээ.

Бас Жаркхандад яг ийм байдлаар 17 настай бүсгүйг шатаасан хэрэг гарсан байна. Бүсгүй нөхөрт гарахаас татгалзсаны нь төлөө хүчирхийлж, керосин цацаад шатаажээ. Одоо бүсгүй биеийнх нь 95 хувь түлэгдээд эмнэлэгт үхэл амьдралын зааг дээр байна.

Ганц нэгээрээ юм уу, бүлэглэн хүчиндэх, тэгээд амийг нь хөнөөх хэрэг Энэтхэгт ийн байнга гарч байна. 2016 онд 40 мянган ийм хэрэг бүртгэгдсэний 19,65 хувийнх нь хохирогч насанд хүрээгүй охид байна.

Энэтхэгийн хүний эрхийг хамгаалах Save Children байгууллага энэ тоо баримтыг үнэнд хамгийн дөхүү гээд, гэхдээ энэ бол мөсөн уулын зөвхөн орой нь гэж байна. Human Rights Watch байгууллагын хүний эрхийг хамгаалагчид ийм хэрэг ихэнх тохиолдолд эмнэлэг, цагдаагийн хэсгүүдэд замхардаг гэж баталж байгаа юм. Хууль сахиулагчид зарим ийм хэргийг бүртгэх, хохирогчийг, гэрчийг хамгаалахыг хүсдэггүй гэнэ.

Тэр ч бүү хэл хохирогчдын гэр бүлийнхэн олны шившиг болохоос айгаад хэргийг нуун дарагдуулах явдал ч байна. Зарим тооцоогоор ийм хэргийн таван хувь нь ингэж замхардаг байна.

“Эцэг нь байнга хүчирхийлдэг байсан нэг бүсгүйг би мэднэ. Гэр бүлийнхэн нь бүсгүйг хэзээ ч хамгаалж байгаагүй. Эцэст нь бүсгүй гэрээсээ зугтааж нуугдан нөхөрт гарч өнөөдөр хэвийн амьдарч байна. Одоо тэрбээр гэрийнхнээсээ холбоогоо тасалж, энэ явдлын төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй” гэж Нью-Делигийн 30 настай бизнесмэн, “аам-аадми парти” намын эмэгтэйчүүдийн тасгийн ажилтан  эмэгтэй Шабина Куреши ярьж байна. Эдний нам 2015 онд болсон Делийн хууль тогтоох байгууллагын  сонгуульд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс сэргийлэхэд эргүүлийн тусламж ашиглах уриа дэвшүүлж байгаад ялсан юм байна.

Шабина “Энэтхэгт, ялангуяа хөдөө мужуудад дөрөвхөн ханын дунд хоригдсон бүсгүйчүүд мянга мянгаараа байна. Тэдний хувьд хөршүүд, төрөл төрөгсөд, найз нар гээд хүчрхийлэх, бэлгийн дарамт үзүүлэх хүн мундахгүй. Хулгайлах, хүчиндэх, амийг нь хөнөөх явдал өдөр бүр. Том хотуудад ч ялгаагүй. Би дөрөв дэх жилдээ охид бүсгүйчүүдийг сургаж боловсруулах ажил хийж байна. Бид тэдэнд өөрийгөө үнэлж хүндэтгэх, кун-фу, каратэгийн наад захын техник заадаг. Энэ чинь ядаж л таксины жолоочоос биеэ хамгаалахад нь хэрэг болно шүү дээ. Нэг шавь маань яг ийм байдлаар таксины жолочоос биеэ хамгаалсан. “Би ч гэсэн эмэгтэй хүний хувьд Энэтхэгт аюулгүй байна гэдэгтээ итгэхгүй байна. Гэрээсээ гараад л хүнгүй газарт, таксинд суухдаа, метрогоор явахдаа үргэлжийн айдастай. Миний эх орон нэгт сая сая эмэгтэй яг ийм л байна” гэж эмэгтэйчүүдэд зориулсан ном зохиогч, нийгэм судлаач Дипа Нараян хэлж байна.

“Хамгийн хар өдөр”

Жамму болон Кашмир,  Уттар-Прадеш мужид болсон хүчирхийллийг эсэргүүцсэн жагсаал цуглаан өнгөрөгч дөрөвдүгээр сард Энэтхэг даяар болсон. Нэг хэрэгт нь бүр Энэтхэгийн эрх баригч Ардын намаас орон нутгийн хуралд сонгогдсон төлөөлөгч Кулдип Сингх Сенгарыг оролцсон, 16 настай охиныг хүчиндсэн гэж буруутгаж байлаа. Мужийн ерөнхий сайд нь цагдаагийн газрыг хохирогчийн өргөдлийг авахгүй байлаа хэмээн шүүмжилж шаардсаны дараагаар хэрэг явдал, эсэргүүцэл  арай намдсан. Гэсэн ч цагдаагийн газраас өргөдлөө эргүүлж авсангүй хэмээн улстөрчийн гэр бүлийнхэн хохирогчийн эцгийг алсны дараа бүсгүй хүчиндэгчийн гэрийн гадаа өөрийгөө шатаахыг оролдсон байна. Мужийн эрх баригчид гэмт хэргийг хэн үйлдсэнээс хамаарахгүйгээр хэргийг шударга мөрдөнө гэж мэдэгдээд байна.

Кашмир дахь эсэргүүцэл

Кашмир мужид найман настай мусульман охин Асифийг хүчирхийлж амийг нь хөнөөсөн хэрэг олон нийтийн дургүйцлийг ихэд хүргэж эсэргүүцэл өрнөсөн. Найман эр охиныг хулгайлсны дотор нэг нь цагдаагийн ажилтан байсан гэнэ. Охиныг индиусын сүмд таван өдөр байлгаж  тамлан, хар тамхиар мансууруулан хүчирхийлээд сүүлд нь үхтэл  зодоод ойд аваачиж хаясан байна. Гэмт хэрэгтнүүд бүгд индиусын шашинтан байсан учраас лалын шашинтан тэдний гэр бүлийг мужаасаа зайлуулахаар бодсон байна.

Сөрөг хүчний удирдагч Рахул Ганди зохион байгуулж Нью-Делид, аажмаар улс орон даяар “Асифын төлөө шударга шүүх”, “Би индус, гэхдээ надад ичгэвтэр байна” гэсэн уриа бүхий эсэргүүцлийн аян өрнүүлсэн байна. Энэ бол 2012 онд 23 настай бүсгүйг автобусанд хэсэг залуу бүлэглэн зэрлэгээр хүчиндсэний төлөө өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнөөс  хойшхи хамгийн өргөн олныг хамарсан хөдөлгөөн байлаа.

Дээд хэмжээ

Энэтхэгийн Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд шуурхай хуралдаанаараа 12 хүтэлх насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд цаазаар авах ял оноож байхаар шийдвэрлэсэн байна. 16-гаас дээш насны охидыг хүчирхийлсэн гэмт этгээдэд оноох ялын доод хэмжээг 7-10 жил, 12-16 насны охидыг хүчирхийлсэн бол ялын доод хэмжээ нь 20 жил болгож ялын дээд хэмжээ нь бүх насаар нь хорих болгохоор тогтжээ.

“Ийм гэмт этгээдүүдэд хатуу ял оноож байх хэрэгтэй. Бүр олны өмнө толгойг нь авч байвал зохино. Гэмт этгээдүүдэд хэдий л хатуу хариуцлага тооцож хатуу ял өгнө, ийм гэмт хэрэг төдий багасна. Надад, миний үе тэнгийн охид бүсгүйчүүдэд тохиолдсон гай гамшиг дахин давтагдах ёсгүй” гэж ийм гэмт хэргийн хохирогч болсон нэрээ хэлэхийг үл хүссэн нэгэн бүсгүй РИА Новости агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.

Энэтхэг улс НҮБ-ээс гаргасан жендерийн тэгш байдлын судалгаагаар 159 улс орноос 125 дугаар байрт орж байгааг нийгэм судлаач Дипа Нараян хэлээд энэ нь энэтхэгийн нийгмийн бүхий л салбарт ийм байгаа гэжээ.

“Лалын шашинт охидыг гадуурхан улс төрийн нүдээр хардаг болсон. Гэвч энэ эмгэнэл улс төрийн тэмцлийн зэвсэг болох ёсгүй. Охидын эцэг эх, жирийн нүүдэлчин, малчид ийм гэмт хэргийн төлөө гэмт этгээдүүдэд шударга шийтгэл оноохыг л хүсч байна. Харамсалтай нь ийм гэмт хэргийг  цагдаагийн хаацайлж, заримд нь бүр цагдаагийнхан оролцож байна. Өөр бас нэг зүйл байна. Олон нийтийн зүгээс гэмт хэрэгт хандах хандлагыг өөрчлөх ёстой. Хүчингийн гэмт гэдэг эмэгтэйчүүдийн өөрсдийн нь буруу, түүний хувьд шившиг, охид бүсгүйчүүдээ зөв хүмүүжүүлэх хэрэгтэй гээд тэрүүхэндээ ярьж, нүдээ анин өнгөрөөдөг явдал байсаар байна. Энэтхэгийн нэгэн улстөрч нэг удаа “хөвгүүд бол хөвгүүд. Заримдаа тэд алддаг юм” гэснийг мартах ёсгүй” гэсэн байна.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • irgen (62.167.114.16)
    ugaasaa l iim oron shdee, hamgiin muuhai uls
    2018 оны 05 сарын 17 | Хариулах
  • zochin (176.158.21.29)
    Enetxeg ulsiin erchyyd aimaar zerleg xargis balmad araatnuud yum baina daa
    2018 оны 05 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    11 цаг 24 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    11 цаг 55 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    12 цаг 3 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    12 цаг 18 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    12 цаг 29 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    12 цаг 43 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    12 цаг 54 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    16 цаг 33 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    17 цаг 3 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    17 цаг 4 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    2026-07-13
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    2026-07-13
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК