Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Цэрэнбат: Цаашид цахилгаанаар явдаг нийтийн тээврийн хэрэгслийг түлхүү дэмжинэ

2018-10-03
0
ЖИРГЭХ

 

НҮБ-ын Бүсийн хөгжлийн төв Ази, номхон далайн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” 11 дэх удаагийн чуулга уулзалт "Шангри-Ла" зочид буудалд албан ёсоор эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх чуулга уулзалтад Азийн бүсийн 24 орны 142 төлөөлөгч оролцож байна.

Чуулга уулзалтаар хот төлөвлөлт, хэт төвлөрөл, дэд бүтцийг хэрхэн оновчтой шийдэх, агаар, хөрс, усны бохирдлыг хэрхэн бууруулах талаар санал солилцох юм. Мөн Монгол Улсад тулгамдаад байгаа төвлөрөл, агаарын бохирдол, замын түгжрэл зэргийг хэрхэн бууруулах, олон улсын туршлага харилцан солилцохоороо ач холбогдолтой юм.

Тэгвэл чуулга уулзалтад оролцож буй төлөөлөгчид “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр”-ийг хэрхэн бий болгох, юуг анхаарах ёстойг зөвлөв.

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Улаанбаатар хотыг богино хугацаанд нийтийн тээврийн түгжрэлээс гаргахын тулд томоохон бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ялангуяа агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд насжилт өндөртэй автобуснуудын асуудлыг шийднэ. Цаашид цахилгаанаар явдаг нийтийн тээврийн хэрэгслийг түлхүү дэмжих үүднээс Засгийн газар энэ жил хоёр эко автобусыг захиалсан. Мөн ногоон хоттой холбоотой хаягдлын менежментийг хэрхэн бий болгох, хогоо яаж ангилан ялгах, насжилт өндөртэй тээврийн хэрэгсэл болон аюултай хог хаягдалд тусгайлсан бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байна.”

 

 

НҮБ-ын Бүсийн хөгжлийн төвийн захирал Казушигэ Эндо “Улаанбаатар хотын хувьд замын түгжрэл, агаарын бохирдол зэрэг бэрхшээлтэй, тулгамдсан асуудлууд байна. Эдгээр асуудлыг шийдэх арга зам, гарцын талаар энэ удаагийн хурлаар хэлэлцэнэ. Намайг нэлээд хэдэн жилийн өмнө ирэхэд Улаанбаатар тайван, сийрэг хот байсан. Гэтэл өнөөдөр маш их хөгжсөн байна. Тэр хэмжээгээрээ дуу чимээ ихтэй болж өөрчлөгджээ. Ялангуяа нийтийн тээвэртэй холбоотой асуудал их байгаа нь ажиглагдлаа. Манай улсын хувьд тээврийн хэрэгслийн зохицуулалт, замын бөглөрлийг сийрэгжүүлэх чиглэлээр нийтийн тээвэрт түлхүү анхаарсан. 1976 оноос хойш нийтийн тээврийн системийг үе шаттайгаар өөрчилж, шинэчлэлт хийсний үр дүнд томоохон хотуудын бөглөрлийн асуудлыг шийдэж чадсан. Тиймээс энэ удаагийн чуулганаар нийтийн тээвэр болон газар төлөвлөлт, хот байгуулалтыг харилцан уялдаатай хөгжүүлэх талаар улс бүр өөрсдийн туршлагаасаа хуваалцана.”

 

 

Холбооны Малайз улсын Урд Күшин хотын дарга Хаи Син Жэймэс Чан “Манай улсын хувьд “2011-2020” гэсэн Засгийн газрын төлөвлөгөө бий. Тэрхүү төлөвлөгөө нь төвлөрлийг сааруулах, хүн амын эрүүл амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн байдаг. Хөдөлгөөнийг сааруулахын тулд хөдөлгүүргүй техник хэрэгсэл, замын төлөвлөлтийг сайн хийх хэрэгтэй. Хөдөлгүүргүй тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуй зэрэг техникийг түлхүү хэрэглэснээр авто замын бөглөрөл, агаарын бохирдол буурах гээд олон талын ач холбогдолтой.”

 

 

Малдив улсын Мэйл хотын дарга Сифа Мохамед “Малдив улсын хувьд Монголтой ижил асуудлууд бас байна. Манай улс аялал жуулчлалд тулгуурласан эдийн засагтай учир орчноо хамгаалах нь нэн чухал. Тиймээс бид цахилгаан тээврийн хэрэгсэл, түлш, шатахуун хэрэглэдэггүй цэнэг хураагууртай тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байна. Мөн сүүлийн үед хямд аялал жуулчлалыг хөгжүүлж байна. Манай улсад арлын элэгдэл, далайн түвшний өсөлт, дэлхийн дулаарлын асуудал нэн түрүүнд тулгамдаж буй асуудал болоод байгаа. Монголчууд амьд зүйлд их хайртай, элгэмсэг ханддаг юм байна. Тиймээс Монголын түүхийг судалж, сонирхож энэ удаагийн чуулга уулзалтад хүрэлцэн ирлээ.”

 

 

Япон Улсын Байгаль орчны яамны сайдын зөвлөх ба Ажлын албаны дарга Ясухура Уеда “Бүс нутгийн хамтын ажиллагааны хүчин чармайлтаар байгаль орчинд ээлтэй тээврийн асуудлыг шийдвэрлэх гарц арга замыг бид энд тодорхойлно. 11 дэх удаагийн энэхүү форумыг Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотод зохион байгуулж байгаад Япон Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байна. Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр, далайд гарцгүй орнуудын өмнө тулгамдаж байгаа тээврийн хүндрэл, хот төлөвлөлт зам тээврийн ложистикийн шинэ бодлогын асуудлыг энд хөндөхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр “Бангкок 2020” тунхаглалын хэрэгжилтийн явцыг ч ярилцахаараа энэ удаагийн хурал онцлог болж байна” гэж ярилаа.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.50.206.62)
    Цэрэнбат байнга бүтэшгүй юм сэтгэж ярьж байх юм.Зуух яриад ЕСайддаа загнуулсан.Агаарын бохирдолын сагээд баахан тэрбумаар нь мөнгө тавиулах гээд л.Үр дүнгүй мөнгөөр өөрөө хөлжих гээд байгаа юм уу хаашаа юм.АТГ-т шалгагдаж байгаа төсөв мөнгөтэй холбоотой асуудлаар.Ийм сайд яаж доод хүмүүсдээ хариуцлага ярьж чадах юм бэ.Ярих юм бол эхлээд өөртөө хариуцлага ёс зүй тооц дараа нь бид хариуцлага ёс зүй яриулья гэх байлгүй дээ.
    2018 оны 10 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    7 цаг 34 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    7 цаг 40 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    7 цаг 41 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    8 цаг 26 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    9 цаг 5 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    9 цаг 15 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    9 цаг 30 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    9 цаг 34 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    9 цаг 43 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    9 цаг 52 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    9 цаг 56 мин
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    11 цаг 6 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    11 цаг 14 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    11 цаг 19 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    11 цаг 48 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    11 цаг 50 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    12 цаг 1 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    13 цаг 19 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    13 цаг 29 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    13 цаг 36 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК