Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Доржготов: Энэ ганцхан миний гавьяа биш

2018-8-30
0
ЖИРГЭХ

ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал болох Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг Монгол Улсаас анх удаа хүртээд байгаа академич Д.Доржготовтой ярилцлаа.

 

Академич Д.Доржготов нь Монголд анх удаа хөрсний зургийг зохиосон, Монголын хөрсний ангиллыг анх удаа бүрэн дүүрэн боловсруулж тодорхойлолт өгсөн хүн юм. Мөн Монгол орны хөрс газар зүйн мужлалыг анх удаа боловсруулж, Монгол орны усны ай сав газруудын хөрсний ус, физик шинж чанар, Монгол орны хөрсний нөөцийг тодорхойлж, хөрс ангилал, чанарын үнэлгээг анх удаа хийсэн эрдэмтэн билээ.

 

 

-Энэ нэр хүндтэй шагналыг авлаа. Сэтгэгдэл ямар байна?

- Сэтгэгдэл маш өндөр байна. Би Монгол орны газар зүйн судалгааг 1963 оноос эхлэн өнөөдрийг хүртэл явуулж байна. Өөрийн олон арван шавь нартайгаа хамт өнөөдрийг хүртэл судалгаагаа тасралтгүй явуулж байна. Энэ хугацаанд олон арван ном бүтээл, олон арван газар зүйн зураг, атлас Монгол болон Орос хэл дээр гарсан. Зарим Хятад, Герман хэл дээр  хэвлэгдсэн. Эдгээрийн ихэнх  бүтээлийг нь миний шавь нартай хамт, Оросын эрдэмтэдтэй хамт хийсэн байгаа. Тэгээд энэ бүхнийг минь өндрөөр үнэлж ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал болох Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг Монгол улсаасаа анх удаа гардан авлаа. Баяртай байна.

 

 

- Таны бүтээлүүдэд хөрсний судалгааны бүтээлүүд хэр байгаа вэ?

-Манай орон бол төв Азийн гол нутаг шүү дээ. Тэгэхээр энэ судалгаа бол мэдээж  олон орны судлаачдын анхаарлыг татдаг. 1870 оноос эхлээд өнөөдрийг хүртэл 140 гаруй жил болж байна. Ирэх жил 150 жилийн ой  тохиож байна. Энэ хугацаанд Оросын биологийн экспедиц ажиллаад 50 жил болж байна. Энэ олон судалгааны үр дүнд Монгол орны байгалийн талаар, Монгол орны палеонтологийн талаар, газар зүйн талаар маш олон бүтээл гарсан. Харин эдгээр дотор хөрсний судалгаа харьцангуй бага л даа. Би ч өөрөө зөвхөн хөрс судлагч биш. Монгол орны хөрсний зураг, атласуудыг голдуу гаргасан. Хүнд хамгийн хүрэхдээ амархан нь зураг юм байна шүү дээ. Дэлгээд харчихна. Өрөөндөө хадчихна. Ном товхимол ч хэд хэд бий.

 

 

- Хөрсний судалгааны ном товхимол, зураг атласынхаа талаар яривал?

- 1974 онд Монгол орны бүх нутгийг хамарсан хөрсний хээрийн судалгаа хийж “Монгол орны хөрсний 1:2500000 масштабтай зураг”-ийг анх удаа зохиож хэвлүүлсэн. Түүнээс хойш 1980 онд  ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран уг зургийг арга зүйн шинэлэг түвшинд ахин боловсруулж хэвлүүлсэн бөгөөд сансраас авсан фото материалыг анх удаа хөрсний зураглалыг судалгаанд ашиглан 1981 онд “Монгол орны хөрс ашиглалтын 1:1000000 масштабтай зураг” зохиож хэвлүүлсэн. Мөн 1986 онд Монгол оронд тархсан бүх төрлийн хөрсний үүсэл гарвалын онцлог, морфологийн болон Хими-Физикийн үндсэн шинж, үржил шимийн үзүүлэлтийг судлан тогтоож хөрсний оношлогоо ангиллыг янз бүрийн түвшинд боловсруулж  “Монгол орны хөрсний ангилал зүй”, 2003 онд “Монгол орны хөрс” гэсэн бүтээлүүдийг туурвилаа.

 

 

-Эдгээр бүтээлүүдийг гаргахад юуг нь голчлон хийдэг байв?

-Мэдээж олонтойгоо нийлж судалгаагаа явуулна. Мөн 1990 онд “Монгол Улсын Үндэсний Атлас” зохиох редакцийн зөвлөлийн бүрэлдэхүүнд орж “БНМАУ-ын Үндэсний атлас”-ын редакцийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар, 2009 онд хэвлүүлсэн “Монгол Улсын Үндэсний Атлас”-ын ерөнхий редактораар тус тус ажилласан. Бас 2009 онд “Монголын Үндэсний нэвтэрхий толь” хэмээх гурван боть бүтээлийн редакцийн бүрэлдэхүүнд ажилласан.  

 

 

-Хөрсний судалгааны ажлынхаа талаар яривал?

-Монгол орны хөрсний нөөц хэмжээг улс болон аймаг тус бүрээр тооцоолон гаргасан байгаа. Ингэхдээ хөрсний чанарын үнэлгээг сум бүрээр баллын системээр харьцуулан хийсэн. Мөн хөрсний тархалтын өвөрмөц зүй тогтлыг илрүүлж, уулт өргөргийн болон өргөргийн бүсүүдийг ялгах ажил байсан. Мөн Уулын босоо бүсшилийн дөрвөн хэв шинж, ялангуяа хотгорын бүсшилийг ялган тогтоох гэх мэт ажлууд. Ерөнхийдөө Монгол орны нутаг дээрх хөрсөн бүрхэвчийн газарзүйн тархалт, нутаг дэвсгэрийн ялгааг илрүүлэх ажил бас байсан. Хөрс газар зүйн дөрвөн шатлал гэж бий. Үүнд их муж, бүс, муж, тойрог зэрэг багтана. Эдгээрийг боловсруулж муж тус бүрийн тодорхойлолтыг гаргасан. Эдгээрийг хийхэд миний олон шавь нар, гадаадын эрдэмтэд маш их туслалцаа үзүүлсэн. Тиймээс энэ ганцхан миний гавьяа биш юм аа.

 

 

-Жил болгон хурал болдог гэсэн? Энэ жилийн  хурлаараа ямар асуудал хэлэлцэх вэ?

- Энэ ажлынхаа хүрээнд ерөнхийдөө жил болгон хурлаа хийдэг . Энэ удаагийн хурал маргааш Налайх дүүрэгт эхлэх гэж байна. Хуралд олон орны эрдэмтэд ирж, илтгэлээ тавьж судалгааныхаа үр дүнгүүдийг хэлэлцэнэ. Ер нь бол Байгаль, Сэлэнгийн сав газрын экосистемийг тал бүрээс нь судалсан илтгэлүүд тавигдана.

 

 

-Танд энэхүү шагналыг гардуулахаар гадаадын олон хүмүүс иржээ. Эдгээр хүмүүсийг талаар яривал?

-ОХУ-ын газар зүйн нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Москвагийн их сургуулийн Газар зүйн факультетын ерөнхийлөгч, академич Касимов тэргүүтэй ирэн байна. Эдгээр хүмүүс бол миний энэ гавьяа шагналыг хүртэхэд тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулсаар ирсэн хүмүүс байгаа.

 

 

Л.Сайнбаяр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Эрдэнэ (103.212.118.135)
    Энэ хүний бүтээлийг нэвтрүлдэггүй юм байна лээ. Уг нь маш сайн судалгаа хийснийг нь миний бие уншиж байсан.
    2018 оны 09 сарын 02 | Хариулах
  • Баянцагааны дагина (103.57.95.80)
    Bayar
    2018 оны 08 сарын 30 | Хариулах
  • зочин (203.91.116.154)
    Баяр хүргэе Танд. Энэ хүнийг эхлээд Монголын төр үнэлэх хэрэгтэй байж дээ
    2018 оны 08 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    11 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    25 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    33 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    45 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    56 мин
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй өргөн хүрээнд хамтран ажиллаж байна
    1 цаг 15 мин
  • Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
    1 цаг 24 мин
  • ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
    1 цаг 28 мин
  • Хэт их цагийг онлайнд өнгөрүүлэх нь стресс, сэтгэл санааны хямралыг өдөөдөг байж болзошгүй
    2 цаг 5 мин
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    18 цаг 4 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    18 цаг 9 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    18 цаг 10 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    18 цаг 56 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    19 цаг 34 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    19 цаг 44 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    19 цаг 59 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    20 цаг 3 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    20 цаг 12 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    20 цаг 21 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    20 цаг 25 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК