Махны үнийг тогтворжуулах зорилгоор нөөцөлсөн 4000 гаруй тонн махыг ирэх даваа гарагаас худалдахаар болжээ.
Нөөцийн махны жижиглэнгийн үнэ үхрийнх нэг кг нь 7200, хониных 6000, ямааных 5500 төгрөг байх аж. Албан ёсны нөөцийн махыг 2-3 кг-аар савлаж, “Мах сүүний анхдугаар аян” гэж шошголох юм байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээг хангах зорилгоор 12 мянган тонн мах нөөцлөхөөр төлөвлөж, хөнгөлөлттэй зээлд 4.6 тэрбум төгрөг төсөвлөсөн юм. Гэвч мах бэлтгэх гурван аж ахуйн нэгж оролцож, 4000 тонн мах бэлтгэсэн нь энэ юм байна.
Сэтгэгдэл (2)