Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

НҮБ-ын Хүүхдийн Сан: Бага насны хүүхдийн боловсрол дахь Монгол Улсын  хөрөнгө оруулалт дэлхийд тэргүүлж байна

2019-4-09
0
ЖИРГЭХ

“Монгол Улс нь боловсролын салбарын төсвийн дөрөвний нэгээс илүүг сургуулийн өмнөх боловсролд хуваарилдаг нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлтийн нэг юм” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сан өнөөдөр гаргасан шинэ тайландаа дурдсан байна.

Туркменистан улс төсвийнхөө 28 хувийг сургуулийн өмнөх боловсролд хуваарилсантай харьцуулахад Монгол Улс төсвийнхөө 26 хувийг хуваарилж, хоёрдугаарт эрэмбэлэгджээ. Үүний ачаар Монгол Улс өнгөрсөн арван жилийн хугацаанд сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг үлэмж нэмэгдүүлж чадсан. Энэхүү амжилтыг олон улсын түвшинтэй харьцуулбал 2017 онд дэлхийн улс орнууд боловсролын салбарын төсвийн дунджаар 6.6 хувийг сургуулийн өмнөх боловсролд зарцуулсан байна. Үүнээс мэдээлэл нь байгаа улс орнуудын 40 орчим хувь нь боловсролын төсвийн 2 хүрэхгүй хувийг энэ салбарт хуваарилдаг байна.

Ийнхүү Монгол Улсын Засгийн газраас бага насны хүүхдийн боловсролд ихээхэн ач холбогдол өгч ирсэн нь сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг эрс нэмэгдүүлжээ. Хүн амын нягтрал сийрэг, иргэдийн багагүй  хувь нь нүүдэлчин амьдралтай Монгол Улсын сургуулийн өмнөх насны хүүхдийн 86-аас дээш хувь нь бага насны  боловсролын үйлчилгээнд  хамрагдаж байгаа нь дэлхийн дундаж үзүүлэлт болох 50%, мөн Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн дундаж болох 80 хувьтай харьцуулахад харьцангуй өндөр байгааг тус тайланд онцолжээ.

Алслагдсан орон нутагт улирлын чанартай ажилладаг нүүдлийн гэр цэцэрлэгийг бий болгосон нь эерэг арга хэмжээ болсон тухай энэхүү тайланд онцолжээ. Байршил, уур амьсгал, амьжиргааны түвшин зэргийг харгалзсан хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлсэн нь малчдын хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахад  ихээхэн тус нэмэр болсон тухай бичсэн байна.

НҮБ-ын Хүүхдийн Сан нь Монгол Улсын Засгийн газартай хамтран бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, ус, ариун цэвэр, хамгаалал, хөгжил боловсролын асуудлыг цогц байдлаар дэмжих арга хэмжээг бодлого, үйл ажиллагааны түвшинд хэрэгжүүлж байна. Тухайлбал, бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга хэмжээний хүрээнд эрүүл аюулгүй, хүүхэд бүрийн ялгаатай байдлыг хүндэтгэн харгалзсан,  дулааны хэмнэлттэй, дотоод агаарын зохистой байдлыг хангасан, байгаль орчинд ээлтэй цэцэрлэгийн “загвар” барилгын ажлыг Баянзүрх дүүрэгт эхлүүлээд байгаа юм. Мөн одоо ашиглаж буй цэцэрлэгүүдийн барилгын дотоод агаарын чанарыг сайжруулах, дулааны алдагдлыг бууруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.  

“Бид сургуулийн өмнө боловсролын үйлчилгээний тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах дэмжлэгийн хүрээнд  бага насны хүүхдийг сургах үйл явцад орчин үеийн дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх, гэр бүлд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих хувилбаруудыг турших зэргээр Монгол Улсын Засгийн газар, иргэд олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудтай амжилттай  хамтран ажиллаж байна” гэж Монгол дахь  НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс тэмдэглэв.

“Суралцахад бэлэн Дэлхий буюу Бага насны хүүхдийн чанартай боловсрол”  сэдэвт НҮБ-ын Хүүхдийн Сангийн олон улсын тайлан нь хүүхэд дор хаяж нэг жил сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадвал цаашид амжилттай сурах ур чадварыг илүүтэй эзэмшиж, улмаар эдгээр хүүхдүүдийн  сургууль завсардах, анги улирах магадлал багасаж,  насанд хүрээд илүү сайн сайхан нийгэм, эдийн засгийг бүтээн байгуулахад зохих хувь нэмрээ оруулж чаддаг болохыг онцолжээ.  

Дэлхийн хэмжээнд өрхийн орлого, ээжүүдийн боловсролын түвшин, газар зүйн байршил нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшихэд нөлөөлөх гол хүчин зүйлс болохыг илтгэлд тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ ядуурал хамгийн том нөлөөлөх хүчин зүйл болж байна. Тайлангийн гол үр дүнгээс дурдвал: 

  • Ядуурлын нөлөө: 64 улс орныг хамруулан үзвэл, бага орлоготой өрхийн хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах байдал чинээлэг өрхийн хүүхдүүдээс 7 дахин бага байна. Монгол Улсын хувьд чинээлэг өрхийн хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт бага орлоготой өрхийнхтэй харьцуулахад 2.5 дахин илүү байна.
  • Зөрчил, мөргөлдөөний үр нөлөө: Зөрчил, мөргөлдөөн болон гамшигт өртсөн 33 оронд амьдарч буй бага насны хүүхдүүдийн гуравны хоёроос илүү хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байна.  Гэхдээ сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан цөөн хүүхэд энэ боловсролын ашиг тусыг сайтар хүртсэн байдаг. Сургуулийн өмнөх боловсрол нь хямралд өртсөн бага насны хүүхдүүдэд тулгарч буй зовлон зүдгүүрийг даван туулахад дэмжлэг болж, улмаар суралцах, тоглох аюулгүй орчин, өөрийн санаа, сэтгэлээ илэрхийлэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг.
  • Боловсролын түвшний мөчлөг: Боловсролын мэдээллийн сантай улс орнуудад дүн шинжилгээ хийхэд, дунд ба түүнээс дээш боловсролтой эхчүүдийн хүүхдүүд бага боловсролтой буюу боловсролд хамрагдаагүй эхийн хүүхдүүдтэй харьцуулахад сургуулийн өмнөх боловсролд хамрагдах магадлал ойролцоогоор 5 дахин их байдаг.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Голуудын усны түвшин 10-55 см нэмэгджээ
Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
    10 мин
  • Жүдо бөхийн шилдгүүд арын сайхан хангайд чуулж байна
    19 мин
  • Голуудын усны түвшин 10-55 см нэмэгджээ
    21 мин
  • Ирантай холбоотой мөргөлдөөний дараа Дубай жуулчдаа эргүүлэн татахын тулд 800 ам.долларын урамшуулал зарлалаа
    29 мин
  • ФИФА-гийн ДАШТ-ийг арилжааны компанид шилжүүлэх төлөвлөгөө Европчуудыг бухимдууллаа
    56 мин
  • Хөрөнгө хураах хууль, орон сууцны залиланд өртсөн иргэдийн асуудал, хуурамч хаягтай холбоотой асуудлыг хэлэлцлээ
    1 цаг 1 мин
  • Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана
    1 цаг 11 мин
  • Япон: Кюүшю арлынхны амгаланг үгүй хийсэн мягмар гаргийн өглөөний ЧИЧИРГЭЭ
    1 цаг 13 мин
  • Бидний зүрх өөрийн гэсэн "жижиг тархитай" юу?
    1 цаг 21 мин
  • Бумерүүдийн сонирхлыг GenZ үеийнхэн булааж байна
    1 цаг 21 мин
  • Шатахууны сорилт: Үнэний өмнө улс төр биш, бодлого хэрэгтэй
    1 цаг 30 мин
  • Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
    1 цаг 35 мин
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэлтсийн албан хаагчид, нийгмийн ажилчидтай уулзлаа
    1 цаг 52 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    2 цаг 3 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
    2 цаг 10 мин
  • "Нүүдэлчин" фестивалийн хүрээнд "WORLD AWARDS 2026" зохион байгуулагдна
    2 цаг 12 мин
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
    2 цаг 19 мин
  • ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
    2 цаг 27 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 31 мин
  • Улаанбаатарт 28 градус дулаан байна
    2 цаг 52 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК