Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сургаас цаашгүй “Майдар хот”

2018-8-30
0
ЖИРГЭХ

 

- “Майдар хот”-ыг бүтээхэд олон тэрбумын төсвөөс гадна 18 мянган иргэдийн хандив хүрээгүй буцаагдсан-

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэлээ. Тус газарт “Майдар хот” төсөл хэрэгжүүлж, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт хийх юм.

 

Эко хот гэж нэрлэгдэх “Майдар хот” нь 300 мянган оршин суугчтай байхаар төлөвлөгдсөн байдаг. Анх 2011 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 07 тоот захирамж гаргаж, уг төслийг өөрийн ивээлдээ авсан юм. Харин төслийн санаачлагч нь Ерөнхийлөгч Х.Баттулга юм. Түүний нэрлэсэн “Майдар” нь үлэмж их хайр, нигүүсэл гэсэн санскрит үгнээс гаралтай аж. Уг нь нэрнээс нь харахад их билгэдэлтэй харагдана.

 

Түүнчлэн майдар бурхан нь АНУ-ын эрх чөлөөний хөшөөнөөс даруй найман см өндөрөөс гадна 108 метр өндөр суварган байгууламжийн хамтаар цогцлоон баригдахаар  төлөвлөгдсөн байдаг. Энэ төлөвлөгөөнд тулгуурлаж 2012 онд тус газрыг дагуул хот  болгох шийдвэр гаргаж, ажлаа эхлүүлсэн юм. Гэвч өдий хүртэл тэртээ 2011 онд Ерөнхийлөгчийн ивээлд ороод байсан төсөл “сургаас” өөр зүйл алга. Уг нь одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 онд эхний ээлжийн нээлтээ хийгээд бэлэн болгосон байх ёстой. 

 

“Майдар хот” баригдсанаар бидэнд ямар ашигтай вэ гэхээр төвлөрөлт хэт ихдээд буй Улаанбаатарын хүн ам багасхаас гадна байгалийн үзэсгэлэнт бүрдсэн аялал жуулчлалын цолцолбор бий болно. Мөн монголчуудын оюуны дархлааг бэхжүүлэх, түүх соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, уран барилгын гайхамшигт бүтээл болох, нийгмийг соён гэгээрүүлэх, залуу үеийн ёс зүйг төлөвшүүлэх, уламжлал ёс заншилаа сэргээх, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг холбогдох Майдарын ажлын албаныхан мэдээлж байсан.

 

Майдарыг босгох ажлыг эхлүүлж байх үед бүтээн байгуулалтад нийт 9.5 тэрбум төгрөг буюу 6.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн гэдэг. Энэхүү ажилд Монгол, Англи, Хятад, Чех, Канад зэрэг улсын инженер техникийн байгууллагууд нэгдэн “сүржин” эхлүүлж байв. Үүнээс гадна “Их майдар” төсөлд 18 мянга орчим иргэн, аж ахуйн нэгжүүд хандив өргөжээ. Иргэний хандив өргөх хэмжээ 500.000-3.000.000 орчим төгрөг байх бөгөөд хандивын хэмжээнээс хамаарч иргэд суварганы хананд нэрээ мөнхжүүлэх, жижиг майдар бурхан хандивын бэлгэнд авах, төрөл төрөгсдийн болон өөрийн гэсэн хүрдтэй болно хэмээн сүсэгтэн олонг татаад байв.

 

Харин тус хотын эхний ээлжийн нээлт хугацаандаа амжиж нээх нь битгий хэл 9.5 тэрбум төгрөг зарцуулсан гэх мөртлөө бүтээн байгуулаад “гавьсан” зүйлгүй байсан нь иргэдээс ихээхэн шүүмжлэл дагуулаад байсан тул өнгөрсөн оны зургадугаар сард иргэдийн хандивыг буцаан олгох шийдвэр гаргасан юм.

 

Юу гэхээр иргэдийн хандивласан мөнгө уг төслийг гүйцэтгэхэд хангалтгүй байгаа аж. Энэ талаар “Их Майдар” сангийн гүйцэтгэх захирал Б.Цогтгэрэл “2005 онд Монгол Улсын ирээдүй, залуу үе түүх, улс үндэстнээрээ гайхуулах бахархалтай, соёл, боловсрол, оюун ухааны хувьд дархлаатай байх нь Монгол үндэстний цаашдын оршин тогтнох гол үндэс гэх үзэлд тулгуурлан санаачилсан юм. Бидний тооцоолсноор 100 мяган өрх хандив өргөж оролцсоноор төсөл хурдан бүтэх боломжтой” хэмээн ярьж байсан юм.

 

Учир нь “Майдар хот” 108 га талбайг хамарсан цэцэрлэгтэй, 108 метр суваргатай, 108 мянган ширхэг алтадсан, 27 см жижигхэн Майдар бурхадтай гээд төсөв мөнгө их зарцуулагдах нь анхнаасаа ойлгомжтой байсан.  

 

Төлөвлөгөө гаргахдаа урьдчилаад эрсэдлээ тооцсон байх учиртай. Төсөв мөнгөө сайтар тооцоолоогүйн улмаас хэдийн бүтээн байгуулалт нь нүдэнд харагдахаар байх ёстой тус хот гацаанд оросоор сая л асуудал нь Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэгдэж байх жишээтэй. Манай улс нэг ажлыг эхлүүлэхдээ сүрхий нээлт хийн, олон сайхан үг “амлах” хэрнээ бодит байдал хэрхэн өрнөж байгааг тус хотын эргэн тойрон дахь үйл явдлаас харж болно.

 

Ер нь Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан төсөл бүхэн “бүтэлгүйтдэг”. Төмөр зам, Сайншандын аж үйлдварийн парк шиг төрөөс олон тэрбум төгрөг гаргуулаад цаасан дээр макет л үлддэг. Тус “Майдар хот” төсөл үүний нэгэн адил болох магадлалтай.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар Ерөнхийлөгчийн санаачилсан Майдар төслийг оруулж ирж байгаа нь түүнийг Ерөнхий сайд болгоход дэмжсэний “өр”-ийг төлж байгаа мэт харагдаж байна. Угаас “Майдар хот” төсөл эдийн засгийн хөшүүрэггүй бөгөөд байгаа ганц нь “бурхан”. Гэхдээ иргэдийн хандиваар цугласан мөнгийг хангалтгүй гээд өөрсдөө буцаачихсан.

 

“Тэнэг хүнд харагддаггүй хот шүү” хэмээх иргэдийн шүүмжлэлтэй тус хот баригдана гэх итгэл хэдийн “алдарч” эхэлснийг энд дурдая.

 

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Готов (64.119.23.27)
    Бөө мөргөлийн том хот байгуулах төсөл хийж байгаа.Харин хаана барихаар зарлах,газар чөлөөлөх асуудал одоогоор шийдээгүй байна.Хөх морьт суманд байгуулна гээд тохирчихвол тэнд газар авахаар бүртгүүлээд байгаа хүмүүст ЗГ хуулийн дагуу нөхөн төлбөр өгч таараа.Ийм нэг бизнес байгааг ерөнхийлөгч ерөнхийд нь мэдэж буй.
    2018 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (64.119.18.125)
    Юм хийдэг хүнд дургүй монгол. Худал хэлж хулгай хийдэгт нь шүтэн дурладаг монгол. Мөнгөнд бүхнээ даатгаж амь амьдрал нэр хүнд хүн чанараа алдсан монгол л байна даа
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (64.119.18.125)
    Хэрэгтэй хэрэгүйг нь ойлгодоггүй малуудаа. Цаана чинь казакстанд Астана гэдэг хотыг хов хоосон газарт 10 гаруйхан жилд босгоод одоо дэлхийн хот гэж нэрлэгдээ гайхуулж байна. Бид сургууль цэцэрлэг гэж мунгинан дороо дэвхцэж цэц булаалдсаар ертөнцийн шившиг болон хог новштойгоо зууралдан архинд донтон мангуурсаар дэлхийн хөгжлөөс хир хол хоцорсноо эргээд нэг хар даа. Шившиг ичиг ичиг
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • зочин (104.244.76.13)
    Хэдэн ангааж идэж алцааж баахаас өөр ид шидгүй лам нарыг нэг дор цуглуулаад хот болохгүй. Цэвэр Монгол тэнэглэл.
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • зочин (66.181.167.246)
    бид 2012 онд тус бүтээн байгуулалтанд зориулж 500,000 төгрөгөөр хандив өргөсөн.Гэвч одоо юу ч үгүй л болоод байна даа
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • Zochin (64.119.21.246)
    Энэ ямар хэрэгтэй юм вэ? Үүнд зарцуулж байгаа мөнгөөр хэдэн 10н цэцэрлэг,сурууль,хүүхдийн эмнэлэг барих хэрэгтэй байсан.монголын ихэнхи аймгийн төвд ямар ч хэрэгггүй,баригдсан бурхан багшийн сэрэг дүр,суварга л гэнэ.үүнийг барьж байгуулаад улс орон,ард түмэнд үр өгөөж ивээлээ өгсөн зүйл бна уу.
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • zochin (203.91.115.39)
    Tuvduud orj irj suurishin maidar hotod
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.9.42.89)
    нийслэлийн хүн амын бууруулахад ямар нөлөөтэй вэ. эдийн засгийн тооцоо судалгаа төсөл бн уу, зураг зурчихаад мөнгө босгоход хэн итгэх вэв
    2018 оны 08 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    12 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    26 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    34 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    46 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    58 мин
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй өргөн хүрээнд хамтран ажиллаж байна
    1 цаг 16 мин
  • Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
    1 цаг 25 мин
  • ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
    1 цаг 29 мин
  • Хэт их цагийг онлайнд өнгөрүүлэх нь стресс, сэтгэл санааны хямралыг өдөөдөг байж болзошгүй
    2 цаг 6 мин
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    18 цаг 5 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    18 цаг 10 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    18 цаг 11 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    18 цаг 57 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    19 цаг 36 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    19 цаг 46 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    20 цаг 0 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    20 цаг 4 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    20 цаг 14 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    20 цаг 22 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    20 цаг 27 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК