зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч өө, үүрэг гүйцэтгэгч нарыг цэгцлэж чадахгүй Төрийн албаны зөвлөлийг татан буулгая

2018-9-18
0
ЖИРГЭХ

Төрийн албыг дамын наймаа мэт худалдаж, өөрийн хүнээр 60 тэрбум босгох МАН-ын залуучуудын төлөвлөгөөг ард түмэн мэддэг болсон. Энэ бол даргын цүнх барьж, далласан газар нь гүйж яваад төрийн гайгүйхэн албанд шургалж, түүгээрээ мөнгө хийж амьдарч байгаа хэсэг хүмүүсийн ажил юм. 60 тэрбумын хэрэг бол Монголын төрийг үнэгүйдүүлж, хэврэгшүүлж, мохоож байгаа энэ цагийн цагаан захтнуудын хамгийн ичгүүргүй үйлдлүүдийн нэг юм.

 

 

Тиймээс энэ хэргийн учрыг шударгаар олох, хэн хэнд хичнээн зуун сая төгрөг өгч байж албан тушаалд очсон, ямар албан тушаалтан түүнийг хүртээд сууж байгааг олж тогтоохыг ард түмэн шаарддаг. Одоо ч шаардсаар байна.

Олны ийм хүсэлт, шаардлагыг биелүүлнэ хэмээн гарч ирсэн хүн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх билээ.Тэрбээр Ерөнхий сайд болуутаа “60 тэрбумаар төрийн албыг худалдсан хүмүүстэй хатуу тэмцэж,бүх шатанд сахилга хариуцлагыг дээшүүлнэ” гэж зарлаж байсан цуурай нь тасраагүй байна. Гэтэл түүний шударга түр үзүүлсэн амлалтууд хийж байгаа үйлдэлтэйгээ зөрчилдсөөр байгааг юу гэх вэ. “ҮГ ХУДАЛ-ҮЙЛДЭЛ ҮНЭН” гэдгийн сонгодог жишээг Ардын хэмээх тодот­голтой Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө манлайлж, 60 тэрбумын сүлжээг хөврүүлэгч нэгэн болоод байна.

Түүнийг гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллаж байх энэ хугацаанд төрийн алба хаагчдын сахилга, ёс зүй, хариуцлага шалан дээр уналаа. Төрийн албан хаагчидажлын байран дээрээ нэгийгээ хөнөөж, ажлын хариуцлагагүйгээс өмнө гарч байгаагүй то­моохон ослууд шил дараалан гарч эхлэв. Монгол Улсын Ерөнхий сайд яаран сандран нэг сайдаа, хэдэн газрын дарга нарыг хамтад нь ажлаас чөлөөлсөнөөр олон нийтийн дургүйцлийг намдаахыг оролдож, өөдгүй эр хүний аргыг хэрэглэн өөрөө уснаас хуурай гаргав. Энэ арга түр зуурын буюу зунтайгаа дууссан болохыг Ерөнхий сайд та анзаарч байна уу.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ЭСВЭЛ ДАРАМТАНД БАЙГАА ХЭДЭН ЖИШЭЭГ ЭНД ОНЦЛОЁ.

Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно.” гэж, мөн хуулийн 21.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно.” гэж хуульчилсан байна.

Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг баталсан байна.

Өнөөдөр бодлого тодор­хойлох гол гол яамын удирдах орон тоог нөхөөгүй дутуу бүрэлдэхүүнтэй ажил­лаж байгаа. Тухайлбал, дөрвөн гол яам Төрийн нарийн бичгийн даргагүй, үүрэг гүйцэтгэгчтэй байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилогдсон тул Төрийн захиргаа удирдлагын газрын дарга нь Төрийн нарийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байна. Зам, тээврийн хөгжлийн яаманд хүн амины хэрэг гарсан тул тус яамны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Төрийн нарийн бичгийн даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэгчээр тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Р.Мэргэнийг томилоод байгаа юм. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг чөлөөлж Э.Содномжамцыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргыг шүүхийн шийдвэрээр түр томилоод байгаа.

Яамдын бүтэц дутуу, голлох албан тушаал нь эзэнжээгүй ийм байхад бид энэ засгаас бүтэлтэй ажил горьдоод хэрэггүй бололтой. Дээрх гурван яамны төрийн нарийнууд одоог хүртэл томилогдоогүй байгаагийн гол шалтгаан нь мөн л 60 тэрбумын хэрэгтэй холбоотой хэмээн олон хүн хардаж байна. Учир нь хоёр яам нь сонгон шалгаруулалтын захиалгаа Төрийн албаны зөвлөлд өгсөн боловч ажлын байранд тавигдах шаардлага шалгуур нь хэт нэг талыг барьсан, шаардлага хангахгүй байсан учраас буцаажээ. Магадгүй, ах дүү, танил тал эсвэл мөнгө төлсөн гурван хүнийг дээрх гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга болгохоор сиймхий таарахыг хүлээж суугаа биз. Төрийн нарийн бичгийн дарга нарыг газрын дарга орлож байгаа нь хууль зөрчөөгүй гэж үзэж болох хэдий ч түүнээс доор нэгэн томилгоог Ерөнхий сайд маань өөрөө хийжээ. Энэ бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаал.

Төрийн албаны тухай хууль болон төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх журамд заасанаар бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын өм­нөх дэд дарга чөлөөлөгдөж тухайн албан тушаалд сул орон тоо бий болсон. Хууль болон журмаар бол ЗГХЭГ-ын холбогдох албан тушаалтан Дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх ёстой.

Гэтэл Ерөнхий сайд хууль, журмаа зөрчин гудамжинд түүний цүнхийг барьж явсан Б.Бат-Эрдэнэ гэдэг дүүгээ үүрэг гүйцэтгэгч болгож Засгийн газарт нэгэн шинэ цүнх баригчийг төрүүлжээ. Ингэж хардах бодит жишээ, шалтаг шалтгаан байна. Олны дунд “Шинэ цагийн цүнх баригч” хэмээн нэрлэгдэх болсон Б.Бат-Эрдэнэ нь төрд ажилласан жил, туршлага, мэдлэгээрээ энэ албан тушаалд яагаад ч тэнцэхгүй гэдгийг намтар түүх нь батлаад өгдөг.

Шинэ цүнх баригч ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгч болоод хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх гэдгийг жишээг үзүүлж эхлэв. Шинэ дарга маань ЗГХЭГ-ын дэд даргын ажлын байрны тодорхойлолтыг өөрийн таалалд нийцүүлэн түүгээрээ Төрийн албаны зөвлөлийг дарамталж эхэлжээ. Энэхүү Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын сул орон тоо нь Төрийн албаны зөвлөлийн шүдний өвчин болоод байгаа сурагтай.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаалд Төрийн албанд 10 болон түүнээс дээш жил, үүнээс удирдах ажил, албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан, санхүү татварын чиглэлээр мэргэшсэн хүн очих шалгууртай. Гэтэл мань Б.Бат-Эрдэнэ төрийн жинхэнэ албанд 1 жил ч хүрэхгүй хугацаанд ажилласан, түүхийн ухааны мэргэжилтэй нэгэн аж. Гэвч “дүлийдээ найдаж унгараг” гэгчээр танил тал, намын харьяаллаараа түрий барьж өөрийнхөө ажлын байрыг баталгаажуулахаар Төрийн албаны зөвлөлийг шахаж, дарамталж байгаа сурагтай. Уг нь Төрийн албаны зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга гэдэг Төрийн өндөр албан тушаалд шинэ цагийн цүнх баригчийг баталгаажуулахгүй гэж хэд хэдэн удаа сануулсан байна. Хэн ч энэ сануулгыг юман чинээ тоолгүй өдийг хүрчээ.

Дээрх байгаа байдал нь Төрийн албаны зөвлөл хэмээх сүржин нэртэй энэ байгууллагын үйл ажиллагаанд маш их эргэлзээ төрүүлж байна. Төрийн албан хаагчдыг намын харьяаллаар хэдэн мянгаар нь ажлаас нь халж байхад энэ алба таг чимээгүй суудаг. Мөн төрийн өндөр албан тушаалд ар өврийн хаалга, танил талаараа шургалах гэж байхад ч чимээгүй хэвээр. Харин сумын засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн сонгох, төрийн жирийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах гэх зэрэг энгийн нэг төрд ажилд орох гэсэн хүмүүсийг залхтал нь шалгаж, хаширтал нь нааш цааш гүйлгэдэг. Тийм л сүрхий байгууллага юм бол жирийн иргэнд ч, өндөр албан тушаалд очих гэж буй нэгэнд ч адилхан хандаж хууль журмын дагуу сонгон шалгаруулалтаа хийж баймаар юм. Ард түмнээ алагчилж ханддаг ийм байгууллага байх хэрэг байна уу. Энэхүү байдлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Авилгатай тэмцэх газар гэх мэт байгууллага хараа хяналтдаа авч арга хэмжээ аваасай хэмээн жирийн олон нийт хүлээн суунаа.

Нэг сар гаруйн өмнө “Төрийн албаны зөвлөл хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлэхгүй, Төрийн албаны зөвлөлийн дарга Зөвлөлийн үйл ажиллагааг зангидаж, удирдаж ажиллаж чадахгүй байгаа тул Монгол Улсын Ерөн­хийлөгч Х.Баттулга Төрийн албаны зөвлөлийн даргад ёс зүйн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь чөлөөлөх саналаа” УИХ-д хүргүүлж байсан ч хариу нь таг чиг. Одоо тэгвэл хариуцлага хүлээдэггүй даргыг нь, Төрийн албаны зөвлөл хэмээх том нэртэй ч ажил хийдэггүй байгууллагатай нь татан буулгая, Ерөнхийлөгч өө.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • Би. (58.142.167.26)
    Энэ засгийн газар олны итгэлийг даахгүй, хогийн попоос өөр юм хийх чадваргүй гэдгээ хангалттай харууллаа. Одоо тараах цаг нь болжээ.
    2019 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.70.34.98)
    ЗГХЭГ-ыг ийм хүнээр удирдуулах нь байж боломгүй юм. Ерөнхий сайд Бат-Эрдэнэ гэж суудлын бөглөөсөө татаж аваасай
    2018 оны 09 сарын 20 | Хариулах
  • jonon (202.70.34.98)
    Төрийн албаны тухай хууль болон төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх журамд заасанаар бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын өмнөх дэд дарга чөлөөлөгдөж тухайн албан тушаалд сул орон тоо бий болсон. Хууль болон журмаар бол ЗГХЭГ-ын холбогдох албан тушаалтан Дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх ёстой гэжээ ХУУЛИА Л БИЕЛҮҮЛЭЭД Л АЖИЛЛАЖ АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭЭ
    2018 оны 09 сарын 20 | Хариулах
  • Чек (66.181.161.54)
    http://zarig.mn/9j1
    2018 оны 09 сарын 19 | Хариулах
  • Мэндээ (43.228.129.131)
    Төрийн албыг нэр төртэй байлгахын тулд шалгуураа хангасан төрийн албан хаагчдыг авч ажиллуулж, мерит зарчимыг баримтлах нь зөв өө
    2018 оны 09 сарын 19 | Хариулах
  • enda (202.70.42.98)
    Immigrate to Canada Your Profile Has Been Approved for a special immigration assessment offer. Let Canadian Visa Expert evaluate your eligibility for permanent residence visas. Give yourself options in Canada to: LIVE WORK STUDY Don't wait for a miracle, make it happen! Apply Now!
    2018 оны 09 сарын 19 | Хариулах
  • Anan (180.149.80.75)
    Борлуулагч Б.Бат-Эрдэнэ төрийн жинхэнэ албанд 1 жил ч хүрэхгүй хугацаанд ажилласан байж энэ өндөр албанд байх нь зүээр үү тэ Ерөнхий сайдаа
    2018 оны 09 сарын 19 | Хариулах
  • Чек (202.179.25.58)
    Энэ Еөк, Күүкүүд чинь одоо ч цүнх баригч нараа шийдээч дээ нэг нь намынхаа нөгөөх нь танил тал, цүнхнийхээ хүмүүсийг боловсрол мэргэжил гэхгүй чирээд байхаа болимоор доо Засаг нэг л бишээ нуухыг нь авах гээд нүдийг сохлов гэдэг шиг ярихаас л хэтрэхгүй юмаа Бат-Эрдэнэ гэж энэ нөхөр өөрийгөө мэдээд больчоосой доо
    2018 оны 09 сарын 19 | Хариулах
  • Ариа ч дээ (202.70.34.98)
    Ерөнхийлөгч энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй
    2018 оны 09 сарын 19 | Хариулах
  • P (202.126.89.11)
    TAZ ajlaa hiiee
    2018 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.70.34.98)
    Бат Эрдэнэ ажлаа өг.
    2018 оны 09 сарын 19 | Хариулах
  • Бат-ЭРДЭНЭД АНандаас (202.126.89.85)
    Төрийн өндөр албыг захын нэг цүнх баригч иннэж үнэгүйдүүлж байхад сүр царайлж булчингаа чангалсан Хүрэлсүхээс юу хүлээнэ гэж.... Албан тушаалд томилж болох ч арай учиртай баймаар...
    2018 оны 09 сарын 19 | Хариулах
  • Mongol (66.181.190.14)
    Mongol yalna
    2018 оны 09 сарын 19 | Хариулах
    • Mongol yalna
      Mongol yalna
      2018 оны 09 сарын 19
  • Үүлүү (202.70.34.98)
    Борлуулагч Бат-Эрдэнэ өөрөө ичээд болихын оронд шир царайлж төрийн албаны зөвлөлийг дарамталж өөртөө таарсан тавигдах шаардлага гаргуулж төрийн өндөр албыг завхруулахаа боль!!! залуу хүн ажилаа л сайн хийгээчээ цүнхийг барьж явсан Б.Бат-Эрдэнэ гэдэг дүүгээ үүрэг гүйцэтгэгч болгож Засгийн газарт нэгэн шинэ цүнх баригчийг төрүүлжээ. Ингэж хардах бодит жишээ, шалтаг шалтгаан байна. Олны дунд “Шинэ цагийн цүнх баригч” хэмээн нэрлэгдэх болсон Б.Бат-Эрдэнэ нь төрд ажилласан жил, туршлага, мэдлэгээрээ энэ албан тушаалд яагаад ч тэнцэхгүй гэдгийг намтар түүх нь батлаад өгдөг. Шинэ цүнх баригч ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгч болоод хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх гэдгийг жишээг үзүүлж эхлэв. Шинэ дарга маань ЗГХЭГ-ын дэд даргын ажлын байрны тодорхойлолтыг өөрийн таалалд нийцүүлэн түүгээрээ Төрийн албаны зөвлөлийг дарамталж эхэлжээ. Энэхүү Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын сул орон тоо нь Төрийн албаны зөвлөлийн шүдний өвчин болоод байгаа сурагтай гэж байна Залуу минь чи зүгээр больчихоо.
    2018 оны 09 сарын 19 | Хариулах
  • baltav (202.70.42.98)
    БЗД Шинэ монгол сургуулийн урд Миний хапермаркетын баруун талын Номноо хотхонд 97Мкв талбайтай 3 өрөө байр зарна. 99197762
    2018 оны 09 сарын 19 | Хариулах
  • jonon (202.70.34.98)
    энэ ч ортой шүү ямар нэгэн арга хэмжээ авч төрийн ажлыг түргэн тасралтгүй явуулах нь зүйтэй юм шүү дээ.Олны дунд “Шинэ цагийн цүнх баригч” хэмээн нэрлэгдэх болсон Б.Бат-Эрдэнэ нь төрд ажилласан жил, туршлага, мэдлэгээрээ энэ албан тушаалд яагаад ч тэнцэхгүй гэдгийг түмэн олон мэднэ шүү дээ
    2018 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.189.25)
    Baterdene bolomjiin ajil heregcn zaluu snuu dee, Erdenes Mongol met zarim kompaniin TUZ n dargiin uurgiig sain hiij bgaa ni zarim hund taalagdaagui bj medne
    2018 оны 09 сарын 18 | Хариулах
  • чимэддорж (103.212.116.126)
    32-ын бүлэг ажиллаж байна Мөнхбатаа чи болиочдээ Чи энэ засгийг унагаад өөрөө үлдзэнэ гэж бодож байна уу УИХ чинь тарна чи өшиглөх лааз ч гүй хоцрохоо мэдэхгүй тийм тэнэг хүн гэж үү
    2018 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.167.54)
    Энэ ЗГ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нөхцөл бүрдсэн байхад хамгаалаад байгаа 33 нөхөртэй сонгогч нар нь хариуцлага тооц.ЗГ-аа ажиллуулж чадахгүй байгаа 64 гишүүн тарвал болно.Энэ ЗГ гарч ирээд жинхэнэ утгаар нь цүнх баригч нараар төрин албыг дүүргэсэн.Худлаа ярьдаг ЕСайд огцорвол болно.
    2018 оны 09 сарын 18 | Хариулах
  • Дугар (202.70.34.98)
    Мэдлэг туршлагагүй байж яаж төрийн ажил явуулна гэж бодож суугаа юм бол. Зүгээр л эртхэн ажлаа өгө. Ерөнхий сайд юу юу ярьж гарж ирлээ. Одоо энэ Бат-Эрдэнэ дүүгээ юу гэж тайлбарлах юм болдоо
    2018 оны 09 сарын 18 | Хариулах
  • Ананд (202.126.89.57)
    Борлуулагч Бат-Эрдэнэ өөрөө ичээд болихын оронд шир царайлж төрийн албаны зөвлөлийг дарамталж өөртөө таарсан тавигдах шаардлага гаргуулж төрийн өндөр албыг завхруулахаа боль!!! Сүржин Ерөнхий сайд алив ажлаа хий дээ
    2018 оны 09 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    15 цаг 49 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    17 цаг 29 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    17 цаг 34 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    17 цаг 39 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    17 цаг 43 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Уржигдар 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Уржигдар 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Уржигдар 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    2025-11-19
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • ДЭМБ: Электрон тамхи нь хорт хавдар, мутац үүсгэж, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК