зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энхболд: Монгол төрийн тогтвортой байдал Засгийн газар тогтвортой байхаас илүү үнэ цэнэтэй

2018-11-25
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Сүүлийн өдрүүдэд УИХ-ын үйл ажиллагаа хүндрэл, бэрхшээлтэй байна. Хэдийгээр УИХ-ын 32 гишүүн намайг Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан явдал нь ашиг сонирхлын зөрчлийг бий болгож байна гэж үзэж УИХ-ыг удирдахгүй байхыг шаардсан. Энэ гишүүдэд хууль зүйн үндэслэлээр тайлбар өгсөн. “Үнэхээр ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж байгаа бол Засгийн газрыг огцруулах асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд би удирдахгүй байж болно” гэдгээ хэлсэн.

ЭШЛЭЛ 2.

Засгийн газраас өргөн барьсан улс орны нийгэм эдийн засагтай холбоотой иргэдийн амьдралд шууд нөлөө үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар УИХ маш шуурхай ажиллаж байгаа. Нэг ч асуудлыг буцаалгүй Засгийн газрын өргөн барьсан асуудлуудыг улам бүр сайжруулж, чамбайруулж байнгын хороо, чуулганаар хэлэлцэн баталж, шийдвэрлэж байгаа. Харин харамсалтай нь сүүлийн үед Засгийн газрын тэргүүн Засгийн газрын гишүүд УИХ-ыг бойкот хийж эсэргүүцэж байгаа энэ үйлдлүүдээс болж УИХ-ын зарим нэг үйл ажиллагаа тасалдах нөхцөл байдал бий болж байна. Үүнийг би хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа.

ЭШЛЭЛ 3.

Засгийн газар Үндсэн хууль болон бусад хуулиудын хэрэгжилтийг хангаж УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг байгууллага болохоос биш УИХ-даа бойкот хийгээд хэлэлцэх асуудалд орж ирэхгүй, асуудлыг хэлэлцүүлэхгүй, УИХ-ыг гацаадаг байгууллага биш.

ЭШЛЭЛ 4.

Өргөн барьсан сайдыг томилъё гэхээр Ерөнхий сайд нь орж ирдэггүй. УИХ-ын гишүүдийн тавьсан асуудалд хариу өгье гэхээр хариуцаж байгаа сайд нар нь орж ирдэггүй.

ЭШЛЭЛ 5.

Өнөөдөр улс оронд тулгамдаж байгаа валютын ханшийн хурдацтай өсөлт, бензин шатах тослох материалын үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, өвөлжилтийн байдал гээд олон асуудлуудыг УИХ сонсож шаардлагатай шийдвэрүүдийг гаргах талаар гишүүд асуулга тавьж Засгийн газраас мэдээлэл авъя гээд бүтэн хоёр долоо хоногийн чуулган өнгөрч байна. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын тавьсан асуулгын хариуг сонсох гээд сайд нар нь орж ирэхгүй энэ асуултад бид хариулт авч чадахгүй байна. Энэ бодит байдлыг бид олон түмэнд ойлгуулах ёстой гэж бодож байгаа.

ЭШЛЭЛ 6.

Сүүлийн хоёр сарын дотор дизель түлшний үнэ 2100-2380 болж 250, 260 төгрөгөөр өсөөд байхад Засгийн газар тодорхой арга хэмжээ авахгүй байгаа. Мөн нөхцөл байдлаа УИХ-д тайлагнаж ярихгүй, орж ирэхгүй ийм байдалтай байна. Улс орны тулгамдсан асуудалд Засгийн газар хариуцлагагүй хандаж байна гэж үзэж байна.  Түүгээр ч зогсохгүй Засгийн газрын зарим гишүүн УИХ-ын байнгын хорооны ирцийг бүрдүүлэхгүй байх талаар гишүүдийг ухуулж ятгаж, УИХ-ын гишүүний эрхэд халдаж байгаа. Засгийн газрын гишүүд УИХ-ын өмнө хариуцлага үүрэг хүлээж, байнга бэлэн байж байх үүрэгтэй улсууд.

ЭШЛЭЛ 7.

Монголын хууль тогтоох дээд байгууллага төрийн эрх мэдлийг барих байгууллагын дээр улс төрийн нам гарсан. Намын шийдвэрээр төрийн байгууллагын үйл ажиллагааг зогсоож байна.

ЭШЛЭЛ 8.

Шууд утгаар нь хэлэхэд МАН-ын дарга намынхаа дотоод үйл ажиллагаа, иргэдийн харилцаа, өөрийн хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чадахгүй байна. Үүнээс шалтгаалж УИХ-ын үйл ажиллагаа ийнхүү доголдож байна гэж ойлгож байна.

ЭШЛЭЛ 9.

Би парламентын нэр хүндийг бүрэн дүүрэн сайн байгаа гэж хэлэхгүй. Гишүүд янз бүрийн асуудалд холбогдож байгаа. Үүнийг би буруутгаж байгаа. Хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Гэхдээ парламент тасралтгүй хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байх ёстой байгууллага.

ЭШЛЭЛ 10.

Надад хариуцлагаас зугтааж УИХ-ын даргын албан тушаалд шигдээд суугаад байя гэсэн бодол байхгүй. Би Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байгаад улс төрийн нөхцөл байдлыг үнэлж, дүгнэж өөрөө өргөдлөө өгч огцорч байсан. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагагүй оролцсоноо хүлээн зөвшөөрч намын даргын ажлыг өгч байсан. Надад төрийн өндөр албан тушаалд шигдэж суугаад байдаг зан байхгүй. Харин хариуцлага тулгарсан үед ажлаа өгөөд явах нь хариуцлагаас зугтааж байгаа хэрэг хэмээн бодож байгаа.

ЭШЛЭЛ 11.

Та бүхэн мэдэж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санал гаргаж зөвшилцөх бичиг ирүүлсэн. Би “Таны саналыг хүлээж авах боломжгүй байна” гэж хариуг нь өгөөд төгсгөлд нь “Та Үндсэн хуулиа, улс орны тогтвортой байдал, иргэд олон түмний эв нэгдлийг хангаж байх үүрэг хүлээсэн хүн шүү. Та үүнийг анхаарч ажлаарай” гэж хүссэн. Яг үүний дараа залгуулж Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдаан дээр “Би УИХ-ыг тараах, үйл ажиллагааг цаашид явуулах уу үгүй юу гэдэг асуудлыг ярина" гэсэн. Мөн Ерөнхийлөгч хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ыг тараахыг дэмжих талаар иргэдийг уриалан дуудсан шинжтэй жагсаал цуглаан, өлсөж цангах тухай тэмцлийн хэлбэрийг олон нийтэд ярьсан. Яг үүний дараагаар Засгийн эрхийг барьж байгаа манай намын байранд иргэд олноор цугларсан. 

ЭШЛЭЛ 12.

Иргэдийг зориудаар зохион байгуулж жагсаал цуглаанд бэлдэж турхирч байгаа энэ үйлдлүүдийг би Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх барих байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах оролдлого гэж үзэж байгаа. Тиймээс энэ цаг үед би албан тушаалаа өгөөд зугтаах ёсгүй гэсэн байр суурьтай байна.

ЭШЛЭЛ 13.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр миний байр суурь ганцаардах явдал нэг бус удаа гарч байгаа. Гэхдээ би гаргасан санал, хэлсэн үгээ Үндэсний аюулгүй байдлын гаргаж байгаа зөвлөлийн шийдвэрт хатуу байр сууриас тусгаж бичүүлж оруулж ажиллаж байгаа.

ЭШЛЭЛ 14.

Намайг ямар нэгэн байдлаар дайрах гүтгэх доромжлох зүйл байж болно. Би тэвчээртэй хандана. Би олон жил төрийн алба хашсан. Төрийн алба хашсаны хувьд энэ намын хамт олны эв нэгдлийг эрхэмлэж явдаг хүний хувьд хэрүүл маргаан үүсэхгүй байх, тэсвэр тэвчээртэй байх, хүлээцтэй байх, эв нэгдлийг барих, зарчмыг барих ёстой гэдэг миний сахилга гэж ойлгож байгаа. Харин төрийн эрх барих байгууллага руу дайрах давшлах, үйл ажиллагааг нь тасалдуулах асуудал бол хэрхэвч байж болохгүй.

ЭШЛЭЛ 15.

Монголын төрийн тогтвортой байх асуудал бол Засгийн газрын тогтвортой байх асуудлаас хэд дахин илүү их үнэ цэнэтэй юм. УИХ-ыг тараах хууль тогтоох дээд байгууллагыг тараах асуудал Монголын төрийн түүхэнд бичигдэн үлдэнэ. Мөн ард түмний аж амьдралтай холбоотой тулгамдсан асуудлаа шийдвэрлэх ёстой байгууллага нь тарж бутарч байж хэрхэвч таарахгүй. Бас олон улсын тавцанд Монгол улсын нэр төр, Монголын төрийн нэр төр хэрхэн яаж үнэлэгдэх вэ гээд олон зүйлийг бид бодох ёстой.

ЭШЛЭЛ 16.

Монголын ард түмэн  итгэл үзүүлж энэ парламентийг нэг нам давамгайлсан байдлаар байгуулж өгсөн. Тэр итгэлийг дааж ажиллахын төлөө зүтгэх ёстой болохоос биш талцаж хуваагдаж, хариуцлагаас зугтаж, бултаж хий сүржин үг, лоозон хэлж энэ байдлыг улам хурцдуулж болохгүй.

ЭШЛЭЛ 17.

2004 оноос хойш хэд хэдэн удаагийн хамтарсан Засгийн газар байгуулагдлаа. Би заримыг нь толгойлж, заримд нь орж ч байсан. Хамтарсан Засгийн газруудын шийдвэр, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд оноотой ч юм бий, алдаатай ч юм бий. Түүний алдаатай зүйлүүдэд МАНАН гэж нэр хоч өгч, улс төрийн бодлого зорилготойгоор хүмүүст зориудаар зохион байгуулж, ил далд нууц хулгайн аргаар хууль бусаар хийсэн гэж олон түмэнд итгүүлэх зорилготой МАНАН гэдэг нэрийг бий болгож байна. Үнэхээр бодитой ийм зүйлүүд байгаа бол түүнийг шалгах ёстой.

ЭШЛЭЛ 18. 

Би 2005 онд тухайн үед намын даргаар сонгогдсоныхоо дараа 67-гийн том бүлэг байгуулчихсан, хамтарсан Засгийн газар байгуулчихсан байдлыг таслан зогсоож байсан. МАХН, АН хоёрын хамтарсан бүлгийг салах ёстой, байр байрандаа байх ёстой гэж тэр том бүлгийг салгаж байсан. Түүнийг залгуулаад энэ 67-гийн бүлэг дээр суурилж байгуулагдсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулж байсан.

ЭШЛЭЛ 19.

МАНАН гэдэг нэртэй хамтарсан Засгийн газар байгуулахгүй байх улс төрийн нөхцөл бололцоог 65 суудалтай МАН-д бий болгоод би МАН-ын даргын ажлыг хүлээлгэж өгсөн. Харин шинэ МАНАН үүсчих вий гэдэгт эмзэглэж байгаа. Шинэ МАНАН үүсч байна уу гэж надад ажиглагдаж байгаа.

ЭШЛЭЛ 20.

Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд 60 тэрбумын гэх асуудал их яригдаж байна. Энэ бол яриа, энэ бол улс төрийн хэтрүүлэг дэврүүлэг, улс төрийн ашиг хонжоо олох гэсэн зүйл. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага нэг бус удаа шалгасан. Шийдвэрүүд нь гарсан. Оролцоотой байж болзошгүй гэсэн улсуудыг асуугаад 1400, 1500 хүртэл томилогдсон төрийн албан хаагчдыг асууж тодруулж, 60 тэрбум гэсэн схемээр зарсан арилжаалсан, томилогдсон зүйл байхгүй байна гэдгийг тогтоосон. Ерөнхий сайдын мэдлийн тагнуулын ерөнхий газар дээр энэ асуудлыг одоо дахин хэрэг үүсгэж шалгаж байгаа. Би үнэн зөвөөр олон түмэнд нээлттэйгээр сайн шалгаж үнэн бодит байдлыг олон түмэнд ойлгуулах ёстой гэсэн байр суурьтай байна.

ЭШЛЭЛ 21.

Газрын наймаа гэдэг бол намайг хотын даргаар ажиллаж байхад надад өгч байсан нэр хоч. Би газар олгож байсан. Гэхдээ би газар зарж байгаагүй. Миний олгосон газар дээр өнөөдөр Улаанбаатар хотод хэдэн мянган айлын орон сууцны хорооллууд бий болов, хэдэн мянган ажлын байр бий болов, Улаанбаатар хотын өнгө төрх хэрхэн өөрчлөгдөв гээд сайн талаас нь харах юм бол багагүй зүйл байгаа. Иргэд аж ахуй нэгж байгууллагуудад газрыг нь олгож бүтээн байгуулалт хийх боломж нөхцөлийг бүрдүүлж өгөх явдал үе үеийн хотын даргын үүрэг.

ЭШЛЭЛ 22.

Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хотын даргаар ажиллаж байхдаа төрийн ордны хойд талд газар олгож байсан. Тэр газар дээр зургаа, долоон давхар байшин барьж түүнийгээ зарж борлуулсан байх. Түүнийгээ өнөөдөр намайг газар зарсан мэтээр андуурч сольж яриад байгаа юм болов уу гэж бодож байна.

ЭШЛЭЛ 23.

Өнөөдөр нийгэмд бий болоод иргэдийг бухимдуулж байгаа томоохон дуулиантай хэргүүдийн талаар Засгийн газар, хууль хяналтын байгууллага анхаарал тавьж ажиллах ёстой. Жишээлбэл, Оюутолгой, Эрдэнэтийн асуудал. Энэ хоёр асуудлыг шалган, шийднэ гэж хоёр ч Засгийн газар ажиллалаа. Эрдэнэтийн асуудлаар УИХ тогтоол шийдвэрээ гаргаж өгсөн. Үндсэн хуульд нийцсэн тогтоол шийдвэрийг гаргаж өгсөн. Үүнийг хэрэгжүүлэх үүрэг Засгийн газарт бий. Өнөөдөр яагаад Эрдэнэт, Оюутолгой, төмөр замын 700 тэрбум төгрөг, АСЕМ, ЖДҮ-ийн асуудлуудыг шалгах асуудлыг бүгдийг нь зогсоож байгаа хүн нь ганцхан хүн болж, ганцхан хууль тогтоох байгууллагын удирдлага болж хувирдаг юм бэ. Энэ Засгийн газар, цагдаа, тагнуулын байгууллага энэ зүйлээ хийх ёстой. Үнэн зөвөөр нь тогтоох ёстой. Чадахгүй, хийхгүй байгаа болохоор УИХ зарим нэг дээр ажлын хэсэг байгуулж байна.

ЭШЛЭЛ 24.

Би энэ Засгийн газар байгуулагдсанаас хойш найм, есөн сар хүлээж Оюутолгой, Эрдэнэтийн асуудлаар тодорхой шийдвэр гарахгүй болохоор Д,Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан Оюутолгойн ажлын хэсгийг байгуулсан. Одоо гурван сар хэртэй ажиллаж дүнгээ гаргаж байна. Мөн Я.Санжмятав гишүүнээр ахлуулаад Эрдэнэтийн асуудлыг шалгах УИХ-ын ажлын хэсэг байгуулсан. Мөн шалгалтын дүн гарч байна. Энэ бол Засгийн газрыг хүлээгээд асуудлаа хугацаанд нь шийдэхгүй, удааширч иргэд илүү их бухимдаад байгаа учраас УИХ-ын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ.

image

УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр МҮОНРТ-д цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн. Түүний мэдээллээс онцлох 24 эшлэлийг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
"Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (65)

  • зочин (202.9.42.144)
    яг төр гэдэг нь юу вэ УИХ юм уу их хуралын дарга юм уу? уул нь дарга ганц саналтай төв аймгийн иргэдийг төлөөлж их хуралд сууж байгаа бусад нь далан дөрвөн саналтай хэн нь төр юм бэ? еранхийлөгч нь төр юм уу?
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Zochin (103.9.88.242)
    http://StartWeeklyJob.com/?userid=138871
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.24.200)
    Одоо Спикер та ард түмний дунд ямар ч нэр хүндгүй болсон. Тэнгэрээс буугаад газрынхны үгийг сонс. Наад хэдэн тойрсон бөгс долоогч нар чинь"Таныг цаашид болно бүтнэ" гэж тархийг чинь угааж байна. Надад таныг дэмжиж өмөөрч явсан цаг байсан. Нэг итгэл алдарвал яагаад ч эргэж ирэхгүй болдог. Одоо зүгээр улс төрөөс хөндийр.Байдал улам дордоно. Ирэх сонгуулийн талаар зүүдлээд ч хэрэггүй. Засгийн газрыг эхэлсэн ажлыг нь хийх БОЛОМЖ ОЛГО!
    2018 оны 11 сарын 28 | Хариулах
  • зочин (59.153.87.203)
    одоо болноо энхболдоо сандал ширээтэйгээ зууралдалгүй залуу улсууддаа халаагаа өгсөн дээр юу дутлаа гэж лаглайж сууна вэ сайн боловсролтой байн залуус байна шүү Хүрэлсүх,Оюун-Эрдэнэ ,Аюурсайхан,Учрал гээд мөн АН -аас Батзандан гээд залуучуудаараа ажлаа хийлгэ дээ цаг нь болжээ гэдгээ Хаянхярваа та 2 ойлгоосой доо
    2018 оны 11 сарын 28 | Хариулах
  • ыбөы (103.10.23.135)
    Газрын наймаачин, луйварчин хулгайч л хэлсэн болохоос үнэн хэлсэн байна.
    2018 оны 11 сарын 28 | Хариулах
  • zochn (103.229.120.69)
    zasgiin gazar yu ch hiigeervi ni vnen
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • zochin (146.247.8.13)
    zailaa
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • зочин (64.119.21.98)
    Төрийн тогтвортой байдал ЗГ-ын тогтвортой байдлаас илүү үнэ цэнэтэй гэдэг нь Энхболд нь Хүрэлсүхээс илүү үнэтэй цэнэтэй гэсэнтэй адил юм даа. Авилгад автсан бол аль нь ч үнэ цэнэгүй. 65 суудлаа та 2 хувааж фракц үүсгэсэн. Та шударга залууст суудлаа тавьж өгөх цаг болсон. Та ерөнхий сайдын суудлаас бултаж, УИХ-ын дарга болсон. Та Ерөнхийлөгчийн сонгуульд унаж нэр хүнд унасанаа мэдэрсэн бол одоо цаг нь болжээ. Одоо ард түмний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал үнэтэй болох цаг болжээ.
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Zochin (103.9.88.242)
    http://StartWeeklyJob.com/?userid=138871
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • ЦАГ ИРЖ БАЙНАА ЖУНАЙ ЭЭБИЙ СБАЯРАА (66.181.191.244)
    ААН ЧИ БАС ЯАХ НЬ УУ МОНГОЛЫГ МИНЬ ХЯТАД ДАНЖААНУУДТАЙ НИЙЛЖ ТЕРИЙГ МИНЬ САМРАХ САНАА АГУУЛАА ЮУ ТЭГНЭ БАЙХАА ЧИ???????????!!!!!!!! ЧАМАЙГ ЕЕРИЙГ ЧИНЬ ЭЛБЭГЭЭТЭЙ ЧИНЬ ХУЖАА БАЯРЦОГТТОЙ ЧИНЬ ХУУХНИЙ АНГАЛ АЛ ОЮУТОЛГОЙН ЛУЙВАРЧИН ЭНЭ БУХ МАНАНГ БОСГОСОН ТОЛГОЙЛОГЧ САНЖИЙН БАЯРТАЙ ЧИНЬ БУГДИЙ НЬ НАСААР НЬ ШОРОНД ХОИХ БОЛНО ДОО ГАЙГУЙ ЭЭ ЧИНИЙ ТА НАРЫН БАДАМЖУНАЙГИЙН ЧИНЬ ЦАГ НЬ ИРЖ ХООЛОЙГОО БООЖ ДУУЖЛЭН ХОРОГДОЦГООХ ВИЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙ
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.57.95.230)
    Коммунистууд (коммунист ч гэж дээ, үхсэн хойшоо!) ёстой нэг гэдсэндээ хөлөө жийлцэж байх шив дээ! Тэглээ гээд жиийн ард иргэдэд сайн юм болохгүй л байх даа!
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.191.202)
    Засгийн газрыг төр гэдэг. Их хурал төр биш, хууль боловсруулах ёстой л нэг байгууллага. Засгийн газраас илүү төр тогтвортой байх ёстой гэж энэ балай юугаа ч мэдэхгүй амьтан, зөвхөн өөрийнхөө хэдэн лэйварчдыг төр гэж тэнэгтээд байгаа нь биднийг тэнэг мулгуу гэж доромжилж байгаа хэрэг шүү олон түмээн. Энэ зэхэр хулгайсийг л зайлуулж байж тэр төр чинь цэвэрших алхам болно гэдгийг зон олон мэдэж, хүсэж байна.
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
    • өөрөө буруу бичиж байна. Төр гэдэг бол иргэд бид сонгож өөрсдийгөө төлөөлүүлхээр байгуулсан их хурал. Засгийн газар бол төр биш, их хурал томилсон ажил хийх үүрэгтэй байгууллага. Иргэд Засгийн газрыг сонгодоггүй их хурал сонгодог.
      2018 оны 11 сарын 26
  • БАТ (66.181.160.8)
    НѲГѲѲ ЭНХБОЛД ЧИНЬ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙГ ХОЁР ХУВААГААД НЭГИЙГ НЬ ДҮНЖИНГАРАВ ДҮҮРЭГ ГЭЖ НЭРЛЭН ГАЗРЫГ НЬ ЗАРДАГ ЭРДЭНЭ ШИГ ДҮҮ НАРАНХҮҮДЭЭ БЭЛЭГЛЭХ НУУЦ ТОХИРОО ЯВАГДААД ЭЦЭСЛЭХ ШАТ РУУГАА ЯВЖ БАЙГААГ ЭХ СУРВАЛЖУУД МЭДЭГДЭЭД ЭХЭЛЛЭЭ ДЭЭ !!! ЮУ Л БОЛЖ БАЙНА ДАА !!!
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.160.8)
    ЧАМД ЯМАРЧ ҮНЭ ЦЭНЭ БАЙХГҮЙ !!!
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.55.182.26)
    It's mean about ,,stable,, corruption, fuckU
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.161.65)
    Ждү гийн хулгайчдыг хамгаалан амиа тавьж байгаа хүрэлсүх огцороос өөр зам байхгүй шүү.
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
    • БАТ
      ХУУЛЬ ШҮҮХЭЭР БУРУУТАЙ НЬ ТОГТООГДВОЛ ХЭНИЙГ Ч ЯЛГАХГҮЙ ХАРИУЦЛАГА ТООЦНО ГЭДГЭЭ МЭДЭГДСЭН ШҮҮ !!!
      2018 оны 11 сарын 26
  • Зочин (182.160.38.158)
    маргааш ардчилсан намын гахай мэлхий хужаа нар ми овогт хужаатай нийлж 27 хархны хамт Хүрэлсүхийг барьж идэх гэж оролдоод ард түмэнд хөөгдөөд төрөөс зайлж төрийн ордон гэрэлтэнэ. Ард олон сэргэн мандана.
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • Монгол (66.181.161.87)
    МОНГОЛ Улсыг МОНГОЛ хүн удирдах ёстой.
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.161.87)
    Эшлэл 10. Ми энхболдын гар хөл Булганы Дүлзэн сахал БАТЭРДЭНЭ ажлын хариуцлагаас зугтааж ажлаа хүлээлгэн өгчээ. Хариуцсан яамаа удирдаж зохион байгуулж чадаагүйгээс ЗТээврийн яаман дээр албан тушаалаа булаацалдаж гарсан хүн амины хэрэг, вагон унасан, зам тээврийн ослоор хүний амь нас эндэх нь ихэссэн зэргээс.
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • Jiriin irgen (66.181.185.36)
    Zov, UIH-n dargiig demjij bn, ard tumen uhaantai, bid taivan amgalan amidarmaar bn. Mongol ulsiig Ukrain, Seri Livi uls bolgoh zahialgat sanaatnuudiig ard tumen harj bg shuu. Gadaadiin mongoor sanhuujigdsen Tolbort cometchid uls orniihoo esreg yu hiij bgaagaa medehgui zov bichij chadahgui dairah yum. ireeduigee gereltei harah tsag boljee, zaluuchuudaa.
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • ЭХ орноо гэх сэтгэл гаргаж огцор (150.129.142.236)
    Монгол төрийн тогтвортой байдалд ТА саад болж байна. 60 тэрбумын газрын М. ЭНХБОЛД огцорч, төр цэвэрлэхэд БҮҮ гай бол доо
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • Иргэн (103.212.116.55)
    ЗАСГИЙН ГАЗРАА ТӨР БИШ ГЭЖ ҮЗДЭГ ЭНЭ ХҮН ХААНАХЫН ХЭН ГЭЭЧ БЭ??? ХАРЬ ГАРИГИЙН ЗОЧИН ЮМ БОЛОВ УУ!!??
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • Иргэн (103.212.116.55)
    ТӨР ГЭДЭГ ЧИНЬ АРД ТҮМНИЙГ ХЭЛДЭГ ЮМ. ТӨРИЙН ӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН "ЗАРЦ " НАР ТӨРИЙН ҮҮРЭГТ БАЙГУУЛЛАГУУДАД АЖИЛЛАДАГ ЮМ. ҮҮРГЭЭ МЭДЭХГҮЙ ҮЙМҮҮЛЭГЧИД , ЭРХИЙН ИЛҮҮГ ЭРЭН ЭЛИЙРЭГЧИД ЧИНЬ ТА НАР БАЙХГҮЙ ЮУ. ШОРОН ОРОНДОО ОЧИХ ЁСТОЙ ХҮМҮҮСИЙГ ЯВУУЛ!!!
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • иргэн (71.178.201.110)
    Эр хүн хөө. Ингээд сайн ил тод хэлж ярьж бай. УИХ тогтвортой ажиллах ёстой.
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
    • БАТ
      АВИЛГАЧ ХУЛГАЙЧ ГИШҮҮД ТОГТВОРТОЙ СУУЖ Л БАЙГ УУ ???
      2018 оны 11 сарын 26
  • зочин (64.119.23.181)
    алдаа дутагдал гаргасан ч гэсэн Энхболд Хүрэлсүхийн хажууд ёстой хүн шүү.
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
    • БАТ
      МОНГОЛ ТѲРИЙГ АЛДАА ДУТАГДАЛТАЙ ХҮН УДИРДАЖ БАЙХ ЁСТОЙ ЮУ ???????????????????????? ОДОО БҮҮР АМАР ЮМ БОЛОХ НЬ ЭЭ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!'
      2018 оны 11 сарын 26
  • Зочин (202.126.89.169)
    Toriin tulhtai ydirdagch Topor hurelsuh jonhuu battulga 2 iig toroos zailluugaaya
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
  • ард түмэн (139.5.216.82)
    ждү чн гишүүдээ аваад зайлж үз нэг ч гишүүндээ хариуцлага тооцож чадахгүй өөрөө өмгөөлч хаацайлчаад шударга ёс бий болгоно гэж санасны чинь гарз худлаа матрын нулимс унагаж заалгасан үгээ цээжилж яриад бхаа боль
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
  • ард түмэн (139.5.216.82)
    зүгээр л хужаа чи үайлчвал төр харин тогтвортой болно битгий муу ёрлоод лалөр царайлаад суугаад бай далай ламын хойд дүрээр чиний тарган охины хүү тодорсон гээ биз дээ ёстой новш шүү чи зайлаад өгөөч
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
  • ард түмэн (139.5.216.82)
    солиордог долир наад албан тушаалтайгаа зууралдаад блгүй 60 тэрбумтайгаа Сандуйтайгаа зайлаад өгөөч новшоо
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
  • Zochin (202.126.89.169)
    Zov enkhboldiig demjij bra topur hurelsuh ouyun erdeneteigee jonhuu Jenkins luugaa zailaarai
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
  • Tulgatai gishuun (150.129.140.155)
    Turd tulgatai gishuun ugui bol anarhizm uusne dee ene hurelsukh shig
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.106.108)
    М.Энхболд гэдэг тулхтай улс төрчийг дэмждэг байлаа. Элбэгдорж гэдэг овилгогүй этгээдэд чимхүүлчихсэн юм шиг байна. Хурцын тухай хэлэлцэх нийтийн сонсголыг гацааснаас ийм дүгнэлтэд хүрсэн. Одоо Хүрэл сүх гэдэг дайчин залуу гараад ирсэнд баярлаж байтал цаана нь Женко байж байх юм. Том том хэргүүдийг шийдвэрлэнэ гээд нэрийг нь тоочсон дотор төмөр замын хэрэг байхгүй юм. Мэдээлэл хийх үеэрээ Женкогийн зэвсэг болсон Мөнхбаясгаланд тал засаад байх юм. Итгэл алдраад л эхэллээ. Уул нь эдийн засгийг сэвхийтэл босгочихсон ерөнхий сайд юмсан.
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
  • БАТ (66.181.160.8)
    АЛЬ Ч УЛСАД ПАРЛАМЕНТ НЬ ТАРЖ Л БАЙДАГ БАЙДАГ Л ЗҮЙЛ !!! МОНГОЛД ТАРАХААР ЯАЧИХ ГЭЭД БАЙГАА ЮМ , ҮНДСЭН ХУУЛИА УНШ СПИКЕР ЭЭ !!! , БОЛДОГ УЧИРААС ХУУЛИАР ЗѲВШѲѲРЧИХСѲН БАЙГАА ШҮҮ !!! ИХ ХУРАЛ ТАРАХААР МОНГОЛ УЛС СѲНѲЧИХ ЮМ ШИГ ѲѲРИЙГѲѲ ХАМГААЛСАН ТЭНЭГ ЮМ ЯРИАД БАЙХ ЮМ !!! ХЭЦҮҮ ЦАГ ҮЕД ТА ЯВЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХҮРЭЛСҮХ Ч ГЭСЭН ЗѲНДѲѲ АЖИЛ ЭХЛҮҮЛЧИХСЭН ДУНДААС НЬ ОРХИВОЛ ЗАСАГ ОГЦОРВОЛ ИХ ХУРАЛ ТАРСАНААС ДОЛООН ДОР ҮР ДАГАВАРТАЙГ МЭДЭЖ БАЙВ Ч ҮНЭНИЙГ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА !!! ОЛОН ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭР ЗОГСОНО ҮР ДҮНД НЬ ИХ ХУРАЛ БИШ АРД ТҮМЭН ХОХИРНО , МОНГОЛ УЛС ХОХИРНО !!!! ЮУ ҮНЭН ЭНЭ ҮНЭН !!! ХОЖИХ НЬ МАНАН - ЫН ОЛГИАРХУУД !!!
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.178.194)
    чамад яагаад ард түмэн дургүй байнаа,сайн бод
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
  • Jagaa (66.181.161.23)
    omxii xujaa chi zail mongol zov zamaar yavmaar bna
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
  • Энх60лд (202.126.89.212)
    Энх60лд өмхий лалар минь зайлаач өнөөдрийн замын түгжирээ шууд чамтай холбоотой үйлийн үр ирнэ хятад лам чинь аварч чадахгүй энэ олон хүний хараал чамайг чиний үр хойчийн толгойг хэзээ нэг өдөр залигна
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
    • зочин
      чи ямар аймаар амьтан бэ? Чи хүн мөн үү?
      2018 оны 11 сарын 25
  • Энх60лд (202.126.89.212)
    Энх60лд өмхий лалар минь зайлаач өнөөдрийн замын түгжирээ шууд чамтай холбоотой үйлийн үр ирнэ хятад лам чинь аварч чадахгүй энэ олон хүний хараал чамайг чиний үр хойчийн толгойг хэзээ нэг өдөр залигна
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
  • Энх60лд (202.126.89.212)
    Энх60лд өмхий лалар минь зайлаач өнөөдрийн замын түгжирээ шууд чамтай холбоотой үйлийн үр ирнэ хятад лам чинь аварч чадахгүй энэ олон хүний хараал чамайг чиний үр хойчийн толгойг хэзээ нэг өдөр залигна
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
  • Энх60лд (202.126.89.212)
    Энх60лд өмхий лалар минь зайлаач өнөөдрийн замын түгжирээ шууд чамтай холбоотой үйлийн үр ирнэ хятад лам чинь аварч чадахгүй энэ олон хүний хараал чамайг чиний үр хойчийн толгойг хэзээ нэг өдөр залигна
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.140.77)
    МАН+АН сөнөж байж монголд шударга ёс тогтоно.
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
  • zochin (202.131.235.242)
    Uls tord olon jil ulirch songogdoj ochnoon l udaan suulaa.Hiij buteesen yum haana baina.Hotiig emh zamabraagui bolgoj utaatai,stresstei buhimdaltai niigem henii buruugaas uussen yum.
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
  • seree (202.9.40.227)
    xaxaxa odoo l uxaan orj bna uu oroitson bnaa xo oyunerdene ayursaixan bolon busad zaluusiig denjij bgaa ard tvmen
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
    • БАТ
      ХОЁР ГАРАА ѲРГѲѲД ДЭМЖИНЭ ЭЭ !!!
      2018 оны 11 сарын 25
  • Зочин (59.1.174.151)
    Яг ийм асуудал ундарч гарч бгаа үед улсын их хурал тарж дарга нь огцорч болохгүй гэдэг бол үнэн л дээ. Харин яагаад огцруулах гээд бн. Улам үймээн айдас дэгдээх гээд бн уу. Ерөнхийлөгч засгийн газар 2т сүржигнэсэн хэдэн хүмүүс бх шиг...
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
  • сүх (103.212.119.202)
    хүрэлсүх бол дамбийжаагийн, оюунэрдэн бол ренчиногийн хойт дүр. ийм 2 шулам монголчуудыг алалцуулах бодлого явуулж байна.
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
    • зочин
      ха ха ха, яг оносон хэллэг байна. ёстой зөв хэлжээ,
      2018 оны 11 сарын 25
  • Зочин (59.153.87.195)
    Шинэ үеийн хэлмэгдэгч Энхболд дарга бол топор.шинэ Мананг үүсгэн байгуулагч Хүрэлсүхийн хажууд ноён нуруутай, тулхтай, нам улсын шинэ удирдагч шүү. Шинэ манангийн гөлөгнүүд 10 хувийн Даваасүрэн, хотгор шанагийн хулгайч Хүрэлбаатар, сүхийн дуулгавартай хаванцар Оюун-Эрдэнэ гээд цуврах боллоо
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
  • 21 аймагийнхан (203.91.115.37)
    Өөрийн чинь бий болгосон энэ ялзарсан системийг өөрчлөөд өгөөчөө гээд ард түмэн хүсээд байгаа гэдгийг ойлгочих ерөнхийлөгч, ерөнхий сайд 2-с бид үүнийг л хүсч байна. Учир нь та өөрчилөх нь бүү өөрөө үйлдэгч нь мөн учраас таныг зайлаад зай тавиад өгөөчөө дээрээсээ цэвэрлэхгүй бол болохгүй б гээд хэлээд б. Яасан их үг өгүүлбэр мушгин гуйвуулж янз бүрийн дэмий тайлбар хийгээд бнаа..! Толгойноосоо өтсөн гээд бхд л өөр зүйл яриад бна. Огцор зүгээр !
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
    • зочин
      ХАРИН ТИЙМ ЭЭ !!! МАН Ч ДЭЭР ҮЕД ХАРИУ МЭХ САЙТАЙ БАЙСАН , ОДОО Ч ХАРИН ѲѲРСДѲѲ ХООРОНДОО МЭХ ХИЙЛЦЭЭД ЭХЭЛЛЭЭ !!! ХАРАХ Л ҮЛДЛЭЭ ДЭЭ !!!!
      2018 оны 11 сарын 25
  • Мөхөл (112.72.11.122)
    Сөнөтүгэй хогийн нам дамжсан лаларууд Та нараас болж бид ийм байдалд хүрсэн
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (2.134.215.86)
    Зөв. УИХ ын даргыг дэмжиж бна!
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
    • УЛСЫН ИХ ХУЛГАЙЧЫГ ДЭМЖИХГҮЙ ЭЭ ХѲѲ !!!
      2018 оны 11 сарын 25
  • Зочин (64.119.23.184)
    Амраад бай амраад араар чинь наадуул чинь хийх юмаа амжуулж бгаа саяхан л засаг унагах гээд л бөөн юм яриад бсан чинь одоо юу болоод тогтвоттой байх хэрэгтэы гээд сайрхаад унав сайн тохироо хийж чадаж дээ
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
  • иргэн (202.9.42.131)
    НАмынаа удирдлагад байгаа, танхимынхаа дотор байгаа нөхөдтэй хариуцлага тооцож чадахгүй тойрч давхиад бүр УИХ-ыг тараах тухай ярихаар олон нийт Ерөнхий сайдыг юу гэж ойлгох вэ.1жилийн өмнө маш сайн жилласан хотын даргадаа шагнал гардуулж байснаа жил хүрэхгүй хугацаанд буцаж хотын дарга ажлаа хийсэнгүй огцор гэхээр үүнийг юу гэж ойлгох вэ. Энэ мэт ойлгомжгүй байдалд дүгнэлт хийгээд үздээ. Шудрага ёс тогтоох, хариуцлагыг өндөржүүлэхэд өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэйч ийм маягаар өөрчлөлт хийе гэхэд монголын ард түмэн эргэлзэж эхэллээ шүү. Булчингаар, хийрхэлээр, энэ бүхнийг хийгүйээ.
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
  • зочин (202.55.188.36)
    Илүү юм хуцалгүй зайлаад өг, ард иргэд чамайг үзэн ядаж ,үхэх гэж бна,
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
  • Оюун (182.160.2.126)
    Эмх цэгцтэй ухаалаг яриа болжээ. Манай УИХ -ын дарга М.Энхболд чинь тулхтай тайван улс төрч гэдгээ харуулж чадлаа.
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
    • зочин
      ТѲРИЙН БИШ ЭЭ !!! ОЛГИАРХУУДЫН УДИРДАГЧ ШҮҮ ДЭЭ МЭДДЭГҮЙ ЮМ УУ !!! ха ха ха ха
      2018 оны 11 сарын 25
    • зочин
      ХУУРАМЧ ДҮРД НЬ НАСААРАА ИТГЭЧИХ ЮМ АА !!! ЭНЭ ХҮН МОНГОЛД ГАВЬЯА ГЭХЭЭСЭЭ ГАЙ БОЛСОН НЬ ДЭНДҮҮ ИХ ДЭЭ !!!
      2018 оны 11 сарын 25
    • п
      төрийн тулгатай удирдагч
      2018 оны 11 сарын 25
    • zochin
      ha ha
      2018 оны 11 сарын 25
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Танилц: “Улсын начин” цолны болзол хангасан бөхчүүд
    22 мин
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    4 цаг 14 мин
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
    4 цаг 37 мин
  • Энэ жилийн наадамд гурав давсан АЙМГИЙН цолтонгууд
    4 цаг 51 мин
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
    5 цаг 2 мин
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
    5 цаг 43 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэмийг давж хална
    7 цаг 36 мин
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
    19 цаг 34 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    Уржигдар 17 цаг 59 мин
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    Уржигдар 17 цаг 10 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой Улаанбаатар хотод айлчилж байна
    Уржигдар 15 цаг 39 мин
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 42 мин
  • Наадам: Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
    Уржигдар 13 цаг 16 мин
  • Үерийн аюулаас сэрэмжилж, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв
    Уржигдар 12 цаг 58 мин
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
    Уржигдар 12 цаг 41 мин
  • Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
    Уржигдар 12 цаг 39 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК