Хөнгөн атлетикийн шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа Австралид болсон “Алтан зам” тэмцээнд оролцож, 2:29.18 цагийн амжилтаар IV байрт оржээ. Ингэснээр Б.Мөнхзаяа "Токио-2020”-д өрсөлдөх болзол хангаж, улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн байна.
Тус тэмцээнд Монголын таван тамирчин оролцоход ОУХМ Ц.Бямбажав XI байрт шалгарч, ДАШТ-ийг зорих болзлоо хангажээ.
Б.Жаргал