Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

10 эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

2019-4-06
0
ЖИРГЭХ

Азарга хүртэл байдасаа гишгэдэггүй байхад төрсөн охиноо хүчирхийлж, биеийг нь үнэлж олсон мөнгөөрөө архи авч уудаг эцэг нэртэнгүүд олширчээ. Хэдхэн хоногийн өмнө 17 настай охин төрсөн гэрээсээ зугтсан юм.

Охиныг алга болсон дуудлагыг төрсөн эх нь 14 хоногийн дараа цагдаад өгсөн гэх. Цагдаа нар охиныг олж хэргийг шалгаж үзэхэд төрсөн эцэг нь "Биеэ үнэлэх саун мөнгө олж өгнө. Мөнгө олж ир" гэж хөөж, хүчирхийлдэг байжээ. Тиймээс л охин аавынхаа энэ хүслээс зугтаж, гэрээ орхижээ. Үүнээс гадна Улаанчулуут орчимд амьдардаг хэд хэдэн эрчүүд насанд хүрээгүй төрсөн охиноо бусдад худалдаж, олсон мөнгөөр нь архи авч уудаг байна. Тэр бүү хэл аавынхаа хүүхдийг төрүүлсэн охидууд хүртэл байна. Дэгэж дэврэх насандаа аав хэмээх араатан хүчирхийлүүлсэн охид насан туршдаа сэтгэл болоод биеийн шархтай болж хоцорч байна.

Гэтэл эрх баригчид тэдний эрх ашгийг хамгаалах нэрийдлээр санал ширээгээ булаалдаж сууна. УИХ-аас баталсан хууль, тогтоомж нь зорилтот бүлэгтээ хүрч үйлчилж чадахгүй байгааг хүртэл мэргэжлийн байгууллагууд цөөнгүй удаа шүүмжилсэн. Хамгийн сүүлд ХҮЭК-оос “Хүний эрх, эрх чөлөөний байдлын илтгэлийг УИХ-чуулганы үеэр огт танилцуулахгүй байна. Уг нь энэ итгэлтэй танилцаж байж хууль батлах ёстой. Өнөөдөр нийгэмд хүчирхийлэл гаарлаа гэдэг. Үүний хохирогч нь хэн бэ, хэн энэ хэргийг юуны улмаас үйлдэж байна вэ гэдгийг бид олон талт судалгаан дээр үндэслэж гаргадаг.

Үүнийг УИХ-д танилцуулах гэтэл тоож харахгүй байна. Аргаа бараад хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд тохиолдсон харамсалтай хэргийг нэмэлт хачиргүйгээр илтгэлдээ бичиж, тусгаж өгсөн. Ядаж үүнийг уншаад нэгийг бодож, хоёрыг тунгаасныхаа дараа хууль батлаасай гэж хүссэн боловч УИХ-ын гишүүд ийм сэтгэл гаргахгүй байна” гэсэн юм. Тэгвэл Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 18 дахь илтгэл бэлэн болсон бөгөөд тус илтгэлд зүрх шархлуулж, сэтгэл урмаар бодит хэргүүдийг тусгажээ.

Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн асуудал хөндүүр сэдэв болсныг уг итгэлд онцолсон байна. Илтгэлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1дэх хэсэгт “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал, хэрэгцээг үнэлж, тэдгээрийн онцлогт тохирсон үйлчилгээ үзүүлнэ” гэж заасан нь хангалттай хэрэгжихгүй байгааг онцолсон байна. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагаар судалгаанд оролцогчдын 73.8 хувь нь бэлгийн харилцаанд орсон бөгөөд 52 хувь нь 20-оос дээш, 23.2 хувь нь 17-19 настайдаа бэлгийн харилцаанд орсон гэжээ. Бэлгийн харилцаанд орсон 26-45 насны эмэгтэйчүүдийн 28 хувь нь бэлгийн харилцаанд огт ордоггүй, 33 хувь нь жилд цөөн удаа бэлгийн харилцаанд ордог гэж хариулжээ.

Тиймээс бэлгийн харилцаанд ордоггүй эмэгтэйчүүдийн дунд ямар учраас бэлгийн харилцаанд орохгүй байгааг асуумжаар тодруулахад тэдний дийлэнх нь гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүстээ хүчирхийлүүлснээс болж итгэлээ алдсан гэжээ. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлд ийм байдалд орсон иргэдийн ярилцлагын хэсгийг хэсэгчлэн тусгасныг хүргэе.

Ээж, аав хоёр гадагшаа гарах болоод намайг нэг ахаар харуулсан юм. Би тэр хүнийг огт танихгүй. Гэтэл тэр ах намайг хүчирхийлсэн. Энэ тухай аав, ээждээ хэлсэн. Гэтэл аав намайг гурван удаа хүчирхийлсэн. Ээждээ энэ тухай хэлж чадаагүй. Учир нь аав ээжийг байнга зоддог учир айсан. /Тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага/

• Би ээж, аав, хүүтэйгээ дөрвүүлээ амьдардаг. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар ээжээсээ сонсч байсан. Үеэлийнхээ хүчинд автаж бэлгийн харилцаанд орсон. Энэ тухайгаа аав, ээждээ хэлсэн. Гэтэл аав дүүгээ загнаад л өнгөрсөн. Манайх тэр дүүгийнх нь хашаанд хамт амьдардаг юм. Тухайн үед цагдаад хэлээгүй өнгөрсөн. Нэг хашаанд амьдардаг болохоор дахиад хүч хэрэглэх вий гэхээс их айдаг. Бие засахаар явах үеэр “Манайд ороод ир” гээд чирсэн удаа цөөнгүй бий. Согтуу үедээ мессэж бичиж “Гараад ир” гэх зэргээр айлгадаг. /Оюуны бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага/

• Манай ээж хойт эцэгтээ маань суугаад хоёр хүүхэд төрүүлсэн. Хойт эцэг надтай байнга бэлгийн харилцаанд ордог. Энэ нь бараг таван жил болж байна. Ээжид хэлсэн. Гэтэл “Энэ хүнээс салаад яаж амьдрах вэ” гэсэн. Би тэр хүний хүүхдийг хүртэл төрүүлсэн. Цагдаад хэлэх гэхээр ээжийгээ бодоод чаддаггүй. /Оюуны бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага/

• Би гадуур гарахдаа байнга такси хөлсөлж явахаас өөр аргагүй болдог. Манай нутгийн зүс мэдэх жолооч намайг нэг удаа гэрт минь буулгалгүйгээр өөр газар аваачиж хүчирхийлсэн. Би “Цагдаад хэлнэ” гэхэд тэр хүн “Тэг тэг. Цагдаа нар чам шиг хөгжлийн бэрхшээлтэй хүний үгэнд итгэхгүй. Миний үгэнд илүү итгэнэ. Би чамайг өөрөө дагаж явсан гэж хэлнэ” гэсэн. Олон хоног бодсны эцэст хэнд ч хэлэхгүй байхаар шийдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй болж төрөн ээж, аавыгаа зовоочихоод дахиад муухай хэргээр нэрийг нь гутаахыг хүсээгүй. Би энэ явдлаас хойш эрэгтэй хүнд итгэхээ больсон. /Одой эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага/


 

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлд хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд тохиолдсон харамсалтай хэргийг ийнхүү жишээ татан тусгажээ. Илтгэлд бичснээр хүчирхийлэлд өртсөн хохирогчид хаана, хэнд хандахаа мэддэггүйгээс гадна дахин хүчирхийлэлд өртөж, дарамтлуулахаас айдаг байна. Тиймээс хэргийг илчлэхээс татгалздаг гэжээ. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэргийн тоог нарийн гаргахад төвөгтэй бөгөөд нүднээс далд үйлдэгдсээр байна гэсэн үг юм.

Уг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зохицуулалт хэрэгжиж эхлээд гурван жил болж байна. Гэсэн ч энэ мэт үйлдлийг таслан зогсоож чадахгүй байгаа нь харамсалтай. Түүнчлэн НҮБ-ын Хүн амын сангаас Үндэсний статистикийн газартай хамтарч “Жендерт суурилсан хүчирхийлэл” судалгаагаар 10 эмэгтэй тутмын нэг нь хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан. Гурван эмэгтэй тутмын хоёр нь бие махбод, сэтгэл санаа, бэлгийн хүчирхийлэлд ямар нэгэн байдлаар өртдөг гэжээ. Уг судалгааг өнгөрсөн 2018 оны зургадугаар сард олон нийтэд танилцуулсан юм. Зөвхөн охид, эмэгтэйчүүд гэлтгүй бага насны хөвгүүд хүртэл хүчирхийлэлд ийн өртөж байгаад иргэд эмзэглэж, 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 11 эмэгтэйд итгэл хүлээлгэсэн.

Гэвч тэд өнөөг хүртэл дорвитой алхам хийхгүй байгаад иргэд сэтгэл дундуур байна. Тиймээс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлд салхи оруулаад гэж чин сэтгэлээс хүсэе.

Б.Лхам

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Голуудын усны түвшин 10-55 см нэмэгджээ
Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (150.129.142.224)
    Иймэрхүү сармагчингуудын төмсөгийг нь огтолж аваад нохойд хаяж өгөх хэрэгтэй!!
    2019 оны 04 сарын 07 | Хариулах
  • Юув (182.160.40.150)
    Бэлэг эрхтэн нь хариуцлага хүлээнэ.
    2019 оны 04 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
    саяхан
  • Хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
    10 мин
  • Жүдо бөхийн шилдгүүд арын сайхан хангайд чуулж байна
    19 мин
  • Голуудын усны түвшин 10-55 см нэмэгджээ
    22 мин
  • Ирантай холбоотой мөргөлдөөний дараа Дубай жуулчдаа эргүүлэн татахын тулд 800 ам.долларын урамшуулал зарлалаа
    29 мин
  • ФИФА-гийн ДАШТ-ийг арилжааны компанид шилжүүлэх төлөвлөгөө Европчуудыг бухимдууллаа
    57 мин
  • Хөрөнгө хураах хууль, орон сууцны залиланд өртсөн иргэдийн асуудал, хуурамч хаягтай холбоотой асуудлыг хэлэлцлээ
    1 цаг 1 мин
  • Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана
    1 цаг 11 мин
  • Япон: Кюүшю арлынхны амгаланг үгүй хийсэн мягмар гаргийн өглөөний ЧИЧИРГЭЭ
    1 цаг 13 мин
  • Бидний зүрх өөрийн гэсэн "жижиг тархитай" юу?
    1 цаг 21 мин
  • Бумерүүдийн сонирхлыг GenZ үеийнхэн булааж байна
    1 цаг 22 мин
  • Шатахууны сорилт: Үнэний өмнө улс төр биш, бодлого хэрэгтэй
    1 цаг 30 мин
  • Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
    1 цаг 36 мин
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэлтсийн албан хаагчид, нийгмийн ажилчидтай уулзлаа
    1 цаг 53 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    2 цаг 3 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
    2 цаг 10 мин
  • "Нүүдэлчин" фестивалийн хүрээнд "WORLD AWARDS 2026" зохион байгуулагдна
    2 цаг 12 мин
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
    2 цаг 19 мин
  • ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
    2 цаг 28 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 32 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК