"Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байр түрээслэх чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг дагаж мөрдөх журмын төслийг боловсруулах" ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерт ахалж ажиллахаар болжээ.
Тодруулбал, дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, ААН-ийг Нэгдсэн бүртгэл судалгаанд хамруулах, хөдөө орон нутгаас нийслэл хотод түр оршин суухаар ирсэн иргэдийг бүртгэл судалгаанд авах, нийслэлийн татварын газарт татвар төлдөг эсэх, галын аюулгүй байдлыг тогтоох, сэжигтэй иргэдийг эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдтэй тулгалт хийх, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, зорилгоор судалгаа хийсэн байна. Судалгаанаас нийтийн байр гэх нэрийн дор ашиг олж буй байгууллага, хувь хүмүүс нь татвар төлөлт, түрээсийн гэрээ байгуулдаггүй, хяналтын камергүй, бүртгэлийн системгүй зэрэг олон зохицуулах шаардлагатай асуудлууд үүсчээ.
Тиймээс ажлын хэсгийг Хотын Ерөнхий менежерээр ахлуулан журмын төслийг боловсруулан ойрын хугацаанд Засаг даргын удирдлагын зөвлөлд танилцуулахаар тогтжээ.