Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гээгдмэл ертөнцөд нуугдсан чин хүслийн эзэд

2019-4-16
0
ЖИРГЭХ

Амьдралын хувь зохиол хүн бүрт тэнцүүхэн заяагддаггүй ажээ. Зарим нэг нь үнэтэй машин, байр, дэгжин хувцас мөрөөдөж байхад зарим нь эрүүл болчих юмсан гэсэн чин хүслэн тээн сууна. Монголд өндөр настаны сувилал цөөнгүй бий. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асардаг газар тун цөөхөн байдаг юм байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асарч, нийгэмд хөлөө олоход нь тусалж, итгэл сэтгэл хайрлахаар хэсэг бүлэг хүмүүс  санаа сэтгэлээ нэгтгэж, асрамжийн газар нээжээ.

“Бат гэрэлт ирээдүй”.

Нэрнээсээ эхлээд амьдралд итгэх итгэх итгэл, ирээдүй өөд тэмүүлэх чин хүслийг билэгшээсэн энэ нэгэн асрамжийн газрыг сурвалжилсан юм.  Төвийн хашааны үүдээр ороход хуучны  жижигхэн нэг давхар цагаан байшин биднийг угтав. Байшингийн зарим өрөөний хана цууралт үүссэн байдалтай байлаа. “Энэ байр аргагүй л хоногоо гүйцээж дээ” гэсэн бодол өөрийн эрхгүй төрөв. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн өрөө тусдаа байх агаад өрөө нь их умгар аж. Нэг өрөөнд 10-аад хүн байрлах бөгөөд ёстой л агаараа булаалдаж, давчуухан зайнд хэцүүхэн харагдав. Гэхдээ л давчуухан зайтай ч тэдний амьдрах газар зөвхөн энэ шүү дээ гэсэн бодол зурсхийх зуур тэдний төлөө хийж чадах бүхнээ дайчилж байгаа хүмүүсээр бахархах сэтгэл төрөв.

Биднийг ирэхтэй зэрэгцэн “Энэрэл” эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч очсон байв. 7-8 эмчийн баг асрамжлуулагч нарт эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө өгч байгаа харагдсан юм. “Энэрэл” эмнэлгийн эмч нар уг асрамжийн газартай ес дэх жилдээ хамтран ажиллаж байгаа ажээ. Мөн Сэтгэцийн Эрүүл мэндийн төв хамтран ажилладаг гэж тус төвийн захирал Г.Роза хэлсэн юм.

Чихэрт дурлагсад

Хүн өтлөхөөрөө хүүхэд шиг болдог гэдэг. Үүн шиг энэ төвийн асрамжинд байдаг иргэд чихэрт нугасгүй. Тариа хийлгэхээс бөмбөрч чичрэн айх хэрнээ “Чихэр өгнө шүү” гэж хэлэнгүүт гүйж ирээд л тариалах аж. Ийнхүү асрамжийн төв дэх иргэдийг чихэрээр хуурч, оношилгоо хийхэд “гаршсан” “Энэрэл” эмнэлгийн гэмтлийн мэс заслын эмч М.Жаргалсайхантай хэсэгхэн хором ярилцсан юм. Тэрбээр “Урьдчилан сэргийлэх үзлэгийг сард нэг удаа хийдэг. Үүнд цусны шинжилгээ, ЭХО бичлэг зэрэг багтдаг. Шаардлагатай тохиолдолд зарим иргэдийг өөрийн эмнэлэгтээ хэвтэн эмчилдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд эмчилгээ хийлгэсний дараа хамгийн чухал зүйл бол асран сувилах. Тэр ч утгаараа олон иргэдэд тусалж, дэмжиж гэр бүлийг нь орлож, сайн үйл хийж байгаадаа талархаж, эмнэлгийнхний зүгээс чадах чинээгээрээ туслахыг зорьдог. Бид өөрсдийнхөө хэмжээнд багагүй тусалдаг. Гэвч төвийн байр шаардлага хангадаггүй. Эндээс нүүгээд өөр газар очъё гэхээр очих газаргүй. Тиймдээ ч “Бат гэрэлт ирээдүй” төвийнхөн хэцүүхэн байдалтай байгаа" гэсэн юм.

Үнэхээр ч асрамжийн газрын барилга тэр чигтээ хуучирч, хэзээ мөдгүй нурах дөхсөн нь илт байв. Энэ байрыг сарын нэг сая төгрөгөөр түрээсэлдэг юм байна. Үүнээс өөр байр олъё гэхээр эдийн засгийн боломжгүй аж. Учир нь төрөөс сард тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг ч тэр нь хаана нь ч хүрдэггүй. Хамгийн наандаж л эдгээр иргэдийг асарч, хоол унд бэлтгэх ажилд нийт 19 хүн ажилладаг байна. Тиймээс л төвийн тэргүүн нь өөрийн орлогынхоо тодорхой хэсгийг төвийн үйл ажиллагаанд нэмэрлэдэг байна.

Асрамжийн газрын тэргүүнийг та бүхэн аль нэг компанийн захирал, эсвэл төрийн өндөр албан тушаалтан гэж бодож буй байх. Гэвч тийм биш ээ. Төвийн тэргүүн нь уул уурхайн компанид ажилладаг энгийн л нэг жолооч.

Та бүхний мэддэгчлэн олон өдөр хоног дараалалд зогсч байж хятад руу нүүрсээ гаргана. Эцэст нь жаахан хэдэн төгрөг олсныхоо 30 орчим хувийг “Бат энэрэл ирээдүй” төвдөө өгдөг ажээ.  

Асрамжийн газрынхан ингэж л санхүүгээ босгож, ажилчдаа цалинжуулж, хоол унд, түрээс бас бус юмаа зохицуулдаг байна. Гэхдээ ямар ч байсан жаахан ч гэсэн хэсгийг илүүчлээд чихэр авах мөнгө гаргадаг байна. Учир нь асрамжийн газрын эмэгтэйчүүд чихэрэнд нугасгүй. Дээр хэлсэнчлэн чихэр идэхийн төлөө тариулахаас хүртэл үл эмээдэг гэхээр л хэр зэрэг чихрийн хорхойтон болох нь харагдах биз ээ.

Бат гэрэлт ирээдүй-Нэг гэр бүл

Ингээд асрамжлуулагчид үзлэгтээ хамрагдаж дуусч, цайндаа орох болов. Нэг ширээнд тойрон суусан тэдэн дунд нэгэн өвөө саажилттай охиныг гойд асран хооллож байгаа харагдав. Энэ өвөөг н.Саранжаргал гэдэг. Өөрөө хоолоо идэж амжаагүй атлаа охиныг халамжлах тэр нэгэн өвөө нүдэнд торохгүй байхын аргагүй. Өвөөгийн баруун гарын хуруунууд байхгүй, тэргэнцэртэй. Тэгсэн атлаа өөрийгөө огтхон ч голдоггүй. Харин ч бүхий л сэтгэлээ бусдынхаа төлөө зориулдаг гэж асрамжийн газрынхан түүнийг магтаж байсан юм. Түүнчлэн хөл нь мэдээ алдсан нэгнээ алхдаг болгохын төлөө хэрхэн мэрийж байгаагаас, нүүрээ угааж чадахгүй нэгэндээ тусалж, дэмжиж байгаагаас нь харагдахад тэд хэдийн нэг гэр бүл болжээ. 

Энэ төвд 19-72 насны нийт 45 хөгжлийн бэрхшээлтэй иргэн асруулах бөгөөд түүний 15 нь эмэгтэй. Иргэдийн 80 орчим хувь нь бусдын асаргаанд буюу живх хэрэглэдэг аж. Эдгээр иргэдийн гурав нь бүтэн өнчин. Харин бусдынх нь ар гэр байдаг ч гэр бүл салалтаас үүдэн аав, ээжийгээ танихаа байжээ. Өөрөөр хэлбэл, аав, ээжийгээ энэ асрамжийн газарт байгааг үр хүүхэд нь мэддэггүй нэг хэсэг байхад зарим  нь тэднийгээ тээр шааж асрамжийн газар руу нь түлхдэг байна.

Асрамжийн төвийг Г.Роза гэдэг 60 орчим насны эмэгтэй ажиллуулдаг. Тэрбээр “Ядарч байна” гэж төвөгшөөлгүй иргэдийн сайн сайнханы төлөө, чадавхжуулахын төлөө өөрийн чадах бүхнээ дайчилж байгааг хараад өөрийн эрхгүй л бахархах сэтгэл төрсөн юм. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй ийм олон иргэд  байгаасай гэж бодсоноо нуух юун. Тэрбээр “Манай асрамжийн газар 2011 оны нэгдүгээр сарын 1-нд Нийгэм халамжийн ерөнхий газартай гэрээлэн хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газрын үйл ажиллагааг эхэлж байлаа. Давхардсан тоогоор 300 гаруй хүн үйлчлүүллээ. Үүнээс нилээн хүн нийгэмшиж гарсан байгаа. Яг одоогоор 40 хүнтэй байна. Энэ олон хүн дотор янз бүрийн мэргэжлийн хүн ирдэг. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асарч, сувилах олон газар байгуулагдаасай гэж хүсдэг. Бидний энэ үйл ажиллагааг төр засгаас болон иргэд дэмжиж тусалдагт нь баярладаг. Ар гэрийнхэн нь байдаг ч тоодоггүй олон иргэн энд бий. Гэрийнхэндээ хаягдсан гээд бид нүд үзүүрлэдэггүй. Харин ч боломжоороо асарч, хэрэгцээтэй зүйлээр нь дутаачихгүй хичээн ажилладаг” хэмээн хуучлав.  

Одоо үйл ажиллагаа явуулж байгаа тус барилгыг 1970-аад онд цэцэрлэгийн зориулалтаар ашиглалтад орж байжээ. Ашиглалтын шаардлага хангахаа больсноос хойш "Бат гэрэлт ирээдүй” төвийнхэн түрээслэх болоод 11 хаврыг үдсэн. Олон арванг элээсэн барилга хуучирч муудсан учир “Монголын хандив тусламжийн холбоо” ТББ-аас шинэ байртай болгох хандивын аянг эхлүүлжээ. Аяны хүрээнд 50 орчим сая төгрөг цугларсан байна.

Хэрвээ шинэ барилга баригдчихвал 100 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асарч сувилах боломжтой болно гэж “Монголын хандив тусламжийн холбоо” ТББ-ын үүсгэн байгуулагч О.Анхмаа хэлсэн юм. Монголд хөгжлийн бэрхшээлтэй 120 мянга орчим иргэд байдаг байна. Тэдгээрийн олонх нь үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөддөө гадуурхагддаг. Тэдгээрийн нэгээхэн хэсэг нь тус асрамжийн төвийн иргэд юм.  

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өрөөтэй танилцаж, явах үеэр хайчилбар урладаг хүнтэй тааралдсан юм. Тэрбээр янз бүрийн амьтан дүрсэлэхээс гадна байгаль дэлхий, ургамал гээд бүхий л зүйлийг бүтээлдээ шингээсэн байв. Түүнийг И.Батсүх гэдэг агаад бид хэсэгхэн хором хөөрөлдсөн юм. 

И.Батсүх: Би тэнхэрснээс хойш хайчилбараа үргэлжүүлж хийдэг болсон

 

-Та хайчилбар хийдэг юм байна. Яаж сурсан юм бэ?

-20 орчим жилийн өмнө анх сурч байлаа. Гэхдээ осолд орсноосоо хойш огт хийлгүй хэсэг хугацаанд завсарласан. Ослын дараа босч чаддаггүй болсон. Харин жилийн өмнөөс бие тэнхэрч өөрөө явдаг болсон учир хайчилбар хийдэг болсон.

-Асрамжийн газарт ирээд хэдэн жил болж байна вэ?

-Долоон жил болж байна.

-Энэ хугацаанд үр хүүхэд, ойрын төрлөөс тань таныг эргэв үү?

-Би Эрдэнэт хотод цэргийн байгууллагад ажилладаг байсан. Осолд орсны дараа гэр бүлийн маань хүн бурхан болсон. Ингэж л энэ асрамжийн газарт ирсэн дээ. Манай хүүхдүүд Эрдэнэт хотод амьдардаг. Жил бүр хүүхдүүд дээрээ очдог. Ээж маань 90 хүрч байгаа өндөр настан бий. Ээждээ очиж золгочихоод ирдэг.

-Та хайчилбараа зардаг уу?

-Үгүй. Өөрийнөө сонирхлоороо л хийдэг. Гар, хөлөө зүгшрүүлэх гэж хийдэг юм. Манайх улсын хэмжээнд төрөлжсөн асрамжийн газар гэж явдаг. Насны хувьд 20-78 насны хоорондох оюуны хомсдол, сэтгэц, харвалттай, саажилттай, уналт таталттай, тулгуур эрхтний бэрхшээлтэй, хэвтрийн голдуу хүмүүс ирдэг. Манай асруулагчдын 80 хувь нь хүний асаргаанд байдаг хүмүүс байдаг. Бид энэ хүмүүсийг хөгжүүлэх тал дээр ажиллаж, зураг зурах, шигтгээ наамал хийлгэх, зураг будах шүрэн урлал ч хийлгэдэг. Хүмүүс өөрсдийн чадахаараа аливаа зүйлийг хийх гэж оролдож хичээдэг. Зарим нь сэтгэх чадваргүй нэгэн байхад зарим нь тэрнээс ч илүүгээр сэтгээд хийчихдэг нэгэн байдаг. Нэг хүнийг гутлын сургалтад суулгаад гутал хийх чадвартай болгоод гаргасан байгаа. Гутал урлаж, амьдралаа залгуулна гээд явсан хэрнээ хийхээ больчихсон нь харамсалтай. Энэ мэтчилэн хүмүүс гарынхаа ураар элдэв зүйлүүдийг хийгээд явдаг байгаа. 

 

Ийнхүү асрамжийн газрынхантай хөөрөлдөж явахдаа “Эко гар урлалын холбоо”-ноос сургалт явуулж байгаатай таарав. Хоёрдогч түүхий эд ашиглан бүх төрлийн гар урлалын зүйл урлах бөгөөд тун удахгүй үзэсгэлэнгээ дэлгэж, бүтээлээ худалдах сайхан мэдээ дуулгав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гар урлалд сургаснаар баруун, зүүн тархи хөгжүүлэхөөс гадна зөнөх өвчнөөс сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой ажээ.

 

“Бат гэрэлт ирээдүй” төвийн шинэ байрыг хотын захад барихаар төлөвлөсөн бөгөөд одоогоор хэд хэдэн барилгын компаниуд хамтран ажиллах санал гаргасан байна. Түүнчлэн “Бид аваргууд” ТТБ-аас шинэ барилгын цэвэрлэх байгууламжийг шийдэж өгөхөөр амалсан тухайгаа ч мөн дуулгав.

Энэ мэтчилэн сайхан сэтгэлтэй хүмүүсийн тусламж дэмжлэгээр “Бат гэрэлт ирээдүй” асрамжийн газрын тун удахгүй шинэ барилгатай болох нь. “Гээгдмэл” юм шиг атлаа жирийн иргэдээс ч илүү сэтгэлийн тэвчээр, тэмүүлэлтэй, гэгээлэг хүслийг зүрхэндээ хадсан эдгээр иргэдэд туслах хүмүүнлэгийн элчийн нэг нь та ч байж болно. Тэд таныг алгаа дэлгээд тосоод авна. Хүсэл мөрөөдөл, хайр, итгэл бүхнийг сэтгэлдээ тээж, ирээдүйгээ гэгээлэгээр харж буй тэдэнд туслаарай гэсэн чин сэтгэлийн үгээ дайгаад энэ удаагийн сурвалжлагаа өндөрлөе.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Улаанбаатарт 28 градус дулаан байна
Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бидний зүрх өөрийн гэсэн "жижиг тархитай" юу?
    6 мин
  • Бумерүүдийн сонирхлыг GenZ үеийнхэн булааж байна
    6 мин
  • Шатахууны сорилт: Үнэний өмнө улс төр биш, бодлого хэрэгтэй
    15 мин
  • Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
    20 мин
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэлтсийн албан хаагчид, нийгмийн ажилчидтай уулзлаа
    37 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    48 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
    55 мин
  • "Нүүдэлчин" фестивалийн хүрээнд "WORLD AWARDS 2026" зохион байгуулагдна
    57 мин
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
    1 цаг 4 мин
  • ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
    1 цаг 12 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 16 мин
  • Улаанбаатарт 28 градус дулаан байна
    1 цаг 37 мин
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    16 цаг 47 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    16 цаг 56 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    17 цаг 12 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    17 цаг 18 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    17 цаг 22 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    18 цаг 36 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    18 цаг 38 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    19 цаг 50 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК