зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголчуудын бүтээсэн 1300 метрийн гүн дэх гайхамшиг

2019-5-21
0
ЖИРГЭХ

“Оюутолгой”...Оюутолгойн гүний уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ олны анхааралд өртсөн цагаас хойш дуулиан шуугиан дагуулсаар олон хаврыг ардаа үджээ. Яг энэ цаг үед уг төсөлтэй холбоотой сайн, муу мэдээ ар араасаа хөвөрч, тэр хэрээрээ иргэдийн бухимдлыг төрүүлсээр байна. Энэ нь ч аргагүй юм.

Өнөөгийн тооцооллоор “Оюутолгой”-н бүлэг орд нь нэг тонн хүдэрт 0.5 хувийн агуулгатай зэс, алт 0.0018 хувь, мөнгө 0.0038 хувиас бүрддэг байна. Түүнчлэн нийт нөөцийн 80 гаруй хувь нь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүнд орших бөгөөд энэ нь дэлхийн хамгийн өндөр зэс, алтны агуулга бүхий хүдрийн биетүүдийн нэгд тооцогддог. Ийм атал газрын гүн дэх баялагаа “ашиг багатай гэрээгээр барьцаалах хэрэг байна уу” гэх нэгэн байхад сэхээнд орсон эдийн засагт амь тариа болох цөөн боломжийн нэг гэж хэлэх нь ч бий. 

"Оюутолгой"-н төсөл ашигтай байх эсэхээс үл хамаарч Өмнийн их говьд бүтээн байгуулалт ундарч, залуус ажиллаж байна. Эгнээндээ 1000 гаруй аж ахуйн нэгж, 16 мянган залуусыг нэгтгэж чадсан уг төсөл Монголдоо байтугай дэлхийд томоохонд тооцогддог. Энэ утгаараа дэлхийд гуравханд тооцогддог технологийг ашиглаж, хүдэр олборлож буй.

Ил уурхайгаас өдөрт 100 мянга орчим тонн хүдэр олборлож, үүнээсээ 22 хувийн зэсийн агууламжтай 1500 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг. Бүр тодруулбал, хоёр тонн зэсийн баяжмалыг хайлуулахад 400 кг зэс, 40 грамм алт, 100 грамм мөнгө гаргаж авдаг байна.

1995 оноос хайгуул хийж, улмаар 2009 онд “Оюутолгой"-н хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсанаар 11 хүний бүрэлдэхүүнтэй гараагаа эхэлсэн бол өдгөө 16 мянган ажилтантай болсон гээд тус төсөлтэй холбоотой тоо баримтыг дурдаад барахгүй. Тиймээс "Оюутолгой"-н гэрээний хүрээнд өрнөж буй асуудал гэхээс илүү бодит байдал дээр өрнөж буй бүтээн байгуулалтыг энэ удаагийнхаа нийтлэлээр онцолж байна.

1300 МЕТРИЙН ГҮНД 200 КМ УРТ ХОНГИЛ БАРЬЖ БАЙНА

Өмнийн их говийн цээжинд “Оюутолгой”-н кэмп боссоноос хойш гүний уурхайд 600 уурхайчин нэг ээлжинд ажилладаг гээд тооцвол өдөрт 1200 гаруй хүн гүний уурхайн бүтээн байгуулалтыг сүндэрлүүлж байна.

Ийм олон хүний хийж, бүтээсэн бүхнийг ширхэгчлэн танилцуулах хэцүү. Тиймдээ ч тус төслийн зүгээс уурхайн талаар мэдээлэл, ойлголт авахыг хүссэн иргэдэд боломж гаргаж өгдөг ажээ. Ийнхүү газрын гадаргаас 1300 метрийн гүн дэх гайхамшигийг үзэхээр сэтгүүлчдийн бэсрэгхэн баг энэ сарын 17-нд Өмнийн говьд хоёр хоног саатав. Алтан шаргал элс, халуунаар төөнөх нар зэрэгхэнээр төсөөлдөг говь нутгийн цаг агаар энэ жил багагүй ааштай байгаа аж. Онгоцноос буух үед хүйтэн салхи хавирга нэвт үлээж, бороо шаагих нь тэнгэрийн заадаст сүүмийн харагдах элсэн манхануудыг улам уйтгартай дүнсийн харагдуулах аж. Ханбогд нисэх онгоцны буудлаас “Оюутолгой” гүний уурхай хүртэл ердөө 10 гаруйхан км. Нийтдээ 10*8 км талбай бүхий тус уурхайд ажилчдын гурван суурин, зэс баяжуулах үйлдвэр, гүнийн уурхайн ам, автомашины засварын газар, спорт заал гээд маш олон барилга байгууламжийг цогцоор шийджээ. Эгнээндээ 1200 гаруй компанийг туслан гүйцэтгэгчээр элсүүлсэн бол эдгээрээс 700 орчим нь дотоодын хөрөнгө оруулалттай компаниуд. Сэтгүүлчдийн үндсэн зорилго бол кэмпийн үйл ажиллагаатай танилцах гэхээс илүүтэй гүний уурхайд өрнөж буй бүтээн байгуулалт сонин байсан тул уурхайн гүн рүү нэвтрэхээр яаравчилсан юм.

Уурхайн гүн рүү эхний ээлжинд ашиглалтад орсон босоо амаар доош буудаг. Газрын гадаргаас доош 1300 метр гүнд буюу “Блю скай” цамхагийг 12 давхарласантай тэнцэх хэмжээтэй уурхайн гүн рүү нэвтрэхэд ердөө дөрөвхөн минут л хангалттай.

Өөрөөр хэлбэл, 5.4 метр/секүнт хурдлах лифт өдөрт дунджаар 47 удаа буюу 61 км замыг туулдаг юм байна. Газрын гүнд нийтдээ 200 км урт түнель барих ёстойгоос одоогоор 30 км ашиглалтад оржээ.

Ингэхдээ хонгилууд нь дийлэнх хэсэгтээ 5.5м өндөр, таван метр өргөнтэй, үргэлжилсэн шулуун биш, олон үет байна гэж тооцоолжээ. Өдгөө үүнээс 30 км нь ашиглалтад орсон бөгөөд энд автомашин засвар, оффис зэргийг байршуулсан байна.

Гүний уурхайд өглөө 6.45 цагт, орой 18.40 цагт тэсэлгээ хийдэг. Энэ үеэр бүх ажилчдыг газрын гадарга руу гаргадаг гээд аюулгүй ажиллагааны дүрмийг ягштал баримтлан ажилладаг. Хэрэв зээ, “Оюутолгой”-н төсөл монголчуудад ашигтай байгаад өгөөжөө өгч чадвал монголчууд үнэхээр ажил хийж сурч байна. Нөгөөтэйгүүр, оюуны их мэдлэгийг өөртөө хуримтлуулж чадаж байгаа нь эндээс харагдсан юм.

Гүнийн уурхайд ашиглаж буй машин техникийг эд ангиар нь салгаж оруулан, газрын гүнд угсардаг. Түүнчлэн газрын гүнд ашиглах төрөл бүрийн тос, тосолгооны материал, бензин шатахууныг тусгай хоолойгоор дамжуулдаг гээд бүх зүйлийг автоматжуулсан байдлаар хийж гүйцэтгэжээ. “Оюутолгой”-н ордын зэс, алт, болон мөнгө агуулсан хэд хэдэн хүдрийн биетүүд нь хойноосоо урагш нийт 12 км сунан тогтох бөгөөд үүнд Хюго Дамметтын хойд бүс, Хюго Дамметтын өмнөд бүс, Оюут хүдрийн биет болон Херуга хүдрийн биет ордог аж. Одоогийн байдлаар далд уурхайг 2021 онд эхний ээлжийг ашиглалтад оруулах бөгөөд эндээс олборлосон зэсийн агууламж нь 1.5 хувьтай байна гэж тооцоолсон. Өөрөөр хэлбэл, нийт баялгийн 80 гаруй хувь нь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүнд оршдог. Үүнийг олборлохын тулд гүний уурхайн иж бүрэн цогцолборыг блокчлон олборлох орчин үеийн технологи ашиглан барьж байгаа юм байна. Блокчлон олборлох аргачлал нь техникийн хувьд нарийн төвөгтэй боловч хамгийн аюул багатай, хамгийн үр ашигтайд тооцогддог гэдгийг тус уурхайн ажилчид хэлсэн. Ингэснээр Хюго Дамметтын хойд бүс дэх блокчлон олборлох арга нь “Оюутолгой”-г урт хугацааны, тогтвортой үйлдвэрлэгч, дэлхийн зэсийн зах зээлд голлох тоглогчийн нэг болгоно гэдгийг мөн онцолсон нь энэ төрлийн аргачлал Монголын хөрсөнд нутагших замналыг зурж буй хэрэг ажээ.

Уурхайн 1300 метрийн гүнд түнель барьснаар эхлээд дээд хэсэгт байрлах хүдрийг нураах байдлаар олборлох юм байна. Үүнийгээ олборлож дууссны дараа дахин түнель ухах замаар доод үеийнх нь  хүдрийг олборлох аж.

Ерөнхийдөө “Оюутолгой”-н газрын гүн доошоо 2000 метр хүртэл ухах ерөнхий төлөвлөгөө байгаа гэсэн.

Уурхайд хамгийн түрүүнд “ТЭГ ОСОЛ, ТЭГ ЗӨРЧИЛ” гэсэн уриатайгаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажилладаг. Ингэхдээ маш олон төрлийн судалгаа хийсний үр дүнд гүнийн уурхайд найман төрлийн осол гарах эрсдэл байх магадлал гэж тооцоолсон байна. Үүний эхэнд галын осол бичигдсэн бол агааргүйтэх, хөрсний нуралт зэргээр шат дараалалтайгаар ангилжээ. Хэрвээ галын осол гарсан тохиолдолд галыг автоматаар унтраах тохируулгаас гадна 36 цагийн турш ослоос бүрэн хамгаалж чадах хоргодох байрыг ажилчдын нягтралыг тооцоолж байршуулжээ. Мөн уурхайчин бүр байршил тодорхойлогч ашиглахаас гадна 30 минут хүчилтөрөгчөөр хангах багийг биедээ авч явдаг. Энэ мэтчилэн газрын гүнд үүсч болох бүх эрсдлээс хамгаалж, урьдчилан сэргийлж чадснаас харвал “Оюутолгой” бол хариуцлагатай уул уурхайн жишигийг тогтоож буй төсөл гэж хэлэхэд онох болов уу.

 

Иргэдийн хамгийн ихээр сонирхдог бас эргэлздэг асуултын нэг нь тус бүс нутгийг цахилгаанаар хангах ёстой цахилгаан станц хаана байна бэ гэдэг асуудал. Эл асуулт уурхайчдад тийм ч сонин биш гэдэг нь энэ үеэр харагдсан. Учир нь уурхайчдад осол, авааргүйгээр ажил үүргээ гүйтэтгэх нь чухал болохоос биш улс төрийн тавцанд өрнөж байгаа дуулиан тийм ч сонин биш аж. Зарим албаны хүмүүсийнх нь хэлснээр “Оюутолгой”-д цахилгаан станц барихаар бэлтгэл ажлаа хангасан байсан. Гэтэл Тавантолгойд барих Засгийн газрын шийд гарсан. Тавантолгойд нь барихаар болтол дахиад л шийдээ өөрчилсөн. Тиймээс уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд хятадаас 100 орчим км шугам татаж, тог татсан гэдгээ учирласан юм. Үе үеийн парламентийн зүгээс ямар, ямар шийд гарч байсныг иргэд андахгүй болохоор ажилчдын ойлголтыг ямар нэг дүгнэлт, нэмэлт хачиргүйгээр ийн тусгаснаа хүргэлээ.

Нөгөөтэйгүүр, хятадаас татсан цахилгааны шугамд онцлохоор нэг зүйл байснаа энд дурдахгүй өнгөрч боломгүй санагдсан. Энэ бол цахилгааны шугмын дээд талын утсанд шувууны тархинд дохио дамжуулагч суурилуулсан явдал. Учир нь шувуу өмнөх замаа нүдээрэээ бус тархинд ирсэн дохиогоор нисэх замаа тодорхойлдог байна. Тиймдээ ч өмнөө байгаа цахилгааны утсыг мөргөж үхэх эрсдэлтэй учир үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс дохио дамжуулагч суурилуулжээ. Энэ нь мөн л Монголдоо анхдагч гэдгээрээ Оюутолгойчууд бахархдаг юм байна.

ДОЛОО ХОНОГТ 12 ЛААЗ ПИВО УУХ ЭРХТЭЙ УУРХАЙЧИД

Аливаа уурхайд ажилладаг ажилчдыг ажлын цагаараа үндсэн ажлаа хийж, бусад цагт унтаж амрах мэтээр л чөлөөт цагаа өнгөрүүлдэг гэсэн ойлголт нийтийн дунд байдаг. Тэгвэл "Оюутолгой"-д ажилладаг 10 гаруй мянган иргэний ая тухтай байдлыг хангах үүднээс спорт заал, кино театр, музей, урлагийн танхим, паб баар зэргийг байгуулжээ. Паб баарны хувьд долоо хоногт гурван удаа үүдээ нээдэг. Энэ үеэр ажилчид дөрвөн ширхэг пиво эсвэл дөрвөн хундага вино уух эрхтэй. Үүнээс илүү хэрэглэвэл ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж төслийн зүгээс үзсэн учраас ийм хатуу шаардлага тавьдаг аж.

Учир нь өмнө нь паб баар долоо хоногийн долоо өдөр ажиллаж, ажилчид нь хүссэн хэмжээгээрээ уух эрхтэй байж.

Гэтэл цаг хугацааны эргэлтэд энэ нь буруу хэвшил болох нь батлагдсан байна. Тиймээс л ийм зохицуулалт хэрэглэх болсон нь энэ. Биднийг очих үеэр паб баар ажилладаг өдөр тохиосон юм. Баарны үүдээс эхлээд л хөл тавих зайгүй шахуу олон хүмүүс гартаа хоёр, хоёр пиво барьсан харагдсан. Баарны гадаа эгнүүлэн өрсөн олон сандал, ширээ байх агаад тэнд ч бас суудалгүй байв. Нэг удаадаа 600 хүн энэ баараар үйлчлүүлдэг гэж тооцвол өдөрт дунджаар 2400 ширхэг пиво зарагддаг байна. Үүнийг долоо хоногийн гурван өдөртөө үржүүлбэл 7200 ширхэг пиво. Эндээс л “Оюутолгой” нь бизнесийн ямархуу том орон зай байгааг харж болохоор юм.

Энд таалагдаагүй нэг зүйлээ дурдахгүй өнгөрч болохгүй болов уу. Учир нь баарны үйлчлэгч тогтмол цэвэрлэгээ хийхийн зэрэгцээ тав алхаад хогийн сав байршуулсан байх аж. Гэтэл залуус уусан пивоны лаазаа хогийн саванд бус энд тэндгүй базаж хаях, эсвэл ширээний завсраар чихэхийг хараад сэтгэл жаахан гонсойсон. Уг нь пиво худалдаж авахдаа кассанд  тэсвэртэйгээр дугаарлаж чадсан шигээ уусан пивоныхоо хоосон лаазыг хогийн саванд хийгээд сурчихсан бол гэдэг сэтгэгдэл төрсөн юм.

Энд бас нэг зүйлийг онцлоход “Оюутолгой”-н кэмп тэр дундаа ажлын талбар дээр тамхи татахыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн хориглосон байна. Зөвхөн зөвшөөрөгдсөн цэгт л тамхи татах ёстой. Хэрвээ энэ журмыг зөрчвөл “бангадуулах” аюултай гэдгийг ажилчид хэлсэн. Ээлжинд ажиллах 12 цагийн турш тамхи татахгүй байх нь зарим нэг хүмүүст их хүндрэлтэй байж. Өдөр хоног өнгөрөхийн хэрээр тамхиа үгүйлэх нь цөөрсөөр удалгүй цөөнгүй ажилчид тамхинаас гарсан гэдэг сайхан мэдээг дуулгасан юм.

Ийнхүү "Оюутолгой"-н зарим уурхайчид паб бааранд пиво сөгнөж байхад зарим нэг хэсэг нь “спирт бус спорт”-ыг сонгож буйтай таарсан юм. Энд фитнес, аеробек, иогийн заалнаас гадна сагс, гар бөмбөгийн хэд хэдэн заалтай. Спортлог залуусаас бүрдсэн лигийн хэд хэдэн багтай. Тэдгээр нь улс, бүсийн тэмцээнээс цөөнгүй “юм” дуулгасан гэдгээс эхлээд дурдаад байвал цөөнгүй амжилтийг “Оюутолгой”-д авчиржээ. Аливаа албан байгууллагын хувьд ажилчин нэгдүгээрт бичигддэг зарчимтай. Тус төслийн хувьд ч энэ зарчмыг баримталдаг болох нь энэ мэт олон зүйлээс ажиглагдсан юм.

 

Тус уурхай өдөрт дунджаар 35 мянган метр куб ус хэрэглэдэг. Энэ нь Гүний хоолой гэж нэрлэгдэх гүнийн усны ордын 20 хувь гэдгийг уурхайн зүгээс мэдээллэсэн юм. Өдөрт хэрэглэсэн усныг дахин ашигладаг юм байна. Ус цэвэршүүлэх байгууламж ашиглалтад орохоос өмнө Ханбогд сумаас цэвэр усаа тээвэрлэдэг байсан бол өнөөдөр 140 метрийн гүнээс гаргасан хатуулагтай усыг зургаан удаа цэвэршүүлж, ахуйн хэрэглээнд ашигладаг болжээ.  Түүнчлэн тус уурхайд дөрвөн тээврийн компани гэрээтэй ажилладаг. Нэг машин нь 40 тонн зэсийн баяжмал тээвэрлэх бөгөөд өдөрт ийм хэмжээний зэсийн бяжмал ачсан 100 орчим машин хятад руу тээвэрлэлт хийдэг аж.

Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 3000 мянган тонн зэсийн баяжмал хятадад экспортлодог.

Хилийн хувьд багагүй асуудал гардаг гэдгийг тээврийн жолооч нар хэлсэн. Учир нь Тавантолгой чиглэлээс ирсэн нүүрсний машинуудтай зэрэгцэж, боомтоор гардаг байна. Боомтын ачаалал ихтэй үед "Оюутолгой"-гоос ирсэн тээврийн хэрэгслийг түрүүлж нэвтрүүлэх, эсвэл өөр нэвтрэх хэсгээр зорчуулах зэргээр арга хэмжээ авдаг байна. Жолооч нар өглөө тээвэрлэлтэд явахдаа өглөөний цайгаа уучихаад өдөр хэрэглэх хүнсээ боож авч явдаг. Ингээд замдаа хүйтэн хоол идэж, хятадад очоод тэндээсээ хооллодог гэсэн. Энэ нь хол замд олон цагаар тээвэрлэлт хийсэн жолооч нарт хүндрэлтэй байдаг гэдгийг цөөнгүй жолооч учирласан юм.

Газрын гадаргаас 1300 метрийн гүнд “хот” сүндэрлүүлж буй уурхайчдын нэг өдрийг танилцуулахад ийм байна. “Оюутолгой”-н гэрээний эргэн тойронд өрнөж буй асуудлаас юу үнэн бэ гэвэл тэнд залуус ажиллаж байна. Тэнд залуус мэдлэг хуримтлуулж, эх орныхоо хөгжилд өөрсдийн хувиа нэмэрлэж байгаа нь чухам үнэн юм.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
“MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • зочин (103.20.152.50)
    Тэр гайхамшигийг чинь биднийг дээрэмдэхийн тулд бүтээсэн юм шүү дээ. Сайхан байна уу ??? Хийж байгаа зүйлс сайхан байх аа, түүнийг үгүйсгэхгүй. Харин тэр бүхэн буруу зорилгоор ашиглагдана гээд бод доо...
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (64.119.20.130)
    Энэ их бүтээн байгуулалт зөвхөн хэний төлөө үйлчилж байна гэдэгт асуудал оршино.Харин сүүлийн 30 жил Монгол улсын эдийн засгийг хүнд хэцүү үед аваад ирсэн Эрдэнэт үйлдвэр түүний 6000 ажилчин болон 100000 д мянган хүн амтай энэ хотыг бий болгосон ЗХУ ард түмэнд баярласан талархсанаа бичвэл зүйд нийцнэ.
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • Төрөө (202.9.42.85)
    Олборлосон баяжмалаа хашаа хэдээр зараад,ямар ашиг олдогоо тайлбарлана уу? Монгол Улс 34% эзэмшдэгийн хувьд үүнд оролцох ёстой,мэдэх ёстой.1200 туслан гүйцэтгэгч компаниас 700 нь монгол гэнээ.Үлдсэн 500 компани хэдий хэмжээний эргэлттэй байдаг юм бэ?
    2019 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.179.247)
    Хоосон авдраа хараад гайхаад бишрээд сууцгааж бай гэж үү...
    2019 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.187.153)
    Тэр гайхамшигийг чинь биднийг дээрэмдэхийн тулд бүтээсэн юм шүү дээ. Сайхан байна уу ??? Хийж байгаа зүйлс сайхан байх аа, түүнийг үгүйсгэхгүй. Харин тэр бүхэн буруу зорилгоор ашиглагдана гээд бод доо...
    2019 оны 05 сарын 21 | Хариулах
    • Zochin
      Яг юу дээрэмдэхийн бэ? Нэг сайхан дэлгэрэнгүй тайлбарлаач?
      2019 оны 05 сарын 21
    • X
      Tarhia ugaalagasan zochin bna.
      2019 оны 05 сарын 21
  • иргэн (202.21.124.19)
    Бидэнд ашигтай бол сайхан юмсан. Уг нь монголчууд юм сураад авна гэдэг бас л хэрэгтэй зүйл. гэтэл ашиг бага гэхээр л гомдпоод байхын. яагаад тийм гэрээ хийчихдэг бйна
    2019 оны 05 сарын 21 | Хариулах
    • Zochin
      Яг юун дээр нь ашиг бага байгаан бэ? Ашиг авч эхлээгүй байхад л бага байна гээд голоод байдаг нь яг юутай харьцуулж үзчихээд ингэж яриад байгааг чинь л ойлгохгүй юм.
      2019 оны 05 сарын 21
  • zochin (202.55.191.130)
    Ёстой сонирхолтой нийтлэл байна. Их хэрэгтэй мэдээллүүд өгсөнд баярлалаа. Оюутолгойг их дэмждэг, эдийн засгийн үр өгөөжөө ёстой сайн өгч байгаа.
    2019 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.57.93.145)
    уул нь барилгачдын төлөөлөгчдийг үзүүлвэл тэднээс сурах юм мөнч их бий дээ, даанч тийм ухаантай удирдлага алга болсоор 30 жил болж дээ.
    2019 оны 05 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
    12 мин
  • Нийт 259.5 мянган га-д улаанбуудай тариалжээ
    57 мин
  • Д.Отгонбаяр: "Хурд" бол ард түмний хамтлаг
    1 цаг 21 мин
  • Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна
    1 цаг 49 мин
  • ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг 2014 оноос хойш нийт 12 удаа өөрчилжээ
    1 цаг 50 мин
  • "Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай"
    2 цаг 1 мин
  • 18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ
    2 цаг 10 мин
  • Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-ний өдөр нээнэ
    2 цаг 42 мин
  • Б.Батцэцэг: Монгол Улсын тухай ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн
    2 цаг 53 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    3 цаг 42 мин
  • Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг лхагва гарагт болно
    3 цаг 54 мин
  • Нийслэлийн иргэдийн баяр ирэх долоо хоногт болно
    4 цаг 23 мин
  • АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах бодлогын шаардлагыг хүргүүлнэ
    5 цаг 2 мин
  • О.Цогтгэрэл: Монголд шийдэх асуудал дуусаагүй ч УИХ дээр хэлэлцэх асуудалгүй болоод хувирчихсан
    5 цаг 25 мин
  • Элсэлтийн шалгалт лхагва гарагт эхэлнэ
    6 цаг 33 мин
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
    6 цаг 33 мин
  • Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо
    6 цаг 40 мин
  • Ойрын өдрүүдэд бороо орж, сэрүүсэх боловч цаашид ихэнх нутгаар халуун байна
    6 цаг 42 мин
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
    7 цаг 38 мин
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
    8 цаг 6 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
  • Н.Алтанхуяг: Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юм сан
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК