Явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах арга хэмжээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас үргэлжлүүлэхээр болжээ.
Уг ажлыг дэс дараатай хийхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд Баянгол дүүрэгт 10, Баянзүрх дүүрэгт гурав, Сүхбаатар дүүрэгт долоо, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Хан-Уул дүүрэгт нэг, Чингэлтэй дүүрэгт дөрөв нийт 29 байршилд явган хүний зам гаргахаар төлөвлөсөн байна.
Өнгөрсөн намар эхлүүлсэн уг аяны хүрээнд иргэдийн саналд үндэслэн явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэрэг объектуудыг чөлөөлжээ.
Сэтгэгдэл (2)