Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ХӨСҮТ-ийн урд талд байрлах “Монос Улаанбаатар” ХХК-ийн “Монос” ХӨСҮТ-18 эмийн сангийн салбарт шалгалт хийжээ.
Шалгалтаар тус эмийн сангийн салбарт худалдаалж байсан Франц Улсад үйлдвэрлэсэн 90 гр савлагаатай 6-гаас дээш сартай хүүхдэд зориулсан, АS2342, 12:12, 22-08-2019 хэрэглэж дуусах хугацаатай, 3288131540092 цувралын дугаартай Babybio нэрийн бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй худалдаанд гаргасан байна. Уг бүтээгдэхүүнйг хүнсний бүтээгдэхүүнд тавих эрүүл ахуйн шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлж чадаагүй аж.
Тиймээс Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд бүтээгдэхүүнээс дээж авч, Нийслэлийн мэргэжлийн хяналтын Төв лабораторийн шинжилгээнд хамруулжээ.
Сэтгэгдэл (2)