Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Болорчулуун: Энэ жил буудайн дотоодын нийт хэрэгцээгээ бүрэн хангана

2018-8-24
0
ЖИРГЭХ

Ургац хураалтын их ажил эхэлж байгаатай холбогдуулан ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Улсын ургацын комиссын нарийн бичгийн дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.

 

- Энэ оны хаврын тариалалтын талаар яриагаа эхлүүлье. Хэр ургац авах тооцоо байна вэ?

-Бид энэ оны хаврын тариалалтад 367.3 мянган га газарт үр тариалсан. Үүнээс 343.1 мянган га газарт улаан буудай, 13 мянган га газарт төмс, 8.3 мянган га газарт хүнсний ногоо, 38,8 мянган га газарт малын тэжээл, 69.8 мянга га газарт тосны ургамал, 6 мянган га газарт жимс, жимсгэнэ тариалсан байгаа. Хаврын тариалалтын дараагаар цаг агаар янз бүрийн байдалтай байсан. Шаардлагатай чийгшлийн үе буюу дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхэн үеэр төвийн тариалангийн бүсүүдээр хур бороогүй байсны улмаас зарим талбайн тариалалт тэжээл рүү шилжээд байна. Нийт 8.1 мянган га газрын ургацыг алдаж,  17.6 мянган га газрын тариалалт тэжээлд шилжсэн тооцоо гарсан. Энэ оны ургацын балансаар мянган 450.3 мянга тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн улаан буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах тооцоо гаргаад байна.

 

-Ургац хураалт хэдий хугацаанд явагдах вэ?

-Хэрвээ цаг агаар тааламжтай байвал 40-45 хоногийн хугацаанд хураан авахаар төлөвлөсөн байгаа. Энэ хугацаанд ургацаа хураан авах хүн хүч болон техник технологийн нөөц бололцоо байгаа.

 

-Ирэх онд хэр хэмжээний үр нөөцөлж байгаа вэ?

-Аж ахуй нэгж, иргэд маань дараа оны тариалалтад 51.2 мянган тонн үрийг нөөцлөхөөр төлөвлөж байна. Үрийн зориулалтаар боловсруулах 16.9 мянган тонн буудайн хэмжээ гарч ирсэн. Манайх энэ жилийн тухайд гэх юм бол ОХУ-аас 6 мянган тонн элет үр, 2 мянган тонн соортын үр гээд нийтдээ Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 31 мянган тонн үрийн буудайн дэмжлэг үзүүлсэн.

 

-Буудайн тариалалт энэ жил дотоодынхоо хэрэгцээг хангах уу?

-Буудай үйлдвэрлэлийнхээ хангамжийг авч үзэхэд, гурил үйлдвэрлэлд 330.4 мянган тонн, тэжээлийн үйлдвэрлэлд 18.2 мянган тонн, спирт үйлдвэрлэлд 11.1 мянган тонн буудай тус тус нийлүүлэхээр болсон. Манай улсын хэмжээнд 320 мянган тонн буудай шаардлагатай. Эндээс үзэхэд энэ жил дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах хэмжээний буудай хураана.

 

-Хаврын тариалалтын үед хэд хэдэн чухал арга хэмжээ болсон. Тэдгээрээс дурдвал?

-2017-2018 оны гурилын хэрэгцээнд зориулж 225 мянган тонн хүнсний, 10 мянган тонн үрийн улаан буудайг Монгол Улсын засгийн газраас шийдвэр гаргаж гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж өгсөнөөр, гурилын үнэ, хангамжыг тогтворжуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн Монгол Улсын засгийн газраас хүнсний ногоо, жимс жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор “Хүнсний ногоо, жимс жимсгэнэ” хөтөлбөрийг батлаж хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид Орон нутагтай хамтарч ажиллаж байгаа. Ирэх 2019 онд Монгол Улсад Атар газар эзэмшиж, газар тариалан бие даасан салбар болж хөгжсөний түүхт 60 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан ХХААХҮЯ-ны сайдын шийдвэрээр “Атар-60” бүтээлч ажлын төлөвлөгөөг баталж, 60 бүтээлч ажлыг Орон нутагтай хамтран хэрэгжүүлж байна. Мөн тариалалтад зориулж 11.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий 6 сая летр шатахууныг орон нутгийн шатахуун түгээх станцуудаар дамжуулж 1100 гаруй аж ахуй нэгжүүдэд 50 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр олгосон.

 

-Энэ жил тариалангийн бүс нутгийг тогтоосон гэсэн?

-Тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор аймаг нийслэлийн ИТХ-ын шийдвэрийг харгалзан Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Архангай, Өвөрхангай зэрэг долоон аймгийн 60 сумын 113 багийн нутгийг хамруулан тариалангийн бүс нутгийг тогтоосон түүхэн шийдвэрийг энэ жил гаргасан. Орон нутагт энэ ажил хангагдаад явж байгаа. Мөн уг долоон байршилд 4.1 тэрбум төгрөг бүхий 431 километр хашаа барих ажлыг аж ахуй нэгжүүдийн дундах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд одоогоор ажил нь эхлээд байна.

 

-Техникийн шинэчлэл хамгийн том асуудал болов уу?

-ОХУ-ын хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгээр Газар  тариалангийн техникийн шинэчлэл төслийг Хөгжлийн банктай хамтран зохион байгуулсан. Энэ ажлын үр дүнд хугацаанаас нь өмнө буюу бүх техникээ татаж авсан. Нийт 21 төрлийн 192 ширхэг тоног төхөөрөмжийг оруулж ирэн, 30 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж, олгоод дуусаж байгаа. Бусад аж ахуй нэгжүүд маань Тариалан эрхлэлтийг дэмжих сантай хамтран ажиллаж байгаа. Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгээр бид усалгааны тоног төхөөрөмжийг оруулж ирэх ёстой. Үүний эхний ээлжийн санхүүжилтийн асуудлыг Сангийн яамнаас саяхан шийдэж өгсөн. Нийтдээ техникийн байдал 86 хувьтай байгаа. Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн буудай хүлээж авах агуулахуудыг ариутгаж, цэвэрлэх ажлыг хийж дуусгасан.

 

-Ургац хураалтыг хийх тодорхой технологийн зөвлөмж гэж байдаг уу?

-Тариалалт жигд биш байгаа, зарим нутгуудад хэнзлэн ургаж байгаа учраас ургацыг хаягдалгүй хураах технологийн зөвлөмжийг “Ургамал газар тариалан”-гийн хүрээлэнгийн эрдэмтдийг оролцуулан иргэд, аж ахуй нэгжүүдэд хүргэж байгаа.

 

-Аж ахуй нэгж, иргэдээс ямар саналууд ирж байна?

-ОХУ-аас нийлүүлэгдэж байгаа техникийн урьдчилгаа төлбөрийг багасгаж олгох талаар орон нутгаас санал ирсэн. Үүн дээр сайд шийдвэр гаргаж ажилласан байгаа. Үнийг нь багасгасан. Орон нутаг, тээврийн зам гүүрийн эвдрэл гэмтлийг тодорхойлж, засварын ажлын шуурхайлж өгнө гэсэн санал Булган, Сэлэнгэ, Төв аймгуудаас ирсэн. Ирсэн саналыг нь бид холбогдох яамдад хүргэнэ. Мөн ургац хураалтад ажиллах хүчний 3500 орчим захиалга ирсэн. Сүүлийн үед аж ахуй нэгжүүд маань оюутан авах сонирхолгүй болсон учраас цэргийн алба хаагчдын захиалга зонхилж байгаа.

 

Л.Сайнбаяр

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.177.55)
    said chn 50 hubitai geed yariad yabaan um bishuu. uhruudee
    2018 оны 08 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    1 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    23 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    37 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    42 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    52 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    1 цаг 21 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    1 цаг 48 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    1 цаг 50 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    1 цаг 57 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    2 цаг 18 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    2 цаг 32 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    2 цаг 40 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    2 цаг 51 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    3 цаг 3 мин
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй өргөн хүрээнд хамтран ажиллаж байна
    3 цаг 21 мин
  • Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
    3 цаг 31 мин
  • ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
    3 цаг 35 мин
  • Хэт их цагийг онлайнд өнгөрүүлэх нь стресс, сэтгэл санааны хямралыг өдөөдөг байж болзошгүй
    4 цаг 12 мин
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    20 цаг 10 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    20 цаг 16 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК