“Чинсан хөгжлийн академи”, “Туяа Йога” хамтран нэгэн сонирхолтой сургалтын хөтөлбөрийг танилцуулахад бэлэн болжээ. Энэхүү хөтөлбөр нь долоо хоног бүрийн Бямба, Ням гаригийн 10-15 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд тархи сэтгэлзүйг амраах хичээл, биеийн ядаргааг тайлах йог, бясалган гүн амралт, веган зоог, хувь хүний зан төлөвийн сонжоо, ногоон хоолны талаарх зөвлөгөө зэрэг хувь хүний хөгжилд зориулсан сонирхолтой хичээлүүдийг багтаажээ.Нэг удаагийн хичээл 5 цагийн турш үргэлжлэх аж.Тус хөтөлбөр зуны турш үргэлжлэх бөгөөд Өөрийгөө шинээр нээх, амьдралын хэмнэлээ идэвхжүүлэх, эрүүл мэнддээ бодит хөрөнгө оруулж, ярих чадвараа хөгжүүлэх аргад суралцахыг хүссэн хэн бүхэн хамрагдах боломжтой ажээ. Сургалтыг Туяа Йогийн үүсгэн байгуулагч Г.Гантуяа, Чинсан хөгжлийн академийн үүсгэн байгуулагч П.Одгэрэл нар удирдан явуулах юм байна.
Сэтгэгдэл (1)