Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хайрын урь ирлээ

2019-4-10
0
ЖИРГЭХ

Улаан даашинзтай үзэсгэлэнтэй дуучин бүсгүйн зураг бүхий “Хайрын урь” тоглолтын сурталчилгаа гарсан цагаас үзэхсэн хэмээн хүсэн хүлээж байсан хүмүүсийн нэгний хувиар танд энэхүү гайхалтай мэдрэмж өгсөн тоглолтын талаар товчхон хуваалцъя.

Мэргэжлийн дуучны чадал чансааг бие даасан тоглолт гарцаагүй илэрхийлдэг хэмээн мэргэжлийнхэн дүгнэдэг. Гуравдугаар сарын 30-нд Корпорэйт Конвэйншн Центрийн тоглолтын их танхимд “Хайрын урь” тоглолтын үзэгчид цагтаа суудлаа эзлэн Цагдаагийн Сүлд чуулгын гоцлол дуучин СТА Б.Долгормаагийн уран бүтээлийн анхны бие даасан тоглолт эхэллээ.

Дуучин Б.Долгормаа бие даасан 3 цомог, 2 кино концерт, клипүүд хэдийнэ гаргаад байсан болохоор үзэгчид анхны тоглолтыг нь ийнхүү хүсэн хүлээж байсан биз ээ. Үзэгч, сонсогч, фенүүдийнх нь хүлээлтээс давсан гайхалтай сайхан тоглолт болсон хэмээн зориглон дүгнэхэд хэтийдсэн болохгүй гэдэгт итгэлтэй байна. Учир нь “Хайрын урь” тоглолт мэргэжлийн өндөр түвшинд, ур чадварын үнэнхүү илэрхийлэл болж чадлаа. Мэргэжлийн үг хэллэгээр томъёолон хэлж чадахгүй ч тав, магадгүй зургаан мэдрэхүй үнэнээс хол зөрөхгүй.

Мэргэжлийн хэмжээнд зохион байгуулагдсан, гайхалтай найруулга бүхий уг тоглолт хамгийн сүүлийн үеийн, зориулалтын тоног төхөөрөмж бүхий тайзнаа болсон нь чанар чансааг улам өндөрт өргөсөн гэж болно. Тоглолтод Улсын Филармонийн Морин хуурын чуулга, Сүлд чуулгын найрал хөгжим, Хүүхдийн ордны найрал дуучид, Консерваторийн утсан хөгжимчдийн бүрэн бүрэлдэхүүн оролцож дэлхийн болон монголын урлагийн сор бүтээлүүдээр үзэгчдийнхээ сонорыг мялааж сэтгэлийг уяраалаа.

“Хайрын урь” тоглолтдоо Б.Долгормаагийн дуулсан дуу бүр нь дуулаачийн ур чадвараа бүрэн илэрхийлэхүйц маш оновчтой сонгосон бүтээлүүд байв. Учир нь тэрээр дуулаачийн гурваас дээш төрөл жанрт хөрвөн тухайн жанрын уран чадварыг гайхуулж байсан нь бүтээлийн зөв сонголт хийгээд дуучны онцлог шинж чанарыг улам тодотгон харуулж байсан юм. Жишээлбэл мэргэжлийн дуурийн дуучдын чансааг харуулдаг Монгол Сонгодог хэмээн зүй ёсоор өргөмжлөгдсөн томоохон бүтээлүүд болох МУСГЗ С.Жамбалдоржийн шүлэг, төрийн хошой шагналт, АЖ Н.Жанцанноровын хөгжим “Хүний заяа”, АУЗ Т.Галсангийн шүлэг, төрийн соёрхолт, МУУГЗ Б.Шаравын хөгжим “Аав ээж хоёр минь”, төрийн соёрхолт, МУУГЗ Б.Шаравын найруулга монгол ардын дуу “Бүүжидмаа” зэрэг уран бүтээлийг дуулсан нь үзэгчдийн сэтгэлийг улам их хөглөж байв. Мөн тоглолтод дуучинтай нэгэн цаг үед СУИС-д суралцаж явсан уран бүтээлийн анд нөхдүүд, СТА Э.Төрмандах, Б.Жавхлантөгс, Л.Эрдэнэболд нар оролцсон юм.

Тоглолтын нэгэн чимэг нь Б.Даваасүрэнгийн шүлэг, СТА Ш.Өлзийбаярын хөгжим “Эгшиглэнт эхийн дуу” буюу Янжинлхам Бурханы магтууг дуулахад нь түүний том охин Ө.Гэгээнзаяа нугаралтын үзүүлбэр хийсэн явдал үзэгчдийн нүднээс хайр бахархлын нулимс дуслуулж байлаа. Үзэгч олны сэтгэлийн нандин утсыг хөндсөн нь нэгээр зогсохгүй. Тоглолт тэр аяараа уярал, ухаарал, хайр шингэсэн цаг мөчийн бэлэг байсан гэдгийг хэлэх үзэгч ч цөөнгүй. Ялангуяа түүний үрсдээ зориулан дуулсан “Үртэй хүн жаргалтай” дуун дээр гэр бүлийнх нь халуун дулаан уур амьсгал, хайр цалгисан гэрэл зургуудыг дэлгэсэн нь дулаан цучил хайж бэдэрсэн олон зүрхийг дулаацуулам гайхалтай агшин байлаа.

Дээр дурдсанчлан дуучин Б.Долгормаагийн хөрвөх чадвартайг илэрхийлэх бас нэгэн төрөл бол хэн дуртай нь дуулаад байдаггүй монгол ардын дуу юм. Тэрээр монгол ардын дуунууд болон ардын дууны попурийг мэргэжлийн дуулаачийн хэлбэрээр төдийгүй ард түмний дунд аялагдаж, өвлөгдсөн ая дангаар нь дуулсан явдал чадвар чансаа төдийгүй мэдрэмжийг бүрэн илэрхийлж чадлаа.

“Хайрын урь” тоглолтын талаар бичих зүйл дуусаж дундраагүй л байна. Гэвч эрхэм таны цагийг хүндэтгэн энэ хүрээд өндөрлөе. Харин дуучны талаар улам ихийг мэдэхийг хүсвэл телевизийн олон сувгаар гарч буй “Хайрын Урь” нэвтрүүлгийг таалан соёрхоорой. Уг нэвтрүүлгээс та Б.Долгормаахэмээх дуучны болоод хувь хүний дотоод ертөнцийн өнгийг харж, түүний мөн чанар амьдралынх нь замналыг дэлгэрэнгүйгээр мэдэх боломжтой.

Сэтгүүлч А.Дэлгэрмаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Голуудын усны түвшин 10-55 см нэмэгджээ
Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
    8 мин
  • Жүдо бөхийн шилдгүүд арын сайхан хангайд чуулж байна
    17 мин
  • Голуудын усны түвшин 10-55 см нэмэгджээ
    19 мин
  • Ирантай холбоотой мөргөлдөөний дараа Дубай жуулчдаа эргүүлэн татахын тулд 800 ам.долларын урамшуулал зарлалаа
    27 мин
  • ФИФА-гийн ДАШТ-ийг арилжааны компанид шилжүүлэх төлөвлөгөө Европчуудыг бухимдууллаа
    55 мин
  • Хөрөнгө хураах хууль, орон сууцны залиланд өртсөн иргэдийн асуудал, хуурамч хаягтай холбоотой асуудлыг хэлэлцлээ
    59 мин
  • Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана
    1 цаг 9 мин
  • Япон: Кюүшю арлынхны амгаланг үгүй хийсэн мягмар гаргийн өглөөний ЧИЧИРГЭЭ
    1 цаг 11 мин
  • Бидний зүрх өөрийн гэсэн "жижиг тархитай" юу?
    1 цаг 19 мин
  • Бумерүүдийн сонирхлыг GenZ үеийнхэн булааж байна
    1 цаг 19 мин
  • Шатахууны сорилт: Үнэний өмнө улс төр биш, бодлого хэрэгтэй
    1 цаг 28 мин
  • Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
    1 цаг 34 мин
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэлтсийн албан хаагчид, нийгмийн ажилчидтай уулзлаа
    1 цаг 50 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    2 цаг 1 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
    2 цаг 8 мин
  • "Нүүдэлчин" фестивалийн хүрээнд "WORLD AWARDS 2026" зохион байгуулагдна
    2 цаг 10 мин
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
    2 цаг 17 мин
  • ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
    2 цаг 25 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 29 мин
  • Улаанбаатарт 28 градус дулаан байна
    2 цаг 50 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК