УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очир Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тохиолдолд зам зуур мэс ажилбар хийх боломжтой, агаар ариутгах кварц зэрэг бүхий л төхөөрөмжийг багтаасан туулах чадвар өндөртэй, эмнэлгийн багаж тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон 80 сая төгрөгийн өртөг бүхий машин гардуулан өгчээ.
Яаралтай түргэн тусламжийн автомашинууд тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт байдаг ч яаралтай дуудлага, тусламжинд хүрэлцдэггүй, мөн өвчтөнийг тээвэрлэж явахдаа эмчилгээ хийх боломж нөхцөл дутмаг байжээ. Иймээс ард иргэдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж эмнэлгийн үйлчилгээнд шинэ үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг нэвтрүүлж өгөх хүсэлтийг Баянхонгор сумын ИТХ-ын дарга Б.Соронзонбаатар, Засаг дарга Д.Мөнхсоёл нар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирт өнгөрсөн наймдугаар сард мэдүүлж байжээ.
Б.Лхам