Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Уруудан доройтож байгаа Венесуэлийн эдийн засаг

2018-5-23
0
ЖИРГЭХ

Латин америкийн Венесуэлд болсон ерөнхийлөгчийн сонгуулиар өнөөгийн ерөнхийлөгч Николас Мадуро нийт сонгогчдын 90 хувийн санал авч яллаа хэмээн тус улсын Сонгуулийн хороо мэдээллээ. Мадурог 5,8 сая хүн дэмжсэн бол түүний өрсөлдөгч Энри Фальконы төлөө 1,8 сая хүн саналаа өгчээ. Фалькон, АНУ-ын төрийн департамент, Чили, Аргентин улсын ерөнхийлөгч нар сонгуулийг ардчилсан бус болсон хэмээн шүүмжилж байна. Мадуро энэ өвөл тангараг өргөж Боливарын бүгд найрамдах Венесуэл улсыг дахин жил удирдана.

Уго Чавесыг нас барснаас хойшхи таван жилийн хугацаанд эдийн засаг нь унан, ард түмний нь амьдрал улам доройтож байгаа Венесуэл өнөөдөр ямаршуухан байна вэ.....

Венесуэлийн нөхцөл байдал, эдийн засгийг хямралтай байна гэж болно. Эдийн засгийн үзүүлэлтүүд нь улам унасаар байгаа. Гадаад өр нь нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүн хомсдон, дотооддоо тогтворгүй байгаа нь энэ бүхний илрэл. Ер нь төрийн эрхийг 1999-2013 онд 14 жил  барьсан Уго Чавесыг 2013 онд нас барснаар энэ улсын улс төр, эдийн засгийн сэргэн мандал эцэс болсон гэж болно. 2002 онд тус улсад ядуурал 49 хувь байсан бол 2011 онд 29 хувь болж буурч байж.

2013 оны арваннэгдүгээр сард Мадуро электрон барааны сүлжээ дэлгүүрүүдийн эзэд, ажилтнуудыг баривчиллаа. Цэрэг, цагдаагийн тусламжтайгаар бараа бүтээгдхүүнийг ердийн үнээс нь 10 хувь хямдруулан заруулав. Иргэд хямд бараа руу хошуурч эмх замбараагүй байдал үүсэн цагдаагийнхан хүчрэхгүйгээс  дэлгүүрүүдийг дээрэмдэж эхлэв.

Улмаар 2014 он гэхэд инфляц 62,2 хувьд хүрлээ. 2015 он гараад ч нөхцөл байдал сайжирсангүй. 2016 онд нефтийн үнэ унаснаар бүрч дордож, эдийн засаг-улс төрийн хямрал нүүрлэлээ. Дотоодын нийт бүтээгдхүүн нь долоон хувь унаж дэлгүүр худалдааны газар дараалалд дарагдлаа. Эрчим хүч, усан хангамж тасалдав. Эдийн засгийн хямрал улам гүнзгийрч ерөнхийлөгч Мадуро бүх нийтийн санал асуулга явуулахаас татгалзсанаар томоохон хотуудад  эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөлөө. Сөрөг хүчнийхэн Мадуро, түүний өмнөх Уго Чавес хоёрыг буруутгаж, харин Мадуро улсынхаа элитүүдийг буруутгаж байв.

Венесуэлийн орлогын ганц эх үүсвэр нефтийн үнэ унасаар тус улс эдийн засгийн гүн хямралд орох нь тэр.

Оросын Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн дэлхийн судалгааны салбарын профессор Збигнев Ивановский “Венесуэл их мөнгөтэй байх үедээ “хар өдөр” тохиоход хэрэглэх нөөц хадгалж байгаагүй, эдийн засагтаа хөрөнгө оруулж байгаагүй. Энэ мөнгийг зүгээр л нийгмийн асуудал шийдэхийн тулд цацаж байсан. Одоо дэлхийн зах зээл дээр нөхцөл байдал өөрчлөгдөөд ирэхэд Венесуэль мөнгөгүй, гадаад өрөнд идэгдсэн улс болж хувирлаа” гэж дүгнэж байна.

Ер нь өнөөдөр Латин Америкт хэрэгжүүлээд байгаа XXI  зууны социализм гэдэг улс төр эдийн засгийн бодлого  үр дүнгүй, явцгүй болох нь харагдаж байна.

Венесуэлийн эдийн засаг бүр нефтийн үнэ унахаас өмнө муудаж эхэлсэн гэж болно. 1996 онд нефтийн компаниудыг улсын мэдэлд авахад харьцангуй тогтвортой болж мөнгөжсөн ч дэд бүтэц, нийгмийн хөтөлбөрүүдэд зарснаас биш аж үйлдвэртээ зарцуулаагүй. 2014 оноос нефтийн үнэ унаж эхлэн тус улсын экспорт бараг гурав дахин буурч, мэдээж импорт нь багассан.

Валют орж ирэх урсгал хумигдсанаас  улсын төсөв хоосорч  үндэсний мөнгөн тэмдэгт боливарын ханш унаж эхлэх нь тэр. 2017 оны гуравдугаар сар гэхэд венесуэлчүүд хөрш Колумб улс руу зорчиж хүнс, эд бараагаа авдаг боллоо. Өмнө нь Венесуэлийн эдийн засагт бараг үгүй байсан,  эд бараа бүтээгдхүүн хулгайгаар  хил давуулах явдал хэд дахин өслөө. Мөнгө үнэгүйдэж эхлэв. Мадуро үүнийг шийдэх гэж 100 боливарыг 500, 2000, бүр 20000 боливар гаргав. 20000 боливар гэдэг нь ердөө таван доллартай тэнцэнэ шүү дээ....

Иргэдийнхээ амьдралыг сайжруулна хэмээн Николас Мадуро жилд таван удаа цалин хөлс, нийгмийн халамжийг нэмэхээ зарлаж байна. Гэтэл иргэдийн худалдан авах чадвар улам муудаж, энэ хугацаанд бараа бүтээгдхүүний үнэ 500 хувь өсчихөөд байна.

Энэ улсад өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 60 ам.доллар байна. Харин инфляц 2012 оноос хойш 20 хувь байснаа 2017 оны дүнгээр  800 хувь болоод байна. Олон улсын валютын сан энэ улсын инфляци 1500 хувьд хүрэх нь гэж байна.

Улсынхаа гол салбар нефтийн салбарыг засгийн газар зөв удирдаж чадахгүйгээс нефть олборлох хэмжээ байнга буурсаар байна. Үндэсний үйлдвэрлэл нь өөрийгөө хангаж чадахгүй, импортын бараа хомсодсон зэргээс шалтгаалаад өргөн хэрэглээний барааны хомсдолд орлоо.

Энэ улсын хувьд инфляцийн өсөлт, тус улсын нефтийн үнэ өсөх эсэх нь  хөрш АНУ-аас ихээхэн хамааралтай. 200 жилийн туршид Венесуэль АНУ-тай харилцаагаа хэвийн болгох гэж оролдсон. Энэ нь өнөөдөр ч үргэлжилсээр байна.

Уг нь АНУ  венесуэлийн худалдааны түншүүдийн эхэнд бичигддэг. АНУ венесуэлээс өдөрт 750 мянган баррель нефть авдаг бол Хятад өдөрт 600 мянган баррелийг авч байна. Ер нь Бээжин бол Венесуэлийн бас нэг гол түнш. Энэ хоёр улсын бараа эргэлт 20 тэрбум долларыг даваад байна. Гэхдээ Венесуэлийн Хятадад төлөх өр 26 тэрбум доллар болоод байгаа.

Ийм байдлаар л байгалийн асар их баялаг, нефтьтэй  Венесуэл улс өнөөдөр эдийн засгийн хямралд орчихоод байна. Хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа Николас Мадуро хойд хөрш АНУ-ын тусламжид найдсаар сууна. Шинжээчид болохоор Вашингтон өнөөдөртөө Венесуэлтэй худалдааны харилцаагаа өргөтгөчихгүй байх гэж байна.

                                                                                                 Оросын moluch.ru сайтад судлаач Ф.И. Салпагарова бичжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (27.123.214.124)
    Sain oilgosongui. Suuliin yeringiilegchiin uyes ene uls suireld hursen baihad ard tumnii 90 huvi ni dahin songoson gesen ug munuu.
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (64.119.21.179)
    TSAGAA OLOOGUI HYATDAAS TUSLAMJ AVAAGUI
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    10 цаг 44 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    11 цаг 15 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    11 цаг 23 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    11 цаг 38 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    11 цаг 49 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    12 цаг 3 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    12 цаг 14 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    15 цаг 53 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    16 цаг 23 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    16 цаг 24 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    2026-07-13
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    2026-07-13
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК