Самбо бөхийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, гавъяат тамирчин Г.Үүрийнцолмонд шинэ байрны түлхүүр гардуулжээ. Төв аймгийн Мөнгөн морьт сумын уугуул, өдгөө самбо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Самбо бөхийн холбооны Ерөнхийлөгч, ТЕГ-ын дарга Д.Гэрэл нар шинэ байраар мялаасан байна. Г.Үүрийнцолмон нь саяхан өндөрлөсөн "Жакарта~2018" Азийн наадмын хөтөлбөрт анх удаа багтсан самбо бөхийн төрлөөр эх орондоо нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль авахад дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэсэн билээ. “Grande Villa” апартаментийн шинэхэн байрны түлхүүр гардуулах ёслолд МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ, Ардын багш, хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох нарын хүндтэй эрхмүүд оролцжээ.
С.Нацаг