Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 14 удаа хуралдаж, 39 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв

2018-9-07
0
ЖИРГЭХ

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын хороо нийт 14 удаа, Ёс зүйн дэд хороо 2 удаа, Улсын Их Хурлын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо 2 удаа тус тус хуралдлаа.

Тайлант хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлж ажиллав.

 

 

Тус байнгын хороо хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 4, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 18-ыг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар батлуулсан байна.

Мөн Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны тайлан, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлан, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай мэдээллийг сонсож, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр үүрэг, чиглэл өгсөн.

 

 

Түүнчлэн Улсын Их Хурлын даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаар захирамжаар “Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий” ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Ажлын хэсэг байгуулагдсан өдрөөс хойших хугацаанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

1/Ажлын хэсгийн ахлагч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангийн шийдвэрээр төслийн сэдэв тус бүрт хамаарах төслийг боловсруулах үүрэг бүхий 5 ажлын дэд хэсэг байгуулж, дэд хэсгүүд Зөвлөлдөх санал асуулгын үр дүнд дүн шинжилгээ, дүгнэлт хийж, гадаад, дотоодын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, 5 бүлэг асуудлаар нийт 22 заалт бүхий Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхний хувилбарыг боловсруулж, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хурлын даргад танилцуулсан.

2/Улсын Их Хурлын даргад танилцуулсан 22 заалт бүхий төслийг Монгол Улсын Их Хурлын 2017 оны 39 дүгээр тогтоолын дагуу олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангасан. Тухайлбал, Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгаа, мэдээлэл, лавлагааны албанаас хийсэн 86 харьцуулсан судалгаанаас төслийн зүйл, заалт бүрт холбогдох судалгааг түүвэрлэн эмхэтгэж, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн тайлбар”-ыг боловсруулан боть хэлбэрээр хэвлүүлэн холбогдох сургалт, хэлэлцүүлгийн материалыг боловсруулан, сургагч багш нарыг бэлтгэсэн.

3/2017 оны 7-10 дугаар сарын хугацаанд 21 аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 68 удаагийн бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, улсын хэмжээнд нийт 327,375 иргэнээс 5,584,832 саналыг хүлээн авсан.

4/Иргэдээс ирүүлсэн саналд ангилал, дүн шинжилгээ хийж, хамгийн өндөр давтамжтай гарсан иргэдийн саналд үндэслэн төслийг дахин боловсруулсан. Мөн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх дэгийн асуудал, цагалбар, төлөвлөгөө, ажлын болон дэд хэсгийн ажил, үүргийн хуваарь, хэлэлцүүлгийн шалгах хуудсыг боловсруулж, хэлэлцүүлгийн бэлтгэлийг хангаж ажилласан.

Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу төслийн үр нөлөөний үнэлгээг төслийн зорилт тус бүрээр үнэлэн, 100 хуудас бүхий тайланг боловсруулсан.

5/Ажлын хэсэг төслийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэгт танилцуулж, бүлгийн хурлаас гарсан санал, зөвлөмжүүдийг үндэслэн 7 чиглэл (зорилго)-ээр 28 заалт бүхий төслийг дахин боловсруулсан. Ингэхдээ 28 заалтаас 11 заалтыг тус бүр 3 хувилбартайгаар боловсруулсан.

6/Ажлын хэсэг төслийг 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Ардын Намын бүлэгт дахин танилцуулж, эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналын хувилбар боловсруулах ажлын дэд хэсэг”-ийг байгуулсан бөгөөд 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ажиллаж 53 заалт бүхий төслийн хувилбар санал болгосон.

7/Ажлын хэсэг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Ардчилсан Намын бүлэгт 7 чиглэлээрх 40 заалт бүхий төслийг танилцуулж, Ардчилсан Намын бүлгээс гарсан санал, зөвлөмжийг судлан ажиллаж 7 чиглэлээр 42 заалт бүхий төслийг боловсруулсан.

 

 

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийт, улс төрийн намын бүлгүүд, эрдэмтэн, судлаачдад танилцуулан хэлэлцүүлж, тэдгээрээс гаргасан саналуудад дүн шинжилгээ, холбогдох судалгааг хийж, төсөлд оруулах шаардлагатай өөрчлөлтийг тухай бүр тусгаж олон нийтэд ойлгомжтой энгийн хувилбараар болон хууль зүйн техникт оруулсан хувилбарыг тус тус боловсруулаад байна.

 

 

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийг 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр Төрийн ордонд зохион байгуулав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.70.47.158)
    Ямарч үр дүнгүй эрээн цаас. Тэр Японд улиран суугаад байгаа авгайн дүү чинь хамт олныг дарамтлаад ЭСЯ-ны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж эхэллээ, зайлуулаач ээ.
    2018 оны 09 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    9 цаг 45 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    10 цаг 50 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    12 цаг 20 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    13 цаг 45 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    13 цаг 56 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    14 цаг 16 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    14 цаг 51 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    16 цаг 0 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    16 цаг 18 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    16 цаг 50 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    16 цаг 56 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    17 цаг 3 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Уржигдар 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Уржигдар 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    2026-08-08
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    2026-08-08
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК