Чөлөөт бөхийн 2019 оны өсвөр үеийн Азийн АШТ энэ сарын 4-7-нд Казахстаны Нур-Султан хотод болсон билээ. Тэгвэл залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн залгуулаад долдугаар сарын 10-14-нд Тайландын Чонбури хотод болно.
Эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн 17 дахь удаагийн тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй долоон тамирчин хүч үзэхээр Тайландыг зориод байна.
Эрэгтэйчүүдийн
57 кг-ын жинд Н.Наранхүү,
61 кг-д Э.Төгсжаргал,
65 кг-д О.Сүлдхүү,
70 кг-д А.Дөлгөөн (бүгд Хасу-Мегастарс),
74 кг-д Ц.Баярсайхан (Ирээдүйн одод),
86 кг-д Д.Оргилох,
92 кг-д Б.Энх-Оргил (хоёул Хасу-Мегастарс),
125 кг-д С.Ган-Эрдэнэ (Хангай хүчтэн),
эмэгтэйчүүдийн
50 кг-д Ч.Отгонтуяа (Алдар),
53 кг-д Н.Анударь,
55 кг-д Б.Энхцэцэг (хоёул Хилчин),
59 кг-д М.Рэнцэнханд (Хангарьд),
68 кг-д Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс),
72 кг-д Д.Цогзолмаа (Говийн бөх),
76 кг-д Б.Оюунбагана (Архангай) нар Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор зодоглоно.
Б.Жаргал