Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Уулс Заамар" Туул голын энгэрийг сэндийчиж, газ түгээх станц дэлбэрэх шахсан нь

2019-4-07
0
ЖИРГЭХ

Бид өдөр тутамдаа баталгаатай хүнс хэрэглэж чадаж байгаа эсэх нь ихэд эргэлзээтэй. Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнд шинэ хаяг шошго наан худалдаалж байсан хэрэг өмнө нь цөөнгүй гарч байсан болохоор тэр шүү дээ. Зарим үед ирээдүйгээс ирсэн талх хүртэл мэр сэр тааралддаг нь нууц биш ээ. Ямар сайндаа л “ирээдүйгээс ирсэн талх” гэж иргэд хошгинохов. Түүнчлэн сүүлийн үед гаднын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар байгууллагууд асуудал дагуулах болов. Чанар, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй зөрчил энэ долоо хоногийн чухал сэдэв болсон юм. Учир нь KFC сүлжээ хоолны газраас хоолны хордлого авсан хэрэг намжаагүй байтал Сиркл Чейн ХХК-ийн Сиркл К-10 салбар мини маркетэд Хайнз нэрийн хоол амтлагч, Монбейкери ХХК-д үйлдвэрлэсэн хотдог нэрийн талх, мөн Солонгос Улсад үйлдвэрлэсэн Самяанг нэрийн бэлэн гоймон зэрэг хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдаалж байсан нь илэрсэн юм. Энэ мэт гаднын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудын эрүүл ахуй, чанарын шаардлага хангадаггүй байдлаас үүдэн олон иргэд хохирсоор байна. Магадгүй хугацаа нь дууссан уг бүтээгдэхүүнүүдийг илрүүлж хэрэглээнээс гаргаагүй байсан бол дахин хэдэн иргэн хордох байсныг хэлж мэдэхгүй.

Ерөөсөө л хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг гаднын сүлжээ газрууд ийн толгой дараалж зөрчил гаргасан нь тэдэнд тавих хяналт сул байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл, хүнсний аюулгүй байдлыг алдагдуулж, хүний эрүүл мэндийг хохироож байгаа үйлчилгээний газруудын чанар, шаардлагыг өндөрсгөх цаг нь болжээ.


 

Энэ долоо хоногт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Налайх дүүрэг дэх нүүрс олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч 21 аж ахуйн нэгжид хяналт төлөвлөгөөт шалгалт хийсэн. Уг шалгалтаар нүүрс олборлох тусгай зөвшөөрөлтэй “Сүмбэрхудаг”, “Таван Шүтээн”, “Хэлтрэгэ” компаниуд өөрсдийн эзэмшдэг талбайдаа есөн нөхөрлөлийн 590 иргэнийг хууль бусаар ажиллуулж байсан нь илэрсэн юм. Хамгийн ноцтой нь “Сүмбэрхудаг” компани хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахгүйгээр иргэдийг өөрсдийн эзэмшлийн талбайдаа оруулж олборлолт явуулснаас болж 2018 онд гурав, 2017 онд таван хүний амь нас тус тус эрсэджээ. Тус компани нь Налайх дүүрэг дэх нүүрсний 83 цооногийн 70-ыг нь дангаараа эзэмшдэг бөгөөд найман хүний амь насанд хүрсэн ул компанийн үйл ажиллагааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зогсооно гэдгээ хэлсэн юм. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаггүй уурхайн компаниудаас болж эрдэнэт хүмүүний амь нас эрсэдсээр байна. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард “Эко Алтан Заамар” уурхайд хөрсний нуралт болж дөрвөн хүн амь насаа алдсан билээ.

Ослын талаар салбарын сайд болон бусад холбогдох албан тушаалтнууд хийсэн мэдээлэлдээ тус компани хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллуулаагүй болон зөвхөн мөнгөний хойноос улайран ажилладаг удирдлагуудаас болсон гэж тайлбарласан. Тэгвэл уг асуудлаас үүдэн дахин найман иргэн амь эрсдэж, найман гэр бүл, түүний үр хүүхэд өнчрөл үзсэн байна. Осол гарч иргэд амиа алдсан “Сүмбэрхудаг” компани нь цооногт нүүрс олборлох гурвалсан гэрээ байгуулахдаа иргэдээс “Олборлолт хийсэн шимтгэл авна. Гэхдээ эрүүл мэнд, амь насаараа хохирвол компани ямар ч хариуцлага хүлээхгүй” гэж байгуулжээ. Гэвч энэ нь ноцтой зөрчил гэдгийг улсын байцаагчид тайлбарлаж байна.

Түүнчлэн талбайн хэмжээ хэтэрсэн, бичиг баримтын зөрчилтэй Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Уулс Заамар” уурхайн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зогсоосон ч уг шийдвэрийг үл хэрэгсэн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Уг уурхай нь мөн Туул голын онцгой хамгаалалтын бүсэд тухлан суурьшдаг бөгөөд “Уулс Заамар”-ын үйл ажиллагааг зогсоож, гол усаа аварахаар нутгийн иргэдийн тэмцэж эхэлсэн юм.


 

Мөн энэ долоо хоногт “Синчи газ” ШТС-ын шингэрүүлсэн хийн түлш түгээх түгээгүүрээс хийн түлш алдагдсан ноцтой осол гарлаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу орчимд үйл ажиллагаа явуулдаг тус газарт дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн найман албан хаагч, хоёр автомашин очиж, шуурхай арга хэмжээ авч ажилласан бөгөөд хоёр тонн орчим хөөсний уусмал бүхий усаар саармагжуулж, орчныг аюулгүй болгосон юм. Албаныхны хэлж байгаагаар агаар орчинд газ нэвчсэн тухайн үед хажуугаар явж байсан иргэн хэрэв галын оч алдсан бол аюултай дэлбэрэлт болох байсан гэв.

Хамгийн гол нь “Синчи газ” ШТС нь өнгөрсөн онд байгуулагдсан ч одоог хүртэл Улсын бүртгэлийн газарт бүртгэгдээгүй юм. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл хугацаанд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхлэн явуулж байсан гэсэн үг юм. Азаар энэ үеэр хордсон иргэн байхгүй бөгөөд уг ослын шалтгаант нөхцөлийг тодруулахаар Цагдаагийн байгууллагаас ажиллаж байгаа юм. Харин шалгалтын хариуг үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас үйл ажиллагааг нь хаах хүртэл арга хэмжээг авахаа мэдэгдсэн.


Хаврын урт орж, хуурайшил ихтэй байгаагаас болж ОХУ-д гарсан гал хил давж орж ирсэн гээд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ой хээрийн гурван гал гарч байна. Өдөрт дунджаар 15 орчим галын дуудлага ирж байгааг онцгой байдлын албанаас анхааруулж байгаа.


 

Өнгөрөгч долоо хоногт саар зүйл олон тохирсон ч монголчууд итгэл сэтгэлээр нэгдэж чаддаг гэдгээ бас харуулсан. Учир нь буруу оношоос болж шаналж буй Э.Маргад-Эрдэнэ хүүд туслахаар монголчууд нэгдээд байна. Хүү одоогоор Солонгос Улсад эмчилгээнд орсон байгаа. Түүнийг тус улсад очих үед Солонгост ажиллаж, амьдардаг монголчууд тосч авсан нь хамгийн сэтгэл догдлуулсан мөч байв. Түүнчлэн 85 настай Ц.Раднаа ДАШТ-ний рекордыг эвдсэн амжилтыг төр засгаас үнэлсэн гээд олон үйл явдал болсон юм. Ийнхүү хий асгарч дэлбэрэх шахсан бол, хувийн сургуулийн сурагчид хоолноос хордож, уурхайд найман иргэн амиа алдсан хариуцлагыг нэхсэн дуулиантай долоо хоног болж өнгөрлөө.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Голуудын усны түвшин 10-55 см нэмэгджээ
Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
    10 мин
  • Жүдо бөхийн шилдгүүд арын сайхан хангайд чуулж байна
    19 мин
  • Голуудын усны түвшин 10-55 см нэмэгджээ
    22 мин
  • Ирантай холбоотой мөргөлдөөний дараа Дубай жуулчдаа эргүүлэн татахын тулд 800 ам.долларын урамшуулал зарлалаа
    29 мин
  • ФИФА-гийн ДАШТ-ийг арилжааны компанид шилжүүлэх төлөвлөгөө Европчуудыг бухимдууллаа
    57 мин
  • Хөрөнгө хураах хууль, орон сууцны залиланд өртсөн иргэдийн асуудал, хуурамч хаягтай холбоотой асуудлыг хэлэлцлээ
    1 цаг 1 мин
  • Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана
    1 цаг 11 мин
  • Япон: Кюүшю арлынхны амгаланг үгүй хийсэн мягмар гаргийн өглөөний ЧИЧИРГЭЭ
    1 цаг 13 мин
  • Бидний зүрх өөрийн гэсэн "жижиг тархитай" юу?
    1 цаг 21 мин
  • Бумерүүдийн сонирхлыг GenZ үеийнхэн булааж байна
    1 цаг 22 мин
  • Шатахууны сорилт: Үнэний өмнө улс төр биш, бодлого хэрэгтэй
    1 цаг 30 мин
  • Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
    1 цаг 36 мин
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэлтсийн албан хаагчид, нийгмийн ажилчидтай уулзлаа
    1 цаг 53 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    2 цаг 3 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
    2 цаг 10 мин
  • "Нүүдэлчин" фестивалийн хүрээнд "WORLD AWARDS 2026" зохион байгуулагдна
    2 цаг 12 мин
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
    2 цаг 19 мин
  • ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
    2 цаг 28 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 31 мин
  • Улаанбаатарт 28 градус дулаан байна
    2 цаг 52 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК