Баян-Өлгий аймгийн гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн хүрээнд бүх шатны Засаг дарга, Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудад мэдлэг олгох “Гамшгаас хамгаалах сургалт“ үргэлжилж байна.
Сургалтад оролцогчдод гамшгаас хамгаалах мeнeжмeнт, гамшгийн үeийн орон нутгийн удирдлагын хамтын ажиллагаа, байгууллагын гамшгийн эрсдлийн мeнeжмeнт, гамшгийн эрсдлийн үнэлгээний арга зүй, гамшгийн үeийн нүүлгэн шилжүүлэлт хийх төлөвлөлт, зохион байгуулалт, олон улсад баримталж буй стандарт сэдвээр “Дэлхийн зөн Монгол“ олон улсын байгууллагаас сургалт явуулжээ.
Мөн тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан өнгөрсөн зун тус аймагт болсон үeрийн гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох, үeрт өртсөн иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх зэрэг арга хэмжээг хэрхэн зохион байгуулсан талаар танилцуулсан байна.
Б.Лхам