Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Зогсох эрхгүй 24 цаг” буюу хариуцлагатай уул уурхай

2019-4-10
0
ЖИРГЭХ

Уул уурхайн Үндэсний Ассоциацаас энэ сарын 3-нд “Зогсох эрхгүй 24 цаг” хөдөлгөөнийг олон нийтийн сүлжээг ашиглан зохион байгууллаа. Энэхүү хөдөлгөөний зорилго нь уул уурхайн салбар улс орны эдийн засагт ямар үүрэгтэйг макро болон микро төвшинд хийсэн судалгаа, статистик мэдээлэл тулгуурлан харуулах, хариуцлагатай уул уурхайн талаар иргэдэд тодорхой, цэгцтэй ойлголт өгөхөд чиглэгдсэн байна.

Энэ хүрээнд бүтэн нэг хоног буюу 24 цагийн дотор уул уурхайн салбар улс орны эдийн засагт ямар хэмжээний үр өгөөж өгдөг вэ гэдгийг салбарын Яам, Агентлаг болон Үндэсний Статистикийн Хорооны тооцоолж гаргаснаар олон нийтэд хүргэжээ. Судалгааны дүнгээс сонирхуулахад, 2019 оны нэг, хоёрдугаар сарын дүнгээр уул уурхайн салбараас улсын төсөвт 478 Тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнийг нэг хоногт хуваан тооцож үзэх юм бол 24 цагийн хугацаанд уул уурхайгаас 8,1 Тэрбум төгрөг төсөвт орж байгаа аж.

Нэг хоногт уул уурхайн салбараас төвлөрүүлж буй мөнгөний 40 хувийг нь ашигт малтмалын нөөц ашигласны татвар эзэлдэг байна. Энэ мөнгөөр 50 өрхийг орон сууцжуулах боломжтой. Дээрх 8,1 Тэрбум төгрөгийн 10 хувийг уул уурхайн салбарын нийгмийн даатгалын шимтгэлээс төвлөрүүлдэг бөгөөд үүгээр  37720 төрийн албан хаагчийн нэг сарын цалин, 70887 өндөр настны нэг сарын тэтгэврийг өгч болох ажээ. Эсвэл 24 цагийн дотор уул уурхайгаас оруулж буй нийт мөнгөөр 1000 хүүхдийн цэцэрлэг барьж болох ажээ.  

Уул уурхайн салбар нэг хоног сул зогсох юм бол эдийн засагт ийм хэмжээний алдагдал хүлээнэ гэсэн үг. Зөвхөн ийнхүү мөнгөн дүнгээр илэрхийлэхээс гадна уул уурхайн үр өгөөжийг нийгмийн олон салбарт оруулах материаллаг болон материаллаг бус ашиг, үр шимээр хэмжиж ч болно.

24 цагийн үр шимийг бас нэгэн компанийн улсад оруулж буй орлогын жишээн дээр авч үзэж болох юм.

Монголд гаднын бус, дотоодын зуун хувийн хөрөнгө оруулалттай уул уурхайн салбарын томоохон компани тоотой хэдхэн бий. Түүний нэг нь “Монголын Алт” корпораци буюу “МАК” компани гэдгийг бид сайн мэднэ. Тус компани нь татвар төлөлтөөрөө “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэрийн дараа ордог Монголын тэргүүлэгч аж ахуй билээ. Энэ компани өнгөрсөн жил буюу 2018 онд улсад 230 Тэрбум төгрөгийг татвар хэлбэрээр төлжээ. Харин 2019 он гарсаар өнөөг хүртэл буюу гурван сарын хугацаанд улсад 8.3 Тэрбум төгрөгийн татвар төлсөн мэдээ байна.

Үүнийг 24 цаг буюу нэг хоногоор тооцож үзвэл өдөр бүр 92 сая төгрөгийг дээрх компани улсын төсөвт төвлөрүүлдэг байна. Энэ компанийн үйл ажиллагаа 24 цаг зогсвол улсын төсөвт орох мөнгөн хэмжээ ийнхүү 92 сая төгрөгөөр хасагдах буюу буурах болж байна.

Тэгвэл энэхүү компанийн 24 цагийн үр шимээр юу хийж болох вэ?

184 (нэг зуун наян дөрвөн) төрийн албан хаагчийн нэг сарын цалинг олгочихно. Мөн цэцэрлэгийн 30666 хүүхдийн нэг өдрийн хоолыг даачихаар байна. Харин тус компанийн нэг хоногийн татварын мөнгөөр 306 ахмадын тэтгэврийг өгөх боломжтой аж. Энэ мөнгөөр хоёр өрхийг орон сууцжуулах ч боломжтой.

Ингээд бодоод үзэхэд, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж компаниуд Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийг нуруун дээрээ үүрч яваа нь тодорхой харагдахгүй байна гэж үү. Уул, уурхайн салбарт хууль зөрчиж үйл ажиллагаа явуулдаг компани манай улсад байхгүй биш байгаа. Үүнийг улс төрийн эрх мэдэлтнүүд бодлого гаргаж, хуулийн байгууллагууд нь хуулийн хүрээндээ хариуцлагаа тооцоод явах ёстой. Тэднээс болоод уул уурхайн салбарыг бүхэлд нь харлуулж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагаанд дарамт учруулдаг, улстөржүүлдэг явдлаас болж уул уурхайн салбараа санасан хэмжээнд нь хөгжүүлж, тулсан хэмжээний ашгийг аль аль талдаа хүртэж чадахгүй 30 шахам жил болжээ.

Улсын төсвийг нуруун дээрээ үүрч яваа гол салбарынхаа бодлого, аж ахуйн нэгж, компаниудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэггүй юм гэхэд саад учруулдаггүй байхыг уул уурхайн салбарынхан Монголын төрөөс хүсэж байгаа.

Төрийн зүгээс хариуцлагатай уул уурхайн бодлогыг бэхжүүлж, хувийн аж ахуйн нэгж компани, бизнес эрхлэгчдэд зах зээлд чөлөөтэй өрсөлдөх боломжийг нь олгож, үйл ажиллагааг нь хуулийн хүрээнд дэмжиж явахгүй бол Монгол Улсын хөгжил бахь байдгаараа байран дээрээ зосчих төдийгүй, ухарч ч мэдэх хандлага анзаарагдаж байгааг анхаарууштай.   

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Голуудын усны түвшин 10-55 см нэмэгджээ
Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Sudlaach (202.131.233.190)
    Үнэхээр хэн нь амаараа ажиллаж,бүхнийг харлуулж, хэн нь баялагийг бүтээж байгааг бодитойгоор ойлгуулахаар нийтлэл болжээ. Уурхайчид, бизнесийнхэндээ амжилт хүсье.
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • ИРГЭН (66.181.164.222)
    ХӨӨРХИЙ ДӨӨ. ХЭДЭН УУЛ УУРХАЙН КОМПАНИУД НЬ МУУ ХЭЛҮҮЛЭЭД Л ДОРОМЖЛУУЛААД, ГУТААЛГААД Л ЭНЭ УЛСЫН ТӨСӨВИЙН ГОЛЫГ БҮРДҮҮЛЭЭД ЯВЖ БАЙГАА НЬ ҮНЭН ШҮҮ ДЭЭ. ОДОО ЭНЭ САЛБАРАА ТӨР АВААД ХЭДЭН УЛС ТӨРЧДИЙН ШАХААНЫ САЛБАР БОЛГООД СОНГУУЛИЙН МӨНГӨ БОСГОДОГ, АЛБАН ТУШААЛЫН БЯЛУУ ХҮРТЭЭДЭГ ХЭДЭН ТӨХК БОЛГОХ ГЭЭД УЛАЙРААД БАЙГАА ЮМ. ТЭРИЙГ НЬ НЭГ ХЭСЭГ ДЭМЖЭЭД Л ҮНЭН КЭЦҮҮ
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • Nandinod (202.9.44.177)
    hudlaa company shuu de. naymtaishir bol gemt etgeed.???
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
    • Баяраа
      Худлаа компани гэдэг нь юу гэсэн үг үү. Чи компанитай юу, 10 мянган хүний амь амьжиргааг залгуулаад аваад явж чадах уу...Нямтайширыг гэмт этгээд гэдгийг чи юугаар нотлох юм. Ийм нэг заваан хандлагаасаа салах хэрэгтэй ш дээ. Өөрөө хэн ч биш байж, худлаа комны араас том дуугараад л...
      2019 оны 04 сарын 10
  • Горняк (43.242.243.29)
    Та нар нэг ийм утопи юм ярьж хүмүүсийн толгойг эргүүлээд хэрэггүй Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсох үедээ зогсож л байдаг юм Гол нь бизнес төлөвөлгөөгөө хангаж ажиллах Не валяй дурака ! Мангарууд минь
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • догоо (66.181.164.222)
    Удахгүй бүгдийг нь төр хурааж аваад дарга нарын хүүхдүүд, ах дүү, найз нар нь захирлыг нь хийгээд тэгээд монгол диваажингийн орон болноо гэсэн.
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
    9 мин
  • Жүдо бөхийн шилдгүүд арын сайхан хангайд чуулж байна
    18 мин
  • Голуудын усны түвшин 10-55 см нэмэгджээ
    21 мин
  • Ирантай холбоотой мөргөлдөөний дараа Дубай жуулчдаа эргүүлэн татахын тулд 800 ам.долларын урамшуулал зарлалаа
    28 мин
  • ФИФА-гийн ДАШТ-ийг арилжааны компанид шилжүүлэх төлөвлөгөө Европчуудыг бухимдууллаа
    56 мин
  • Хөрөнгө хураах хууль, орон сууцны залиланд өртсөн иргэдийн асуудал, хуурамч хаягтай холбоотой асуудлыг хэлэлцлээ
    1 цаг 0 мин
  • Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана
    1 цаг 11 мин
  • Япон: Кюүшю арлынхны амгаланг үгүй хийсэн мягмар гаргийн өглөөний ЧИЧИРГЭЭ
    1 цаг 13 мин
  • Бидний зүрх өөрийн гэсэн "жижиг тархитай" юу?
    1 цаг 20 мин
  • Бумерүүдийн сонирхлыг GenZ үеийнхэн булааж байна
    1 цаг 21 мин
  • Шатахууны сорилт: Үнэний өмнө улс төр биш, бодлого хэрэгтэй
    1 цаг 29 мин
  • Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
    1 цаг 35 мин
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэлтсийн албан хаагчид, нийгмийн ажилчидтай уулзлаа
    1 цаг 52 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    2 цаг 2 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
    2 цаг 9 мин
  • "Нүүдэлчин" фестивалийн хүрээнд "WORLD AWARDS 2026" зохион байгуулагдна
    2 цаг 11 мин
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
    2 цаг 18 мин
  • ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
    2 цаг 27 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 31 мин
  • Улаанбаатарт 28 градус дулаан байна
    2 цаг 51 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК