Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Эрдэнэцэцэг: О.Бат-Өлзий ах намайг үүрээд л явдаг байсан

2019-4-07
0
ЖИРГЭХ

“Мөн ч их хүлээсэндээ гэсэн шүү. Ээж хэлээрэй гэсэн юм” хэмээн ээжийнхээ эцсийн захиасыг аавдаа хоолой зангируулан хэлж, хоёр нүдэндээ нулимстай үлдсэн охины дүр үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлдсэн болов уу. Магадгүй заримынх нь ой тоонд одоо ч хадаатай байж мэдэх. “Зүрхэнд шивнэсэн үг” киноны гол дүрийн охины дүрийг чадварлаг бүтээсэн түүнийг Б.Эрдэнэцэцэг гэдэг. Тэрбээр айлын том охин. Хүүхэд насандаа кинонд тоглож, хүний сэтгэлийн устыг хөндсөн бүтээл туурвина гэдэг хүн бүрт олдохгүй боломж.

Аав ээжийн алаг нүдэн охин багаасаа дуулж, бүжиглэх авьяастай байжээ. Дөрвөн настайгаа Монголын хүүхдийн ордны дугуйланд явж эхэлсэн тэрбээр “Багадаа их сахилгагүй хүүхэд байсан. “Хар сарнай” хамтлагийн дууг сонсч, дагаж бүжиглэнэ. Гэртээ ирэхдээ, айлд очих бүртээ хүмүүст дуулж, бүжиглэж үзүүлнэ.  Кино үзэх сонирхолтой байсан болоод ч тэр үү багаасаа жүжигчин болно гэж боддог байсан. “Уран жиргээ” шүлгийн уралдаанд жил бүр оролцоно. Дүүрэг, улсад  амжилт үзүүлнэ. Аав ээж минь намайг их дэмждэг байсан.  Олон медаль ч бий. Харшийн шинэ жилийн наадамд жил бүр оролцож, авьяас чадвараа үзүүлдэг байсан. Хүүхэд насны сайхан дурсамж одоо ч сэтгэлд минь тодхон санагддаг.  Жүжигчин болно гэж их боддог байсан. Тиймдээ ч багасаа өөрийгөө хөгжүүлж, өмнөө зорилт тавьж анги дэвшин СУИС-д шалгалт өгсөн боловч харамсалтай нь тэнцээгүй ээ. Тэгээд л  сэтгүүлчийн ангид суралцаж, төгссөн.

Нийгмийг эмчилдэг хүмүүс бол сэтгүүлчид. Мэргэжилдээ их хайртай. Радио телевизийн сургуулийг төгсөөд Солонгост мэргэжлээрээ үргэлжлүүлэн сурсан. Монголдоо ирээд МҮОНТ-д хэсэг ажиллаж байгаад Австрали руу суралцахаар явсан” гэв. Түүнийн хувьд таван настайдаа “Guys 666” хамтлагийн бүтээсэн “Тавилан” кинонд тоглосон нь дараагийн бүтээлд тоглох сэдлийг өгчээ.  Б.Эрдэнэцэцэг нь “Зүрхэнд шивнэсэн үг киноны охины дүрд найман настайдаа тогложээ.

О.Бат-Өлзий: Б.Эрдэнэцэцэг кинонд маш сайн тоглож, дуу оруулалтаа өөрөө хийсэн

Тухайн үед киноны пробонд маш олон охид шалгуулсан ч гол дүрд тоглох охиныг хараахан сонгоогүй, хайсаар байсан гэдгээ гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий ийн дурсан ярьжээ. Тэрбээр “Миний анхны кино. Д.Норовын зохиол “Мөнхийн дуудлага” туужаас сэдэвлэн бүтээсэн. Энэ туужийг би 1980-аад оны үед уншиж байлаа.  Миний сэтгэл зүрхэнд хадгалагдан үлдсэн.  Туужаар кино хийнэ гэсэн бодол байгаагүй. Социлизмын үед кино хийх нь хэн хүний санаснаар болдог ажил биш. Цаг үе нь тийм байсан юм. 1990 оны дунд үеэс видео киног уран бүтээлчид хийж эхэлсэн. “Зүрхэнд шивнэсэн үг” киноны зохиолыг бичиж байхдаа дотроо дүрээ бодчихсон байсан. Харин хүүхдийн дүрд проб хийх бодолтой байсан юм.  Социализмын үед кинонд дүрээ мөнхөлсөн ажил, амьдралын шаардлагаар хэсэг хугацаанд завсарласан жүжигчдийг дахин тоглуулахыг хүссэн.

Тэгэхэд охинд тоглох дүрийг сонгон шалгаруулах зар өгсний дараа Драмын театрт олон хүүхэд ирж пробонд орсон. 7-8 настай хөөрхөн охидууд ирж шалгуулсан ч яг дүрд тохирох хүүхэд олдохгүй байсан юм.  Булцгар хацартай, хайр татам, хөдөөний охины дүрд тоглочих хүүхэд хараахан олдоогүй. Дахин зар өгөөд шалгаруулалт хийе гэж эхнэртэйгээ ярилцаад театраас гарч явахад жижүүрийн хажууд охиноо дагуулсан ээж “Пробонд охиноо шалгуулах гэсэн юм” гэлээ. Шалгаруулалт дууссан гэж хэлээд, харсан чинь өтгөн хөмсөг, давхраатай алаг нүдтэй, урт үстэй, унаган төрхөөрөө хөөрхөн охин байсан. Эхнэр бид хоёр харцаараа ойлголцоод шалгаруулалт хийгээгүй шууд авч билээ. Б.Эрдэнэцэцэг кинонд маш сайн тоглож, дуу оруулалтаа ч өөрөө хийсэн. Хүүхэдтэй ажиллах цаанаа л сайхан байдаг юм. Зааж зөвлөөд ерөнхий чиглэлийг хэлээд өгсөн байхад аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийдэг” гэжээ.

С.Сарантуяа эгчтэй төстэй байсан байж магадгүй

“Та нар яах гэж ирсэн юм. Миний ээжийг үхсэнийг нь дуулаад ирээ юу” хэмээгээд модон хувингаа авч гол руу усанд хөл нүцгэн гүйх киноныхоо хэсгийг үзэх бүртээ уйлдаг гэдгээ тэрбээр нуусангүй.  Улаанбаатар хотын унаган хүүхэд түүнд кинонд тоглоход хамгийн хэцүү нь байнга хөл нүцгэн явах байсан гэнэ. Учир нь тэрбээр тухайн үед  хөдөө ч явж үзээгүй байжээ.  Киноны зураг авалт Төв аймгийн Сэргэлэн суманд сарын турш үргэлжилжээ. Энэ үед найруулагч Ө.Бат-Өлзий Б.Эрдэнэцэцийг гол гатлахад нь хүртэл үүрч явдаг байсан нь хүүхэд насных нь гэгээн дурсамжийн нэг аж. Өдгөө түүнийг “Кинонд тоглосон охин байна. Чи чадварлаг сайн тоглосон шүү. Багын чинь төрх яг хэвээрээ байна. Амжилт хүсье” гэж ярих хүн олон байдаг аж. Түүнтэй таарсан хүн бүхэн хараад л таньдаг хэмээн эелдэгхэн инээмсэглэх Б.Эрдэнэцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

-Олон хүүхдээс чамайг шууд сонгосон гэж найруулагч О.Бат-Өлзий ярьсан байдаг. Яагаад чамайг сонгосон гэж боддог вэ?

-С.Сарантуяа эгчтэй төстэй байсан байж магадгүй гэж боддог. Монголын Хүүхдийн ордонд явдаг байсан. Драмын багш маань хэлээд киноны пробонд шалгуулахаар очиход дууссан байсан. Ээж бид хоёр хожимдож очсон.  Тэгээд учир байдлаа хэлээд “Намайг шалгаад өгөөч ээ гэж О.Бат-Өлзий ах, С.Сарантуяа эгч хоёроос гуйж байсан. Надаас “Чи уйлж чадах уу, морь унаж чадах уу” гэж асууж байсан юм. Чадна гэж хариулсан санагдаж байна. Энэ кинонд тоглосондоо өөрийгөө азтай гэж бодож явдаг.

-Кино зураг авалт гэдэг хэцүү. Найман настай охины хувьд хүндрэлтэй зүйл тохиолдох нь олон байсан байх?

-Эхэндээ хэцүү санагддаг байсан. Ялангуяа шөнийн зураг авалт. Нойр хүрээд л. Кино багийнхан маань надад их зааж, зөвлөж тусална. Жүжигчин ах эгч нараасаа олон зүйл сурсан.  Манайхан майхангаа тойроод үгээ цээжилнэ.  Өөрт ногдсон дүрээ бүгд маш сайн гаргасан гэж боддог. Хүндрэлтэй зүйл гэвэл өвс нь дээр хөл нүцгэн алхах байсан.  Хөдөө явж үзээгүй хотын хүүхэд шүү дээ. Зурганд гарахад байнга хөл нүцгэн явна. Гол руу явж ус зөөдөг хэсгүүд их гардаг. Хувингаа даахгүй учраас ээж минь бага ус хийж өгөөд зөөлгөдөг байсан даа. Өөр хэцүү асуудал байгаагүй. Ээж маань хамт байсан.

-Зураг авалт нэг сарын турш үргэлжилсэн гэсэн.  Аавыгаа их санасан байх даа?

-Аавыгаа их санасан. Өмнө нь хол байж үзээгүй. Аавыгаа их хүлээдэг байсан. Кино зохиол аавыгаа хүлээсэн охин дүр.  Найруулагч О.Бат-Өлзий ах  “Манай Б.Эрдэнэцэцэг бодит амьдрал дээрээ ч аавыгаа хүлээгээд баларч байна” гээд өхөөрдөж цаашлуулдаг байсан.  Аав ажил ихтэй байсан болохоор нэг удаа ирж, уулзсан юм.

-Дүрийнхээ гүйцэтгэлийг дутуу хийгээд найруулагчдаа зэмлүүлж байсан удаа бий юу?

-Зэмлүүлсэн тохиолдол байхгүй. Харин ч намайг кино багийнхан хайрлаж, зөөж өгдөг байсан. Ээж хамт байсан болохоор харин ч сайхан байсан санагдаж байна. О.Бат-Өлзий ах намайг байнга үүрч явдаг байсан.

-Дүрдээ орж тоглоход хамгийн хэцүү нь аль хэсэг байсан бэ?

-Ээж маань өөд болсон мөн “Миний ээжийг үхсэнийг нь мэдээд ирээ юу” гэж хэлдэг хэсэг л хэцүү байсан.  “Зүрхэнд шивнэсэн үг” кино хүний зүрх сэтгэлийг хөндсөн бүтээл.  Киногоо үзэх бүртээ тухайн агшныг мэдэрч үздэг болоод ч тэрүү уйлчихдаг юм.

“Мөн ч их хүлээсэндээ гэсэн шүү. Ээж хэлээрэй гэсэн юм” захиас киноны утгыг энгийн үгээр илэрхийлсэн санагддаг?

-Энэ үг киноны гол зангилаа гэж боддог.  Хүмүүс аав руугаа гүйж байна гэж бодтол ээжийнхээ захиасыг хэлдэг. Хүн хүнээрээ дутаж амьдардаг. Эмэгтэй хүн байх ямар хэцүү байдгийг харуулсан. Ээж, эхнэр, охин гурав нэг л хүнийг хүлээж байгаагаар амьдралыг өгүүлсэн.

-“Зүрхэнд шивнэсэн үг” кинонд тоглосон охин байна гэж хүмүүс хэр таньдаг байв?

-Хүмүүс хараад л танина.  Бага байхад, одоо ч гэсэн таниад урам хайрладаг. Энэ кинонд дүр бүтээсэн нь аав, ээж минь намайг их дэмждэгтэй холбоотой. Бага байхаас балет, хөгжим, драмын дугуйланд явуулдаг байсан. Хүний  сэтгэлд хүрсэн сайхан бүтээлд багадаа тоглосондоо талархаж явдаг.

-Кинонд тоглох санал ирдэг үү?

-Таван настайдаа “Тавилан” кинонд тоглож байлаа. Кинонд толгох ирдэг байсан.  Өвөрмонголоос хүртэл ирж билээ. Багадаа бие өвдөөд кинонд тоглож чадаагүй ээ.

С.Ичинхорлоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
Голуудын усны түвшин 10-55 см нэмэгджээ
Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Mc (66.181.161.108)
    Munch ih huleesendee gej helhed ni ogshood hooloi zangiraad yabchdiin shu uneheer l ter much kinonii zangilaa bolsonshu
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Нараа (202.126.89.217)
    Сүүлийн хэсгийг үзэх гэж олон үзсэн.үзэх бүртээ л уйлдаг. Эргээд гүйж буй хэсэг үнэн гоё. Амьдрал таашгүй. Дэндүү баян гэдгийг л хэлээд байдаг. Мундаг охин. Дуу нь ямар хөөрхөн гээч. Хөөрхий минь
    2019 оны 04 сарын 07 | Хариулах
  • зочин (66.181.161.104)
    Энэ хѳѳрхѳн охин одоо хаана ямар ажил эрхэлж явдаг юм болдоо? гэж киног нь үзэх бүртээ л боддог юм. Хѳѳрхѳн дүүд аз жаргал хүсье.
    2019 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
    саяхан
  • Хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
    10 мин
  • Жүдо бөхийн шилдгүүд арын сайхан хангайд чуулж байна
    19 мин
  • Голуудын усны түвшин 10-55 см нэмэгджээ
    22 мин
  • Ирантай холбоотой мөргөлдөөний дараа Дубай жуулчдаа эргүүлэн татахын тулд 800 ам.долларын урамшуулал зарлалаа
    29 мин
  • ФИФА-гийн ДАШТ-ийг арилжааны компанид шилжүүлэх төлөвлөгөө Европчуудыг бухимдууллаа
    57 мин
  • Хөрөнгө хураах хууль, орон сууцны залиланд өртсөн иргэдийн асуудал, хуурамч хаягтай холбоотой асуудлыг хэлэлцлээ
    1 цаг 1 мин
  • Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана
    1 цаг 11 мин
  • Япон: Кюүшю арлынхны амгаланг үгүй хийсэн мягмар гаргийн өглөөний ЧИЧИРГЭЭ
    1 цаг 13 мин
  • Бидний зүрх өөрийн гэсэн "жижиг тархитай" юу?
    1 цаг 21 мин
  • Бумерүүдийн сонирхлыг GenZ үеийнхэн булааж байна
    1 цаг 22 мин
  • Шатахууны сорилт: Үнэний өмнө улс төр биш, бодлого хэрэгтэй
    1 цаг 30 мин
  • Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
    1 цаг 36 мин
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэлтсийн албан хаагчид, нийгмийн ажилчидтай уулзлаа
    1 цаг 53 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    2 цаг 3 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
    2 цаг 10 мин
  • "Нүүдэлчин" фестивалийн хүрээнд "WORLD AWARDS 2026" зохион байгуулагдна
    2 цаг 12 мин
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
    2 цаг 19 мин
  • ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
    2 цаг 28 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 32 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК