Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц, жилээс жилд хөрөнгө, орлого нь өсөн нэмэгдэж буй шүүгч

2019-4-16
0
ЖИРГЭХ

Дансандаа сая доллартай шүүгчийн тухай Х.Нямбаатар гишүүн цензургүй ярьснаас хойш шүүхийн систем дэх идээ бээр шахагдаж байгаа гэхэд болно. Үнэхээр ч улсаас хамгийн өндөр цалин өгч, хамгийн их хангамж эдлүүлж байгаа шүүгч нараас шударга ёс нэхэх нь зүй ёсны хэрэг. Тэд шударга байхгүй бол шударга ёсны утга алдагдана. Гэтэл үндэслэлгүй хөрөнгөжсөн, үүнийгээ нотолж чадахгүй байгаа шүүгчийн тоо жил ирэх тусам нимгэрэх биш, зузаарах хандлагатай болж байгаа нь харамсалтай. Хамгийн сүүлд л гэхэд Ерөнхийлөгч Х.Баттулгын 40 шүүгчийн томилохдоо захиж хэлсэн гол мессеж нь ч тийм агуулгатай байв. Төрийн тэргүүн “Төрөөс шүүхийн байгууллагын төсвийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд ихэд анхаарч, бодлого хэрэгжүүлсний дүнд Монгол Улсын төрийн албан хаагчдаас хамгийн өндөр цалинтай нь шүүгчид болж, эдийн засгийн баталгааг нь зохих хэмжээгээр хангасан. Гэсэн хэдий ч шүүхэд итгэх ард иргэдийн итгэл буурч, шүүгч, шүүхийн байгууллагын нэр хүнд үлэмж хэмжээгээр унаж байгаа үед та бүхэн шүүгчээр томилогдож байна. Нийт шүүгчийн дотор хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бичсэн олон зуун саяын хадгаламж, үнэтэй орон сууц, машинаа худалдан авсан эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй нь ч бий” гээд нийт шүүгчдэд хандаж хөрөнгөжсөн шалтгаанаа АТГ-аас дуудаж тайлбар авахыг хүлээлгүй, өөрөө очиж тайлбарлан, бусдадаа үлгэр дуурайл үзүүлэхийг уриалсан юм.

Ерөнхийлөгчийн амнаас ердийн нэг унана гэж үгүй. Үнэхээр ч шүүхийн системд ажиллаж буй шүүгч нарын шударга ёсны гол хэмжүүр байж болох хөрөнгө нь үнэндээ шударгаар олж авсан зүйл мөн үү гэдэг нь эргэлзэхэд хүргэдэг. Зөвхөн дээд шатны шүүх бус, бүх шатанд ийм асуудал байгаа учраас л өдөр ирэх тусам иргэдийн шүүхэд, шүүгч нарт итгэх итгэл сулраад байгаа юм.

Нүдэн дээр хөлжөөд, хөрөнгөжөөд байгаа шүүгч нарын тухай шүүхийн систем, өмгөөлөгч нарын дунд ч яриа хөөрөө явдаг юм билээ. Хэрэг наймаалцсан, аль нэг талд хэлбийсэн шийдвэр гаргасан, арай ч дээ гэмээр хуулийг мушгиж байна гээд л... Гэвч Монгол Улсад шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч буруутгаж болдоггүй хуультай. Тийм учраас улсын Ерөнхийлөгчөөс эхлээд дугаар хорооны иргэнийг ч шүүх буруутгаагүй бол буруутгаж болохгүй. Тэрэн дунд бүх шатны шүүгч ч хамрагдана. Гэхдээ дугаар хорооны иргэн Дорж, Долгороос ялгаатай нь шударга ёсны хэмжүүр болж буй шүүгч нарт ёс зүй хэм хэмжээ гэж нэг юм бий. Ёс зүйн хувьд үндэслэлгүй хөрөнгөжөөгүй л бол хөрөнгө, орлогоо тайлбарлаж, тайлагнах нь зүй ёсны хэрэг байх. Нийгэм ч, иргэний нийгэм ч тэрийг шаардаж, шахах нь буруу биш биз ээ. Тиймийн учир захын нэг шүүгчийн АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй танилцъя. Та ч, би ч гайхахуйц олон зүйл байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдээс хөрөнгө, орлого нь жилээс жилд хамгийн ихээр нэмэгдэж байгаа нь шүүгч Д.Оюумаа юм байна. Шүүхий ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд байгаа шүүгч нарын хөрөнгө, орлоготой танилцахад л  (http://www.judcouncil.mn/hashom2016.html,  http://www.judcouncil.mn/hashom2017.html) энэ нь харагдаж байна. Шүүгч Д.Оюумаа 2016 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээр 42 607 000 төгрөгийн орлого, гэр бүлийн гишүүд нь 46 000 000 төгрөгийн орлого олж байжээ. Харин 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ өөрөө 159 092 080, гэр бүлийн гишүүд нь 357 812 080 төгрөгийн орлого олсон гэж мэдүүлжээ. Энэ нь өмнөх жилээсээ 4 дахин их орлого олсон гэсэн үг. Хувьдаа ямар ч бизнес эрхэлдэг байлаа гээд ийм хэмжээний орлого олсон гэдэг нь сонин байгаа учраас Ерөнхийлөгчийн хэлснээр зүгээр л хөрөнгөжсөн шалтгаанаа АТГ-т тайлбарлаж бусдадаа үргэл үзүүлбэл гоё харагдана. Яг л Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлснээр. Ийн бичсэн нь Д.Оюумаа шүүгчийн зөвхөн мөнгө орлогоос гадна хоёр орон сууц нь гурав болж, нэг машинаа хоёр болгосон нь ч хөрөнгө, орлого дээрээс нь тодхон харагдаж байгаа юм.

Эцэст нь хэлэхэд, төрийн албан хаагчдын цалин нэмэгдээгүй, Монголын эдийн засаг төдийлөн өсөөгүй 2017 онд ийм хөрөнгөтэй болсон Д.Оюумаа шүүгчийн 2018 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгт ямархуу зүйл туссан нь сонирхол татаж байна. Үндэслэлгүй л хөрөнгөжөөгүй бол өөрөө тайлбарлаад, нотлоод гараад ирвэл шүүхийн системд итгэх иргэдийн итгэл ч сэргэх биз ээ.

 

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Улаанбаатарт 28 градус дулаан байна
Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Irgen (66.181.161.97)
    Shuugchid ymar ender tsalin egdeg uom.Munge ihtei humuus mash udaan ajilladag uom bn.bi munge avcan gj todorhoilolt bichij egeed bhd shiidehgui.shuuh.shiidver guitsetgeleer 6 sar yvj bn.Arai yomaa
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    Жилд 500 саяийг хийдэг Компани биш дээ орлогоо яаж олсоноо тайлбарлаж чадвал асуудалгүйшд
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • ХХХ (124.158.111.6)
    Мэргэжлээс гадна амьдрал мэддэг ажлын туршлагатай тйим хүн л шүүгч байх хэрэгтэй. Одоо бол зүгээр л үе удам дамжсан,өнгө мөнгө харсан шүүгч нар л томилогдож байгаа шүү дээ...ДШүүхийн бүрэлдэхүүнээ бүгдийг нь сольж байж наад толгой нь цэвэрших эхлэл тавигдана. 21 аймгаасаа нийслэл,дүүргээсээ ДШүүхийн 20 хэдэн шүүгчийг бүрэлдүүлэх хэрэгтэй. 512 шүүгчид 20 хэдэн шударга шүүгч байх байлгүй дээ.
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • hhhf (198.16.78.45)
    55555
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.21.20)
    Бүгдийг солио, Ямар хаан биш. Хэрэг маргааны голыг олохгүй том онол ярьсан хүмүүс, Ялангуяа сүүлийн 10 шахам жилд хууль зүйн салбар буруу замаар будаа тээсэн.
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • hun (66.181.161.88)
    ymr baliar zavaan yum ni ingj bichdiinbee
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.161.52)
    Шүүгчдийг дэндүү давраачихжээ
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.89.188)
    Shiidsen hereg margaantai ni holbogduulj shuugchdiig ingej gutgej doromjlohoo Bolih tsag ireesei hen durtai ni hunii ner tor ruu dairah boljee. Ter Olin shuugchid bhd
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.11.110)
    Xaan bolson met uursdiiguu boddog shuugch nariin ajillax jil nasand ni xyazgaar togtoox xeregtei medleggui mun shunalaasaa bolj olon irgediig xoxirooj bui tedend xuleelgedeg xuuliin xariutslaga toostdog bol.tegj baij naad xaaduud chini xamjaargatai bolno
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.89.188)
    Монгол даяар байгаа 500,600 шүүгчээс ганц энэ шүүгчийн хом ыг сөхөх ямар захиалга байна вэ? Ийм заваан захиалгатай мэдээлэл нийтлэхээ болимоор юм.
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • zochin (66.181.161.40)
    Iimerhuu zahialgat medee gargahaa bolioch
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.111.68.3)
    хуулийн мэргэжилээрээ безнис хийсэн яадагийн яахын та нар
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • ЗОЧИН (49.0.135.63)
    ГОЁ ХҮҮХЭН БОЛ БИЕЭ ҮНЭЛДЭГ БАЙЖ БОЛНО Ш ДЭЭ.ККК
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.57.92.11)
    орлого олдог нөхөртэй байж болноо доо машин байр бол юу чбиш харин уул уурхай гээд явбал сонин банйа
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • Кк (103.57.92.233)
    шийдсэн хэрэг ньQSC шүү. Анхааралдаа аваарай
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • ЗОЧИН (124.158.111.6)
    ШҮҮГЧИЙН ЦАЛИНГ ХАСАХ ХЭРЭГТЭЙ. БУСАД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АДИЛ ЦАЛИН ХӨЛС ОЛГОХ НЬ ЗҮЙТЭЙ. ЭРХ ЗҮЙЧ МЭРГЭЖИЛ ЭЗЭМШСЭН ХҮН ХАНГАЛТТАЙ БАЙГАА МЭРГЭЖЛИЙН БОЛОН ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАСАН Л БОЛ ТЭР ДОР НЬ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ИНГЭЖ БАЙЖ ШҮҮХ ЦЭВЭРШИНЭ.
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • Zochin (66.181.190.202)
    Hvnii 1 nasnii amidraliig shiidej bga hahuuli absan vndeslelguigeer hurungujsun bol hamgiin undur yaliig uguh heregtei svvliin ved shvvgchiin haraat bus bdal aldgdj bn gee l bga mungund tolgoigoo medvvlsen shvvgcheer amidralaa shiidvvlen gdg hvnii oi toind bmgui 50 myangan huuliin mergejilten bn bolobson hvchin yamarch asuudalgui asuudaltai shvvgchiig shuud halaad yabuuldg gazar luu ni yabuulaad bai
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • төр цэвэрших ёстой (122.201.22.245)
    ХУУЛИЙНХАН арай дэндсэн. ХЭДИЙГЭЭР их өндөр цалин авч байгаа ч ТЭД авлигаас, луйвраас татгалзахгүй байна.
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
    • Авилгачин шүүгчийн цалинг одоо 50 000 000₮ болгосон ч авилга авахаа болихгүй!!! Хамгийн гол нь хүн нь зөв хүн байх ёстой!!! Зөв хүнийг олж шилж сонгох маш хэцүү, төр үүнд л анхаарах сётой!!!!
      2019 оны 04 сарын 16
  • Tungaa (64.119.23.111)
    Hodoo oron nutagt hahuuli awaad tomortson ochnoo shuuchid bgaa shuu Nen dariu ogtsruulah heregtei
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бидний зүрх өөрийн гэсэн "жижиг тархитай" юу?
    5 мин
  • Бумерүүдийн сонирхлыг GenZ үеийнхэн булааж байна
    6 мин
  • Шатахууны сорилт: Үнэний өмнө улс төр биш, бодлого хэрэгтэй
    14 мин
  • Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
    20 мин
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэлтсийн албан хаагчид, нийгмийн ажилчидтай уулзлаа
    37 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    47 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
    54 мин
  • "Нүүдэлчин" фестивалийн хүрээнд "WORLD AWARDS 2026" зохион байгуулагдна
    56 мин
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
    1 цаг 3 мин
  • ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
    1 цаг 12 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 16 мин
  • Улаанбаатарт 28 градус дулаан байна
    1 цаг 36 мин
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    16 цаг 47 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    16 цаг 55 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    17 цаг 12 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    17 цаг 18 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    17 цаг 21 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    18 цаг 36 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    18 цаг 37 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    19 цаг 49 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК