Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын ирээдүй-'Ногоон паспорт' аян

2019-4-08
0
ЖИРГЭХ

Хүн төрөлхтний ирээдүй хойч үе болох хүүхдүүд маань томчуудаас эх дэлхийгээ бүтэн хүлээж авах шаардлага тавих болсон. 16 настай Швед охин дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах шаардлага тавьж, хичээл хаялт зарлахыг харсан үе тэнгийнхэн нь ч мөн түүнтэй нэгдээд байгаа.

Тэгвэл Монголын сурагчид ч эх дэлхийнхээ ирээдүйд санаа тавьж, байгальд ээлтэй амьдрах дадалд суралцаж, эргэн тойрхныхоо томчуудыг соён гэгээрүүлж байгаатай өчигдөр нүүр туллаа. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилсан “Ногоон паспорт” аяны идэвхитэн сурагч, багш нартай нэг өдрийг өнгөрүүлэх завшаан тохиосон юм. Ерөнхий боловсролын сургуулиудын эко клубын сурагчдаар дамжуулан томчуудад байгаль орчны боловсрол олгох энэхүү аян сурагчдын дунд хэдийнэ нэр хүнд олжээ. “Ногоон паспорт” аян хэрэгжээд 1 жил болоход сурагчид хогоо ангилж хаядаг болсон, эргэн тойронд нь хог харагдвал хэн нэгнийг цэвэрлэхийг хүлээдэг байснаа больж, өөрсдөөсөө эхэлдэг болсон. Ус, цахилгаанаа хэмнэж, эко аялахаас эхлээд байгальд ээлтэй зөв дадал зуршилд суралцаж байгаа тухай туршлагаасаа бие биендээ хуваалцаж байсан юм.

Олон улсын хүүхдийн Найрамдал төвд дээрх аянд идэвхитэй хамрагдаж, зохиосон уралдаан тэмцээнд нь амжилт үүүлсэн 300 гаруй сурагч, багш 7 хоног амарч, туршлагаасаа хуваалцахаар 21 аймаг, Улаанбаатар хотоос нэг дор цуглаад байгаа аж. Нээлтийн үйл ажиллагаа өчигдөр болж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат яамныхаа удирдлагуудын хамт оролцсон нь эрхгүй анхаарал татсан юм. Аяныг санаачлагч Н.Цэрэнбат сайд “Хүүхдүүд та бүхний байгальд ээлтэй дадал зуршлын ачаар 2030 оноос эхлэн Монгол Улсад жил бүр 44 сая литр куб ус, 324 сая квт эрчим хүч хэмнэж, 1.4 сая ширхэг мод тарьж, 42 мянган тонн хүлэмжийн хий бууруулж, байгаль орчны чиглэлд үргүй зарах байсан 12 тэрбум төгрөг хэмнэх тооцоог гаргасан. Бидний эхлүүлсэн “Ногоон паспорт” аяныг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж, Монгол Улсын ногоон бодлогыг тодорхойлдог ах, эгч нар нь энэ танхимд сууж байна. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр манай аяныг анхнаас нь дэмжиж оролцохдоо Монголын хүүхдүүд дэлхийд жишиг болно гэж итгэж байгаагаа ч илэрхийлсэн. Тиймээс бидний эхлүүлсэн аян, та бүхэн Монголын ирээдүйн нэг хэсэг байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээж байсан.

“Ногоон паспорт” аяны хүрээнд Монгол Улсын 778 Ерөнхий боловсролын сургуулийн 168 мянган сурагчид байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” хөтлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд одоогийн байдлаар 543 сургуулийн 50 мянган ахлах ангийн сурагч “Ногоон паспорт” хөтөлдөг болсныг аяныг хэрэгжүүлэгч Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Г.Номин хэлж байлаа.

Сурагчид “Ногоон паспорт”-оо жилий хугацаанд хөтлөх бөгөөд өөрсдийн зургийг нааж, нэрээ бичин хог хаягдал ангилах, ус, эрчим хүч хэмнэх, мод тарих, эко аялах, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх, хариуцлагатай иргэн болох зэрэг байгаль орчны боловсролд суралцаж буй тухайгаа тэмдэглэж, хоорондоо өрсөлддөг юм байна.  

Томчуудад үлгэр дуурайл болж буй “Ногоон паспорт” эмэзшигч өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч болж чадсан. Цаашид нийгэмдээ үлгэр дуурайлал болох хүсэлтэй байгаагаа ч энэ үеэр дуулгаж байсан. Тэд өнгөрсөн хугацаанд хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх, гялгар уутнаас татгалзаж, даавуун тор хэрэглэдэг байх уриалга гаргаж, богино хэмжээний видеонууд хийж, нийгмийн сүлжээнд түгээсэн байна. Мөн эх дэлхийгээ хайрлах, хамгаалахыг анхааруулсан гар зураг зурж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд үзэсгэлэн хүртэл гаргаад амжсан гэнэ.

Монголчууд бол байгаль, дэлхийгээ эхтэйгээ зүйрлэж, хайрлаж, хамгаалдаг уламжлалтай ард түмэн байсан. Харамсалтай нь орчин үеийн хөгжлийг дагаад энэхүү уламжлал үгүй болж, мухар сүсгээр солигдож байна. Томчуудын энэ бүх буруу үйлдлийг хүүхдүүдээр дамжуулан өөрчлөх, байгаль дэлхийдээ хандах хандлагыг өөрчлөхийн тулд энэхүү аяныг санаачилж, үр дүнгээ хүртэж эхлээ байгаад талархууштай. “Ногоон паспорт” аяныг дүгнэж, жил бүр 5 шилдэг сурагчийг байгаль орчны чиглэлээрх олон улсын хуралд оролцуулах саналыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат олон улсын байгууллагуудад тавьж, дэмжүүлсэн нь ч сайшаалтай. Энэ жилийн хувьд шилдэг сурагчдыг Хонгконгийн Диснейлэндэд амрааж, шилдэг багш нарыг Чэжү арлаар аялуулахаар болсон байна. Аяны нэг онцлог нь олон улсын байгууллагуудад төсөл бичиж санхүүжилт татдаг учир байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд талархан хүлээж авч байгаа аж. Ирээдүй болсон хүүхдүүд “Ногоон паспорт” аянаар дамжуулан эх дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгджээ.

Тус аяныг хэрэгжүүлэгч Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс Ерөнхий боловсролын сургууль бүрт эко танхим тохижуулж, ногоон паспорт эзэмшигч сурагчидтай хамтран 21 аймагт ногоон төгөл байгуулах ажлыг эхлүүлсэн аж. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчдыг аянд хамруулах үүднээс “Ногоон паспорт” аппликейшн бүтээж, сурагчдыг дүгнэх үйл ажиллагааг цахимаар хийх боломжийг бүрдүүлэх юм байна. Монголын ирээдүй болсон хүүхдүүдээр дамжуулан өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх замаар нийгмийн хандлагыг өөрчлөх аян өрнүүлээд буй БОАЖЯ-ны хамт олонд баяр хүргэж, цаашдынх нь ажилд амжилт хүсэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Голуудын усны түвшин 10-55 см нэмэгджээ
Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.66.152)
    Энэ ажлын үр дүнг хурдан шалга АТГазар.Ямар эх үүсвэрээр энэ ажил хийгдэж ямар үр өгөөж өгсөн нь чухал байна даа
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
    9 мин
  • Жүдо бөхийн шилдгүүд арын сайхан хангайд чуулж байна
    18 мин
  • Голуудын усны түвшин 10-55 см нэмэгджээ
    21 мин
  • Ирантай холбоотой мөргөлдөөний дараа Дубай жуулчдаа эргүүлэн татахын тулд 800 ам.долларын урамшуулал зарлалаа
    28 мин
  • ФИФА-гийн ДАШТ-ийг арилжааны компанид шилжүүлэх төлөвлөгөө Европчуудыг бухимдууллаа
    56 мин
  • Хөрөнгө хураах хууль, орон сууцны залиланд өртсөн иргэдийн асуудал, хуурамч хаягтай холбоотой асуудлыг хэлэлцлээ
    1 цаг 0 мин
  • Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана
    1 цаг 11 мин
  • Япон: Кюүшю арлынхны амгаланг үгүй хийсэн мягмар гаргийн өглөөний ЧИЧИРГЭЭ
    1 цаг 13 мин
  • Бидний зүрх өөрийн гэсэн "жижиг тархитай" юу?
    1 цаг 20 мин
  • Бумерүүдийн сонирхлыг GenZ үеийнхэн булааж байна
    1 цаг 21 мин
  • Шатахууны сорилт: Үнэний өмнө улс төр биш, бодлого хэрэгтэй
    1 цаг 29 мин
  • Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
    1 цаг 35 мин
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэлтсийн албан хаагчид, нийгмийн ажилчидтай уулзлаа
    1 цаг 52 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    2 цаг 2 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
    2 цаг 9 мин
  • "Нүүдэлчин" фестивалийн хүрээнд "WORLD AWARDS 2026" зохион байгуулагдна
    2 цаг 11 мин
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
    2 цаг 18 мин
  • ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
    2 цаг 27 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 31 мин
  • Улаанбаатарт 28 градус дулаан байна
    2 цаг 51 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК