Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өнчин хүүхдүүдийн газрыг дүүргийн Засаг даргын Тамгын газар булаацалдаж байна

2018-9-02
0
ЖИРГЭХ

Бид Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаан хуарангийн эцэст байрлах  “Өнөр бүл” хүүхдийн төвийг зорилоо. Тэдэнд тулгамдаад буй нэг асуудал бол Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2262 ам метр газартай холбогдох маргаан юм.

“ӨНӨР БҮЛ” ТӨВ нь анх 1974 онд Хүүхдийн Төлөө фондын шийдвэрээр асрамжийн “58 дугаар цэцэрлэг”, 1979 оны 10 дугаар сарын 29-ны БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 333 дугаар тогтоолоор “Хүүхэд асрах байр”, 1991 оны долдугаар сарын 03-ны өдрийн 259 дүгээр тушаалаар 58 дугаар тусгай цэцэрлэг, хүүхэд асрах байрыг нэгтгэж, “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв”, 2013 оны нэгдүгээр сарын 21-нээс Монгол Улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн“Өнөр бүл” төв, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн 112 –р тогтоолоор “Хүүхдийн хөгжил, хамгааллын төв”-ийг  тус төвд нэгтгэсэн юм.  Өнөр бүл төвийн дэргэдэх “Хүүхдийн сэргээн засал, хөгжлийн төв” нь 2015 оны  11 дүгээр сарын 13-ны  өдөр  үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Мөн Засгийн газрын 2016 оны  наймдугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Өнөр бүл хүүхдийн төв” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тус төв байгуулагдсан цагаасаа олон мянган хүүхдийг амьдралд хөлөө олоход нь тусалж, амьдрах итгэл асаан, хөгжүүлж, хүмүүжүүлсээр байгаа билээ.

 

Биднийг ирэхэд тус төвийн захирал М.Өлзийчимэг угтан авч тулгамдаад буй асуудлынхаа талаар ярьсан юм.

Тэрбээр “Газрын маргаан үүсээд байна. Нэг ёсондоо хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл үзүүлж байна. Манай төв 1979 оноос эхлэн энэ 53 дугаар сургуулийн дотуур байранд байрлаад үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар 186 хүүхэдтэй байна. Манай статус 02-18 хүртэлх насны хүүхдүүдийг асардаг. Гэтэл сүүлийн үед зайлшгүй шаардлагаар 1.6 настай хүүхэд ирлээ. Мөн 18 нас хүрсэн ч гэсэн амьдрал дээр гараад орох орон гэр, хамаатан садангүй хүүхдүүдээ бид явуулж чадахгүй байна. Манай төвд одоогоор насанд хүрсэн, оюуны хомстолтой, давхар саажилттай хоёр охин, нэг эрэгтэй хүүхэд байна. Гэтэл энэ хүүхдүүдийг Монгол Улсад асарч халамжлах газар алга. Манайд байгаа 186 хүүхдийн 16 нь тусгай асаргаатай хүүхэд байгаа. Тусгай асаргаатай учраас байнгын хараа хяналт шаардлагатай болдог. Тэгэхгүй бол тэр хүүхдүүд маань оргох, гадуур дотуур дэмий тэнэх, осол аваарт өртөх, бэртэж гэмтэх асуудлууд үүснэ. Манайд ирдэг хүүхдүүд ихэвчлэн сэтгэлзүйн хүндрэлтэй ирдэг. Зарим нь сэтгэцийн гажигтай ирдэг. Ерөнхий сайд өнгөрсөн зургадугаар сарын 1-нд манайд ирээд нөхцөл байдалтай биеэр танилцаад явсан. Улмаар Ерөнхий сайд 2018 зургадуугар сарын 06-ны өдрийн Засгийн хуралдаанаар үүрэг өгч 2019 оны төсөвт хөгжлийн болон оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай асаргааны төвийг байгуулах хөрөнгө мөнгийг шийдэхийг үүрэг болгосон. Гэтэл бидэнд газрын асуудал гарч ирсэн. Аль 1982 оноос манай үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй ногооны зоорь гэж байсан юм. Хүүхдүүд маань ногоо тариад хадгалж, тэндээсээ ногоогоо татаж хэрэглэх боломжтой байсан. Гэтэл ногоон зоорь маань сүүлийн үед хөрөнгө мөнгө нь шийдэгдэхгүй, засвар хийхгүй явсаар байгаад дээвэр нь нурчихсан. Түүнээс болоод нэг хэсэгтээ ашиглагдаагүй. Тэгээд нэгэнт ашиглагдахааргүй болсон тул тэр газарт оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай асаргааны төвийг барихаар шийдвэрлэсэн. Засгийн газар ч гурван тэрбум төгрөгийг шийдэж өгсөн. Гэтэл өмнө нь 2013 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга тус газрыг дүүрэг ашиглана гээд захирамж гаргасан юм байна лээ. Манайх түүнээс хойш шүүхдэлсээр байгаад 2016 онд шүүхийн шийдвэр гарч манай талд түрүүлж ашиг сонирхол үүссэн гэж үзсэн. Мөн “Өнөр бүл”-д бүртгэлтэй газар байна гэж дүгнэсэн. Тэгээд 90 хоногийн дотор эвлэрч энэ асуудлаа шийдвэрлэж чадахгүй бол “Өнөр бүл” төвийн мэдэлд үлдэнэ гэсэн шийдвэрийг тус тус гаргасан. Уг шийдвэрийн дагуу бид газартаа барилгаа барихаар болсон учир манаачаа, гэртэй нь буулгах гэтэл Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга болон хэсэг хүмүүс бид нар руу дайрсан. Жолоочийг маань доромжилж, хувцсыг нь урсан байсан. Нэг ёсондоо биед нь халдсан. Удалгүй би өөрийн биеэр очсон. Гэтэл хэлж, ярьсан үгийг минь сонсохгүй, өөдөөс элдэв янзаар доромжилсон” гэв.

Тус дүүргээс уг газарт Цэцэрлэг барих гэж байгаа бөгөөд нээлт хийж тууз хайчилсан тухай ярилаа. “Өнөр бүл” хүүхдийн төвийн засварын ажил дуусах дөхжээ. Дийлэнх хүүхдүүд нь зусландаа байгаа бөгөөд өнөө маргаашгүй ирнэ. Түүнээс өмнө засварынхаа ажлыг дуусгахаар багш нар нь ханцуй шамлан оржээ. Мөн энэ төвд нэг өрөөнд л гэхэд 10 хүүхэд байдаг аж. Тэд аль хэдийн нэгэн ам бүл болж, амьдрах урам зоригтой байгааг, тэдний гунигаа мартсан гэрэлт нүднүүдээс харж болохоор.

Улмаар бид тус төвийн захирал М.Өлзийчимэг болон хэсэг багш, ажилчдын хамтаар Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байрлах ногоон зоориных нь газарт манаачийн гэр барихаар ирлээ.

Уг газрыг тойруулан өндөр  блокон хашаа босгожээ. Орох хэсгийг машин багтахааргүй нарийхан зай үлдээн хашжээ.  Тэд гэр ачсан машинаа арай хийн орууллаа.

Ногоон зоорийн газар ашиглахгүй удсан тул балгас гэж хэлж болмоор дүр зураг угтлаа. Мөн энд хэдийнээ  шав тавьж, газар хөндсөн байлаа.

Гэр барьж байх явцад ойр орчмын иргэд сониучирхан ирэх бөгөөд, “цэцэрлэгээ барьж эхлэх гэж байна уу” гэж асууна. Гэтэл “Энэ газарт зайлшгүй шаардлагатай, тусгай асаргааны газар барих гэж байна” гэсэн үгийг сонсоод чимээгүй явж одно. Эндхийн иргэдийн ярьснаар “Саяхан хэдэн хүмүүс ирээд, цэцэрлэг барина гэж хэлээд шав тавиад явсан шүү дээ” гэх.

Сүүлийн үед ямар ч хүний хүслэн бол цэцэрлэгт хүүхдээ өгөх явдал мөнөөс мөн. Харин Баянзүрх дүүргийнхний хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн энэ үйлдэлд яагаад тэндхийн иргэд шүүмжлэлтэй хандахгүй байгаа вэ гэвэл ойлгомжтой. Дүүргийнхэн ч иргэдийн сул тал дээр дөрөө жийгээд эхэлжээ. Иргэд ч ойрхон цэцэрлэгтэй болох гэж байгаа учраас чимээгүй суух хэрэгтэй болсон байх.

Энэ газар нь “Өнөр бүл” хүүхдийн төвийн үндсэн өмчид 9077529 дугаартайгаар бүртгэлтэй байдаг. Шүүхийн тогтоол “Өнөр бүл” хүүхдийн төвийн өмч гэдгийг нотолсны дараа Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах, “Өнөр бүл” хүүхдийн төвийн захиралтай уулзаж газрыг хувааж авах талаар ч ярьж явсан гэх. Гэвч аав, ээжээсээ хагацсан, хүчирхийлэлд өртсөн, гадуурхагдсан олон мянган үрсийг хөл алдаж явахад нь түшиж, хүний дайтай хүн болгосоор буй тус төвийн өчүүхэн газрыг Баянзүрх дүүрэг хүч хэрэглэн дээрэмдэх гэсэн оролдлого хэдий хүртэл үргэлжлүүлэхийг мэдэхгүй ч эдгээр хүүхдүүдийн ирээдүй хойчийн төлөө өчүүхэн ч гэсэн хүнлэг зан гаргаасай гэж найдаж байна.

Шүүхээс гарсан шийдвэрийг үл ойшоосон нөхцөл байдал хяналт тавьж, хариуцлага тооцох газар нь ч төмбий оргиж суугаа бололтой.

Уг нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд цэцэрлэг барих, барихаар чөлөөлөх газар мундахгүй байдаг. Гэвч тэд сул доройг нь хүчиндэхээр зэхсэн бололтой. Тус газарт шав тавьсан эрхмүүд удахгүй ямар үйлдэл үзүүлэхийг  бид эргэн сурвалжлах болно.

 

Л.Сайнбаяр

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    11 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    25 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    33 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    45 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    57 мин
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй өргөн хүрээнд хамтран ажиллаж байна
    1 цаг 15 мин
  • Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
    1 цаг 25 мин
  • ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
    1 цаг 28 мин
  • Хэт их цагийг онлайнд өнгөрүүлэх нь стресс, сэтгэл санааны хямралыг өдөөдөг байж болзошгүй
    2 цаг 5 мин
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    18 цаг 4 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    18 цаг 9 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    18 цаг 10 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    18 цаг 56 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    19 цаг 35 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    19 цаг 45 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    19 цаг 59 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    20 цаг 4 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    20 цаг 13 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    20 цаг 21 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    20 цаг 26 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК