Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Нямдорж сайдыг эзгүйчилсэн шийдвэр буюу Г.Баясгалан даргын бас нэгэн факт

2018-8-31
0
ЖИРГЭХ

 

 

-“Майдар хот” төслийн 12000 га газрыг чөлөөлөх нөхөн төлбөрт улс хэдийг төлөх бол?-

 

Засгийн газрын уржигдрын хуралдаанаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн. Хоёрхон өгүүлбэртэй Засгийн газрын албан мэдээнд энэ газрыг тусгай хэрэгцээнд авах болсон тухайгаа “Майдар хот” төсөл хэрэгжүүлж, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт хийхийн тулд гэж тодотгосон байлаа. Майдар хот төсөл бол 2011 оноос ярьж эхэлсэн, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын автортой баригддаг ч үгүй, бас үгүй болдог ч үгүй олон төслийн нэг. Харин АН засаглаж асан өнгөрсөн дөрвөн жилд биш У.Хүрэлсүхийн Засгийн газрын өнгөн дээр энэ төслийн нэр дахин олны анхааралд өртөх нь тэр. Өртөхөөс ч аргагүй юм. Өчигдрийн хэвлэл мэдээлэл хийгээд сошиалын гол сэдэв болсон энэ шийдвэр угтаа эдийн засгийн асар их үр дагавартай байлаа. Хэдийгээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ шийдвэрийн талаар “Майдар төсөл бол хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлэх төсөл учир төсөлд шаардагдах хөрөнгө мөнгийг тэд өөрсдөө л гаргах учиртай. Засгийн газрын баталгаа гаргаж өгсөн, өгөх тухай асуудал Засгийн газрын хуралдаан дээр огт яригдаагүй. Яригдах ч учиргүй” гэж хэлсэн нь зарим талаар засгаас энэ төсөлд огт хөрөнгө мөнгө гаргахгүй мэт харагдах боловч ухаж үзвэл бас тийм биш юм.

 

Учир нь, уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж ирсэн хүн нь Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан байжээ. Газрын тухай хуулийн дагуу үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын газрыг Засгийн газар тусгай хэрэгцээнд авдаг. Харин “Майдар хот” төслийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед үндэсний хэмжээний бүтээн байгуулалт хэмээн зарлиг буулгасан байдаг юм. Тодруулахад тэр үед энэ төслийн санаачлагч Х.Баттулга болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар Тавантолгойн асуудлаар байр суурь нь салаагүй, амин найзууд байсан юм. Төслийн санаачлагчийн амин найзын тухайн үеийн зарлиг өдгөө У.Хүрэлсүхийн Засгийн газар хот байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авах сайхан шалтаг болжээ. Энд л Засгийн газрын шийдвэрийн эдийн засгийн үр дагавар нь байгаа юм. Үнэхээр Сангийн сайдын хэлсэнчлэн хот байгуулах төсөлд Засгийн газар мөнгө зарахгүй биз. Харин тусгай хэрэгцээнд авах 12000 га газрыг чөлөөлөх хөрөнгийг Засгийн газар гаргана. Тэгэхээр энэ шийдвэрийн “мөнгө угаах технологи” нь хот байгуулах зардал биш, газар чөлөөлөх хөрөнгө болж таарах нь. 2011 оноос ярьж эхэлсэн, бүүр үндэсний хэмжээний бүтээн байгуулалт гэсэн зарлиг гаргуулсан “Майдар хот”-ын эргэн тойронд 12000 га газар өдгөөг хүртэл сул байсан гэвэл бичигч би лав итгэхгүй.

 

Төслийн санаачлагч хийгээд түүний тойрон хүрээлэгчид хэчнээн га газрыг нь өөрсдийн нэр дээр авсан бол гээд хардах эрхээ эдлэхэд буруудахгүй байх. Тэгвэл Засгийн газар аливаа газрыг тусгай хэрэгцээнд авахдаа эзэмшигчид нь нөхөн олговор олгодог хуультай. Газрын тухай хуулийн Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай зүйлд энэ тухай тодорхой зааж, 60 хоногийн дотор нөхөн олговор газар эзэмшигчид олгохоор хуульчилсан байдаг юм. Хэдэн зуун тэрбум төгрөг нөхөн олговор нэрээр хэн нэгэнд очихыг одоогоор таашгүй. Хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар мөнгө гаргахгүй гэж маргаж болох ч газар чөлөөлөх нөхөн олговорт хэчнээн тэрбумаар нь гаргах тэр мөнгө л энэ шийдвэрийг гаргуулсан болов уу даа. Засгийн газрын хуралдаанаас гаргасан 12000 га газрыг тусгай хэрэгцээнд авсны цаад агуулга ийм л юм. Гэхдээ энд нэгэн зүйлийг зориуд тодотгоход Засгийн газрын уржигдрын хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж оролцоогүй ажээ. Түүнийг гадаадад томилолтоор явсан үед нь Засгийн газар хуулийн ийм хуудуутай шийдэрийг гаргажээ. Хэрвээ Ц.Нямдорж сайд хийгээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар олон жил ажилласан Ш.Солонго нар байсансан бол Засгийн газар ийм шийдвэр гаргах нь битгий хэл хуралдаанаар хэлэлцэх жагсаалтдаа ч багтаахгүй байсан биз ээ.

 

Гэтэл Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэц рүү явсны дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилогдоод сар гаруйхан болж байгаа Г.Баясгалан энэ богинохон хугацаанд хоёр ч том факт гаргалаа. Эхнийх нь Ж.Бат-Эрдэнэ сайдыг чөлөөлж, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч томилсон тогтоол, хоёр дахь нь тусгай хэрэгцээнд газар авч нөхөн олговор төлөх Засгийн газрын уржигдрын шийдвэр. Учир нь, Засгийн газрын хэлэлцэх асуудал хамгийн түрүүнд албан үүргийнхээ хуваариар энэ хүний гараар орж эцэслэгдэн шүүгддэг шүү дээ. Хуулийн салбарт олон жил ажилласан хүний хянасан шийдвэрүүд уг номоороо бол араасаа асуудал үүсгэлгүй яв цав байх ёстой юм уг нь.

 

Харин энэ удаад ийм шийдвэр гаргасан нь алдаа гэхээсээ илүү нутаг нуга, ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй юм. “Майдар хот” төслийг санаачилагчдын нэг Ерөнхийлөгч Х.Баттулга Баянхонгорынх. Засгийн газрын хуралдаанд оруулах эрх бүхий хүн нь бас л Баянхонгорын Г.Занданшатар. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын хууль зүйн үндэслэлийг хянах эрхтэй, үр дагаварыг нь тооцох үүрэгтэй Тэргүүн дэд дарга Г.Баясгалан ч бас Баянхонгор аймгийнх.

 

А.Болдбаатар

 

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • dogj (66.181.177.218)
    nuhun olgovort zasag binii tatvariig ugnu geed bhd oilgohgui bn uu?
    2018 оны 09 сарын 05 | Хариулах
  • zodvoo (66.181.177.218)
    iim saihan mungu boshod ter muu enhjargal shavar bolj bgaa tul turgen zailuulj tengeriin umdag atgah ,atguulah baasang devshuuliye!
    2018 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (64.119.27.28)
    Баянхонгорынхон байхаараа яадаг юм бэ сэтгүүлчийн бичиж байгаа царайг толгой гэж олгой
    2018 оны 09 сарын 05 | Хариулах
  • Чимдээ (202.179.25.155)
    Тэр Майдар Эбитэй хамаагүй харин женко баахан мөнгө босгоод одоо юуч байхгүй байжил байна.
    2018 оны 09 сарын 04 | Хариулах
  • Луйвар (64.119.17.91)
    Энэ төсөлд хэрэгтэй 12000 га газрыг Баттулгын тойрон хүрээлэгчид зориуд эзэмшилдээ авчихаад одоо үндэсний бүтээн байгуулалт нэрээр тусгай хамгаалалтанд авч ЗГ-аар газрын нөхөн төлбөр хийлгэж байгаа луйвар байна шүү та минь ээ! Үүний шалгах хэрэгтэй. Төр дамнасан нам дамнасан луйвар ингэтлээ нарийсчээ
    2018 оны 09 сарын 03 | Хариулах
  • нэр ч алга (103.212.118.250)
    Бид чинь хэнд нь итгэж хэнд нь үл итгэх болж байнаа,ямар учиртай ийм тэнэг асуудал бичдэг байнаа,ийм хоолны савнууд төрөөс зайлах зайлуулах арга алга уу?залхаж байна,
    2018 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (220.248.62.106)
    Татвар төлөгчдийн мөнгөнөөс мөнгө гарахгүй л бол хамаа алга. Монголд Буддын шашин шүтдэггүй хэдэн мянган татвар төлөгч байгааг мартаж болохгүй
    2018 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.57.94.245)
    DED BUTTSEE GEJ
    2018 оны 09 сарын 02 | Хариулах
  • зочин (202.9.43.156)
    сайхан бүлтрэх юм даа Нямдорж шудрага хүн тиймдээ л ад үзэгдээд байгаа ,
    2018 оны 09 сарын 01 | Хариулах
    • элбэгддддж
      шаа сдаа
      2018 оны 09 сарын 01
    • шаа сда
      2018 оны 09 сарын 01
  • Зочин (64.119.18.125)
    Майдар цогцолбор бол монголчуудын бас нэгэн гайхамшиг болж дэлхий нүдээ бүлтийлгэх нь гарцаагүй бүтээн байгуулалт юм. Үүнийг эх орондоо үнэн сэтгэлээсээ хайртай хүн бүр дэмжих ёстой
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
    • barichihlaa geed mongol hojih uu? ter munguur ni heden surguuli tsetserleg barival ard tumnii amidrald ni nemertei yumsan. ug ni huviin hevshiliinhen l uursduu barival deer shuudee. jaahan tsas boroo orohoor l ursgal zasvar ntr geed bas buun zardal chiregdeliin nemer
      2018 оны 08 сарын 31
  • Зочин (66.181.179.140)
    МАНгарууд бол Монгол хүн бүрийн эсрэг хийж болох бүх муу зүйлийг л хийдэг
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.126.89.9)
    Энэ Баясгалан яг хэний хүн юм бэ? Нямдорж, Энхболд, Хүрэлсүх. Ийм дарааллаар явж байгаа. Дуугүй, даруухан царайлчихаад бас урваж шарвахдаа гарамгай эр шиг байна
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.9.42.59)
    ЗГХЭГ гэдэг бол энэ төрийн хууль сахин хэрэгжүүлэх манаач нь. Энэ дурьдагдасн 2 аэсуудал бол хуулийн мэргэжлийн бус хэнд ч ойлгомжтой асуудалд ингэж хариуцлагагүй хандаж байгааг Ерөнхий сайд эрх биш анхаарч хариуцлагаа дэргэдээсээ сайжруулбал зүгээрсэн.
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.126.89.9)
    Засгийн бүх шийдвэр гараар нь ордог хүн ипм аймхай мулгуу байж болохгүй эн
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • санж (64.119.23.27)
    Баясгалан хүний үгнээс зөрдөггүй,маш дуулгавартай нэгэн.Хэлсэн үг нь бестолковые.Мулгуудуу гэгддэг юм
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.171.34)
    Bayanhongorin Zandanshatar gar door ni baih Bayanhongorin Bayasgallang avsan ni iim l uchirtai ym baijee. Bayasgalan aimhai, zalhuu, hariustlagaas multrah avyastai hyn
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    14 цаг 51 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    15 цаг 56 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    17 цаг 26 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    18 цаг 50 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    19 цаг 2 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    19 цаг 22 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    19 цаг 57 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    21 цаг 6 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    21 цаг 24 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    21 цаг 56 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    22 цаг 2 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    22 цаг 9 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Уржигдар 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Уржигдар 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    2026-08-08
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    2026-08-08
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК