Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн 26 сургуулийн 205 бүлэг гурван ээлжээр хичээллэнэ

2018-8-27
0
ЖИРГЭХ

Хичээлийн шинэ жил болох гэж буйтай холбогдуулан БСШУСЯ-наас өнөөдөр цаг үеийн асуудлаар өргөтгөсөн мэдээлэл хийлээ.

 

Салбарын сайд Ц.Цогзолмаа “Бид энэ жил сурагч бүрийн сурлагын чанарт ахиц гаргах зорилт тавин ажиллаж байгаа. 2018-2019 оны хичээлийн жил нь хүүхдийн амьдарч сурах орчинг бүх талаар бүрдүүлсэн хүүхдийн төлөвшил хүмүүжил, иргэншүүлэх суурь үндэс-хөгжлийн төв байх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх жил болгож байгаа” хэмээн хурлын эхэнд онцоллоо.

 

Мөн тэрбээр, “Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, спорт заалны хүчин чадал нэмэгдэж байгаа хэдий ч  хүн амын өсөлтийн хурдац, боловсролын хөгжлийн шаардлагаар шинээр үүсч буй хэрэгцээ, одоо ашиглаж буй барилгын насжилт өндөр, ашиглалтын хугацаа дууссан, зориулалтын бус барилгад сургалт явуулж байгаа зэрэг шалтгаанаас сургууль, цэцэрлэг хомсдолтой байгаа. Тиймээс 2018-2019 оны хичээлийн жилд 38 сургууль гурван ээлжээр хичээллэх төлөвтэй байна. Үүнд нийслэлийн 26 сургуулийн 205 бүлэг  багтаж байна” гэлээ.

 

Энэ хичээлийн шинэ жилд 76.4 мянган хүүхэд сургуульд анхлан орохоос нийслэлд 35.4 мянга, хөдөө орон нутагт 41 мянга хүүхэд элсэн орно. Харин 10 дугаар  ангид 39.4 мянган хүүхэд дэвшин суралцахаас есдүгээр анги төгсөгчдийн 87.7 хувь үргэлжлүүлэн суралцаж байгаа аж. 2018-2019 оны хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд нийт 30 мянган багш ажиллахаас 27.3 мянга нь төрийн өмчийн сургуулиудад, 2.7 мянга нь хувийн өмчийн сургуульд багшилна. Мэргэжлийн багшийн хангалт улсын хэмжээнд 95.7 хувьтай байгаа.

 

Энэ жилийн хувьд Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль болон ерөнхий боловсролын салбарт шинээр хэд хэдэн дүрэм, журам мөрдөж эхлэх юм байна. Тухайлбал, сурагчдын мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх журмыг шинэчилж, тухайн хүүхдийн ахиц, өөрчлөлтийг харгалзан найман түвшнээр үнэлэх системд шилжих аж. Энэ нь хүүхдэд сурах урам зориг, боломж өгөх ач холбогдолтой талаар холбогдох хүмүүс хэлж байлаа.

 

Энэ хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын 1-ний Бямба гаригийн 13-14 цагт хийхээр төлөвлөжээ. Нийт цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд нэгэнд нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгуулах бол их, дээд сургуулиуд есдүгээр сарын 3-нд нээлтээ хийх юм байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар есдүгээр сарын 1-нийг Эх хэлний өдөр болгон зарласан. Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос зөвлөсний дагуу есдүгээр сарын 3-ны эхний цагийн хичээлийг Хүний эрхийн түгээмэл тунхаглал сэдвээр зохион байгуулах төлөвлөжээ.

 

Үүнээс гадна ерөнхий боловсролын сургуульд Эрүүл мэндийн хичээл, аюулгүй амьдрах арга ухааны чиглэлээр сургалтын агуулга шинээр орж эхлэх бөгөөд энэ чиглэлээр шинэчилсэн эрүүл мэндийн сурах бичиг гаргасан байна. Ерөнхий боловсролын сургуульд хувьд энэ жил 180 нэрийн сурах бичиг хэрэглэнэ. Үндэсний цөөнх буюу казах хүүхдэд зориулан орчуулсан 23 нэрийн, казах хэл, уран зохиолын есөн нэрийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан 16 нэрийн сурах бичиг байх юм. Ингээд бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд ахлах ангийн сурагчдын 40 хүртэлх хувьд сургуулийн номын сангаар дамжуулан сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглуулна. Дээр дурдсан хувь хэмжээгээр сурах бичиг сургуулийн номын санд байх нөхцөлийг тогтвортой хангахын тулд жил бүр сурах бичгийн нөхөн хангалт хийдэг. Энэ жилийн тухайд бага ангийн 38 нэрийн, дунд ангийн долоон нэрийн, ахлах ангийн 20 нэрийн, казах хүүхдүүдэд зориулсан 32 нэрийн нийт 97 нэрийн 1.6 сая ширхэг сурах бичгийг нөхөн хангалтаар хэвлэн, нийлүүлэх юм. Мөн ерөнхий боловсролын сурах бичгийг цахим хэлбэрт оруулахаар зэхэж байгаа аж.

 

Р.Хишигжаргал

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.70.34.78)
    hevleliin baga hural deer har shiltei har avgai hen be? nugoo hun daramtalj uhaan alduuldag avgai mun uu? ter uhaan aldsan hunii asuudal suhugdvol ch ene yam budaa budaa
    2018 оны 08 сарын 28 | Хариулах
  • S.ERDENE (66.181.176.182)
    HAJUD N ZOGSOJ BAIGA HAR MUR HENIH VE
    2018 оны 08 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    1 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    23 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    37 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    42 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    52 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    1 цаг 21 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    1 цаг 48 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    1 цаг 50 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    1 цаг 57 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    2 цаг 18 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    2 цаг 32 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    2 цаг 40 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    2 цаг 52 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    3 цаг 3 мин
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй өргөн хүрээнд хамтран ажиллаж байна
    3 цаг 21 мин
  • Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
    3 цаг 31 мин
  • ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
    3 цаг 35 мин
  • Хэт их цагийг онлайнд өнгөрүүлэх нь стресс, сэтгэл санааны хямралыг өдөөдөг байж болзошгүй
    4 цаг 12 мин
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    20 цаг 10 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    20 цаг 16 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК