Нийгмийн даатгалын байгууллага энэ оныг цахим үйлчилгээг хөгжүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд даатгуулагчид өөрийн шимтгэл төлөлтийн мэдээллээ он, сараар нь нарийвчлан харж, хянах боломжтой болсон юм. Өөрөөр хэлбэл, даатгуулагч өөрийн гар утаснаас программ руу нэвтэрч шууд хянаад явах боломжтой. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтөө мөн адил зарчмаар хянаж болно.
Одоогоор нийт 26704 даатгуулагч хэрэглэгчээр бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн ба iphone хэрэглэгч 8700 иргэн, андройд үйлдлийн систем бүхий гар утастай 20200 иргэн гар утсандаа татаж суулгажээ. Үүнээс идэвхтэй хэрэглэгчийн тоо 11325 гаруй байгаа аж.
Б.Лхам