Испани улсын Малага хотод 2018 оны есдүгээр сарын 4-16-ны өдрүүдэд Хөнгөн атлетикийн Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд дэлхийн 101 орноос 8187 тамирчин оролцож байгаагийн 5495 нь эрэгтэй ,2692 нь эмэгтэй тамирчин байгаа юм.
Манай улсаас Олон улсын xэмжээний спортын мастер Төмөрбатын Цэрэндолгор , ОУXМ Аюушийн Алтанцэцэг нар амжилттай оролцлоо.
Найм даxь удаагаа зохиогдож байгаа энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон ОУXМ Цэрэндолгор 80 настнуудын ангилалд хөнгөн атлетикийн 6 төрөлд оролцож 1 алт , 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн байна.
Л.Сайнаа