Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Төмөрхуяг: Талийгаач бол голомт түших ганц хүү байсан

2018-9-26
0
ЖИРГЭХ

 

ЗТХЯ-нд гарсан хүн амины хэргийн хохирогч Т.Гомсүрэнгийн гэр бүл болон өмгөөлөгч өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнөөдөр түүнийг хөдөөлүүлснээс хойших 49 хоног болж байна.

Түүний аав Р.Төмөрхуяг “Манай удам угсаа дөрөв дэх үеэ төрд зүтгүүлж байсан сэхээтэн гаралтай гэр бүл юм. Талийгаач бол голомт түших ганц хүү байсан юм. Би нэг хүү хоёр охинтой. Хүүхдүүддээ бүгдэд нь боловсрол эзэмшүүлсэн. Одоо ач нараа боловсролтой хүн болгочих юм сан гэж бодож байна. Хамгийн гол нь ач нартаа 20 жилийн дараа аав нь архи ууж зодоон хийж байгаад өөд болсон гэх үү, ажлаа хийж яваад хүний гарт амиа алдсан гэх үү. Үүний төлөө л тэмцэж, өнөөдөр үнэнийг хэлмээр байна. Төрийн байгууллагад ажиллаж байхад ийм хэрэг явдал болно гэж бодолгүй хүүгээ энэ албанд зүтгүүлсэн. Энэ хугацаанд бид ёс жаягаа бодоод хэргийн талаар юм дуугараагүй. Уг явдлаас хойш хүүг минь архидан согтуурсан, харилцан зодолдож амь насаа алдсан гэх яриа гарсан. Би төрийн албанд 43 жил зүтгэхдээ нэг хундага ч архи ууж байгаагүй. Сэлэнгийн 100 гаруй мянган хүн энэ тухай мэднэ. Мөн хүүгээ архи ууж, танхаа хийдэг болгож хүмүүжүүлээгүй бөгөөд манай удамд ийм хүн байдаггүй юм” гэж ярьж байлаа.

Тухайн өдөр тус яамны гуравдугаар давхарт Б.Махбалын хамт архидан согтуурч байсан хүмүүс зориудаар дуудан ирүүлж, улмаар амь насыг нь хэрцгийгээр хороосон. Үүнийг нотлох талийгаачийн гар утсыг авч ирлээ хэмээн талийгаачийн авга ах Р.Ганхуяг хэллээ.

Тус талийгаачийн гар утсанд хэрэг гарахын өмнөх Б.Махбалын өрөөнд хүрээд ир хэмээх яриатай бичлэг байлаа.

Талийгаачийн албан тушаалыг булаан авахаар 2018 оны хоёрдугаар сараас хойш зохион байгуулалттайгаар хуйвалдаж шат дараалсан ажлуудыг хийж байсныг тэд ярьж байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн тогтоол байгаа аж. Энд талийгаачийг томилолтоор явсны хооронд С.Доржготовыг ЗТХЯ-ны Хяналт шинжилгээний үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхээр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэд санал болгосугай гэсэн баримт тэдэнд байгаа юм.

Түүнчлэн тус яаманд хэрэг гарсны дараа талийгаачийн өрөөнд орж үзэхэд компьютер нь асаалттай хийж байсан ажил, бичиг цаас, гадуур хүрэм, гар утас гээд бүгд ажлын өрөөнд нь байжээ. Өөрөөр хэлбэл, ажлаа хийж байсныг нь нотлох гэрэл зургийг баримтжуулан авчээ.

Өмгөөлөгч З.Хүрэлсүх “Зам тээврийн хөгжлийн яаманд архидан согтуурч байгаад нэгнийхээ амь насанд хүрлээ гэсэн мэдээлэл бичихгүй байхыг хүсч байна. Одоог хүртэл шалгаж байгаа хэргийг тухайн өдрөөс хойш 14 цагийн дараа гарсан үг үсгэнд хөтлөгдөөд байна. Мөн олон нийтийн анхаарлыг архитай холбох тийм ашиг сонирхол хэнд байсан, үүнээс хэн ямар ашиг хонжоо олох вэ гэдэг бодол өмгөөлөгч нарт төрч байгаа. Хэргийн талаар дүгнэж хэлэх эрхтэй субъект бол хуулиараа хэвлэлийн төлөөлөгч биш зөвхөн прокурор байна. Талийгаач бол архинаас хол хүн гэдгийг мөр зэрэгцэн ажиллаж байсан хүний хувьд батлан хэлж байна. Гар утасны дуудлагаас харвал архидаж байсан хэсэг бүлэг хүмүүс эрүүл саруул ажлаа хийж байхад нь өрөөнөөс нь дуудаж гаргаж авсан тухай зүйлийг ар гэрийнхэн нь үзүүллээ. Дуудлагын цагийг одоогоор мэдэхгүй байна. Үүнийг цаашид шалгах газар нь шалгах юм. Энэ нь Эрүүгийнх нь хэрэгт хамааралтай баримт гэж үзэхээс өөр аргагүй байгаа учраас хэргийн материалтай танилцсаны дараа тодорхой болно. Хөдөлшгүй баримт гэж бодож байна. Мөн төрийн албанд ажиллаж байгаа хүнийг хэлмэгдүүлж байгаа ийм хэлмэгдэл гэж хэлэхээс өөр аргагүй байна. Ер нь Засгийн газар солигдсоноор яамны ажилтнууд тэр тусмаа удирдах албаныхан солигддог жишиг явж байна. Үүнд улс төрийн ашиг сонирхол, талцаан, зөрчилдөөнөөс болж төрийн албаны мэргэшсэн хаагчид тогтвортой ажиллаж чаддаггүй байдал лавширсан. Төрийн жинхэнэ удирдах албан тушаалтныг томилох нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд холбоотой байгаа учраас ажлаа хийж явсан мэргэшсэн алба хаагчийн хувьд эрдэнэт амь насыг нь авчихсан ийм хуйвалдааны шинжтэй асуудал яригдаж байна” гэв.

Тус хэргийг анх Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсийн Цагдаагийн газраас шалгажээ. Өнөөдрийн хувьд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны, Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэсэг шалгаж байгаа юм байна.

Дүүргийн болон Нийслэлийн Цагдаагийн газрын мөрдөгч, хяналт тавьж байсан Прокуроруудын үйл ажиллагаа хуульд заагдсан журмын дагуу явагдсан эсэхэд хэргийн материалтай танилцсаны дараа тодорхой болно гэдгийг өмгөөлөгч хэллээ.

 

                                                                      Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Эрдэнэт (66.181.189.89)
    Хайран сайхан дүү минь харамсаад өрөвдөөд..байх юм ... Махвал гэгч алуурчинг амийг амиар .
    2018 оны 09 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    8 цаг 44 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    8 цаг 49 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    8 цаг 50 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    9 цаг 36 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    10 цаг 14 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    10 цаг 24 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    10 цаг 39 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    10 цаг 43 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    10 цаг 53 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    11 цаг 1 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    11 цаг 6 мин
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    12 цаг 16 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    12 цаг 23 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    12 цаг 28 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    12 цаг 57 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    13 цаг 0 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    13 цаг 10 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    14 цаг 28 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    14 цаг 39 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    14 цаг 45 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК