Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч, Зууны манлай соён гэгээрүүлэгч, Академич Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойн "Олон улсын эрдэм шинжилгээний хурал" өчигдөр буюу есдүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.
Хурлын нээлтэд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн мэндчилгээг Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Л.Хэрээ уншиж танилцуулан, Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Билэгсайхан мэндчилгээ дэвшүүлэв.
Хуралд ШУ-ны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Г.Билгүүдэй, ШУ-ны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, ШУ-ны Гавъяат зүтгэлтэн Л.Болд, МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн, доктор, профессор Д.Цэдэв нарын өнөө цагийн хэл, шинжлэх ухаан, утга зохиолын салбарын нэрт зүтгэлтнүүд оролцлоо.
Мөн Монгол улс, Оросын холбооны улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Япон улсын эрдэмтэн судлаачид илтгэлүүдээрээ оролцсон бөгөөд их эрдэмтний охин ОХУ-ын Москвагийн Хүмүүнлэгийн их сургуулийн доктор, профессор Цендина Анна Дамдинова "Аавын өдрийн тэмдэглэлээс..." илтгэлээрээ хуралд оролцогчдын анхаарлыг татаж байлаа
Сэтгэгдэл (1)