Талбайн теннисний дөрвөн Их Дуулгын нэг Америкийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн болж өндөрлөлөө. Аваргын цомын төлөө АНУ-ын нэрт тамирчин Серена Уильямс, Японд төрж Нью-Йоркт өссөн Наоми Осака нар тунаж үлдээд байсан юм. Их Дуулгын 23 цом хүртэж , теннисний ертөнцөд өөрийгөө дархалсан С.Уильямс шигшээд шалгарсан нь сенсаци биш. Харин Гаити аавтай, Япон ээжтэй төдийлөн олны танил биш Наоми Осака олон хүчтэй өрсөлдөгчийг ардаа орхисон нь энэ удаагийн Америкийн нээлттэй тэмцээний гол шуугиан байв.
Тэрбээр шигшээ тоглолтод Серена Уильямсын эсрэг гайхамшиг бүтээж 6:2, 6:4-өөр буулган авснаар Их Дуулгад түрүүлсэн анхны Япон теннисчин болж түүхэнд үлдлээ.
Л.Сайнаа