Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Жаст"-ын Ш.Батхүүгийн өмнөөс төлсөн 40 сая ам.доллар салхинд хийсч, хот дахин эзэнгүйдэх үү?

2019-4-14
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоног улс төр, нийгмийн хүрээнд халуун сэдэв дүүрэн болж өнгөрлөө.


Тодруулбал, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэг задарч, УИХ-гишүүдийг айдас хүйдэст автуулсан цаг саяхан. Гэвч уг явдал өдгөө дарагдах тийш хандаж, оронд нь “Жаст"-ын Ш.Батхүүгийн хэрэг дахин дуулиан дагуулж эхэллээ. Тэрбээр 2009 онд хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 140 сая ам. доллар зээлсэн юм.  Хамгийн гол нь энэ асуудлыг Засгийн газар болон хууль хяналтынхан огт мэдэлгүй явсаар Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 140 сая ам. доллар нэхэмжилсэн албан тоотыг 2013 онд илгээхэд л мэдсэн байдаг.

Уг асуудлаар энэ сарын 5-ны өдөр Шадар сайд Ө.Энхтүвшин болон “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар мэдээлэл хийх үеэрээ Эрдэнэт үйлдвэрийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж, Стандарт банканд шилжүүлсэн талаараа мэдэгдсэн. Ингэхдээ энэ хохиролыг буруутай этгээдүүдээр төлүүлнэ гэсэн ч хэн буруутай, хэн төлөх эсэх нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл, Ш.Батхүүгийн хөрөнгө хайчсан нь тодорхой бус байна. Уг нь дээрх хэрэг олны сонорт хүрэх үед түүний хөрөнгийг битүүмжилсэн ч хайчсаныг нь гишүүд хүртэл мэдэхгүй гайхширч байна. АТГ-аас хүртэл Ш.Батхүүгийн нууцалсан хөрөнгийг илрүүлэхээр ажиллаж байна гэж мэдэгдсэн атал өнөөг хүртэл хэдэн төгрөг их үнэтэй хөрөнгийг илрүүлсэн талаарх мэдээлэл алга. Тэр бүү хэл, Ш.батхүү нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх яриа ч бас байна. Эндээс үзвэл, Ш.Батхүүгийн өмнөөс төлсөн Эрдэнэтийн бүр тодруулбал татвар төлөгчдийн халааснаас гарсан 40 ам.доллар салхинд хийсэх бололтой.

Түүнчлэн энэ лхагва гарагт Засгийн газар хуралдаж, Тавантолгой Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замыг Монгол Улс өөрийн хөрөнгөөр барих шийдвэр гаргав. Энэ талаар Зам тээврийн, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Нэг км замд 1.2 сая долларын хөрөнгө зарцуулна. Урьдчилсан ТЭЗҮ-гээр төмөр замыг 2021 онд ашиглалтад оруулна. Техник хэрэгслийг түрээслэх буюу худалдан бол бүтээн байгуулалтын ажилд ажиллах цэргийн албан хаагчдын дундаж цалин хоёр сая төгрөг байна” хэмээн мэдэгдсэн юм. Гэвч Засгийн газраас гаргасан уг шийдвэрт  шүүмжлэлтэй хандаж байгаа олон гишүүн байсан юм. Тухайлбал, УИХын гишүүн Д.Хаянхярваа, Б.Бат-Эрдэнэ, Л.Элдэв-Очир нарын гишүүд “Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил шиг овоолсон шороо босгож, сэглээд үлдэх вий гэсэн болгоомжлол байна. Үүний оронд Тавантолгой Гашуунсухайтын чиглэлийн төмөр замыг дуусгачихвал бидэнд олон талын ашигтай” гэсэн байр суурь илэрхийлж байв. Өөрөөр хэлбэл, дээрх гишүүд уг шийдвэрийг хэр үр ашиггүй, улс төрийн шийдвэр гэж үзсэн юм. Ингэж үзэх ч үндэслэлтэй. Учир нь БНХАУ-ын талаас төмөр замаа татчихсан. Харин манай улс төмөр замаа холбож чадахгүй явсаар олон жил хэл ам дагуулсан 280 сая ам.доллар овоолсон шороо болон салхинд хийсч, Гашуунсухайтын замд уртаас урт дараалал үүсэн өдийг хүрсэн билээ. Манай улсад хамхуул шиг хийсээд хариуцлага ч үгүй, буцах хаяг ч үгүй болоод үлддэгийн тод жишээ энэ гэж хэлж болох юм.

Мөн энэ долоо хоногт Капитал банкийг татан буулгах шийдвэр гарч, тус банканд мөнгөө хадгалуулсан төрийн өмчит байгууллагууд болон зарим сан, хадгаламжийн данстай иргэд мөнгөө хэрхэн олж авах асуудал бий боллоо. Тухайлбал,  Тэтгэврийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын мөнгө нийлээд 240 гаруй тэрбум даатгалын мөнгө, ЖДҮ-ийн сангийн 47 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг зэрэг нийлээд төрийн данстай 340 орчим тэрбум тус банканд байршиж байжээ.

Уг үйл явдалтай холбогдуулан Засгийн газарт хүртэл өрийн дарамт үүссэн аж. Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцлон хэлсэн юм. Капитал банк нийт 216.5 мянган хадгаламж эзэмшигчтэй. Хамгийн ноцтой нь тус банкны үйл ажиллагаа нь доголдоод дөрвөн жил болсон байна. Мөн банкны чанаргүй зээлийн хэмжээ 80 хүртэл хувь гэж гарчээ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд банк ийм доголдолд орж, эрсдэлтэй ажиллаж байхад нь арга хэмжээ аваагүй нь Mонголбанк ажлаа хийгээгүйг харуулж байна гэж шүүмжилсэн.

 

Түүнчлэн хотын даргаар С.Амарсайхан томилогдоод сар гаруй хугацаа өнгөрөв үү үгүй юу асуудал дагуулж эхлэв. Энгийнээр бол түүний сэнтий ганхаж эхэллээ гэж харагдахаар байна. Магадгүй анхнаасаа л хатуудсан суудал байсан байж ч болох талтай. Энэ бүхний учиг түүний ахаас үүдэлтэй. Тодруулбал, саяхан хотын дарга С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаярын эзэмшлийн “Зүүнбаян Рэфайнери” компани Туул голын бургасыг хядан барилга барьж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын хэлснээр 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэг олон нийтэд ил болсон.

Уг асуудал олон нийтийн дунд ихээхэн маргаан дэгдээгээд байгаа бөгөөд НИТХ дахь АН-ын бүлгээс “Хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн хугацаанд НИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын дарга гэх мэтчилэн Нийслэлийн удирдах дээд байгууллагад ажиллаж ирсэн боловч ахынхаа компанийн хууль бус үйлдлийг нуун дарагдуулсан. Харин ч бүр хууль бус үйл ажиллагаа явуулахыг нь эрх мэдлийн хүчээр хамгаалж, өөгшүүлж байсан байж болзошгүй” гэсэн байр суурийг илэрхийлж буй. Тиймээс  нийслэлийнхний төдийгүй Туул голоос ундаалдаг Монгол Улсын иргэдийн нийтлэг эрх ашгийг зөрчсөн тул хотын даргаасаа огцрох шаардлага хүргүүлсэн билээ. Үүнтэй зэрэгцэн хотын даргыг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөн ч газар аваад байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр суудалдаа хэр удаан тухлах эсэх нь цаг хугацааны асуудал боллоо гэсэн үг. Магадгүй хот дахиад ч эзгүйрч магадгүй байна.  

Түүнчлэн ШТС-ууд дур мэдэн үнээ нэмсэн асуудал дэгдлээ. Тодруулбал,  өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд “Петростар”, “Магнай Трейд”, “Тэс Петролиум”, “Шунхлай Трейдинг” зэрэг компаниуд шатахууны үнээ 15-50 орчим төгрөгөөр нэмсэн юм. Уг нь энэ сараас эхлэн ОХУ-ын “Роснефть” компанийн А-80 болон А-92 автобензинийн гадаад хилийн үнэ тонн тутамд 71 ам.доллараар өсч орж иржээ. Тиймээс ШТС-ууд ШӨХТГ-т шатахууны үнэ нэмэх зайлшгүй шаардлага гарсан тухайгаа мэдэгдсэн аж. Харин ШӨХТГ-аас ирүүлсэн бичгийн хүрээнд төр, хувийн хэвшлийн  хамтарсан байгууллага болох Газрын тосны хангамжийг зохицуулах зөвлөлөөс албан ёсны шийдвэр гарах ёстой. Энэ шийдвэр гарах хүртэл шатахууны үнэд өөрчлөлт оруулахгүй байхыг мэдэгдсэн ч ШТС-ууд ийн дур мэдэж үнээ нэмсэн байна. Тус газраас үнээ дур мэдэн нэмсэн компаниудад ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй гэсэн бөгөөд зөвлөлийг яаралтай хуралдуулах албан бичиг хүргүүлсэн гэдгийг хэлсэн юм. Шатахууны үнэ нэмэгдэхтэй зэрэгцэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг жишиг манай улсад бий. Тиймээс шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд гарч эхэлээ.

Ийнхүү энэ долоо хоногт олон нийтийг цочроогоод байсан эрүүдэн шүүсэн асуудал  өөр асуудлаар дарагдаж, Капитал банк дампуурч, хотын даргын суудал ганхсан долоо хоног болж өнгөрлөө.     

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Улаанбаатарт 28 градус дулаан байна
Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (122.201.31.23)
    100 гаруй сая доллар нэхэмжилээд40 сая болгоод амаа таглуулдаг мулгуй толготой бизнэсмен монглоос л олдож магадгүй. Эд нар 40 саяыг мөнгөөр нь төлөөд бусдыг нь эрдэнэтийн баяжмалаар төлж өрөө барагдуулахаар нууцаар тохирсон бололтой. Цаад учир зүйгээ нэн их нууцалж байгаа. Ямарч тэнэг хүн авах ёстой мөнгөнийхөө гуравны нэгийг аваад одоо хангалттай гэдэггүй байх. Монголчуудыг энэ бүхнийг ойлгох ухаангүй гэж битгий доромжлоод байгаарай Энхтүвшин мэтийн архаг коммунистуудаа
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.161.117)
    "Эзгүйрэх" гэж бичдэг юм!!!!
    2019 оны 04 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бидний зүрх өөрийн гэсэн "жижиг тархитай" юу?
    5 мин
  • Бумерүүдийн сонирхлыг GenZ үеийнхэн булааж байна
    6 мин
  • Шатахууны сорилт: Үнэний өмнө улс төр биш, бодлого хэрэгтэй
    14 мин
  • Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
    20 мин
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэлтсийн албан хаагчид, нийгмийн ажилчидтай уулзлаа
    37 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    47 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
    54 мин
  • "Нүүдэлчин" фестивалийн хүрээнд "WORLD AWARDS 2026" зохион байгуулагдна
    56 мин
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
    1 цаг 3 мин
  • ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
    1 цаг 12 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 16 мин
  • Улаанбаатарт 28 градус дулаан байна
    1 цаг 36 мин
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    16 цаг 47 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    16 цаг 55 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    17 цаг 11 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    17 цаг 17 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    17 цаг 21 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    18 цаг 35 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    18 цаг 37 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    19 цаг 49 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК