Олон улсын олимпийн хорооны Эв санааны нэгдэл, Монголын үндэсний олимпийн хорооны хамтын ажиллагааны хүрээнд Триатлоны дасгалжуулагчдын сургалт энэ сарын 7-нд эхэлж, өнөөдөр өндөрлөлөө. Сургалтыг Хорватын Желко Биюук, Латвийн Игорс Симинайтис нарын мэргэжилтнүүд удирдаж, Монголын 15 дасгалжуулагч хамрагдав. Сургалтын хаалтын ёслол МҮОХ-ны хурлын танхимд болж, манай дасгалжуулагчид Олон улсын триатлоны холбооны нэгдүгээр зэргийн дасгалжуулагчийн батламж гардан авсан байна.