Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХХААХҮ-ийн салбарын зөвлөгөөнийг дөрвөн бүсэд амжилттай зохион байгууллаа

2018-8-27
0
ЖИРГЭХ

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын баруун бүсийн зөвлөгөөн Увс аймагт наймдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд боллоо. Зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Жамбалцэрэн, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, Мал эмнэлгийн ерөнхий газрын хяналтын газрын дарга Б.Болдбаатар болон яамны ахлах мэргэжилтнүүд, Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын Мал эмнэлэг, үржлийн мэргэжилтнүүдийн төлөөлөл 250 гаруй хүн оролцсон байна.

 

 

Баруун бүсийн зөвлөгөөнийг нээж, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нээж хэлсэн үгэндээ: “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого зорилтуудыг улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөрш зэргэлдээ орнууд болон бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулж амжилттай хэрэгжүүлэн, Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болгохын төлөө улам хичээн ажиллах шаардлагатай байна. Энэ ажилд манай аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газруудын идэвх санаачилга, хичээл зүтгэл маш чухал. Шинээр болон шинэчлэн оруулж буй хууль, тогтоомжийн төслүүдэд та бүхний санал үнэтэй хувь нэмэр оруулах болно” гэв.

 

Тэрбээр, Засгийн газрын 01 албан даалгавар, 2018 оныг “Сахилга хариуцлагын жил” болгон зарласан, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд салбар яам төдийгүй орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах үүрэг чиглэл, зөвлөмж өгснийг цохон тэмдэглээд, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын манаанд зогсож, ган, зуд, үер усны гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад ямагт бэлэн байж, үүрэгт ажлаа өндөр түвшинд, алдаа мадаггүй, хариуцлагатай хийхийг нэхэн сануулсан юм. 

 

Найм, есдүгээр сар бол хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хувьд намрын ургацыг технологид хугацаанд амжилттай хураан авах бэлтгэл хангах, ургацаа хураах, хадлан, тэжээлээ бэлдэх, өвөлжөө бууцаа эмхлэх гээд хагас цэргийн зохион байгуулалт, өндөржүүлсэн бэлэн байдлыг шаарддаг үе. Тиймээс ч энэ л үед салбарын бүсийн зөвлөгөөнөө зохион байгуулж, энэ оны зорилтын хэрэгжилт, эрчимжүүлэх шаардлагатай ажлууд, өвөл, хаврыг өнтэй давах тактикаа боловсруулж, газар зүйн байршил, орон нутгийн онцлог ойролцоо аймаг, сумд харилцан туршлага солилцлоо. 

 

Ийнхүү наймдугаар сарын 2-ноос эхэлсэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зөвлөгөөнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл, Сүхбаатар, Өвөрхангай, Өмнөговь, Увс аймгийн ХХААГ тус тус хамтран зохион байгуулж, салбарын 1000 гаруй хүнийг хамруулсан.

 

2018 оны салбарын гол ололт бол Малын генетик нөөцийн тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг тус тус хангах ажлыг зохион байгуулж, Баяжуулсан хүнсний тухай хуулийг батлуулж, Мал эмнэлгийн ерөнхий газрыг шинээр эмхэллээ. Мөн Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үүлдэр угсааг сайжруулах ажлыг орон даяар амжилттай өрнүүлж, Мах, сүүний анхдугаар аян, Атар 60 бүтээлч ажлын төлөвлөгөө гарган, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

 

 

Эх сурвалж: ХХААХҮЯ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    1 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    23 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    37 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    42 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    52 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    1 цаг 21 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    1 цаг 48 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    1 цаг 50 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    1 цаг 57 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    2 цаг 18 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    2 цаг 32 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    2 цаг 40 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    2 цаг 51 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    3 цаг 3 мин
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй өргөн хүрээнд хамтран ажиллаж байна
    3 цаг 21 мин
  • Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
    3 цаг 31 мин
  • ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
    3 цаг 35 мин
  • Хэт их цагийг онлайнд өнгөрүүлэх нь стресс, сэтгэл санааны хямралыг өдөөдөг байж болзошгүй
    4 цаг 12 мин
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    20 цаг 10 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    20 цаг 16 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК