зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Мөнхсайхан: ҮАБЗ сүүлийн үед зөвлөмж нэртэй даалгавар УИХ-д өгдөг болсон

2019-3-28
0
ЖИРГЭХ

УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан Авилгын эсрэг, Прокурорын тухай, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталсан. Уг хуультай холбогдуулж, өнөөдөр Нээлттэй нийгэм форумаас “Шүүгчийн хараат бус байдал” сэдвээр уулзалт зохион байгуулсан юм. Тус уулзалтад МУИС-ийн багш, хуульч, доктор, дэд профессор О.Мөнхсайхан, хуульч, доктор Б.Гүнбилэг болон бусад хуульч, сэтгүүлчид оролцож өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд уулзалтын үеэр өрнөсөн хуульчдын сонирхолтой яриаг онцлон хүргэе.


 

ХУУЛЬЧ, ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР О.МӨНХСАЙХАН: “ЭНЭ ШҮҮГЧ ТААЛАГДАХГҮЙ БАЙНА” ГЭЭД ӨӨРЧЛӨХ ЭРХИЙГ ХУУЛИАР ЕРӨНХИЙЛӨГЧИД ОЛГОЛОО

УИХ-ын ээлжит бус чуулганаар ямар хууль баталсан бэ гэдгийг эргэж харах хэрэгтэй. Нэгдүгээрт, шүүхтэй холбоотой. ҮАБЗ-өөс зөвлөмж гарвал зөвлөмжөө Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-д хүргэнэ. Үүнийг нь үндэслээд Монголын 500 гаруй шүүгчийн алийг нь ч түдгэлзүүлэх боломж бүрдэж байгаа юм. Гэхдээ ямар үндэслэлтэй вэ гэдгээ гол нь зааж өгөөгүй. Шүүхтэй холбоотой хэсэг нь энэ. Хоёрдугаарт, Улсын Ерөнхий прокурор. Улсын Ерөнхий прокурор болон орлогч прокурорын томилгооны хугацаа дуусгавар болгох зөвлөмжийг ҮАБЗ гаргахад Ерөнхийлөгч бүрэн эрхийг нь дуусгавар болгоод огцруулна. Авилгатай тэмцэх газар /АТГ/-ын дарга, дэд даргыг ч гэсэн мөн адил зарчмаар. Ийм гурван асуудал байна.

Гэхдээ үүнийгээ зөвхөн зөвлөмж гэж тайлбарлаж байна. Биелүүлсэн ч болно, биелүүлэхгүй байсан ч болно гэсэн үг. Гэвч бодит байдал дээр тийм биш. Яагаад гэвэл, ҮАБЗ-ийн зөвлөмж ирсэн л бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэл болно. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлд зургаан сараас дээш хугацаагаар эмчилгээ хийлгэсэн, эрүүгийн хариуцлагад татагдсан зэрэг онцгой нөхцөл үүссэн бол автоматаар /ШЕЗ санал гаргаад/ бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэг. ҮАБЗ-ийн зөвлөмж нь тэр үндэслэлүүдийн нэг болж байгаа учраас тэр саналыг нь ШЕЗ шууд зөвшөөрөхөөс аргагүй.

ҮАБЗ-ийг Ерөнхийлөгч тэргүүлдэг. Ажлын албыг байгуулдаг. Ерөнхий сайд, УИХ-ын дарга зөвлөлийн гишүүн боловч тэд зөвшилцөх үүрэгтэй. Гэхдээ Ерөнхийлөгч голлох үүрэг эдэлдэг. Мөн ШЕЗ-ийн таван гишүүн тавууланг нь Ерөнхийлөгч томилдог.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч өөрөө тэргүүлдэг байгууллагаараа зөвлөмж гаргуулж, өөрийнхөө томилсон байгууллагад зөвлөмжөө хүргүүлэх замаар санал гаргуулан дургүй шүүгчээ огцруулах, чөлөөлөх байдал руу орлоо.    

Энэ бол маш аюултай зүйл. Урвуулан ашиглах эрсдэл 100 хувь нээгдэж байна. Тодорхой хэрэг маргааныг хэрэгсэхгүй болгох эсвэл тодорхой хэргийг зүй бусаар шийдвэрлэх байдлаар ашиглах боломжтой. Үүнийг ашиглаад ямар нэгэн нөлөөлөл тодорхой шүүгчид ирлээ гэхэд тэр шүүгч хүлээж авахгүй бол эрхийг түдгэлзүүлнэ. Тэгэхээр шүүгч дээрээс ирсэн дарамтыг биелүүлэх, эсвэл ажлаасаа чөлөөлөгдөх гэсэн сонголт хийхээс өөр замгүй болно.  

Ийм байдал руу орох эрсдэл үүссэн учраас шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг бүрэн үгүйсгэсэн хууль баталсан гэсэн үг. Энэ бол маш ноцтой үр дагавар авчирна.

Монгол Улсын Үндсэн хуульд “Шүүгч хараат бус байна” гэж заасан. Гэтэл хараат бус байдлын баталгаа нь нуран уналаа.

Улсын Ерөнхий прокурор болон түүний орлогч прокурорыг зургаан жилийн хугацаатай томилогддог. Зургаан жилийн хугацаанд томилох нь хараат бусаар ажиллах нэг төрлийн баталгаа юм. Гэтэл ойр ойрхон солиод байвал хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагааг хараат бусаар хийх ямар ч боломжгүй болно.  

Улсын Ерөнхий прокурор нь бүх шатны прокуророо томилж, чөлөөлж, сахилгын арга хэмжээ авах эрхтэй. Тэгэхээр 500 гаруй прокурорт нөлөөлөх эрсдэл үүсч байна гэсэн үг. Авилгатай тэмцэх газар /АТГ/-ын дарга, дэд дарга ч гэсэн мөн адил. Бүгдэд нь зүй бусаар нөлөөлөх эрсдэл үүсч байна.

ҮАБЗ сүүлийн үед зөвлөмж нэртэй даалгаврыг УИХ-д өгч эхэлсэн. Тодорхой албан тушаалтныг чөлөөлөх, огцруулах боломжийг бүрдүүлсэн хууль батлахыг даалгах замаар  гүйцэтгүүлсэн бодит кэйс бий.

 

Одоо шүүх эрх мэдэлд, цаашлаад прокурор, АТГ-д нөлөөлж эхэллээ.

Уг нь ҮАБЗ нь Засгийн газрын гишүүд хоорондын уялдааг хангаж, Үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл өгч, зөвлөмж өгдөг байгууллага. Гэтэл Үндсэн хуульд байхгүй эрхийг өөрсдөдөө өгч эцэстээ Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх мэдэлд нөлөөлдөг, гурвууланг нь нэгтгэж эзэмших гэсэн маш хүчтэй байгууллага болон хувирч байна.

Хамгийн ноцтой нь зөвлөмж ямар ч үндэслэлээр гарч болно. Энэ шүүгч надад таалагдахгүй байна гэж үзвэл шүүгчийг түдгэлзүүлж болно. Шинээр баталсан хуулиар шүү дээ. Нэг үгээр дур зоргоороо асуудлыг шийдэх боломжтой болж байна.

Зарим хүмүүс үүнийг шударга бусын хонгил гэж нэрлэсэн. Зүй бусаар хэрэг маргааныг шийдэж байна гээд. Гэхдээ бид шүүхийн шийдвэрийг нь харах ёстой. Үнэхээр хэлмэгдүүлсэн үү, үгүй юу гэдгийг гурван шатны шүүхийн шийдвэрээс харахад болно. Шүүхэд нөлөөлөх эрсдэл ганцхан одоо ч бий болсон юм биш. Өмнө нь ч байсан. Хуульч, судлаач нар өмнө нь хэлж, сануулсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд байхгүй маш олон эрхийг Ерөнхийлөгчид өгсөн. Тэр нь олон жилийн үйл явц.

2006 онд АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлдэг эрх мэдлийг Ерөнхийлөгчид өгсөн. Тухайн үед Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсан. 2013 онд Шүүхийн багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Монгол Улсын бүх шүүгчийг томилох, ШЕЗ-ийн гишүүдийг Ерөнхийлөгч томилох эрхийг мөн олгосон. Ингэснээр Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/ Ерөнхийлөгчөөс хараат болсон.

Одоогийн нөхцөлд ч тодорхой харагдаж байна. Шүүгчийн хараат бус байдал, бие даасан байдлыг хамгаалах ёстой гээд Үндсэн хуульд заасан. Гэтэл өнөөдрийн нөхцөлд хуульчид яагаад дуугарахгүй байна гэхээр  Ерөнхийлөгчөөс хараат, түүний нөлөөнд байгаагийн нэг илэрхийлэл мөн.

АТГ  хэвлэлээр хүнийг ялладаг болсон. Шалгасан хэргийн олонх нь шүүх рүү шилждэггүй. Энэ бүхэнд хяналт тавих ёстой прокурорыг нь Ерөнхийлөгч томилж байна. Үүн дээр нэмээд хэрэг маргааныг шийддэг шүүгчийг томилоод зогсохгүй хэнийг шүүгчид нэр дэвшүүлэхийг шийддэг ШЕЗ-ийн гишүүдийг мөн л томилдог болсон. Ийм олон эрх Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид тусгаж өгөөгүй атлаа энэ бүх эрхийг эдэлж байна.

 

Б.ГҮНБИЛЭГ: ҮНДСЭН ХУУЛИЙГ “ОРШУУЛЛАА”

 

Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн тухайд шүүх эрх мэдэл нь бие даасан салбар. Төрийн эрх мэдэл хуваарилах онолын гурван хэсгийн нэг нь шүүх эрх мэдэл. Хуулийг хууль тогтоох байгууллага баталж, гүйцэтгэх эрх мэдлийг хэрхэн хэрэгжүүлж байгаад шүүх эрх мэдэл хянадаг тогтолцоотой. Гэтэл эхний хоёр эрх мэдэл нь гурав дахь эрх мэдэл рүүгээ хальж, үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоод эхлэхээр хүний эрхийн баталгаа хангагдахгүй улмаар Үндсэн хуульд заасан язгуур эрх ашиг зөрчигдөж эхэлж байна. Эцэстээ шүүхийн хараат бус байдалд улстөрчид шууд нөлөөлж байна. Ингэхээр Үндсэн хуульт ёсны зохицуулалт, процессыг зөрчиж байна гэсэн үг. 

Түүнчлэн эрүүдэн шүүсэн хэрэг дээр саналаа хэлэхэд, өөрсдөө илрүүлсэн гээд нэг бичлэг үзүүллээ. Уг нь үүнийг эрүүдэн шүүхийн эсрэг  зохицуулалтын дагуу үүнд оролцсон албан тушаалтнуудад  хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх боломж байсан. Гэтэл олон нийтэд дуулиан дэгдээх замаар айдаст автуулж, дараа нь хууль баталж байна. Энэ нь иргэн, захиргаа гээд бүх хэрэгт хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх боломжийг олгох нөхцөлийг бүрдүүллээ.

Үүнийг цаашдаа сөргөөр ашиглавал Монгол Улсын хувь заяанд маш эрсдэлтэй байдал бий болгоно. Нэг хүний засаглалыг бий болгосноор эрх мэдлийг гартаа атгасан хүн бүх зүйлд гар дүрж, бүхнийг өөрийн үзэмжээр шийддэг болно гэсэн үг.

 

Цахиагийн Элбэгдорж гэдэг хүн маш том нүх ухсан. 13 шүүгчийн асуудал гээд олон асуудал бий. Тэр нүхийг ухаж, шүүгч нарт нөлөөлөх байдлыг бий болгосон. Уг нь шинэ Ерөнхийлөгч түүний ухсан нүхийг булах ёстой. Өөрөөр хэлбэл, АТГ-ын даргыг өөрөө томилох хэрэггүй. Шүүгчийг өөрөө томилдог юм гэхэд ШЕЗ-ийн гишүүдийг өөрөө томилдоггүй байх ёстой. Ингэж байж ухсан нүхийг нь булж илааршуулах ёстой атал тэр нүхийг нь улам гүнзгий ухаж байна.

Одоо дараагийн шинээр Ерөнхийлөгч гарч ирэхэд тэр нүхийг улам гүнзгий ухах эрсдэлтэй.

Социалист эрхзүйн уламжлалаар манай прокурор нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байгууллага. Энэ нь бүх шатны прокуроруудыг шууд босоо удирдлагаар хангадаг. Жишээлбэл, Улсын Ерөнхий прокурор нэг прокурор руу утастаад “Энэ хэргийг ингэж шийд” гэж хэлэхгүй ч “Наана чинь ийм хэрэг байна. Наадахаа анхаарч байгаа биз дээ. Эрүүгийн хуулийн ийм заалт байх шиг байна даа”  гээд л утсаа тавихад тэнд ажиллаж байгаа прокурор шууд нөлөөнд автана.

Уг нь нэгдмэл, төвлөрсөн удирдлага гэдэг нь захиргаа, удирдлага, санхүү, байрны хувьд л нэгдмэл байхыг хэлдэг. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх хэсгийн мөрдөн байцаах, хэрэг бүртгэх, ял эдлүүлэх үйл явцад нөлөөлж болохгүй. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь материал дээр  дүгнэлт гаргадаг эрх нээлттэй байгаад байдаг.

Хэрэв, Ерөнхийлөгч зөв хүн байсан бол энэ бүхнийг дунд нь таслаад “Анхан шатны прокурор өөрийнхөө ажлыг хий. Түүний удирдлагыг аймаг юм уу, эсвэл дүүргийн прокурор хангаж болно. Ерөнхий прокурор биш  шүү” гэж өөрчлөх ёстой.

Гэтэл одоогийн Ерөнхийлөгч үзэмжээрээ прокурорын бүрэн эрхийг нь дуусгавар болгохоор өөрийнх нь санал болгосон хүн нь улс төрийн захиалгаар хэрэг бүрт оролцох боломж бүрдэнэ.  

Бүх  томилгоо Ерөнхийлөгчийн гарт очихоор бүх эрх мэдлийг барих хаанчлалын эх үүсвэр бий боллоо. Тиймээс Үндсэн хуулийг оршуулчихлаа гэхэд болно.

ҮАБЗ ямар ч үндэслэл заахгүйгээр Шүүхийн ерөнхий зөвлөлд зөвлөмж хүргүүлдэг боллоо. Үндэслэл гэдэг зүйл байхгүй болохоор энэ хүмүүс жинхэнээсээ дур зоргоороо аашилна. Том, жижиг ямар ч бизнес хамгаалалтгүй болсон гэж ойлгож болно. Бүгдэд  нь хөндлөнгийн нөлөө ордог болно.

 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
Өсвөрийн сэтгүүлч-Илтгэгчдэд нэрэмжит шагнал гардууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (38)

  • Зочин (64.119.17.219)
    Женко эртэй сайндаа эдгээр зүйлийг хийгээгүй . Дуулиан шуугианаар. Женко цэвэр үлдэнэ гэвэл гонж шүү !!!! Дараа нь өөрөө .... Хүлээж бай !!!
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (64.119.21.206)
    энэ 2 нөхөрт тэр бичлэгийг үззүлдээ нөхдүүдээ.
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • харамсаж байна (122.201.22.245)
    ТА нар бодит байдлыг харж чадахгүй байна уу? Ерөнхийлөгчид үүнээс өөр аргаар даварсан хууль гажуудуулагчдыг өөрчлөх арга алга. МОНГОЛ мафийн гарт байхад цэвэрлэх гэж оролдож байнга. АН ын удирдлага хүртэл БАС тэр мафийнханг цээжээрээ хамгаалаад сүйд байгааг харахгүзй байна уу? ТА 2 ч гэсэн ЛУЙВАРЧдын гар хөл болоод сүйд болох хэрэг байхгүй
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • zochin (123.179.12.215)
    Bolno shvv
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • ЗОЧИН (203.91.118.180)
    уучлаарай үүнээс арга хэмжээ алга байнаа.
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • зочин (202.9.43.204)
    шүүх,прокурор МАНАН бүлэглэлийн хараат тэдний дохио зангаагаар бүхнийг хийдэг хамгаалдаг халдашгүй эрхтэй дарангуйлагч болсон учраас ард түмний эсэргүүцэлтэй тулгарч ийм байдалд хүрсэн үнэхээр хараат бус шудрага ажиллаж чадаж байсан бол ийм юм болохгүй байсан нэг өнцгөөс харах өөр өнцгөөс харах өөр шүү
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • зочин (103.26.194.24)
    Хуулийнхан ,харин ч Элбэгдоржтонгуудын ,нөлөөлөлд ,орчихсон ,байсан юм биш үү. Зориудаар хэргийг удаадаг,буцаадаг,хэлэлцэхээс ,татгалздаг. Дээрхи ,нөхдүүд өөрсдийгөө ,хэн бэ гэдгээ харуулж байна. Тэд эрүүдэн шүүж байсаныг мэдэж л байсан байна. Ингэж дуугарахгүй яасан юм. Хуцваа.
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • зочин (203.91.118.247)
    Миеэ-н зарц Гүнбилэг Эрүүдэн шүүлтийг өмгөөлж байна, урьд нь МАНАН-г өмгөөлөөд үхэх гээд байсан, Мафи задран унаж байна, Ура,, Эбэ, Миеэ ,Хурц гээд шоронд насаараа суух хүмүүс байна даа,
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • Миёоо (202.21.124.18)
    Эх Орон оо нураасан Миёоо Тарвагадорж нарыг өмөөрч бгаа нь үнэхээр шившигтэй юмаа Энэ залуус үр хүүхэдтэйл бгаадаа Үр хүүхэд нь энэ Улсад амьдрахгүй гэж бодож бгаа бол эртхэн зайлцгааа
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.160.104)
    Худал гарууд энэ их мэдэгч асуудлыг мушгих гуйвуулах их дуртай угаасаа тэрнээс өөр зүйл сураагүй, өөлөх шүүмжлэхээс өөр юм чадах ч үгүй
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.42.14)
    Гүнбилэг чи М.Энхболдын бөгсний алчуур болж олон жил хоолоо олж идлээ одоо болоо юм биш үү эзний чинь бий болгосон МАФИ бүлэг задран унаж байна ард түмэн уухайлан дэмжиж байна харахгүй байна уу. Та нарын яриад байгаа ШҮҮХ, ПРОКУРОР чинь жинхэнэ утгаараа ЭЛБЭГДОРЖ, М.ЭНХБОЛД нарын хараат байсныг та нар л мэдэхгүй байна уу? МАФИЙН бүлэглэлийн хүмүүсийг хамгаалдаг тэдэнд пялдагадаж яваа хэнбгуйгч БУРХАН байсан ч олон нийт үзэн ядаж байгааг ойлгохгүй байна уу. Дуугай л гүлдийгээд явж байвал зүгээр дээ
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • зочин (202.9.42.144)
    Хараат бус-энэ үгээ толь бичгээс хараад утгыг нь олж үздээ .ХАРААНД БАЙНА гэсэн үг биз дээ.
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • зочин (202.9.43.204)
    шүүхийн үйл ажиллагаа халдашгүй эрхээр хамгаалуулж ядуу ард түмнийг дээрэлхэн дарамталж дарангуйлдаг эрх мэдлээ алдахаас айцгааж салганаж бн уу эрхэм докторууд онол дадлага чинь зөрчилдөж ард олныг цочироож бн
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • зочин (202.55.183.178)
    Хуцаад бай тэргүй хэлмэгдүүлээд алахын нь алаад тамлахын нь тамлаад байгаа юм биш үү
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • хэхэ (103.57.95.95)
    ӨГӨХ ЁСТОЙ ЮМ ЧИНЬ ӨГӨХГҮЙ ЯАДАГ ЮМ
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • ХОЛ ОЧИЖ ХУЦАЦГАА... (119.40.103.37)
    НИРГЭСЭН ХОЙНО ХАШГИРАВ ГЭГЧИЙН ҮЛГЭРИЙН ЮМ ЯРИАД ЯАХ ВЭ ДЭЭ. ТИЙМ СҮРХИЙ ХАРААТ БУС БАЙСАН ЮМ БОЛ ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ТЭГЭЭД ЮУ ХИЙЖ ЧАДАЦГААСАН ЮМ БЭ. ЧАДСАН ЮМ НЬ ЭНГИЙН ЖИРИЙН ИРГЭДИЙГ ТАМЛАЖ АЛЖ БАЙСНААС ӨӨР ТА НАРТ ЮУ БАЙНА ДАА. УГААСАА ХАРААТ БАЙЖ ЧАДААГҮЙ, ЧАДАХ Ч ҮГҮЙ БАЙСААР ИРСЭН. ХЭН ХЭНИЙХЭЭ ГАР ХӨЛ БОЛЦГООСНОО ШҮҮГЧ, ПРОКУРОРУУД ӨӨРСДӨӨ МЭДЭЦГЭЭЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. ОДОО ЮУНДАА ЧАРЛААД БАЙГАА ЮМ БЭ. АРГАА БАРААД Л ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИЙМ ШИЙДЭЛД ХҮРГЭСЭН НЬ ТА НАРЫН ӨӨРСДИЙН ЧИНЬ АРЧААГҮЙНХ. ТЭГЭЭД ГУРВАН ЗӨВШИЛЦӨӨД ТОМИЛНО ГЭСЭН БОЛОХООС ДАН ГАНЦ ЕРӨНХИЙЛӨГЧ ШИЙДНЭ ГЭСЭН ЮМ БАЙХГҮЙ. ХАРИН ОДОО ШИНЭЭР СОНГОГДОХ ШҮҮГЧ, ПРОКУРОРУУДАА АРД ТҮМНЭЭР СОНГУУЛЬДАГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ТЭР СОНГОГДСОН НӨХДҮҮДИЙГ ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ НЬ ДЭМЖЭЭД ТОМИЛДОГ БОЛЧИХВОЛ ЭНЭ ЖОНХУУ ДУУСНА. ТЭГЭХГҮЙ БОЛ ИЙМЭРХҮҮ УЛИН ХУЦААНУУД ЗӨНДӨӨ ГАРАХ БАЙХ
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.36.200)
    гестапогийн яргачин базелууд ажлаа өглөө. одоо үхлийн архив руугаа тарвагадорж с.эрдэнэ дорлигжав нартайгаа унаж үхээрэй.
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • зочин (66.181.160.71)
    энэ залуу хуульч нар ,сонин юмаа заавал хугацааг дуустал ,гэмтлуйварчидыг хүлээх ёстой бсан юмуу,энэ талаар асуучих сэтгүүлч алга бна уу ,өөр ямар гарц бсан бэ, хууль хүчнийхэн нэг л баахан нууц ,энэ ямар дайны үе үү,?нууцын цаана юу бна ,дарамт хулгай л бна энэ г болих хэрэгтэй ,хуулиа янз янзаар хэн дуртай нь өөрийнхөөрөө тайлбарлана ,ойлгох юм алга,энэ лав ардчилал биш байх
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • Баттөр (221.146.91.132)
    Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэг даалгавар өгөж байхад үл тоосон жинтэй байсан биздээ .Шүүгч прокурор төрийн тэргүүнээс илүү том ирэх мэдэлтэй байж болохгүй хохнээ
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Монгол ялна (203.91.115.52)
    Хохинээ гүнбилэгээ яах гэж ард түмнийг хуурсан юм бээээ монгол яллаа хоржийлоооооооолоооооооооооооооо
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Монгол ялна (203.91.115.52)
    Ёстой гоё алгаа ташаад дэвцээд барахгүй байнаааааааа
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Хуульчид тэмцэх цаг ирсэн (202.126.89.146)
    Новшийн баттулга ЖДҮ эсэргүүцсэн Ерөнхий прокурорыг ажлаасаа нь хусчихлаа. одоо өөртөө хэмжээгээ эрх авчихлаа. яадаг новш бээ. төсөр замын тэрбум хөрөнгийг идсэн. рюодоо монголын бүх хөрөнгийг идэх нь. дээр нь хуулийн салбарын уландаа гишгэхдээ. Хуульчид босох хэрэгтэй. Улстөрч нэртэй новшуудыг зайлуулах цаг ирсэн
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Баттулга зайл (202.126.89.146)
    Новшийн баттулга ЖДҮ эсэргүүцсэн Ерөнхий прокурорыг ажлаасаа нь хусчихлаа. одоо өөртөө хэмжээгээ эрх авчихлаа. яадаг новш бээ. төсөр замын тэрбум хөрөнгийг идсэн. рюодоо монголын бүх хөрөнгийг идэх нь. дээр нь хуулийн салбарын уландаа гишгэхдээ. Хуульчид босох хэрэгтэй. Улстөрч нэртэй новшуудыг зайлуулах цаг ирсэн
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
    • Монгол ялна
      Яасан эвий эвий прокурор халагдсан уу буцаагаад авчий ха ха хо хо
      2019 оны 03 сарын 28
  • Новшийн баттулга (202.126.89.146)
    Новшийн баттулга ЖДҮ эсэргүүцсэн Ерөнхий прокурорыг ажлаасаа нь хусчихлаа. одоо өөртөө хэмжээгээ эрх авчихлаа. яадаг новш бээ. төсөр замын тэрбум хөрөнгийг идсэн. рюодоо монголын бүх хөрөнгийг идэх нь. дээр нь хуулийн салбарын уландаа гишгэхдээ. Хуульчид босох хэрэгтэй. Улстөрч нэртэй новшуудыг зайлуулах цаг ирсэн
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • үхэж хэвтсэн ыаттулга (202.126.89.146)
    Новшийн баттулга ЖДҮ эсэргүүцсэн Ерөнхий прокурорыг ажлаасаа нь хусчихлаа. одоо өөртөө хэмжээгээ эрх авчихлаа. яадаг новш бээ. төсөр замын тэрбум хөрөнгийг идсэн. рюодоо монголын бүх хөрөнгийг идэх нь. дээр нь хуулийн салбарын уландаа гишгэхдээ. Хуульчид босох хэрэгтэй. Улстөрч нэртэй новшуудыг зайлуулах цаг ирсэн
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Босооч эээ авилгач даа ха ха хо хо
      2019 оны 03 сарын 28
  • зочин (202.179.31.12)
    Үүнээс гарах арга зам бий. Бүх шатны шүүх прокурор, АТГ-ын удирдлагыг сонгуулиар 4 жилийн хугацаагар сонгодог болгох
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Үхлээ юу ха ха хохохо
      2019 оны 03 сарын 28
    • ккк
      Новшийн баттулга ЖДҮ эсэргүүцсэн Ерөнхий прокурорыг ажлаасаа нь хусчихлаа. одоо өөртөө хэмжээгээ эрх авчихлаа. яадаг новш бээ. төсөр замын тэрбум хөрөнгийг идсэн. рюодоо монголын бүх хөрөнгийг идэх нь. дээр нь хуулийн салбарын уландаа гишгэхдээ. Хуульчид босох хэрэгтэй. Улстөрч нэртэй новшуудыг зайлуулах цаг ирсэн
      2019 оны 03 сарын 28
  • ulzii (66.181.191.10)
    Хэдэн жилйн дараа бас л ингэж орилоод Хүүк, Женко нараа дэвслээд унах боллоо.
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
    • Zochin
      Цагийн юм цагтаа монгол хөгжвөл хэн ч юуч ярихгүй шүү дээ
      2019 оны 03 сарын 28
  • Зочин (66.181.176.119)
    MANANGIIN TEJEEVER GULUGNUUD MUUSAIN YALGADASNUUD YU HUTSAAD BAIGAA YUM BEE ZAHIALGAAR GONGINOOD HEREGGUI ODOO UDAHGUI TA NARIIG CH SHALGANA DAA GOYO TSAAD EZED CHINE BOL ZOOLTTOI 25JILIIN YAL AVNA
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
    • Монгол
      Хэмжээгүй эрхэт хаан байж улс хөгждөг юм аа ухаан муутай тэнэг мэлхий минь ха ха хо хо хо
      2019 оны 03 сарын 28
    • битгий хуу. хэн захиалсан гэж
      мал минь ямар хуультай болж байгаагаа мэдэж байна уу. хэмжээгүй эрхэт ерөнхийлөгчтэй болж байгаа мэдэж байна уу
      2019 оны 03 сарын 28
  • Монгол (203.91.115.52)
    Хохь нь ээ заяа чинь тэр яах гэж хүмүүсийг хэлмэгдүүлж алж хяд гээвээ
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
    • Монгол ялна
      Ингээд алуулаад үхээд хэвтэцгээж байх чинь таарна мананчууд буюу хүзүүчүүдэээ монголд хаан хэрэгтэй ёстой сайхан байна аааааа монгол яллааааааа
      2019 оны 03 сарын 28
    • тэнэг мал чи заа
      салаа яасан ухаан муутай мал бэ. тэр чинь улстөрчид өөрсдөө хий гэж өөрсдийн новшийн гар хөлөөрөө хийлгэсэн зүйлээ дараа нь өөрсдийгөө аварч, сайн хүн болох гэж гаргаж ирсэн бичлэг. угтаа өөрсдөө хийсэн зүйл заа
      2019 оны 03 сарын 28
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  •  “Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ
    41 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
    59 мин
  • Нийт 259.5 мянган га-д улаанбуудай тариалжээ
    1 цаг 44 мин
  • Д.Отгонбаяр: "Хурд" бол ард түмний хамтлаг
    2 цаг 8 мин
  • Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна
    2 цаг 36 мин
  • ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг 2014 оноос хойш нийт 12 удаа өөрчилжээ
    2 цаг 37 мин
  • "Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай"
    2 цаг 48 мин
  • 18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ
    2 цаг 57 мин
  • Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-ний өдөр нээнэ
    3 цаг 30 мин
  • Б.Батцэцэг: Монгол Улсын тухай ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн
    3 цаг 40 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    4 цаг 29 мин
  • Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг лхагва гарагт болно
    4 цаг 41 мин
  • Нийслэлийн иргэдийн баяр ирэх долоо хоногт болно
    5 цаг 10 мин
  • АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах бодлогын шаардлагыг хүргүүлнэ
    5 цаг 49 мин
  • О.Цогтгэрэл: Монголд шийдэх асуудал дуусаагүй ч УИХ дээр хэлэлцэх асуудалгүй болоод хувирчихсан
    6 цаг 12 мин
  • Элсэлтийн шалгалт лхагва гарагт эхэлнэ
    7 цаг 20 мин
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
    7 цаг 20 мин
  • Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо
    7 цаг 27 мин
  • Ойрын өдрүүдэд бороо орж, сэрүүсэх боловч цаашид ихэнх нутгаар халуун байна
    7 цаг 29 мин
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
    8 цаг 25 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
  • Н.Алтанхуяг: Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юм сан
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК