Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Иргэдийн санал санаачлага, нийслэлийн өнгө төрхийг тодорхойлно

2018-8-30
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг зарим дүүргүүдийн жишиг гудамж, жишиг айл өрхийн тохижилтын ажилтай танилцлаа.

“Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Манай хороо – Миний гудамж” аяныг нийслэлийн 9 дүүрэгт зарлаад байгаа. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн 35 дугаар жишиг гудамжны айл өрхүүд гудамж талбай, өөрсдийн эзэмшлийн хашааг хэрхэн тохижуулсан байгаатай танилцсан юм. Тус гудамжинд 17 өрх айл амьдардаг бөгөөд аян эхэлснээс хойш 27 ширхэг мод тарьж, хашаануудынхаа өнгө үзэмжийг сайжруулж, будаж тохижуулжээ.

 

 

2015 онд 18 сая төгрөгөөр энэхүү гудамжийг анх тохижуулах ажлыг эхлүүлсэн. Иргэд өөрсдөө тус санхүүжилтээр хашаа хороогоо будаж янзлах, зам болон явган хүний зам зэрэг тохижилтыг хийсэн аж. Мөн тус гудамжинд ухаалаг худаг суурилуулсан бөгөөд иргэд тухлах сандал, хогийн сав зэргийг байрлуулжээ. Энэ хэсгийн айл өрхүүд дээд тал нь 50 жил тухайн газартаа амьдарч байгаа бөгөөд хашаандаа байгаа мод бутыг мөн арчилж ургуулдаг тухайгаа ярьж байлаа. Мөн иргэд хашаандаа олон төрлийн мод, цэцэг тарих зэргээр орчноо улам илүү тохижуулах хүсэлтэй байгаагаа хотын даргад дуулгаж байлаа.

 

Дүүргийн зүгээс гудамжны шороон замыг жил бүр хусаж, тэгшилж өгдөг. Мөн “Дүүргийн хөгжлийн төв”-өөр дамжуулан жилд 200 орчим сая төгрөгөөр иргэдийн төслүүдийг санхүүжүүлдэг. Иргэд төслийн хүрээнд 10 хүртэлх сая төгрөгийг авч гудамж талбай, амьдрах орчноо сайжруулж байна. Баянзүрх дүүрэгт энэ мэтчилэн тохижуулсан жишиг болсон 20 гудамж бий.

 

Аж ахуй нэгж өөрийн хөрөнгөөр хашаандаа 30 сая төгрөгөөр тохижилт хийжээ

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Авто шил” ХХК байгууллагынхаа тохижилтыг хэрхэн хийж орчноо тохижуулсныг нийслэлийн Засаг даргаар ахлуулсан баг очиж танилцлаа.

 

 

Тус компани 2005 онд байгуулагдсан бөгөөд авто машины бүх төрлийн шил үйлдвэрлэдэг дотоодын компани юм. Байгууллагынхаа орчныг 2010 оноос эхлэн тохижуулж эхэлсэн байна. “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд 30 гаруй сая төгрөгийн тохижилтын ажлыг хийжээ. Хашаандаа 1000 гаруй цэцэг тарьж, 300 гаруй мод ургуулжээ.

 

 

Мөн 300-400 м/кв талбайг зүлэгжүүлсэн байна. Туршилтын журмаар энэ жилээс 70 м/кв талбайд хуйлмал зүлэг тарьжээ. Мөн агаарын бохирдлыг бууруулах үүднээс ажлын байруудаа цахилгаанаар халаах шийдлийг сонгожээ. Мөн хөрсний бохирдлоос хамгаалах зорилгоор жорлонгийн асуудлыг шинэ технологиор шийджээ. Гэр хорооллын шороо тоосжилт ихтэй бүс учраас салхи шуурга их гардаг. Тиймээс хашаан дотроо хайрга асгасан нь бороотой үед өнгө орохоос гадна ус шингээдэг гэдгийг тус компанийн Ерөнхий менежер Д.Болдбаатар ярилаа.

 

 

С.Батболд: Нийслэл хотын зүгээс амьдрах орчноо сайжруулах санал санаачлагыг үргэлж дэмжиж ажиллана

Иргэд өөрийн эзэмшлийн хашаагаа хэрхэн тохижуулж, бусдад үлгэр жишээ жишиг болж амьдарч буй нэг жишээ болсон Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Цогт-Очирын гэрт нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг зочиллоо.

 

 

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд 15 жил гаруй суурьшин амьдарч буй энэ өрх хашааныхаа ногоон байгууламж тохижилтын ажлыг зураг гарган төлөвлөжээ. Энэ жилийн аяны хүрээнд 12 сая төгрөгөөр усан оргилуур, баримал тавьж зүлэгжүүлжээ. Хашаандаа шар хуайс, голт бор, сарнай зэрэг 14 төрлийн мод, чацаргана, үхрийн нүд, мойл зэрэг 6 төрлийн жимсний мод, цэцэгт ургамал тарьсан байна.

 

 

Хашаандаа хоёр машины гражтай, халаалтаа цахилгаанаар шийдсэн бөгөөд хамгийн оргил үед сарын 450 мянган төгрөгийн цахилгааны төлбөр төлдөг гэлээ. Бохир, цэвэр усны асуудлаа бүрэн шийдэж гэр хороололд тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн жишиг өрх болжээ.

 

Монгол ахуйг хүүхдүүдэд танин мэдүүлэх, монгол гэр, таван хошуу малыг хүүхэд, багачуудад үзүүлэн таниулах үүднээс зүлэгжүүлсэн талбайд тохижилт хийжээ. Мөн бусад айл өрхүүдэд үлгэр жишээ болохоор ахуйн хогоо ангилан ялгаж хаяж байгаа гэж Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны иргэн А.Навчаа ярилаа.

 

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо 2480 гаруй өрхтэй, 11524 мянган хүн амтай гэр хорооллын хороо юм. Тус хороонд “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд 320 өрх айл хашаагаа тохижуулж, мод зүлэг тарьжээ.

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэл хотын иргэдийн 48 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байна. Иргэдийг орон сууцжуулах бодлого явагдаж байгаа боловч гэр хорооллын айл өрхүүдийн амьдрах орчныг сайжруулах ажил мөн бодлогын чанартай хэрэгжиж байна. Иргэдийн дунд судалгаа явуулахад 60 орчим хувь нь амьдарч байгаа газартаа орчноо бүрдүүлж, тав тухтай амьдрах хүсэлтэй байгаа юм. Тиймээс бид амьдрах орчныг сайжруулах, иргэдийн санал санаачлагыг дэмжих үүднээс “Манай хороо – Миний гудамж” хөтөлбөрийг санаачлан болзолт уралдаан зарласан. Иргэдийн санал, санаачлага өндөр, идэвх сайтай байна. Иргэд өөрсдийн амьдрах орчин нөхцөлдөө анхаардаг болсон нь харагдаж байна. Мөн худаг ус гаргах, үр үрсэлгээ авах, мод зүлэг тарих гэх мэтчилэн боломж нөхцөл хөгжсөн нь нөлөөлж байна.

 

Аянд оролцож байгаа айл өрхүүдтэй уулзаж, зураг авч, дүрс бичлэг хийж тэргүүний туршлага болгон нэвтрүүлнэ. Агаар, хөрсний бохирдлыг бууруулахаар хэд хэдэн ажил хэрэгжиж байна. Иргэдийн газрыг үнэлгээг дээшлүүлж газрын сан байгуулж байгаа. Хүсвэл иргэд өөрсдийн эзэмшлийн газраа үнэлүүлж орон сууцны урьдчилгаа болгож болно. Мөн дэд бүтцийн төв барих газруудыг тодорхойлж 50 төв байгуулахаар болоод байна. Иргэд санаачлага, хөрөнгө санхүүгээр нэгдвэл 200 айл өрхийн дунд нэг дэд бүтцийн төв байгуулах боломжтой. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хамгийн эхний дэд бүтцийн төв баригдаж байна. Нийслэл хотын зүгээс амьдрах орчноо сайжруулах санал санаачлагыг үргэлж дэмжиж ажиллана” гэлээ.

 

Хуучин хогийн цэг байсан “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэн, усан парк болжээ

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэн, усан парк бий болжээ. Хуучин хогийн цэг байсан энэ газрыг иргэн С.Өлзийтогтох өөрийн хөрөнгөөр засаж тохижуулж, цэцэрлэгт хүрээлэн гэж нэрлэгдэх хүртэл бүхий л тохижилтын ажлыг хийжээ. БНСУ-д ажиллаж амьдарч байсан тэрээр эх орондоо ирээд өөрийн санаачлагаар энэ ажлыг эхлүүлж байжээ.

 

 

Айл өрхөөс газрыг нь чөлөөлүүлэн авч нуурын баруун талд авто зогсоол шийдсэн байна. 2014 онд Чингэлтэй дүүргээс тохижилтын ажлыг дэмжиж 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Ногоон нуур орчмын энэ хэсэг газар хад чулуу ихтэй, хүүхдэд аюултай орчин байсныг тохижуулж хашаа хатгаж, гэрэлтүүлэг, камер суурилуулжээ.

 

Улаанбаатар хот, Богд уул бүтнээрээ харагдах хэсэгт тавцан зассан бөгөөд жуулчид сүүлийн үед ихээр ирэх болсон гэнэ. Ногоон нуурын орчимд 400 орчим мод, бут, сөөг ургаж байна.

 

 

Зундаа усан парк, өвөлдөө мөсөн гулгуурын талбай болгон хүүхэд багачуудад үйлчилдэг. Ойр хавийн айл өрхийн 2 хүнийг авч өвөлдөө мөсөн гулгуурын талбайд ажиллуулдаг байна. Усан завинд сургуулийн насны хүүхэд, том хүнээс нэг цагийн 4000 төгрөгийн төлбөртэй сууж болно. Цэцэрлэгт хүрээлэнг түшиглэн сургалтын төв байгуулж, англи хэл болон өөр олон төрлийн сургалт явуулах бодолтой байгаагаа Чингэлтэй дүүргийн иргэн С.Өлзийтогтох ярилаа. Энэхүү тохижилтыг 70 гаруй сая төгрөгөөр хийжээ.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хувь хүн өөрийн боломж бололцоогоор энэ орчмын газрыг тохижуулжээ. Энэ орчимд амьдардаг хүүхдүүд цугладаг учир аялал зугаалгын бүс болгож болох юм. Нийслэл хотын зүгээс Ерөнхий төлөвлөгөөний газартай ярьж илүү мэргэжлийн төлөвлөлт хийх талаас нь мэргэжлийн туслалцаа үзүүлнэ. Ногоон нуур орчмын газар өвөрмөц тогтоцтой, хүүхэд тоглоход хад чулуу нурах эрсдэлтэй учир энэ талын зөвлөгөө тусламж чухал юм. Иргэн зөвшөөрвөл нийслэлээс тохижилтын ажилд нь хөрөнгө оруулалт хийж хувийн хэвшил, төр хамтарсан олон нийтэд нээлттэй, аюулгүй орчинтой цэцэрлэгт хүрээлэн бий болгож болох юм” гэж ярилаа.

 

“Манай хороо – Миний гудамж” аян энэ оны 10 дугаар сард нэгдсэн дүнгээ гаргана. Шилдэг дүүрэг, Шилдэг байгууллага, аж ахуй нэгж, Шилдэг тохижилттой хороо, Шилдэг тохижилттой гэр хорооллын өрх зэрэг төрлөөр шалгаруулах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    12 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    26 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    34 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    46 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    58 мин
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй өргөн хүрээнд хамтран ажиллаж байна
    1 цаг 16 мин
  • Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
    1 цаг 25 мин
  • ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
    1 цаг 29 мин
  • Хэт их цагийг онлайнд өнгөрүүлэх нь стресс, сэтгэл санааны хямралыг өдөөдөг байж болзошгүй
    2 цаг 6 мин
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    18 цаг 5 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    18 цаг 10 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    18 цаг 11 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    18 цаг 57 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    19 цаг 35 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    19 цаг 45 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    20 цаг 0 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    20 цаг 4 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    20 цаг 14 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    20 цаг 22 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    20 цаг 26 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК