“Хүүхэд хамгаалал-өрхийн аюулгүй байдал” аян Хөвсгөл аймагт хэрэгжих гэж байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас “Хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах тухай” 2018 оны долдугаар сарын 9-ний өдрийн 01 албан даалгавар гарсан. Энэхүү бодлого чиглэлийн хүрээнд Хөвсгөл аймгийн Засаг даргын А/455 дугаар захирамжаар 32 албан тушаалтны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагджээ.
Уг ажлын хэсэг аяны удирдлага зохион байгуулалтыг хангаж нэгдсэн төлөвлөгөө гарган, иргэдийн ажиллах, амьдрах орчны аюулгүй байдалд үнэлгээ хийж, эрсдэлийн түвшинг тогтоон, аливаа осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, ээлтэй орчин, нөхцөл бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллах юм. Удахгүй төлөвлөгөөний дагуу нээлтээ хийн аймаг даяар албан ёсоор үйл ажиллагаагаа эхлэх аж.
Б.Лхам