ОХУ-ын Сахалинск мужид зохиогдсон Хүүхдийн спортын өвлийн наадмын үеэр Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн а.Уртнасангийн бие муудаж, эмнэлэгт хэвтсэн талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ. Тэрбээр тус наадамд оролцох баг тамирчдын дагалдаж явсан бөгөөд тэмцээний үеэр сахарын төвшин ихэсч, яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хэвтсэн. Сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн Уртнасаныг эх орондоо авчрахаар Биеийн тамир, спортын газраас холбогдох албаны дарга нар өнгөрсөн сард Сахалинск мужийг зорьсон юм. Гэвч өвчтөний биеийн байдал тааруу байсны улмаас ОХУ-д өнөөг хүртэл хэвтэн эмчлүүлжээ. Тэгвэл энэ сарын 9-ний өдөр ЭМЯ, Биеийн тамир спортын газар болон Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Xүннү Эйр ХХК, Интермед эмнэлэг хамтран ОХУ-ын Сахалинск мужаас зүрх, амьсгалын аппаратын байнгын дэмжлэгтэй тусгай үүргийн нислэгээр өвчтөнгө эмнэлгийн нүүлгэн шилжүүлгээр авчирсан юм. Хилийн чанадад эрсдэлд орсон Монгол Улсын иргэнийг эх орондоо авч ирэх хариуцлагатай ажлыг амжилттай зохион байгуулж нийгмийн хариуцлагын үүднээс эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай, чадварлаг гүйцэтгэснийг үнэлж, Засгийн газрын xэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газраас Интермед эмнэлгийн хамт олонд талархал илэрхийллээ.
Сэтгэгдэл (1)