Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Жаст"-ын Ш.Батхүү нарын өрийг монголчууд төлж, Б.Жаргалсайханыг УЕП-оор томилов

2019-4-06
0
ЖИРГЭХ

Өнгөрөгч долоо хоног УИХ-ын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцээд "Жаст"-ын Ш.Батхүү тэргүүтэй хүмүүсийн Стандарт банканд тавьсан өрийг монголчууд төлөх өрөнд орсон юм. Үүнээс гадна БНСУ-ын Засгийн газраас авах 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 7000 өрхийн орон сууц барих ажлын эхлэлийг тавьсан гээд олон үйл явдал болсон юм. Ингээд долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэе. Стандарт банкны өр тэглэгдсэн ч монголчууд өрөнд оров "Жаст" группийн ерөнхий захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн Стандарт банкнаас 160.1 ам.долларын зээл авахдаа Эрдэнэт үйлдвэрээр батлан даатгуулсан билээ. Тэрбээр зээлээ хугацаандаа төлөөгүй учир Стандарт банк Лондонгийн олон улсын арбитрын шүүхэд 2013 оны долдугаар сард хандсан юм. Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин “ОУ-ын арбитрын шүүх энэ асуудлаар 2015-2016 онд дөрвөн удаа хуралдсан. Стандарт банк Эрдэнэт үйлдвэрээс нийт 86.95 сая ам.доллар нэхэмжилсэн. Яагаад Эрдэнэт үйлдвэрээс нэхэмжилсэн гэхээр Эрдэнэт үйлдвэр энэ зээлийн батлан даагчаар оролцсоныг Арбитрын шүүхээс баталгаажуулсан байна. Жастын Ш.Батхүү "Би бүх гарын үсгийг хуурамчаар зураад зээл авсан" гэж хэлсэн ч Арбитрын шүүх ийм шийдвэр гаргасан. Манай тал энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй.

Лондонгийн шүүх анх 86.95 саяыг доллар нэхэмжилсэн. Дараа нь 35.95 саяыг нь хасаад 51 сая ам.доллар нэхэмжилсэн. Энэ шийдвэр 2016 оны есдүгээр сарын 20-нд гарсан. Манайх энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй Английн дээд шүүхэд давж заалдах гомдол гаргасан. Гэхдээ шүүхийн процедур нэлээд түвэгтэй юм билээ. Та нар эхлээд давж заалдах эрхээ олж авах ёстой. Эрхээ авахын тулд нэн даруй шүүхээр шийдвэрлэсэн 51 сая долларыг Стандарт банкны дансанд байршуулсан байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Тухайн 51 сая доллар төлөх боломж байгаагүй. Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэрийн дараа Стандарт банк Английн Дээд шүүхэд төлбөрийг нэн даруй гаргуулах гомдол гаргасан. Дээд шүүхээс илүү хатуу шийдвэр гаргасан. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн эд хөрөнгийг Англи болон Уэльсийн нутаг дэвсгэрээс гаргахгүй байх, эд хөрөнгийн захиран зарцуулах, худалдан борлуулахгүй байх, Арбитрын шүүхээс гаргасан 41.22 сая доллар, дээр нь хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой Стандарт банкнаас гаргасан зардал 476.8 мянган фунт стерлингтэй тэнцэх мөнгөн дүнг банканд байршуулах шийдвэр гаргасан. Энэ шүүхийн эцсийн шийдвэр учир төлөхгүй байх боломжгүй болсон учир Ерөнхий сайдын захирамжаар 2018 оны наймдугаар сард Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж, төлөхгүй бол ямар эрсдэл гарахыг тооцож үзсэн. Английн шүүхийн шийдвэрээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна жишээлбэл, Эрдэнэт үйлдвэрт төлөх төлбөрийн гүйлгээг царцаах шийдвэр гаргаж, энэ тухай Эрдэнэт үйлдвэрээс зэсийн баяжмал авдаг хэд хэдэн компанид мэдэгдсэн байсан. Эрдэнэт үйлдвэрийн өрийг гурав дахь этгээдэд зарах шийдвэр гаргасан нь байдлыг улам хүндрүүлнэ. Тиймээс өрийг даруйхан төлөх нь зүйтэй юм байна гэдэг шийдвэрийг ажлын хэсгээс гаргаж, Засгийн газарт танилцуулсан. Эхний ээлжинд гаднах асуудлаа шийдвэрлээд, дараа нь шүүхийн шугмаар буруутай этгээдүүдтэй хариуцлага тооцох замаар дотоод асуудлаа шийдвэрлэх шийдэлд хүрсэн.

Бид дундын зуучлагч Америкийн компаниар дамжуулан нэлээд урт хугацаанд яриа, хэлэлцээр хийсний эцэст 40 сая ам.долларыг нэн яаралтай хийвэл асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн тохиролцоонд хүрсэн. Ингээд энэ төлбөрийг Эрдэнэт үйлдвэрийн "Эрсдэлийн сан"-гаас гаргаж шилжүүлсэн. Нөгөө тал төлбөрийг хүлээн авснаа бичгээр мэдэгдсэн. Тэгэхээр одоо буруутай этгээдүүдтэй хариуцлага тооцож, улсад учирсан хохирлыг төлүүлнэ. Энэ төлбөрийг хийснээр Эрдэнэт үйлдвэр Стандарт банкны хоорондох маргаан дуусч байна” гэсэн юм.

Хэдийгээр Монголын тал Стандарт банканд өргүй болж байгаа нь сайшаалтай ч нэг хүний авсан зээлийг Монголын иргэд тэр дундаа Эрдэнэт үйлдвэрийн төлөө хөлс хүч, сэтгэл зүрх, амьдралаа зориулсан ажилчид төлж буй нь хэр зохиомжтой вэ. Буруутай этгээдээр нь нөхөн төлүүлнэ гэсэн Засгийн газрын “яриаг” ажил хэрэг болгох ажил гүйцэтгэх засаглалын хэн нэгнээс хараат бус ажиллагаанаас шалтгаална биз ээ.


 

2019 оны УИХ-ын хаврын нэгдсэн чуулганыг өчигдөр албан ёсоор нээлээ. Хаврын чуулганаар олон чухал хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Захиргааны эрхзүйн тухай хууль, Эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр товлогдсон байна. УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганаар Улсын Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж томилсон юм.

Б.Жаргалсайхан нь 1988-1990 онд Өвөрхангай аймгийн Прокурорын газарт хяналтын прокурор, 1990-1996 Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн Прокурорын газарт прокурор, 2009-2011 онд Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2011-2014 онд Тээврийн Прокурорын газарт тээврийн прокурор, 2014-2015 онд Улсын Ерөнхий прокурорын газарт хэлтсийн дарга, 2017.01.07-2017.07.01 ХБАХТХэлтсийн дарга, 2017-2018 онд Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байжээ.

 

АН-ын бүлэг Засгийн газрыг огцрохыг шаардлаа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Хаврын чуулганы хуралдаан нээсэнтэй холбогдуулан мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Монголчууд бидний ардчиллаар олсон ололт амжилтыг үгүйсгэж, эдийн засгийн тулгуур бодлогыг ганхуулж, төрийн институти хоорондын уялдааг зөрчилдүүлж, Үндсэн хууль, эрх зүйн актуудыг дур зоргоороо зөрчиж, явцуу ашиг сонирхол, хоорондын өс хонзон эрх мэдлийн төлөөх тэмцэлдээ ард нийтийг айдас, бухимдлаар хөглөн турхирч, Монгол орныг дарангуйллын зүг хөтлөх санаархал газар авч байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж шаардлага хүргүүлж байна” гэсэн юм. Шаардлагад “Жирийн ЖДҮ эрхлэгчдийн боломжийг зохион байгуулалттайгаар хулгайлж, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчин концессын гэрээ байгуулж, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулсан хүмүүст хариуцлага тооцох, Төрийн бодлого хэрэгжүүлэх Засгийн газрын яам агентлаг, төрийн бусад байгууллагуудад улс төржилт хэрээс хэтэрч, архидалт, авилга хавтгайрч, аллага хүртэл гардаг боллоо.

Тиймээс Засгийн газрыг огцрохыг шаардах болно. Мөн Хууль хүчний байгууллагын удирдлагуудыг солих, шинэчлэн томилохыг Ардчилсан нам дэмжиж байгаа ч гагцхүү Үндсэн хуулийн хүрээнд хийхийг шаардаж байна. Хуулийн хүрээнд хийсэн бүхэн шинэчлэл, өөрчлөлтийн зам руу явдаг учир зөвхөн нэг хүний эрх мэдлийн хүрээг тодорхойлж, дарангуйлал тогтоох эрмэлзлийг бид таслан зогсоох ёстой” гэжээ. Цэргийн холбооны тэргүүнээр У.Хүрэлсүх сонгогдлоо Монгол цэргийн нэгдсэн холбооны анхдугаар Их хурал өнгөрөгч пүрэв гарагт Төрийн ордонд болсон юм. Хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал нараас гадна цэрэг, цагдаагийн дарга нар, ахмад алба хаагч зэрэг 300 гаруй хүн оролцжээ.

Улмаар нийт 950 төлөөлөгчийн 100 хувийн саналаар Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүнээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгосон юм. Монгол цэргийн нэгдсэн холбооны бүтэц зохион байгуулалтын хувьд тэргүүн болон Удирдах зөвлөлийн 31 гишүүн, Хяналтын зөвлөлийн таван гишүүнтэй байх аж. Холбооныхоо ээлжит Их хурлыг зургаан жилд нэг удаа, ээлжит бус хурлыг холбооны тэргүүний шийдвэрээр хуралдуулж байхаар тогтжээ. Холбооны зорилго нь залуу үед эх оронч үзлийг төлөвшүүлэн бодлого, үзэл баримтлалыг боловсронгуй болгох, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох чиглэлээр Монгол Улсын төр, иргэний нийгмийн байгууллагатай хамтарч ажиллан, дэмжлэг үзүүлэх аж.

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Голуудын усны түвшин 10-55 см нэмэгджээ
Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • UNSH (66.181.182.85)
    Ardchilsan namiin uyed uchnuun luivriin chanartai zuiluuud mash ih hiileeshdee!Ardchilsan namiin tarisan balgiig namaar ni tuluuleh heregteishdee!Ardchilsan yerunhiilugch ni yu hiiv buun eruu shuult, nam ni erh bariad buun uriin taaz nemegdsen erdenetee aldah shahlaa bodoh l heregtei asuudal!
    2019 оны 04 сарын 07 | Хариулах
  • Е (122.201.31.195)
    Баяр батхуу ганзориг сугар очирхуу нарыг олны емне цаазлах хэрэгтэй
    2019 оны 04 сарын 07 | Хариулах
  • Жирийн иргэдээс... (64.119.20.216)
    Жастын Батхүүгийн өрийг ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭР ТӨЛҮҮЛДЭГ НЬ НӨГӨӨ ШУДРАГА ЁСОНД НИЙЦЭХ ҮҮ.ХАРИН БАТХҮҮ,ГАНЗОРИГ, СУГАР,ОЧИРХҮҮ,С.БАЯР нарын хураасан хөрөнгөөр төлүүлэх ёстой.Тэдэнд тэр зэргийн мөнгө байгаа шүү дээ?! УУРХАЙЧДЫН ХӨЛСӨӨ ГАРГАЖ ОЛЖ ИРСЭН МӨНГӨ НЭГЭН ЛУЙВАРЧДЫН ГАРЫН САЛААГААР УРСАХ ЁСГҮЙ ШҮҮ ДЭЭДСҮҮД ЭЭ.ШҮҮХ ЭНЭ ХЭРГИЙГ ЮУНД УДААГААД БАЙНА
    2019 оны 04 сарын 06 | Хариулах
    • Irgen
      Буруутай нөхөд хувийн хөрөнгөнөөсөө төлөх ёстой.
      2019 оны 04 сарын 06
  • Зочин (103.9.90.98)
    Баян өлгийд хууль гууль болсон.Эбээгийн шургуулсан хонгилын үзүүрийг.............
    2019 оны 04 сарын 06 | Хариулах
  • zochin (66.181.161.70)
    Энэ МАН-ынхан арай даварч байна, арай дэндүү байна,
    2019 оны 04 сарын 06 | Хариулах
  • Иргэн (202.21.108.172)
    Эрдэнэтийн 49% бол ард түмний өмч гээд шүлсээ шсчүүлээд байсан хэнээтүүд хаана байна? Тийм л юм бол одоо өөрсдийнхөө өмчийн төлөө үгээ хэлээч, жагсаач! Худлаа гарууд.
    2019 оны 04 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
    8 мин
  • Жүдо бөхийн шилдгүүд арын сайхан хангайд чуулж байна
    17 мин
  • Голуудын усны түвшин 10-55 см нэмэгджээ
    19 мин
  • Ирантай холбоотой мөргөлдөөний дараа Дубай жуулчдаа эргүүлэн татахын тулд 800 ам.долларын урамшуулал зарлалаа
    27 мин
  • ФИФА-гийн ДАШТ-ийг арилжааны компанид шилжүүлэх төлөвлөгөө Европчуудыг бухимдууллаа
    55 мин
  • Хөрөнгө хураах хууль, орон сууцны залиланд өртсөн иргэдийн асуудал, хуурамч хаягтай холбоотой асуудлыг хэлэлцлээ
    59 мин
  • Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана
    1 цаг 9 мин
  • Япон: Кюүшю арлынхны амгаланг үгүй хийсэн мягмар гаргийн өглөөний ЧИЧИРГЭЭ
    1 цаг 11 мин
  • Бидний зүрх өөрийн гэсэн "жижиг тархитай" юу?
    1 цаг 19 мин
  • Бумерүүдийн сонирхлыг GenZ үеийнхэн булааж байна
    1 цаг 19 мин
  • Шатахууны сорилт: Үнэний өмнө улс төр биш, бодлого хэрэгтэй
    1 цаг 28 мин
  • Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
    1 цаг 33 мин
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэлтсийн албан хаагчид, нийгмийн ажилчидтай уулзлаа
    1 цаг 50 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    2 цаг 1 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
    2 цаг 8 мин
  • "Нүүдэлчин" фестивалийн хүрээнд "WORLD AWARDS 2026" зохион байгуулагдна
    2 цаг 10 мин
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
    2 цаг 17 мин
  • ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
    2 цаг 25 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 29 мин
  • Улаанбаатарт 28 градус дулаан байна
    2 цаг 50 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК